ENGLAND NATIONAL TEAM

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby J@x » Mon Feb 25, 2013 9:07 am

Eternity wrote:
Mojul wrote:Image
ФИФА 2014 оны Бразилын дашт д гоал лайн технологи ашиглахаар болсон гэнэ. :eek:

Хэхэ,энэ нээрээ английн фэнүүдийн хувьд үнэхээр хэцүү юм болсон байх шүү.Бид ч хүртэл герман ахиж гооль хийхгүй хожвол онигоотой юм боллоо доо гэж бодож байсым чинь.

Gehdee ter gooliig tootsson ch 4-2r hojih baisan yum gej yaridag humuusiig harahaar ineed hurdeg shuu.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Finalist » Mon Feb 25, 2013 11:42 am

Харин тийн, хичнээн Герман илүү тоглож байсан ч гэсэн тэр гоолыг тооцсон ч ер нь үр дүн хэвээрээ байх байсан нь 100% тодорхой юм шиг л ярих юм. Яг нэг туйлын дүгнэлт өгөөд байгаа нь тиймэрхүү байна л даа.
Аль тоглолт эргэхийг тэр гэхэв дээ.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby El Payaso » Mon Feb 25, 2013 11:44 am

ХАЛИУН wrote:энэ Чөтгөрүүд өөрсдөө зүгээр байсан муу Каррикыг ногионд шаахым л даа. ккк уг нь бол Барригийн хажууд бол сийрэг толгой шүү гоё дээр нь тавчихвал лаалцдаг л гар

Каррик Рик хоёрыг би энэ цаг үеийн хамгийн дутуу үнэлэгдсэн хагас гэж боддог ш дээ... МАНЮ ийн ПЛ-т доминант байгаа энэ Эрагийн төвийн хагасын гол хүн л гэж боддог ш дээ... ягаад хүмүүс ингэж их дутуу үнэлдэгийг би ойлгодоггүй юм... Скоулзи Кийн гсн лэжэндүүдийн байр суурийг маш сайн залгаж чадсан тоглогч ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Nova » Mon Feb 25, 2013 12:03 pm

Үнэн үнэн.. Каррик тэгж алж хядаад байхгүй мөртлөө багийг ерөнхийд тоглуулаад явчдаг юм шиг байгаам.. Манюгийн тоглолт ч гэсэн бас тэгж алж хядаад байхгүй хожоод явчихаад байгаа.. Ерөнхийдөө Маню-гийн тулгуур нь Каррик л юмдөө..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby nyamaa.lfc » Mon Feb 25, 2013 12:17 pm

Teghdee bas #1 ene ni ch yu wee
Аваргууд дэвжээн дээр биш, бэлтгэлийн танхимд төрдөг...
User avatar
nyamaa.lfc
 
Posts: 530
Joined: Fri Jun 22, 2012 3:02 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby J@x » Mon Feb 25, 2013 1:01 pm

САФд л учир нь байгаам л даа. Гигс хүртэл төвд сайн тоглочихдог. Жонес нтр гээ л...
МанЮ-гийн энэ систем чинь угаасаа гараа сэлгээ нь ялагдахгүй бүгд ялгаагүй сайн тоглодог болохоор яг энэ сайн гээд хэлчихэд хэцүү шдээ. Нээх МанЮ-гийн уураг тархи нтр гээд байх нь ч хаашаа юм. Каррик бол МанЮдаа сайн тоглогч гэхдээ английн шигшээд манЮ-д тоглодог шиг тоглолтоо гаргаж чадахгүй л болов уу. Яахав МанЮ жигүүрийн тоглолт сайн хийдэг довтлогч сайтай баг болохоор 2 жигүүр лүүгээ аятайхан гаргаад өгчихдөг тэгээд хамгаалалтанд гоц алдаа гаргахгүй байхад л дажгүй тоглочихдог биздээ ккк.
Нөгөө Педро шиг л юмуу даа. Барса Испани 2 адилхан. Англи, МанЮ 2 өөр болохоор тэгээд яалтай ч билээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby ya_tumurbat » Mon Feb 25, 2013 1:09 pm

