Маяами Хит 2006,2012,2013 - АВАРГУУД

Moderator: Сагсан бөмбөг модууд

НБА-ын финалд SAS - MIA цувралд аль баг хэдэн тоглолтонд ялах вэ?

MIA- 4 тоглолтонд
1
1%
MIA- 5 тоглолтонд
0
No votes
MIA- 6 тоглолтонд
9
13%
MIA- 7 тоглолтонд
21
31%
SAS- 4 тоглолтонд
0
No votes
SAS- 5 тоглолтонд
4
6%
SAS- 6 тоглолтонд
19
28%
SAS- 7 тоглолтонд
13
19%
 
Total votes : 67

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Гансүх » Thu Jun 20, 2013 10:00 am

Кавай, Грийн, Борис 3 Броныг үнэхээр сайн хамгаалж байна ш дээ...
Кавай эхний 2 тоглолтонд бол Броныг маш сайн хамгаалсан...Гучин хэдэн хувьтай довтлуулсан...
Грийн Броны хурдан довтолгоог хэдэн ч удаа хамгаалчихав даа...Брон 1-ийн эсрэг гараа л бол оноо гэж боддог байсан гэтэл энэ финалд Грийний эсрэг гараад хэдэн ч удаа алдав даа...
Борис сүүлийн 2 тоглолтонд Броныг хамгаалж байх үедээ ёстой гаргаасангүй ш дээ...Борисын эсрэг 2-14 довтолсон байлуу даа ккк...
Тэгэхээр энэ бүхний цаана нөгөө зэвүүн өвгөн л байгаа л даа...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby rednasca » Thu Jun 20, 2013 10:41 am

би лав Борисын таргалалттай л холбоотой гэж бодож байгаа... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby El Payaso » Thu Jun 20, 2013 10:54 am

Cule wrote:Өнгөрсөн улирлын түрүү, энэ жилийн финалдаж байгаад хамгийн гол импакт үзүүлж байгаа хүн яалтчгүй Брон... Тэгээд сугарлаа сугарлаа гэхэд ийм стат үзүүлж байгаа хүнийг чинь одоо яалтай билээ... Заавал МЖ, Кобитой харьцуулах ямар ч шаардлага алга шд... Брон бол Брон...

Харин Брон бол статаараа аль ч лэжэндийг дагуулахгүй гар... гэхдээ яг момент дурсагдах байдлаараа бол нөгөө хэдтэй арай дүйхгүй бололтой...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby crusader » Thu Jun 20, 2013 10:56 am

Хитийн зарим фэнүүд Спурс 5 оноогоор илүү гарцан 20 сек дутуу байхад Ордонг орхиж явцгаасан юм уудаа.
Тэгсэн Бош ингэж хэлсэн байна:

Ордонг орхиж явсан фэнүүдэд 7 дахь тоглолтыг ордонд үзэх эрх байхгүй.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Gunnerz » Thu Jun 20, 2013 12:08 pm

Скорын ФБ-ээс туув

Цагтаа Крис Бош NBA-гийн ирээдүйн шилдэг PF-үүдийн нэгт тооцогдож явсан залуу. Бүрэлдэхүүн муутай Торонто Рэпторсыг өөрийнхөө ур чадварын ачаар 6 улирал чирж, хэрнээ л хичээсэн нэгэн. Харин 2010 оны зун ЛеБроны хамтаар Дуэйн Уэйдийн багт Аварга авах зорилгоор нэгдэж Их Гурвалыг бүрдүүлсэнээс хойш Крис Бош гэдэг тоглогч бидний мэдэх Крис Бош лав биш болсон.

Үүнийг олон талаар тайлбарлаж болох хэдий ч ихэнхи аналистууд, фэнүүд Майамигийн сул талыг Бошийн хамгаалалт муутай холбож, төвд "эдлүүлдэг"-ийг нь гайхаж, ер нь л Бошийг хэзээ алдаа гаргахыг нь хүлээж, гаргангуут нь дөрөөлөөд муулдаг заншил тогтоод удлаа. Гал дээр тос гэгчээр Shaqtin' A Fool нэвтрүүлгээр тогтмол гарах болсон нь түүний карьерт сөргөөр нөлөөлж, Бүх Од довтлогч гэхээсээ илүү түмний доог болдог Их Гурвалын нэг нь гэдгээрээ илүү алдартай болж эхэлж байлаа.

