Moderator: Сагсан бөмбөг модууд
by Гансүх » Thu Jun 20, 2013 10:00 am
by rednasca » Thu Jun 20, 2013 10:41 am
by El Payaso » Thu Jun 20, 2013 10:54 am
Cule wrote:Өнгөрсөн улирлын түрүү, энэ жилийн финалдаж байгаад хамгийн гол импакт үзүүлж байгаа хүн яалтчгүй Брон... Тэгээд сугарлаа сугарлаа гэхэд ийм стат үзүүлж байгаа хүнийг чинь одоо яалтай билээ... Заавал МЖ, Кобитой харьцуулах ямар ч шаардлага алга шд... Брон бол Брон...
by crusader » Thu Jun 20, 2013 10:56 am
by Gunnerz » Thu Jun 20, 2013 12:08 pm
by ulmedekh » Thu Jun 20, 2013 1:49 pm
by Соёлоо » Thu Jun 20, 2013 1:52 pm
by Соёлоо » Thu Jun 20, 2013 4:46 pm
by Chin-T-Mac » Thu Jun 20, 2013 5:06 pm
Gunnerz wrote:Скорын ФБ-ээс туув
Цагтаа Крис Бош NBA-гийн ирээдүйн шилдэг PF-үүдийн нэгт тооцогдож явсан залуу. Бүрэлдэхүүн муутай Торонто Рэпторсыг өөрийнхөө ур чадварын ачаар 6 улирал чирж, хэрнээ л хичээсэн нэгэн. Харин 2010 оны зун ЛеБроны хамтаар Дуэйн Уэйдийн багт Аварга авах зорилгоор нэгдэж Их Гурвалыг бүрдүүлсэнээс хойш Крис Бош гэдэг тоглогч бидний мэдэх Крис Бош лав биш болсон.
Үүнийг олон талаар тайлбарлаж болох хэдий ч ихэнхи аналистууд, фэнүүд Майамигийн сул талыг Бошийн хамгаалалт муутай холбож, төвд "эдлүүлдэг"-ийг нь гайхаж, ер нь л Бошийг хэзээ алдаа гаргахыг нь хүлээж, гаргангуут нь дөрөөлөөд муулдаг заншил тогтоод удлаа. Гал дээр тос гэгчээр Shaqtin' A Fool нэвтрүүлгээр тогтмол гарах болсон нь түүний карьерт сөргөөр нөлөөлж, Бүх Од довтлогч гэхээсээ илүү түмний доог болдог Их Гурвалын нэг нь гэдгээрээ илүү алдартай болж эхэлж байлаа.
Би ч хувьдаа түүний талаар хэд хэдэн МЕМЕ зургийг постлож, муугий нь үзсэн удаа бий. Гэхдээ энэ жилийн Плейоффыг бүхэлд нь хараад үзвэл Бош шиг амиа тавьсан тоглогч Майамигийн бүрэлдэхүүнд байхгүй л юм. Мэдээж ЛеБрон, Уэйд хоёр тоглолтыг илүү гартаа авч тоглож, бусад мэргэж буучид нь шуугиулж л байсан. Энэ бүгдийн цаана Крис Бош чимээгүй л үлдсэн. Финалын цувралд дабл-даблыг дунджилж байгааг нь хэн ч тоогоогүй. Багийн хоёр анд нь тааруухан тоглох үед Бош багийнхаа оноог явуулж байсныг хэн ч яриагүй.
Хамгийн гайхалтай нь Крис Бош энэ бүх сөрөг PR-ийн цаана чимээгүй л байсан. Тэр сошиал медиагаар олон юм яриагүй. Өөрийгөө өмөөрч хэнтэй ч маргалдаагүй. Өнөөдрийн тоглолтын өмнө харин тэр, "Дэнни Грийн сул гарахгүй" гэж хэлсэн. Тэрэндээ ч хүрч зурган дээрхи гайхалтай блокийг хийсэн. Гэвч хүн бүр Рэй Аллэний гайхалтай шидэлт, ЛеБроны кистгүй тоглосон тоглолт, Майк Миллэрийн өрөөсөн пүүзтэй хийсэн шидэлтийг ярьж байна.
Энэ бүхэн магадгүй Бошд амар л байдаг байх. Сэтгэлзүйн хувьд тэр бусдыг бодвол илүү бэлэн, тайван байдаг нь үүнтэй ч холбоотой байж мэднэ. Өөрийн суперод статусыг золиосолж, хувийн карьерийг 2-т тавина гэдэг өнөө үед хэр баргийн тоглогчоос гараад байх зан биш. Өнөөдөр тэр бас л Данканыг эхний 3 үе барсангүй. Гэхдээ шийдвэрлэх үед түүнийг яаж багаа хожилд хүргэснийг бид мэднэ. Бид бүгдээрээ цаанаа толгойгоо дохиж, "тиймээ Бош сайн байсан" гэнэ. Гэхдээ, "Рэй Аллэн гайхалтай, Есүс баг аварлаа, ЛеБрон хэн гэдэгээ харууллаа" гэж хэлээд л өгүүлбэрээ төгсгөнө.
Тиймээ, миний хувьд Крис Бош өнөөдрийн MVP байлаа. Учир нь ЛеБрон багаа чирэх нь түүний үүрэг, Рэй Аллэн 3-аас сул хийх нь ойлгомжтой зүйл. Харин хэн тэр боломжийг багтаа гаргаж өгөв??? Өнөөх л Крис Бош. Магадгүй тэр илүү сонирхолтой ярилцлагыг өгч, фэнүүдийн анхаарлыг өөртөө татаж байж медиагаар хангалттай яригдах байх. Харин Бош тэгэхийг хүсэхгүй. Тэр юу хийх ёстойгоо мэднэ, тэрийгээ ч хийх болно. Би л лав дахиж хэзээ ч энэ залууг муулж ярихгүй, бичихгүй. Алдрын танхимд ороход нь гайхах ч үгүй.
Одоо түүнийг үнэлж, магтаж, дэмжмээр санагдлаа!
by Real.madrid » Thu Jun 20, 2013 10:25 pm
by Брон » Fri Jun 21, 2013 8:31 am
by Гансүх » Fri Jun 21, 2013 8:35 am
by ya_tumurbat » Fri Jun 21, 2013 8:40 am
by zoba » Fri Jun 21, 2013 8:56 am
by zoba » Fri Jun 21, 2013 8:57 am
by Reebok » Fri Jun 21, 2013 9:07 am
by rednasca » Fri Jun 21, 2013 9:41 am
by rednasca » Fri Jun 21, 2013 9:55 am
by Real.madrid » Fri Jun 21, 2013 10:17 am
by rednasca » Fri Jun 21, 2013 10:25 am
by Real.madrid » Fri Jun 21, 2013 10:29 am
by Takanohana_Nowitzki » Fri Jun 21, 2013 10:39 am