Tmshinoda wrote:Еэпэс, Амбросини, Фламини болон Бояан нар явах нь тодорхой болжээ.
Харин энэ жил гэрээ нь дууссан Аббиати, Бонэра нартай гэрээгээ сунгаж, Вилареалаас зээлээр тоглож байсан Запата-г жинхэлсэн.
17 жилийг багтаа үдсэний эцэст явахаар болж буй 36 настай ахлагч маань Фиорэнтинад ороход ойрхон байгаа юм байна.Бас 37 насыг зооглож буй Еэпэс маань манайд 3 улирлыг өнгөрүүлсний дараа Колумбынхаа Millonario гэх клубт орохоор болжээ. Мөн Фламини одоогийн байдлаар баггүй байна даа. Бояан бас 1 жил зээлээр дараа нь худалдаж авах нөхцлөөр ирсэн ч манайх худалдаж авахгүй гэж шийдэж. Зөв ч шийдвэр гэж бодож байна.
Энэ 4-ийг явуулчаад зөрүүлээд Riccardo Saponara (21)-г Empoli-оос авсан. Бас Jherson Vergara Amu (19), Bryan Cristante (18), Andrea Petagna нартай мэргэжлийн гэрээ хийнэ гэнэ.
Яг одоогийн байдлаар Миланд 31 тоглогч байгаа бөгөөд, энэ тоог 25-26 болтол бууруулах санаатай байгаа аж.
Зиа зиа манайh ахмадуудаа үдэж байна даа... Ер нь бол зөв зөв...
Епес маань явчихаар нэг тас хамгаалагч олоод ирэх байлгүй дээ. Амбротой ч юу ярих вэ дээ...
Манай домог... 18 жил болсон байхаа. Амьдралынхаа яг тэн хагасыг зориулсан байгаа юм.
Флаг болон Бояаныг явуулсан нь зөв. Фла өчнөөн итгэл найдвар тээж ирж байсан сан...
Ирээд гавьсангүй. Нэг л их цалин идэж уусан хүн байлаа шив... Манайд тэгээд тогтвортой сайхан тоглохгүйм...
Хавартаа ганц нэг гялтайж гэрээгээ сунгачаад хэвтээд байх бололтой юм...
Бояантай ч юу ярих вэ дээ... Үнэхээр потенцаль байгаа үгүй нь мэдэгдэхгүй...
Барсадаа л сайн байдаг ч юм уу хаашаам...