Би ч хувьдаа түүний талаар хэд хэдэн МЕМЕ зургийг постлож, муугий нь үзсэн удаа бий. Гэхдээ энэ жилийн Плейоффыг бүхэлд нь хараад үзвэл Бош шиг амиа тавьсан тоглогч Майамигийн бүрэлдэхүүнд байхгүй л юм. Мэдээж ЛеБрон, Уэйд хоёр тоглолтыг илүү гартаа авч тоглож, бусад мэргэж буучид нь шуугиулж л байсан. Энэ бүгдийн цаана Крис Бош чимээгүй л үлдсэн. Финалын цувралд дабл-даблыг дунджилж байгааг нь хэн ч тоогоогүй. Багийн хоёр анд нь тааруухан тоглох үед Бош багийнхаа оноог явуулж байсныг хэн ч яриагүй.

Хамгийн гайхалтай нь Крис Бош энэ бүх сөрөг PR-ийн цаана чимээгүй л байсан. Тэр сошиал медиагаар олон юм яриагүй. Өөрийгөө өмөөрч хэнтэй ч маргалдаагүй. Өнөөдрийн тоглолтын өмнө харин тэр, "Дэнни Грийн сул гарахгүй" гэж хэлсэн. Тэрэндээ ч хүрч зурган дээрхи гайхалтай блокийг хийсэн. Гэвч хүн бүр Рэй Аллэний гайхалтай шидэлт, ЛеБроны кистгүй тоглосон тоглолт, Майк Миллэрийн өрөөсөн пүүзтэй хийсэн шидэлтийг ярьж байна.

Энэ бүхэн магадгүй Бошд амар л байдаг байх. Сэтгэлзүйн хувьд тэр бусдыг бодвол илүү бэлэн, тайван байдаг нь үүнтэй ч холбоотой байж мэднэ. Өөрийн суперод статусыг золиосолж, хувийн карьерийг 2-т тавина гэдэг өнөө үед хэр баргийн тоглогчоос гараад байх зан биш. Өнөөдөр тэр бас л Данканыг эхний 3 үе барсангүй. Гэхдээ шийдвэрлэх үед түүнийг яаж багаа хожилд хүргэснийг бид мэднэ. Бид бүгдээрээ цаанаа толгойгоо дохиж, "тиймээ Бош сайн байсан" гэнэ. Гэхдээ, "Рэй Аллэн гайхалтай, Есүс баг аварлаа, ЛеБрон хэн гэдэгээ харууллаа" гэж хэлээд л өгүүлбэрээ төгсгөнө.

Тиймээ, миний хувьд Крис Бош өнөөдрийн MVP байлаа. Учир нь ЛеБрон багаа чирэх нь түүний үүрэг, Рэй Аллэн 3-аас сул хийх нь ойлгомжтой зүйл. Харин хэн тэр боломжийг багтаа гаргаж өгөв??? Өнөөх л Крис Бош. Магадгүй тэр илүү сонирхолтой ярилцлагыг өгч, фэнүүдийн анхаарлыг өөртөө татаж байж медиагаар хангалттай яригдах байх. Харин Бош тэгэхийг хүсэхгүй. Тэр юу хийх ёстойгоо мэднэ, тэрийгээ ч хийх болно. Би л лав дахиж хэзээ ч энэ залууг муулж ярихгүй, бичихгүй. Алдрын танхимд ороход нь гайхах ч үгүй.

Одоо түүнийг үнэлж, магтаж, дэмжмээр санагдлаа!
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby ulmedekh » Thu Jun 20, 2013 1:49 pm

miami ch uneheer aztai bna da popo avragaa belgelchih shig bolhiin
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Соёлоо » Thu Jun 20, 2013 1:52 pm

маргаашийн ганцхан тоглолтыг үзчих юмсаан.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Соёлоо » Thu Jun 20, 2013 4:46 pm

#Толгойн кисттэй, кистгүй...

