by spain man » Tue Jun 04, 2013 2:32 pm
Сколари ч 4-2-3-1 ээрээ тоглох шинжтэй...
Миний бодлоор хаалгач: Цезар
Хамгаалалт:
Баруун ар: Миний хүсэл бол Рафеал... Довтолгоо сайн дэмжинэ, хамгаалалтад ч муугүй, шартай, дайчин тоглолттой... Гэхдээ бараг л Алвес бат биз, энэ байранд... Нөхөр ч нэрээрээ гараа аваад байна, түүнээс шигшээд угаасаа л муу тоглодог нөхөр... Шигшээгээ барсатай холиод байх шиг, муу том толгойт...
Портогийн Данилог бас их сайн байгаа гэлцэх юм... Сколари туршиж үзэх байхаа...
Төвийн хамгаалалт: Сильва. Ахлагч, хамгаалалтын гол найдвар... Хамтрагч нь Луйз гэдэг нь ойлгомжтой... За ямар ч сюрприз барьж мэднэ дээ манай сэгсгэр... Аварч мэднэ, алчиж ч мэднэ... Мундаг скиллтэй, тиймдээ ч байрлалаа орхиж хэт урагш ордог, ядаж хийтэйг хэлэх үү.. Тэгээд нэг ийм алдаа гаргахад дахиад дөрвөн жилийн хүлээлтийн үнэтэй байна гэхээр айх юм нөхрөөс... Тэгээд Данте, Ромагийн Маркуйнос гээд бэк ап бий бий...
Зүүн ар: Марсело... Өрсөлдөгчгүй... Довтолгоог бол сайн дэмжинэ, хамгаалалтад ч дажгүй... Дэлхийн шилдэг зүүн арын нэг... Гэм нь жаахан бэртэмхий байгаа, ирэх улирал ямар нэг бэртэл гэмтэлгүй өнгөрөөчихвөл болох нь тэр... Филиппе Луйс, сэлгээ...
Хагас хамгаалалт:
Төв: За их эргэлзээтэй байрлал... Цэвэрлэгч нь ч тэр, См нь ч тэр 10 оны даштаас хойш проблемтэй хэвээрээ... Густаво, Лукас, Рамерис, Сандро, Эрнанес, Фернандо, Паулиньо гээд явж өгнө... Нэмээд Луйзыг, Оскарыг дунд тоглуулж үзсэн гэж байгаа... Баахан залуучууд... Аль нь ч гарааны эрхээ баталгаажуулаагүй... Гэхдээ мэдээж европт тоглож байгаа нөхдүүд арай дөнгүүр биз...
Дм: Байерны Густаво Хавимарт байраа алдаж байх шиг... Ирэх жил хэр тоглох нь вэ гэдэг сонин байна... Ливерийн Лукас бэртлээс эргэн ирсэн, цэвэрлэгээнд бол муугүй л харагдаад байгаа... Рамирес... Мундаг стамина, өөр ч гийгүүлэх юмаар маруухан...ккк... Тот.ын Сандро пл.д бас их давгүй байсан, бэртчихлүү?... Ирэх жилээс хэр тоглох юм байгаам...
См... Эрнанес бол Лациотой сая цом хүртсэн, багийнхаа гол хүн юм гсн... тоглолт нтэр хэр найруулдаг юм бол... Нөгөө голд хор хутгах хэрэгтэй гээд байгаа см.д их тохирох хүн байх даа, өөр ч хүн харагдахгүй юм.. Эхний гоолын дамжуулалт гэх үү юу гэх үү, мундаг хараатай цохисон, нөгөөх нь шон цохиж, манайх чихсэн... Ирэх жил бүүр ч сайжирч магад...
Паулиньогийн тоглолтыг сая харах шив, Коринтианст мундаг байгаа гээд байсан, бокс тү бокс маягийн тоглолттой нөхөр байна лээ, гэхдээ туршилт болоод л өнгөрөх биз дээ.. Гремиогийн тэр нөхрийг бол сайн мэдэхгүй, бас л залуухан хүүхэд байна лээ...
