Rosso Neri wrote:Хонда энэ жил лигтээ түрүүлэн мөн цомоо хүртсэн амжилттай байгаа билээ. Энэ талаараа хэвлэлийн баг хурал дээр ирээдүйхээ талаар ярилцлага өгсөн байна. Түүний гэрээ дуусахад одоо 6 сар л үлдээд байгаа бөгөөд энэ талаараа Орост хийж чадахаа хийсэн гэж гэрээгээ сунгах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Манайд ирэхээс мэдээж буцахгүй л болов уу. Энэ зун л юу болох нь шийдэгдэнэ. ЦСКА ч түүнд боломжийн санал ирвэл явуулах бодолтой байх шиг байна. Оросын залуу од Алан Загоев-тай нэг байрлалд тоглодог түүнийг ЦСКА нэг их үгүйлээд байхгүй л болов уу. Самурай залуу маань энэ зун манайд эгнээнд шилжих Сапонара-тай мөн нэг байрлалд тоглодог нь манайхны эргэлзээг төрүүлж байж магад. Гэхдээ заавал зун биш 12 сар дуусгаад үнэгүй өөрийн болгох боломжтой болохоор манайхан бас буцаад байхгүй байх. Ирэх юм бол Японд Миланы нэр хүнд суга өснө дөө. Ядаж л өмсгөл нэлээн зарагдах байх.
ЦСКА ёстой Хондаг явлаа гэхэд нь хүчээр шахуу барьж үлдсээр байгаад одоо аргагүй эрхэнд гэрээ нь дуусч байна даа ашгүй. Хонда бол будаа болгоноо Италийн лигд. Албан хүчээр шахуу Оросд байгаад байгаа