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Chin-T-Mac » Thu Jun 20, 2013 5:06 pm

Gunnerz wrote:Скорын ФБ-ээс туув

Цагтаа Крис Бош NBA-гийн ирээдүйн шилдэг PF-үүдийн нэгт тооцогдож явсан залуу. Бүрэлдэхүүн муутай Торонто Рэпторсыг өөрийнхөө ур чадварын ачаар 6 улирал чирж, хэрнээ л хичээсэн нэгэн. Харин 2010 оны зун ЛеБроны хамтаар Дуэйн Уэйдийн багт Аварга авах зорилгоор нэгдэж Их Гурвалыг бүрдүүлсэнээс хойш Крис Бош гэдэг тоглогч бидний мэдэх Крис Бош лав биш болсон.

Үүнийг олон талаар тайлбарлаж болох хэдий ч ихэнхи аналистууд, фэнүүд Майамигийн сул талыг Бошийн хамгаалалт муутай холбож, төвд "эдлүүлдэг"-ийг нь гайхаж, ер нь л Бошийг хэзээ алдаа гаргахыг нь хүлээж, гаргангуут нь дөрөөлөөд муулдаг заншил тогтоод удлаа. Гал дээр тос гэгчээр Shaqtin' A Fool нэвтрүүлгээр тогтмол гарах болсон нь түүний карьерт сөргөөр нөлөөлж, Бүх Од довтлогч гэхээсээ илүү түмний доог болдог Их Гурвалын нэг нь гэдгээрээ илүү алдартай болж эхэлж байлаа.

Би ч хувьдаа түүний талаар хэд хэдэн МЕМЕ зургийг постлож, муугий нь үзсэн удаа бий. Гэхдээ энэ жилийн Плейоффыг бүхэлд нь хараад үзвэл Бош шиг амиа тавьсан тоглогч Майамигийн бүрэлдэхүүнд байхгүй л юм. Мэдээж ЛеБрон, Уэйд хоёр тоглолтыг илүү гартаа авч тоглож, бусад мэргэж буучид нь шуугиулж л байсан. Энэ бүгдийн цаана Крис Бош чимээгүй л үлдсэн. Финалын цувралд дабл-даблыг дунджилж байгааг нь хэн ч тоогоогүй. Багийн хоёр анд нь тааруухан тоглох үед Бош багийнхаа оноог явуулж байсныг хэн ч яриагүй.

Хамгийн гайхалтай нь Крис Бош энэ бүх сөрөг PR-ийн цаана чимээгүй л байсан. Тэр сошиал медиагаар олон юм яриагүй. Өөрийгөө өмөөрч хэнтэй ч маргалдаагүй. Өнөөдрийн тоглолтын өмнө харин тэр, "Дэнни Грийн сул гарахгүй" гэж хэлсэн. Тэрэндээ ч хүрч зурган дээрхи гайхалтай блокийг хийсэн. Гэвч хүн бүр Рэй Аллэний гайхалтай шидэлт, ЛеБроны кистгүй тоглосон тоглолт, Майк Миллэрийн өрөөсөн пүүзтэй хийсэн шидэлтийг ярьж байна.

Энэ бүхэн магадгүй Бошд амар л байдаг байх. Сэтгэлзүйн хувьд тэр бусдыг бодвол илүү бэлэн, тайван байдаг нь үүнтэй ч холбоотой байж мэднэ. Өөрийн суперод статусыг золиосолж, хувийн карьерийг 2-т тавина гэдэг өнөө үед хэр баргийн тоглогчоос гараад байх зан биш. Өнөөдөр тэр бас л Данканыг эхний 3 үе барсангүй. Гэхдээ шийдвэрлэх үед түүнийг яаж багаа хожилд хүргэснийг бид мэднэ. Бид бүгдээрээ цаанаа толгойгоо дохиж, "тиймээ Бош сайн байсан" гэнэ. Гэхдээ, "Рэй Аллэн гайхалтай, Есүс баг аварлаа, ЛеБрон хэн гэдэгээ харууллаа" гэж хэлээд л өгүүлбэрээ төгсгөнө.

Тиймээ, миний хувьд Крис Бош өнөөдрийн MVP байлаа. Учир нь ЛеБрон багаа чирэх нь түүний үүрэг, Рэй Аллэн 3-аас сул хийх нь ойлгомжтой зүйл. Харин хэн тэр боломжийг багтаа гаргаж өгөв??? Өнөөх л Крис Бош. Магадгүй тэр илүү сонирхолтой ярилцлагыг өгч, фэнүүдийн анхаарлыг өөртөө татаж байж медиагаар хангалттай яригдах байх. Харин Бош тэгэхийг хүсэхгүй. Тэр юу хийх ёстойгоо мэднэ, тэрийгээ ч хийх болно. Би л лав дахиж хэзээ ч энэ залууг муулж ярихгүй, бичихгүй. Алдрын танхимд ороход нь гайхах ч үгүй.