J@x wrote:САФд л учир нь байгаам л даа. Гигс хүртэл төвд сайн тоглочихдог. Жонес нтр гээ л...
МанЮ-гийн энэ систем чинь угаасаа гараа сэлгээ нь ялагдахгүй бүгд ялгаагүй сайн тоглодог болохоор яг энэ сайн гээд хэлчихэд хэцүү шдээ. Нээх МанЮ-гийн уураг тархи нтр гээд байх нь ч хаашаа юм. Каррик бол МанЮдаа сайн тоглогч гэхдээ английн шигшээд манЮ-д тоглодог шиг тоглолтоо гаргаж чадахгүй л болов уу. Яахав МанЮ жигүүрийн тоглолт сайн хийдэг довтлогч сайтай баг болохоор 2 жигүүр лүүгээ аятайхан гаргаад өгчихдөг тэгээд хамгаалалтанд гоц алдаа гаргахгүй байхад л дажгүй тоглочихдог биздээ ккк.
Нөгөө Педро шиг л юмуу даа. Барса Испани 2 адилхан. Англи, МанЮ 2 өөр болохоор тэгээд яалтай ч билээ

Каррик холбоос сайн хийдэглдээ ер нь цэвэр англи стилийн тоглогч одоо ч нас нь явчлаа клубдээ бол хангалттай л олон амжилтанд хvpcэн шигшээд бол еерийнхее тоглолтыг харуулая гэсэн ч аль аль талдаа ямар ч боломж байхгvйлдээ энэ байрлал дээр бол
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby El Payaso » Mon Feb 25, 2013 1:45 pm

J@x wrote:САФд л учир нь байгаам л даа. Гигс хүртэл төвд сайн тоглочихдог. Жонес нтр гээ л...
МанЮ-гийн энэ систем чинь угаасаа гараа сэлгээ нь ялагдахгүй бүгд ялгаагүй сайн тоглодог болохоор яг энэ сайн гээд хэлчихэд хэцүү шдээ. Нээх МанЮ-гийн уураг тархи нтр гээд байх нь ч хаашаа юм. Каррик бол МанЮдаа сайн тоглогч гэхдээ английн шигшээд манЮ-д тоглодог шиг тоглолтоо гаргаж чадахгүй л болов уу. Яахав МанЮ жигүүрийн тоглолт сайн хийдэг довтлогч сайтай баг болохоор 2 жигүүр лүүгээ аятайхан гаргаад өгчихдөг тэгээд хамгаалалтанд гоц алдаа гаргахгүй байхад л дажгүй тоглочихдог биздээ ккк.
Нөгөө Педро шиг л юмуу даа. Барса Испани 2 адилхан. Англи, МанЮ 2 өөр болохоор тэгээд яалтай ч билээ

тэгээд танайхан лаануудын шүтээн Жи, Лампс ч шигшээдээ алж хядсан юм байна уу? хүмүүс тэгээд нэг сонин хандлага гаргах юм. Месси ла лигт л лаг тоглодог Шави Иниестагийн хүчинд л гоол хийдэг ч гэх юм уу... ер нь бол миний л бодлоор ямар ч тоглогч сайн тоглож амжилт гаргахад түүнд тохирхуйц тактик дасгалжуулагч багийн хамтрагчид хэрэгтэй юм шигээ... Жишээ нь Стоук шиг багт Шавиг юм уу Иниестаг аваачлаа гээд ямар ч өөрчлөлт гарахгүй... Анри ч цагтаа Ювед флоп наймаа шахуу л болж явсан... эсвэл Барса шиг багт Дрогба яагаад ч тохирохгүй... гэх мэтээр... яаг бүх л багийн тоглолтонд тохирхуйц төгс тоглогч гэж бараг л байхгүй болов уу...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby J@x » Mon Feb 25, 2013 2:05 pm

Тэр мэдээж л дээ. Гэхдээ Каррик багийг чирдгүй юм аа гэхэд өөрчлөөд байх хэмжээний хүн биш ээ. Зүгээр л МанЮ-д үүргээ л сайн биелүүлж байна. Тэр үүргийг нь МанЮ-гийнхан бараг бүгд л хийчих гээд байдаг биз дээ.
Боломж олдоогүй үнэлэгдээгүй гэх шалтгаанаар өөрөөс нь илүү нь батлагдсан тоглогч нараас илүү нтр гээд байх бас тийм ч зөв биш л байх.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby ya_tumurbat » Mon Feb 25, 2013 2:06 pm

Messi ч ондоо багт очвол флоп хийх нь маргаангvй
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Оргил » Mon Feb 25, 2013 2:13 pm

taaj meddeg tavan haan tamshaalj iddeg tarlan buhnuud olon bhiimdaa.. tegeh n gartsaagui ingeh n todorhoi entr geel..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Nobun@g@ » Mon Feb 25, 2013 2:28 pm