Зүүн вингер, довтлогч: Тодорхой цөөн байрлалын нэг... Неймар... Манай гол найдвар болчихоод байгаа хүн... Европт шилжилт хийж очсон, нэг эргэлзээтэй улирал урд нь байна... Европын топ клубт дэлхийн шилдгийн хамт тоглоно, ямартай ч сайжрах биз... Багийн тоглолт суугаад, жаахан физикалаа нэмчихвэл болоод явчихна... Шахтёрын Виллиан бэк ап болчихно...
Ам: Оскар, Кака, Гансо, Коутиньо гэх мэт кандидатууд бий... Оскар Физикал тааруу, гэхдээ хэр потенциалтайгаа ноднин нэлээн хэд харуулсан даа... Челсид цөөхөн минут олдож байгаа, МОу ирсэн одоо чухам яах юм байгаам, бараг бүүр багасах биз дээ... Зээлээр ч болтугай яваад уг нь бүтэн тоглоод байвал... Ямар ч формгүй дашт явах вий...
Коутиньо... Интерт зай олдоогүй, Эспаньолд муугүй байсан, Ливерт бол хагас улирал мундаг байв... Ирэх жилээс өөрийгөө бүрэн нээнэ биз ээ... ДАШТ.д явах нь ойлгомжтой... Гэхдээ гараа нь ч юу юм бэ...
Гансо: За бас л ихээхэн сураг тавьж байсан, худлаа болох тийшээгээ хандаад ирэв үү?... Милан нтэрд эртхэн оччихгүй... Хайран тоглогч... Нэг жилийн хугацаанд суга үсрэлт хийнэ гэж найдах уу?
Кака... Зиа миний гол найдвар... Угаасаа өөр сонголт ч алга... Энэ хүнээс их юм хамаарна гэж бодогдох юм... Хэт их залуучууд суурилсан баг бас дэмий, хал үзсэн ийм тоглогч юм дуулгана даа... Зизу, 06 онд францыг чирсэн шиг чирэх вий дээ ккк... Реалаас яваад фулл тайм тоглочих багт очих хэрэгтэй, гэхдээ Анчи ирвэл үлдсэн ч яахав дээ... Энэ хэдэн том толгойнуудыг пассаар угжих хүн... Класс амьтан шүү дээ... Гараанд байгаасай, нөхрийг ядарсан, болохгүй байгаа үед л залуучууд орж ирэг...
Баруун вингер, довтлогч: Халк, Лукас... Халк дээр биз... Гэхдээ кареер биш, мөнгө хөөчихсөн хүн дээ... Орост зэвэрчихээгүй бол... Саяны тоглолт дээр бол нэг их гойд байсангүй... Уг нь физикал, скилл, хурд, багийн тоглолт гээд төгс шахуу амьтан шд... Гэхдээ л таргалсан байна лээ шүү...
Бек ап нь Лукас... Европт энэ өвөл ирсэн, Ронни ахын замналаар ПСЖ.д... 02 оны Ронни шиг баллаад тавих юм болов уу гэж горьдохоос өөр юм хүлээх хэрэггүй биз дээ, кк...
Довтлогч: Дамио, Фред, Пато хаха... Үнэн жул харагдаж байна шүү...
Уг нь хамгийн санаа зовох ёсгүй байрлал сан... Одоо ч тэгээд хэцүү байна дөө... Дамио арай дөнгүүр юм уу даа... Эртхэн Тот.д ирээсэй... Бразилийн хэдэн клубүүд ханшаа аймаар өндөр тогтоогоод шигшээгийн хөгжилд гай тариад байх юм, лайнууд... За тэр Фред нтэр бол цаашаа... Больсон нь дээр... Патод бас их найдаж байсиймсан, гэмтээд худлаа болох шиг боллоо, бразилд бол нэг их гийгүүлэхгүй байгаа юм шиг байна лээ...
Хала Мадрид