Одоо түүнийг үнэлж, магтаж, дэмжмээр санагдлаа!

жинхэн фен хүншиг гоё бичлээ... :eek:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Real.madrid » Thu Jun 20, 2013 10:25 pm

СПОРТЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙГ АГУУ ХОЁР ҮГ: ТОГЛОЛТ ДОЛОО !!!

Тиймээ, удаан хугацаанд хүсэн хүлээсний эцэст бид маргааш өглөө НБА-н 2012-2013 оны улиралын хамгийн сүүлчийн бөгөөд шийдвэрлэх КЛАССИК тоглолтыг үзэхээр боллоо. Ларри О'Брайны Цомыг аль баг нь хүртэх бол ???

Сан Антонио Спөрс үү ? Эсвэл Миами Хит үү?

Спөрсийн Хитийн талбайд дахин нэг хожил авч сүүлийн 10 жилийн 4 дэх, багийнхаа 5 дахь Ларри О'Брайны Цомоо өргөх болов уу ??? Эсвэл ХИТИЙН ИХ ГУРВАЛ Спөрсийн Их Гурвалд финалийн анхных нь бөгөөд магадгүй сүүлчийнх нь байж болох хожигдолыг амсуулж 2 дахь удаагаа АВАРГА болох уу ???

Эдгээр бүх асуултын хариултууд маргааш шийдэгдэнэ. Тиймээ, Game 7 бид бүгдийг хүлээж байна.

Хэдэн цагаас: 9 цаг 00 минутаас, Баасан гаригт, 6 дугаар сар, 2013 он

Хаана: Американ Эйрлайнес Арена, Миами, Флорида

Цувралын харьцаа: 3-3

Шууд дамжуулах TV: Боловсрол суваг телевиз болон Sportbox

1. БИД ЮУ МЭДЭХ ВЭ ???

Хоёр баг хоёул эсрэг багийнхаа талбай дээр ялалт байгуулж чадсан. Гэхдээ аль ч баг нь хоёр дараалж хожил байгуулж хараахан чадаагүй байна. Маргааш хэн хожисон нь мэдээж АВАРГА болно.

Сан Антонио Спөрсийн Их Гурвал өөрсдийн 4 дэх, Тиммигийн 5 дахь аваргын бөгжний төлөө тоглож байгаа бол Миами Хит маргааш талбай дээрээ Спөрсийг хожиж өөрсдийн DYNASTY, LEGACY-г бүтээхийн төлөө буюу анхнаасаа энэ цагийг эзэлсэн баг байхын төлөө бүрдсэн баг үүнийгээ нотолж чадах эсэх цаашлаад ИХ ГУРВАЛ хамтдаа байх эсэхийг хүртэл шийдвэрлэх кариерийнх нь хамгийн чухал мөчийн өмнө нүүр тулаад байна.

2. ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН

МИАМИ ХИТ: Марио Чалмерс (PG), Двэйн Үэди (SG), Майк Миллер (SF), Леброн Жэймс (PF) Крис Бош (C)

САН АНТОНИО СПӨРС: Тони Паркер (PG), Ману Жинобили (SG), Дэнни Грийн (SF), Кавай Леонард (PF) Тим Данкан (C)

3. Миами Хит Ялахын Тулд:

Будагтай Талбай дахь ХАМГААЛАЛТ болоод ДОВТОЛГООГОО сайжруулах.

- Спөрс будагтай талбайд 44с дээш оноог дундажилж байгаа бол Хит улиралд будагтай талбайд 40с бага оноог алддаг байна. Хитийн өмнөх хожисон хоёр тоглолтонд тэд Спөрсийн будагтай талбай дахь оноог 40с бага байлгаж чадсан. Яг л тэр тоглолтоо гаргах хэрэгтэйн дээр Бошийн Данканий эсрэг хийх тоглолт тун чухал.