Надад бол Каррик мундаг санагддаг...
Багийн довтолгоо хамгаалалтын балансыг тэнцвэржүүлээд л... Ер нь талбай дээр байгаа САФ гэхээр шахуу
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby сайнаа » Mon Feb 25, 2013 2:47 pm

ya_tumurbat wrote:Messi ч ондоо багт очвол флоп хийх нь маргаангvй


Өөр багт очих шаардлагагүй байх өө, хаана хамгийн сайн байна тэндээ л байж байг л дээ хэхэ
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Monteyne » Mon Feb 25, 2013 4:53 pm

J@x wrote:Тэр мэдээж л дээ. Гэхдээ Каррик багийг чирдгүй юм аа гэхэд өөрчлөөд байх хэмжээний хүн биш ээ. Зүгээр л МанЮ-д үүргээ л сайн биелүүлж байна. Тэр үүргийг нь МанЮ-гийнхан бараг бүгд л хийчих гээд байдаг биз дээ.
Боломж олдоогүй үнэлэгдээгүй гэх шалтгаанаар өөрөөс нь илүү нь батлагдсан тоглогч нараас илүү нтр гээд байх бас тийм ч зөв биш л байх.


Ганц Жаксын гэлтггүй хүн бүх нь ингэж боддог болхоор жинхэнэ утгаараа super underrated шүү дээ. Яаая тэр талбайг мэдэрч байгаа, дамжуулж байгаа, зөв шийдвэр гаргаж байгаа, багийг удирдах найруулах гээд бүхнийг хийж байна шүү дээ. Каррикын урагшаа гаргасан бүхэн аюултай момент болж байна, Хөөрхий голно тэр ассист, жи ламбаа шиг 16 н гаднаас цөм цөм цохьсон гэх юм манай хүнд байхгүй юмдаа. Ер нь тэгээд тэр хоёр нь ч клубтээ багаа тэгэж удирдаад тоглолтыг зөвхөн өөрийнхөө хэмнэлд оруулаад тийм мундаг байж чаддаг ч юмуу үгүй ч юмуу. Ээдээ дэндүү сүпер хүн шүү. Өөрөөс нь илүү нь батлагдсан гээл бүхэл бүтэн Европыг айлгаж ПЛг эзэгнэж явсан багийн төвийн тоглогч нь Флетчер Каррик байлаа. Авсан цом, гаргасан амжилтаараа баталдаггүйм бол 16н гаднаас цохисноороо батлагдаад байдаг ч юмуу яадаг ч юм. Эсвэл шигшээд дуудагдснаараа батлагдаад байгаа ч юмуу, Ойын хэдэн жилийн амжилтаараа Барсатай ганц өрсөлдөж яригдах багийн тулгуур байгаа хүнийг 16 гаднаас цохидгүй, шигшээдээ дуудагддаггүй underrated гэдгээр нь үнэн хийж байгаа юм шүү хүмүүс нээрэн. Тэр хоёр нь тийм аймар байгаад батлаад харуулцан юм би лав мэдэхгүй юм байна. Английн #1 holding midfileder шүү дээ. Ийм залуугийн урд Вилшер, Клеверли байхад гоолын боломж үүсэхгүй байна, Рүүнийд бөмбөг очихгүй байна гэдэг яриа бол гарахгүй дээ.
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby tuwshin_pr » Mon Feb 25, 2013 9:27 pm

Мундаг л даа уул нь. Алонсогоос лав дутахгүй л санагддаг. Тэр Жаксын манюгийн хэн ч Каррикийг орлочино гэдэг арай худлаа.
Энэ жил жишээ нь ПЛийн 26 тоглолтонд оролцсон байна. Тийм л муу юм бол САФ тэр залуучуудыгаа сэлгээ л тоглуулах байсан байлгүй. Дээрээс нь Каррик байхаар цэвэр ДМийн хэрэг манюд байхгүй болчиж байх шиг байгаан. Дандаа довтолдог хүмүүс гаргаад хамгаалалт довтолгоог нь Каррик сайхан холбоод өгчинө. Онцгой тохиолдолд л Жонсыг ДМ дээр гаргаж байгаа. ДМээсээ авахуулаад лаг довтолдог хүмүүс байгаа болохоор энэ улирал ингэж рекорд оноо аваад байгаа биз. Ингээд 2 хүний ажилыг хийгээд байгаа хүн чинь мундаг л байлгүй дээ. Бараг Погбагийн явдаг энэтэй ч хамаатай байж магадгүй.
Гэхдээ энэ нь №1, эсвэл Жи, Лампс 2оос илүү гэсэн баталгаа биш шүү дээ. Манай хүн бол сайн тэхдээ тэрнээс сайн ч бас хэд хэд байгаа. Яахав манюд ажилаа сайн хийдэг болохоор шууд өөр хүнээр орлуулах шаардлагагүй тийм л хүн гэж Жаксын хэлсэнтэй санал нийлнэ. Каррикийг шигшээд Барри, Хэндо, нтэрийн оронд дуудуул дуудаж болох л даа. Тэгээд гараанд Жи, Ламбаа 2ын алийг нь жийхийн.
Last edited by tuwshin_pr on Mon Feb 25, 2013 11:04 pm, edited 2 times in total.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1349
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby J@x » Mon Feb 25, 2013 9:52 pm

