Liverpool v Chelsea
BIG-MATCH FACTS
“Том дөрөв” гэж нэрлэгддэг багуудын хоорон дахь энэ улиралын анхны тулаан нөгөөдөр болох гэж байна. Тиймээс тоглолтоос өмнө зарим нэг зүйлсийг эргэн санацгаая.
Хоёр баг хоёул 100% эхэлээд буй. Ливерпүүл Астон Виллаг Вилла паркад нь 1-2-р хожиж, өчигдөр АЛ-н шалгаруулалтад оролцон Туулуузийг 0-1-р хожчоод ирсэн бол Челсигийн хувьд хоёр тоглолтоос 6 оноо авчаад байна. Тэд эхний өдөр Бирмингхэмийг талбай дээрээ 3-2-, өчигдөр Рийдингийг талбайд нь 1-2-р хожсон билээ.
ПЛ-н өмнөх даян/хоёр дараалан түрүүлснийг ингэж товчиллоо, өөр нэршлийн санал байвал хувцаалцаж болно/ аварга маань маань өнгөрсөн өвөл Анфиелдэд хожигдсоноос хойш лигийн 16 тоглолтод хожигдоогүй явж байна.
Харин Липерпүүлийн хувьд ПЛ 20 клубтэй болж цомхон болсноос хойш нэг удаа л лигийн эхний хоёр тоглолтыг дараалан хожиж байж. 2002 улаанууд Астон Вилла, Соутэмтонийг дараалан хожсон байдаг. Гэхдээ тэд ПЛ-н сүүлийн 3 улиралын эхний гэртээ тоглолтыг хожлоор эхэлж байсан авч 2003/08/17 дахь Челситэй хийсэн лигийн эхний гэртээ тоглолтод 1-2-р хожигдож байлаа.
Энэхүү хоёр клуб сүүлийн 3 улиралын турш 15 удаа тулчихаад байна.
КЛУБЫН ФОРМ
ЛИВЕРПҮҮЛ
1. Аваргуудын Лигийн дэд аварга улаанууд ПЛ-г хоёр улирал дараалан 3-р байранд дуусгасан ба өнгөрсөн улиралын сүүлийн тоглолтыг Чарлтонтой хийж талбай дээрээ 2-2-р тэнцсэн билээ.
2. Тэд английн 18 удаагийн аварга боловч тэр нь аль эртний мартагдсан явдал болсон билээ. Сүүлийн 20 жил МЮ гайхамшигтай амжилт гарган аваргын түрүүгээ 16-д хүргэж тэдний амжилтад тун хурдан дөхөж ирэх нь тэр.
3. Тэд Премьер Лигид хараахан түрүүлж чадаагүй байгаа. Хамгийн сүүлд Кенни Данглишийн удирдлага дор 1989-90 онд хуучийн Лигий нэгийн түрүүг авч байж.
4. Гэхдээ тэд болон Челси хоёул энэ улирал ПЛ-д өрсөлдөж байгаа клубуудаас үндэслэгч 10 клубын нэг юм.
5. Мөн тэд 1962-63 улиралаас хойш доод лигирүү унаагүй буюу 46 улирал топ лигид тоглож буй амжилтаараа Арсенал (82 улирал), Эвэртон (54 улирал)-ний дараа 3-р байранд зогсдог аж.
6. Бас өнгөрсөн улирал тэд ПЛ-д нэг ч тоглогч нь улаан аваагүй гэж байхийм.
7. Сүүлийн 3 улирал лигийн эхний талбайдаа хийсэн тоглолтод Сити, Сандерланд, Вестхэм нарыг хожиж байж.
8. Өнгөрсөн жил Анфиелдээс зөвхөн МЮ-л бүтэн оноотой буцаж байсан байна.
9. Өнгөрөгч 3 сард Барсад хожигдсоноос хойш талбайдаа хожигдоогүй.
ЧЕЛСИ
1. Өнгөрсөн улирал лигийн эхний 10 тоглолтоос 8-д хожиж, 1-д нь хожигдож байсан.
2. Өнгөрсөн улирал Лигийн аваргыг алдах нь тодорхой болсноос хойш 1 удаа хожсон,
3. Өнгөрөгч өвөл Анфиелдэд 0-2-р хожигдсоноос хойш ПЛ-д 11 хожиж, 5 тэнцжээ.
4. Сүүлийн 8 зочлон тоглолтод хожигдоогүй. Тэдгээрийн 6-д нь хожиж, 2-т нь тэнцсэн. Өнгөрсөн улиралын лигийн 3-хан хожигдлын нэгийг Анфиелдэд авсан.
ТҮЛХҮҮР ТОГЛОГЧДЫН ХУВЬД
LIVERPOOL
Улирал эхлээд Стевэн Жерард ПЛ-н цор ганц гоолыг нь оруулаад байгаа. Мөн Андрий Воронин АЛ-н нэг гоол нэмжээ.
Петер Кроуч өнгөрсөн улирал улаануудыг 18 гоолоор тэрүүлсэн
Жермайн Пенант 51 гаргаа хийсэн аж.
Хэрвээ Dirk KUYT тогловол тэрээр Ливерпүүлийн хувцастай 50 дахь тоглолтоо хийх юм байна.
CHELSEA
Улирал эхлээд Челси 5 гоол оруулсныг 5 өөр тоглогч хийжээ.
Хэрвээ Майкел Эссэйн тогловол тэрээр Челсигийн төлөө 100 дахь тоглолтоо хийх юм байна.
ТУЛААНЫ ТОО, ДҮН
Челси өнгөрсөн улирал Анфиелдэд зочлохдоо хожигдсон боловч, өмнөх 3 лигийн зочлолтод ялалт өвөрлөн буцаж байв.
---Нийт---
Бүх Лиги (ПЛ-г оруулсан): Liverpool 58 хожсон, Chelsea 44 хожсон, Тэнцээ 26
ПЛ: Liverpool 11 хожсон, Челси 14 хожсон, Тэнцээ 5
---Зөвхөн Ливерпүүлийн талбайд---
League (inc PL): Liverpool 43 wins, Chelsea 8, Draws 13
Prem: Liverpool 10 wins, Chelsea 3, Draws 2
LAST SEASON'S CORRESPONDING GAME
Liverpool 2-0 Chelsea
20 January 2007 - Ref: Rob Styles
Liverpool scorers: Kuyt 4, Pennant 18
ЭЦЭСТ НЬ ЛАУРОГИЙН ТААМАГЛАЛ: 1-1
Тэрээр энэ хоёр багийг тэнцэх магадлал өндөр гэж тооцож байна.
Түүхээс харахад ПЛ-д Ливерпүүл Арсенал, Челси, Манчестер Юнайтэдийн алинтай нь хаана ч тоглосон эхний тоглолтодоо хожигдлоор эхлэх ёстой юм шиг.
Магадгүй зуны том наймаанууд үүнийг өөрчилж болох юм. Гэхдээ лав энэ нямд биш хэмээн тэр хэлжээ