- 44.2-тай шидэж байгаа Спөрсийн шидэгч нарыг хожисон тоглолт шигээ сул шидүүлэхгүй байх. Дэнни Грийн, Гари Нилийг сайн хамгаалаад өгвөл Спөрсийн холын зайн шидэлт 27.8% болтлоо унаж байгааг ХИТ мэдэж байгаа.

- 2 дахь боломжыг Спөрс аль болох өгөхгүй байх, өөрсөддөө 2 дахь боломжыг гаргах. Үүнээс гадна сул оноо алдахгүй байх. Өнгөрсөн тоглолтонд Леонардийг самбарын доор сул орхисноор хэдэн ч оноо алдав.

-Role Players. Марио Чалмерс, Майк Миллер, Рэй Аллен, Шэйн Баттиер болон Крис Андерсан нар талбай дээр өнгөрүүлэх мөч бүртээ өөртэй итгэлтэй байж довтолгооны санаачлагатай тоглох хэрэгтэй. Бөмбөг бүрийн төлөө тэмц, тэгвэл ялалт чинийх байх болно.

- BEAST MODE ON. Өнгөрсөн тоглолтонд Леброн тоглолтыг тун муу эхлүүлсэн бол энэ удаад тоглолтын эхний минутаас л тэр өөрийг нь яагаад ХААН ЖЭЙМС гэдгээ харуулах хэрэгтэй.

Тэрээр өнгөрсөн тоглолтын 4 дүгээр үед 11 довтолгооныхоо 7-г амжилттай болгож 16 оноог авсан ба эцсийн мөчид биш тоглолтын эхнээс л өөрийгөө дайчлах хэрэгтэй.

- ИХ ГУРВАЛЫН ШИЛДЭГ ТОГЛОЛТ. Цувралын 4 дэх тоглолтонд Хитийн Их Гурвал 85 оноо авсан нь Спөрсийг хожиход хангалттай байсан. Улиралын сүүлчийн бөгөөд шийдвэрлэх тоглолтон дээр яагаад шилдэг тоглолтоо дахин гаргаж болохгүй гэж ....

Хэрвээ Миами Хит ингэж тоглож чадвал тэд Ларри О'Брайны Цомыг 2 дахь жилдээ дараалан хүртэх болно. Эс бөгөөс ....

4. Сан Антонио Спөрс Ялахын Тулд:

- Role Players. Дэнни Грийн, Кавай Леонард, Гани Нил, Борис Диав гээд довтолгооны 4 дэх сонголтууд энэ үдэш бөмбөгийг илүүтэй авж цувралын 4 дахь тоглолтонд тоглосон шигээ тоглох хэрэгтэй. Спөрсийн шидэгчидээс ихээхэн зүйл шалтгаална гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

Өнгөрсөн тоглолтонд Спөрсийн Их Гурвалаас өөр 3 хан тоглогч 10с дээш оноо авсан нь Хитийг хожиход хангалтгүй байлаа.

- Мэдээж будагтай талбай дахь тоглолт. Ганц Данкан гэлтгүй Паркер, Жинобили, Сплиттер гэх тоглогчдын будагтай талбай дахь оролт, самбарын доорх шилжилт хөдөлгөөн маш чухал. Самбараас илүү бөмбөг авч, будагтай талбайд ноёрхож чадвал Спөрс хожиж чадна.

- Хамгаалалт, Хамгаалалт, Хамгаалалт. Хитэд 100 оноог өгөх боломжыг бүү олго. Хитийн хурдан довтолгоог оноо болохоос нь өмнө зогсоо !!!

- Тони Паркерт Итгэ. Эгзэгтэй үед түүний гарт бөмбөгийг өг. Тэр юу хийхээ мэдэж байгаа ...

5. Миами хоживол:

Финалийн MVP мэдээж Леврон Жэймс. Өөр хэн ч болохов дээ. Тэрээр финалд 23.3 оноо, 10.7 самбар, 7.5 оновчтой дамжуулалтыг 43.3%-тай довтолж дундажилж байгаа аж. Хэрэв түүний цувралын 6 дахь тоглолтонд үзүүлсэн гайхалтай тоглолт байгаагүй бол өдийд Спөрсийн баярын тухай нийтлэлийг та уншиж байх байсан биз.

6. Спөрс хоживол:

Хэрэв Спөрсийг хоживол Данканийг финалийн MVP болох ёстой гэж зарим хүмүүс үзэж байгаа байх. Байж болох л юм.