Гүй тэгээд МанЮ ЭПЛ-д доминат байгаа нь үнэн тэглээ гээд тоглогч бүр нь байрлалдаа номер 1 гэж хэлж болохгүй шдээ. Эсрэгээрээ ацад яваа багийн тоглогч бүр лигийн хамгийн суга гэж хэлж бас болохгүй. За энэ ч яахав.

МанЮ-гийн довтолгоо МанЮ-гийн ч гэж САФ гэж хөгшиний л авьяас юм дөө. 20 жил нэг багийг дасгалжуулсан хүн багийг хүссэнээрээ тоглуулна.
МанЮ-гийн довтолгоо бол 2 жигүүр лүүгээ гаргаж өглөө нөгөөдүүл нь оролт хийнэ төв рүүгээ, кросс хаяна, хоошоо хаяна. Тэгээд бүх тоглогч нар нь хэзээ ч жигүүрээ сольж алсын пасс хаях чадвартай байдаг. Дээр нь 2 жигүүрийг бүтэн 90 мин турш хөндлөн гулд гүйлгэдэг. Сэлгээнээс ч яг адилхан 2 ажлын морь гараад ирдэг.
Бүх юм гэрийн даалгаврын дагуу болоод байх шиг байдын шдээ. Уралдуулаад тодорхой цэгт хойноос төвийн хагасууд хаяад өгчихөд л бараг асуудал окэй. Нөгөө жигүүр нь бас тодорхой нэг цэгт төв рүү дамжуулалт өгнө. Тэрийг нь бусад баг таахад бэрх. Тиймдээ ч нуруу намхан Рүүний, Чичарито нар мөргөж их гоолддог. Сүүлийн үед Эвраг булангаас мөргүүлээд байгаа. Бас л гэрийн даалгавар гэж ойлгоод байгаа. Эвраг хэд мөргөж хийлээ гээд дэлхийн шилдэг толгойгоороо тоглодог зүүн ар гэхгүй биз дээ.
Хамгаалалт дээр тэгж их шахаж орох шаардлагүй учраас төдийлөн том алдаа гаргадагүй тоглогч бол тэгээд МанЮ-гийн дунд тоглочихоод байх шиг байгаам. Танай багийнхнаас нээрээ дуртай нь л төвд тоглож байна шдээ. Тэгэхээр үүрэг нь тийм ч хүнд биш юм шиг.
Жи, Лампс аль нь ч энэ үүргийг бол хангалттай биелүүлчихнэ. МанЮ-гийн 2 жигүүр байнгийн ажиллагаатай байдаг болохоор төвд хандуулах анхаарал илүү сулраад хүссэнээрээ тоглох боломж нээгдээд байгаа харагддаг. Дээр нь Рүүний гэж ДМ СМ АМ бараг СБ хүртэл болчихдог тоглогч урд нь байгаа лдаа.

Аргагүй нэг дасгалжуулагч хүссэнээрээ тоглуулж байгаа болохоор МанЮ хүчирхэг байгаад байгаа. Бусад багууд жишээлбэл манайх гэхэд жил болгон л коучаа сольж байна, тактик солигдоно, тоглогчид солигдоно. Энэ дунд формоо хадгална гэдэг бас л аймар болчоод байгаан бишүү Мануухайгийн хэллэгээр бол.
Аан тийн Барса л гэнэ. БАрсатай тэгээд 2 таараагүй билүү. Вилшер тэгэхэд идэж уугаад болоод л байна лээ.
Яахуу дээ хэн нэгэн хүнд зарим нэгэн тоглогч бусдаас өөр сэтгэгдэл төрүүлэхийг алийг тэр гэхэв. Гэхдээ бас жаахан баримжаатай л байх хэрэгтэй.
Надад Каррик бол гэрийн даалгавраа байнга хийдэг, хичээвэл зарим нэг хичээлүүддээ А авчих бололцоотой, аль нэг хичээлд дагнаж амжилт гаргадаггүй, олимпиад нтрийн талаар ямар ч бодолгүй, сонирхолгүй урсгалаараа явдаг сурдаг сурагч шиг л санагддаг. Хичээгээд хичээгээд зарим нэг хичээлдээ толгой нь хүрдгүй гэхдээ сайн сурагч. Ийм сурагчийг хүн хэзээ ч муулахгүй гэхдээ улаан дипломтой төгсөхгүй.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Real.madrid » Mon Feb 25, 2013 10:22 pm

Каррик сайн л даа No1 нтэр нь ч хаашаа юм..Зүгээр шигшээ багт тохирохгүй юм бишүү...Угаса клуб шигшээ багийн тоглолт өөр ш дээ...Клубтэй аймар л гээд байдаг шигшээдээ сугардаг хүмүүс байна ш дээ...Хамгийн наад захын жишээ Мэээмси нтэр гээд л...Бас Жи Лампстай нэг үед байдгаараа жо азгүй юмуу даа шигшээ багийн хувьд бол
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Devil 7 » Mon Feb 25, 2013 11:54 pm

Жаксын гаргалгаа ч одоо хаашаа ч юмбдээ...Барса угаасаа л аймар баг шдээ...залуучуудыг багаас нь Барса сэтгэхгүйтэй болгож ,бие биенээ харцаараа л ойлгодог лаг баг...ийм багт хүссэн нь л Шави-н үүргийг гүйцэтгэнэ гэдэгтэй л адилхан сонсогдож бна... Энгийнээр бодоход төвийн хагас хөлбөмбөгт хамгийн чухал байрлал мөн биздээ...Тэгээд ПЛ-н доминант багийн энэ чухал байрлал дээр хэнд ч байрлалаа булаалгаж, дээрэлхүүлэхгүй 8 жил тоглолоо...Ерөөсөө хэн ч Каррик-н хийдгийг хийгээд бдгым бол яагаад Каррик л гараад , Каррик байхгүй үед манай төв эвгүйтээд бдгын....Каррик-Клэвэрли , Каррик- Скоулз , Каррик- Гиггз, Каррик-Андо , Каррик-Жонес л гэж гардгышдээ....Тэгээд Ман ютд-н довтолгоон гэж байхгүй САФ-н л довтолгоо , САФ-н ухаан гэх юм...энийг чинь л хийх гэж дасгалжуулагч гэж бгаа биздээ... Танайхан л талбай дээр гарангуутаа тоглогчид нь за одоо ингэнэ шүү тэгнэ шүү ,өнөөдөр ингэж тоглоно нтр гэж яридаг юм блгүй дээ...Ламбаа , Тэрри нтр чинь шургаж гүйсээр бгаад дасгалжуулагчаа гөвчдөг хүмүүс
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Realist » Tue Feb 26, 2013 12:22 am

Сайхан уралцжийнаа, гоё байнаа форум утгаараа амьд байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Өсөхбаяр » Tue Feb 26, 2013 3:04 am

Лампард Жи 2 мундагч шигшээ багаа чирээд гол тэмцээнүүдэд хэр амжилттай оролцоод байгаа билээ дээ... 2 уулаа пенэльт алдаад мултраад явж л байдаг.энэ 2 хүнийг дэндүү клубынх үнэлгээгээр үнэлсээр шигшээдээ өдий хүрсэн гэж боддог. Магадгүй Каррикыг эртнээс тоглуулж түүнд зориулсан орчинг шигшээ багийнх нь хүрээнд зоригтой хийсэн бол өдийд Англичууд арай өөр түвшний хөлбөмбөг тоглож байгаа да. Жи Пампси 2 ийг дуудахгүй, дуудлаа ч суулгах зүрхтэй хүн байхгүй тэгээл тэр 2 дээр баг босгож байна гэж олон жил л шигшээ багийнх нь тоглолт чанаргүй болоод байдаг. Тус тусдаа багтаа том байр эзэлдэг хүмүүс байж болох ч хоорондын ойлголцол хэв маяг таардгүй л юм шиг байгаам. Каррик бол яг л цаг шиг. хүмүүс зүү нь л зөв явж байна гэж хардагаас ард нь ямар техник араа шүднүүд эргэлдэн байдгийг анзаардгүйтэй л адил
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby J@x » Tue Feb 26, 2013 7:02 am

Devil 7 wrote:Барса угаасаа л аймар баг шдээ...залуучуудыг багаас нь Барса сэтгэхгүйтэй болгож ,бие биенээ харцаараа л ойлгодог лаг баг...ийм багт хүссэн нь л Шави-н үүргийг гүйцэтгэнэ гэдэгтэй л адилхан сонсогдож бна...

БАрсаг энд нээх оролцуулалгүймаар байна. Ямар бүхний шалгуур байгаа биш дээ.
Энд бараг явж байна уу даа. БАрсагийн Шави, МанЮ-гийн Каррик 2н байрлал нь бараг адилхан ч үүрэг, нөлөөлөл нь өөр л гэж боддог шдээ. Үүрэг гэж тоглолтонд эзлэх байр суурь нь.

За за тэгээд КАррикыг муулах гэсэнгүй зүгээр номер нэг нтр гээд байхаар жаахан загатначихлаа. Даруухан элдэв ааш маяггүй, Лампстай зам мөр адилхан болохоор лав дургүй байдаггүй ээ. Барри, Хендо нтрээс хувь илүү нь ч тодорхой. Шигшээд гараанд гарах боломж олдсонгүй. 10 оны Барригийн оронд л тоглох ганц шаанс байсан. Тэр үед чинь гэмтчихлүү яалаа.
Мэдээж МанЮ-гийн амжилттай тоглож байна аа гэдэг чинь Каррик сайн байна л гэсэн үг. Одоо тэгээд Каррик Лампс, Жигийн оронд тоглосон бол сайн тоглох байсан юм гэх нь ч бас хаашаа юм. Дуусахгүй юм байна.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Nobun@g@ » Tue Feb 26, 2013 8:53 am

Болохгүй байгаа бол Жи, Ламбаа 2г аль алинг нь хасаад тоглох хэрэгтэй ш дээ...
Багаараа тоглох гээд байгаа юм уу, хувь хүнээр тоглуулах гээд байгаа юм уу...
Шигшээ багийн бэлтгэл гэж олигтой юм бараг болдоггүй...
Тэгэхээр яалт ч байхгүй бие биенээ ойлгодог хүмүүсийг гаргасан нь илүү амжилтад хөтөлнө.
Ялангуяа төвийн хамгаалалт болон дунд... Тэгэхээр хэн илүү зохицох вэ гэж ярих ёстой юм шиг.
Та хэд болохоор Жи, Ламбаа 2г хасах гэхээр чадахгүй ч гэх шиг...
Надад бол Каррик шиг амбиц багатай тоглогч байхад илүү дээр юм шиг санагддаг...

Жишээ нь Испаний шигшээг бараг Реал, Барса 2 бүрдүүлдэг гэхэд болно.
Италийн шигшээг бол дийлэнхийг нь Ювэ бүрдүүлж байна.
Урд нь бол манайх тэгээд бүрдүүлээд явдаг байлаа. Одоо бол довтолгоог нь дааж авч байх шиг байна.
Германыг гэхэд Баерн гээл...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby J@x » Tue Feb 26, 2013 9:03 am

Одоо энэ талаар ярих оройтсон байх. Лампс, Жи нас явчлаа. Ялангуяа Лампс бүр талийчихлаа. 14 онд дуудагдахгүй ч байж мэднэ. Дуудагдлаа ч гараанд гарахгүй. Каррик ч бас 14 онд 33 тай болчихно. Залуудаа тоглоогүй байж хөгшрөөд худлаа байлгүй дээ. Тэглээ ч залуучууд гараад ирлээ.

Нэг багаар цөм бүрдүүлэе гэдгийг дэмжээ л байгаа шдээ. МанЮг довтолгоогоо, манайх, Сити 2 хамгаалалтыг нь хагас дээрээ харин хамжилцаад бүрдүүлэе л гээд байгаа кккк
Угаасаа тэгээд шигшээ багт хэн ч тоглосон сүр сүнсгүй болчихдог л доо. Тогтвортой тоглодог хүн гэвэл Эшли л юмуу даа. Тэрригээ элдвээр хавчсаар байгаад гомдоосон.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby tsoomo » Tue Feb 26, 2013 2:29 pm

Каррик дээр зориулж баг босголоо юу? хахаха
tsoomo
 
Posts: 349
Joined: Tue May 08, 2012 12:13 am

Re: ENGLAND NATIONAL TEAM

Postby Johny » Tue Feb 26, 2013 2:33 pm

Yagaad bolohgvi gej?
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron