by ARBAR » Thu May 23, 2013 9:46 am
Ролан Гарросын өмнө /превью/ блийчэррэпорт-с
2013 он:
Эхний Их дуулгын тэмцээн: 1 сард Жокович Муррэйг 5 үе тоглон хожиж 3 дараалсан АО тайтлаа авсан. Топ 4-н авч байгаа 12 дахь дараалсан тайтл, финалд Топ 4-н 2 нь үлдэн тоглосон 10 дахь дараалсан финал байлаа.
No. 1: Жокович өнгөрсөн оны 11 сараас хойш чансааны тэргүүнд эргэн бичигдэх болсон. Хэн ч үүнд дөхөж очсонгүй.
Надалын эргэн ирэлт: Надал 7 сар бэртэлтэй байж байгаад 2 сард эргэн ирснээсээ хойш 8 тэмцээнд оролцож 6-д нь түрүүлээд байна
Чансаа: Хамгийн сүүлийн тэмцээн Италиан Опэнд Надал түрүүлснээр чансааны 4-т орж ирсэн.
Фэдэрэр: Тэр 2013 он гарсаар 6 тэмцээнд оролцсон ч 1-д нь ч түрүүлсэнгүй. Энэ хугацаанд чансаагаар эхний 5-д ороогүй хүнд хожигдож Топ 10-д багтаж байгаа ганц л хүнийг /Цонга/ хожжээ.
Муррэйн бэртэл: Италиан Опэнд нурууны бэртлээс болж 2-р тойргоос хасагдсан Муррэй Ролан Гаррост оролцож чадахгүй боллоо.
Бэрдых болон Фэррэр: 2013 он гарсаар Фэррэр нилээн удаан хугацаанд чансаагаар 4-т бичигдсэн. 11 тэмцээнд оролцож эхний 10-т байгаа тамирчдаас нэгийг нь ч хожиж чадаагүй гэсэн үзүүлэлттэй байна. Бэрдыхын хувьд чансааны 6-д бичигдэж байгаа бөгөөд Фэдэрэр, Муррэй, Жокович гэсэн топуудыг хожоод байгаа.
Ролан Гаррос:
Рэкорд: Надалын хувьд 8 дахь түрүүгээ авч рэкорд тогтоохыг зорьж байгаа. Хэрвээ түрүүлж чадвал Их дуулгын 4 тэмцээний рэкорд болох юм. Одоогоор Опэн эрад Фэдэрэр, Сампрас, Надал 3 тус бүр 7 түрүүтэй рэкордыг хуваан эзэмшиж байгаа. Опэн эрагаас өмнө гэвэл Bill Tilden, William Larned, Richard Sears нар Амэрикийн нээлттэй тэмцээний 7 түрүүг эзэмшдэг юм байна.
Фэдэрэр: Фэдэрэрийн 17 Их дуулгын түрүү тэннисний түүхэн дэх цор ганц рэкорд. Хэдийн нас 32 хүрсэн ч дахин түрүүлэх боломж түүнд бий. Францын нээлттэй тэмцээний хувьд 2009 онд ганц удаа түрүүлж байсан..
Ноёрхол: Сүүлийн 12 Их дуулгын тэмцээний түрүүг Топ 4 авчээ. Үүнийг хэн нэгэн зогсоох чадах болов уу?
Муррэйгийн эзгүйд: Муррэй Ролан Гаррост оролцохгүй болсноор Фэррэр 4-т бичигдэж оролцоно. Хэрвээ Жокович Надал 2 нэг хагаст орвол энэ нь Фэдэрэрийн финал хүрэх боломжийг нэмэгдүүлж байна.
Их дуулгын цом: 1969 онд Род Лавэр Их дуулгын тэмцээнд бүгдэд нь түрүүлснээс хойш нэг ч тоглогч 4-үүлэнд нь түрүүлж чадаагүй байна. Энэ жилийн хувьд АО-д түрүүлээд буй Жоковичид боломж байгаа. Тэр Ролан Гаррост 1 ч удаа түрүүлж үзээгүй юм.
Франц тэннисчдийн хувьд: Янник Ноа 1983 онд түрүүлснээс хойш 1 ч Франц түрүүлээгүй байгаа. Цонга, Саймон, Гаскүэт гээд Францын итгэлд найдварууд шороон дээр төдийлөн сайн тоглохгүй байна
Андэррэйтэд плэйерс:
Станислас Вавринка: 4 сараас хойш оролцсон шороон талбай дээрх тэмцээнд Муррэй, Фэррэр, Цонга, Бэрдых нарыг хожоод буй түүний хувьд сүүлийн 2 Ролан Гаррост 3-р тойргоос хасагдаж байсан.
Эрнэстс Гулбис: Италиан Опэний 3-р тойргийн тоглолтонд Надалд хожигдсон ч г 1 үед нь хожиж чадсан түүний хувьд 2008 онд Ролан Гаррост шөвгийн 8-д шалгарч байжээ.
Янович: 22 настай түүний хувьд Италиан Опэнд Цонга, Гаскүэт нарыг хожин шөвгийн 8-д шалгарсан.
Григор Димитров: Мөн л 22 настай Болгар залуу Италиан Опэнд Жоковичийг хожиж шуугиан тарьсан.
Өрсөлдөөн:
Рафаэл Надал: Сүүлийн 8 Ролан Гарросын 7-д нь, энэ жил оролцсон 8 тэмцээнийхээ 6-д нь түрүүлээд буй.
Новак Жокович: Дэлхийн чансаагаараа тэргүүлэгч маань өнгөрсөн сард Монтэ-Карлогийн финалд Надалыг хожсон ч сүүлд оролцсон 2 тэмцээндээ эхний тойргуудад хожигдсон.
Рожэр Фэдэрэр: Фэдэрэр энэ жил анх удаагаа финалд шалгарсан нь Италиан Опэн байлаа.
Дэвид Фэррэр: Өнгөрсөн жилийн Ролан Гаррост хагас шигшээд шалгарсан түүний хувьд оролцсон 3 шороон талбай дээрх тэмцээндээ маш сайн амжилт үзүүлээд байгаа.
Томаш Бэрдых: Сүүлийн оролцсон 2 тэмцээндээ чансааны 1, 2-т бичигдэж буй Жокович, Муррэй 2-г хожсон
Last edited by
ARBAR on Thu May 23, 2013 2:55 pm, edited 1 time in total.
Мара Бати Мэсси