Гэхдээ бид нэг асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй. ТОНИ ПАРКЕР байгаагүй бол Спөрс өдийд хаана байх байсан бэ ???

Хэдий бага зэргийн бэртэлтэй байгаа ч тэрээр 16.7 оноо, 6.8 оновчтой дамжуулалтыг 43%-тай довтолж дундажилж байгаа ба нээлтийн тоглолтыг Паркер сүүлийн мөчид өөрийн талд шийдэж чадсанаас гадна өнгөрсөн тоглолтонд Паркер сүүлийн мөчид багаа ялалтанд хүргэх шахсан. Рэй Аллен байгаагүй бол шүү дээ ...

Энийг ч нэг харчихад зүгээр http://www.sportbox.mn/read/4953

7. Таамаглал: Хэн нь АВАРГА болох вэ ???

Миами Хит 100-93 Сан Антонио Спөрс

Хит талбай дээрээ дараалж хоёр хожигддоггүй. Ойрын үед ч дараалж хожисонгүй гэдгийг бас мэдэж байгаа. Энэ нь Спөрст найдвар төрүүлж болох ч энэ бол Game 7. МИАМИ ХИТИЙН талбайд болох шийдвэрлэх 7 дахь тоглолт !!!

Нэгэнт эрчийг авсан Миами Хит талбай дээрээ Спөрсийг хожиж АВАРГАА ХАМГААЛНА.

Паркер 4 дэх бөгжөө, Данкан 5 дахь бөгжөө авж чадахгүй нь харамсалтай ч тэдний үзүүлсэн гайхалтай тоглолт үеийн үед дурсагдаж домог болон яригдсаар л байх болно. Леброн өөрийн хоёрдахь Хитийн 3 дахь Ларри О'Брайны Цомоо өргөж финалийн MVP жил дараалан шалгарна.

www.sportbox.mn
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Брон » Fri Jun 21, 2013 8:31 am

За ёстой хүлээж тэсэхгүйнээ. :sad:
Багуудын гарааны тав өмнөх тоглолттой адил байх юм шиг байна. Талбай доор хэн илүү шахаж тоглож чадсанд нь л аваргын цом ирэх нь дээ
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Yabraa » Fri Jun 21, 2013 8:32 am

Image
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Гансүх » Fri Jun 21, 2013 8:35 am

Go HEAT....
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby ya_tumurbat » Fri Jun 21, 2013 8:40 am

Ура ура ура
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby zoba » Fri Jun 21, 2013 8:56 am

За танайхыг дэмжихээр орж ирлээ шүү
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby zoba » Fri Jun 21, 2013 8:57 am

Аваргаа хамгаалах юм бга биз дэээ
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Reebok » Fri Jun 21, 2013 9:07 am

Танайд амжилт хүсье...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby LeMoN » Fri Jun 21, 2013 9:25 am

Link
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby rednasca » Fri Jun 21, 2013 9:41 am

ямар ч хувилбаргүй утгагүй довтолгоо хийж алдах юм...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby rednasca » Fri Jun 21, 2013 9:55 am

ЛеБрон дахиад л өөрийнхөө нүд рүү хуруугаа хийгээд эхлэх юм даа...
4 оноо, 1 дамжуулалт...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Real.madrid » Fri Jun 21, 2013 10:17 am

За ямар ч байсан 2 оноо илүү гарлаа...уэйдын дундын шидэлт харин сайн байна даа...Одоо 3,4 дээр л гал гарах байх даа
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby rednasca » Fri Jun 21, 2013 10:25 am

Аллен, Миллер, Бош нар оноогүй гэхэд давгүй шүү...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby zoba » Fri Jun 21, 2013 10:28 am

Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Real.madrid » Fri Jun 21, 2013 10:29 am

Нээх 3 аас шидээд байх шаардлага байхгүй л байна даа...Сая сүүлд оноогоор нилээн илүү гарах боломж байлаа ш д...3 аас хэд шидээд алдчих юм
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Миами Хит 2012-2013 - Аваргаа хамгаалахын төлөө

Postby Takanohana_Nowitzki » Fri Jun 21, 2013 10:39 am

эцсийн мөчид л шийдэгдэх нь дээ. ингээл тэнцүү яваад байх маягтай даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests