Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby El Payaso » Mon Jun 03, 2013 12:12 pm

*R9* wrote:Муу Англиа барахгүй байгаа юм чинь юун дэлхийн аварга, юун цом.

Энэ бол арай л бүрэлдэхүүн юмдаа.

Фрейд байхдаа ч яахавдээ. Энэ л бишшүү гэж бодож байтал яг л гаргасан байдаг байнаштэй.

Уг нь өмнөд америктаа нутгийн эзэд түрүүлдэг... танайх муухан байдаг... манайх гусчих юм биш биздээ? :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Kopite » Mon Jun 03, 2013 12:16 pm

Эхний үе харсан нилээн л довтолсон Нэймар баахан алдаж харагдана лээ харин гоолууд гоё гоолууд оржээ.
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Real.madrid » Mon Jun 03, 2013 4:25 pm

ккк англи бразил 2 яг адилхан байгаан байна дөө багийн тоглолт бразил арай илүү тэгээл 14 онд Англи бараг хусхаар л байна бүрэлдэхүүн нтэр бол Бразил хол илүү юм байгаа ш дээ...Довтлогч байхгүй неймар баахан амиатаал таарах шив
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Mon Jun 03, 2013 4:27 pm

El Payaso wrote:
*R9* wrote:Муу Англиа барахгүй байгаа юм чинь юун дэлхийн аварга, юун цом.

Энэ бол арай л бүрэлдэхүүн юмдаа.

Фрейд байхдаа ч яахавдээ. Энэ л бишшүү гэж бодож байтал яг л гаргасан байдаг байнаштэй.

Уг нь өмнөд америктаа нутгийн эзэд түрүүлдэг... танайх муухан байдаг... манайх гусчих юм биш биздээ? :ногоон:


2000-2010 оны танайхшиг болчихоод байна. хэхэ.

Европын баг түрүүлэхгүй байх. Тэгэхээр танай манай 2 л үзэх нь дээ. хэхэ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Mon Jun 03, 2013 4:42 pm

Өмнөд Америк-с аварга тодрох ёстойм бол "хаздаг"-н шигшээ хусчиж мэднэ шүү... манайханд талбай нь түшдэггүйм бол ер нь л чанга даалгавар болоод байна шүү дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby forzamilan » Mon Jun 03, 2013 4:59 pm

Неймар хүү ДАШТ-с ѳмнѳ жил Каталонад тоглоодхог. Биедүүлж сурч, амиатаад хаана ч хүрэхгүйгээ жаахан ухаараад аваг.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Mon Jun 03, 2013 8:01 pm

Тоглолтын нэгдүгээр үеийг үзлээ.

Англи бол ганц л довтолсон байна.

Алвеш гэдэг энэ дуракийн оронд Рафайл хүүг дуудахгүй. Хамгаалалтандаа илүү нэмэртэй. Тэгээд цохих гээд улаараад байхгүй. Тэгэхэд энэ Алвеш гэж гай нэлээн олон товтолгооныг худлаа шувуу буудаж, зогсоох юм. Талбай дээр загнаад болиулах хүн даанч алга. Тэгээд төврүүгээ орж ирээд төвийн хагасаа тоглуулахгүй, нэг бол урагшлахгүй. Тэгээд тэг дунд нь баг алаад байх юм. ямар ч багийн тоглолт байхгүй. Ла Лиги шигээ муу хаалгачтай тэрийг нь ойгоод ирэхээр нэг нь чихдэг гэдэг сэтгэхүйгээсээ гарах хэрэгтэйштэй. Хурд байхгүй байрлалаа алдана.

Неймар бас багийн алуурчин байнаа. Хэдэн ч довтолгоо алдав. Хэцүү байрлалаас зүтгээд л цохих юм дамжуулахгүй. Нэг л их өөртөө эрдсэн хүн. Шигшээ болохоос Сантос бишшүүдээ. Ингэж тэмцээнд орох юм бол юун дэлхийн аварга зүгээр л больсон дээр. Энэ багт таарах дасгалжуулагч уг нь Дунга л байх юмшиг санагдлаа.

Халк бол байжээ. Энэ хүнийг арай гайгүй байх болов уу гэж бодсон бүдүүрээд, хөдөлгөөн удаашраад, нэг л цээж, бөгс өөр авах юм юу ч үгүй болсон байна.

Оскар тэгээд жигүүрт гарахаар будаа болчих юмаа. 4-2-4 гэж тоглоод байгаа юм уу? Урд хэд хойшоо татахгүй юм.

Фрейд. Хөөрхий минь довтлогчийн байрлалд гарсан юм гэсэндээ юм хийгээд байна л. Даан ч класс гэх юм дутаад байна. Тэгээд ч нөгөө хэдэн амиа юмнууд нь дамжуулахгүй юм. Хэрвээ ганц довтлогчдоо (4-2-3-1) бөмбөг хаяхгүй бол мянган сайхан довтлогч байгаад нэмэр гарах юм уу дөө.

Цэвэрлэгээний 2той юугаа ярих вэдээ. Бөмбөгөө урагшаа хаях биш. Сайхан дамжуулаад л байвал болох байхсан. Даанч бөмбөгөө авлаа Неймарлуу хаях юм. Довтолгоогоо дэмжих тал дээр 0-шүү. Тэгээд л довтолгоо эхлүүлэх хүн байхгүй. Урд нэг хэсэг, хойно нэг хэсэг болоод байх юм. Тэгээд л ардаас хэдэн худлаа пасс. Тэгээд л довтолгоо тас. Ингэхээр ямар хэрэг байхав.

Төвийн хамгаалагч дээр бол манай 2-оос өөр сонголт угаасаа байхгүй юм чинь тэгээд л нүддэг байхдаа. Луйзыг оронд Данте-ийг нэг оруулж үзвэл яадаг юм байгаа. Тэгээд Луйзаа урагшлуулаад нэг цэвэрлэгчээ суулгавал ч болох юмшиг. Луйз байрлалаа арай л урагшлаад байх юм.

Цезартайгаа юугаа ярих бэдээ.

Ер нь Халк, Оскар 2-ын оронд нэг төвийн хагас, хор найруулах хүн хэрэгтэй байнадаа. Фрейдын оронд Халкаа үлдээгээд тогловол ядаг юм байгаа.

Нэгдүгээр үеийг хараад жаахан урам хугарав. Гол довтолгоогоо л дуусгах хэрэгтэй байнадаа. Хувийн тоглолт хийх дуртай Неймар, Халк, Алвеш, Оскар, Луйз арай л олон байнаа. Сэлгээнд төгс хувийн тоглолт хийдэг Лукас байгаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Realist » Mon Jun 03, 2013 8:03 pm

хэхэ авах юм бүр алга уу?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Mon Jun 03, 2013 8:04 pm

Алга алга. хэхэ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Mon Jun 03, 2013 8:05 pm

Английн эмгэн, манай өвөө 2 л сайхан байхшиг байна. Хоюулаа ажилтай. хэхэ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Mon Jun 03, 2013 8:19 pm

Овэррэйтэд амиа тоглогчдоор л дүүрээд байна шүү дээ, шигшээ маань... урд талын хэд бол бүгд амиа... багийн тоглолт ямар ч толгойгүй... замбараагүй, зөвхөн хувь тоглогчдын ур чадвар дээр суурилсан... зохион байгуулалт, зөв бүтцээр явж байгаа юм ерөөсөө байхгүй байгаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Mon Jun 03, 2013 8:31 pm

Харин наадах чинь л үнэн байна.

Сая Оскарыг Лукасаар солиод гараад ирсэн чинь төгс амиа гарууд урд гарлаа. Сул зогсож байгаа хүндээ хаяхгүй шууд л хаалгаруу цохих юм. урд нь хэдэн ч хүн байсан хамаа байхгүй.

Сая Лукас бол сөрөг яваад зүүн жигүүрт 2 тоглогч сул байсах айлын 4 тоглогчруу очоод хуурах гэж байгаад бөмбөгөө алдах юм.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Mon Jun 03, 2013 8:33 pm

Дунга л дуугүй бай гэж байгаад л уг нь эмх цэгцэнд нь оруулнадаа. Сколари бол худлаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Mon Jun 03, 2013 11:00 pm

BrazilEngland
32(11) Shots (on goal) 8(4)
11 Fouls 14
4 Corner kicks 3
1 Offsides 0
62% Time of Possession 38%
1 Yellow Cards 1
0 Red Cards 0
2 Saves 9

баахан цохиж
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby spain man » Tue Jun 04, 2013 9:31 am

Харин энэ хэдэн амиа гаруудыг харахаар Ривалдогоо санах юм... ккк..

Явж явж Какагаа гараанд хадсан нь дээр шинжтэй, энэ улирал бэртэж гэмтэхгүй тоглоод Дашт.аар шүүсийг нь шахахад юм дуулгана даа...


Тэгээд Сколари элгийн нөхдүүдийг их дуудах юм аа, энэ багт уг нь хөлөө нийлүүлэх хугацаа хэрэгтэй байгаа юм сан, ганц жил үлдлээ... Манайх хамгийн олон тоглолт хийсэн жилүүддээ л дашт.ад түрүүлдэг...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Jun 04, 2013 9:37 am

Хоёр дугаар үе.

Густаво, Filipe 2-ыг суулгаж Эрнанес, Марсело 2-ыг оруулж ирсэн.

Зөв сэлгээ. Айл хэт хойшоо татаж тоглож байгаа учраас 2 цэвэрлэгчтэй тоглох шаардлагагүй байсан. Хэт хойштоо татаж тоглож байсан Filipe-ийг довтолгоо илүү дэмждэг Марселогоор сольсон.

Тоглолтын агуулга хэвэндээ айлыг тойрч аваад л нүдсэн. Төгсгөл гэдэг зүйл угаасаа байгаагүй.

Байрлал алсан Алвеш, цохихыг хүссэн хэдэн довтолгооны хүмүүс.

Эрнанес орж ирсэнээр хойноос урагшаа орсон бөмбөг арай гайгүй болж, эзгүүрээд байсан байрлалыг нөхөж тоглож байсан. Гэхдээ л бас боломж олдвол хаалгаруу явуулчих юмаа. Уг найруулаа л гэж оруулж ирсэн байхад л хаалгаруу явуулчих юм. Гэхдээ Хартыг урагшаа гарсаныг хараад цохицсон нь хөндлөвч онож, түүнийг нь Фрейд чихэж тэргүүлж эхэлсэн.

Айл жаахан довтлоход тэгээд л утгаараа дуусч байнадөө. Хамгаалалтын хэд гэж, хамгаална гэдгийн мэдэхгүй Алвеш, дээр нь Марсело, Луйз гэхээр л манай хамгаалалт үүдэн шүдгүй хүншиг л байх юмдаа. Хамгаалалтанд туслах цэвэрлэгчид байрлалаа эзлэхгүй байснаас болж эхний гоолоо алдсан.

Айлын 2 дахь гоол. Тойрчихсон довтож байтал Марселогийн дамжуулалт таслагдсанаар тэгээд сөрөг. Реалд бол тэр байрлал дээр нэг нь орж ирээд чихэх л дамжуулалт байсан. Кака яг энэ байрлал дээр л байх байсан байхдаа. Тэгтэл тэнд хэн ч байхгүй. 16-ын гадаа нэг бол 5-ын шунам дотор. Довтолгоо зүүнээр явж байхад тэр жигүүрийг дэмжихгүй туслахгүй байгаа юм чинь ямар хэрэг байхав. Зүүн жигүүрээр довтолгоо явж байхад өгөр Алвеш хамгаалалтанд туслаад хойшоо татсан байх ёстойшүүдээ. Айлын сөрөг бол баруун жигүүрээр болсон. /Манай/ Тэгэхэд Алвеш хаана байсан бэ? байрлал гэдэг зүйл энэ хүнд үнэндээ алга.

Оскараар орж ирсэн Лукас. Энэ угаасаа хувийн тоглолттой, амиа гар хүнд дамжуулна гэж байхгүй. Сөрөг явж байхад зүүн жигүүртээ дамжуулчихгүй цаана нь 2 хүн сул явж байхад айлын 4 хүн рүү зүтгэж ороод бөмбөгөө таслуулаад сайхан сөрөг дуусаа. Бөмбөгөө яасан ч алддаг юм. Дамжуулалтаа ямар ч өндөр хаядаг юм. Ибра ямар манай урд шугамд байгаа бишдээ.

Фернандо Халкаар солигдож орж ирсэн. Харин довтолгооны санаачлага арай илүү юм уу гэж харагдсан. 2 дахь гоол дээр нөхөр Рүүнийгийн өмнөөс очох байтал цохиулчихсан.

Домиао орж ирж хэдэн хагасаа бөмбөг нэхэж тоглосон. Даанч нөгөө хэд нь дамжуулахгүй юмдаа. За тэгээд л асуудал дууссандаа.

Бернард гээд шинэ залуу гаргаж ирж байгаа юм байхдаа. Нөгөөх нь ч дээ арай л болоогүй байналээ. жишүүрт л гүйгээд байналээ. Бас хүн хуурах гээд байх юм. Эшли юу гэж хуурагдах бэдээ. Энэ байтугайд нь хуурагддаггүй хүн.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Jun 04, 2013 9:40 am

spain man wrote:Харин энэ хэдэн амиа гаруудыг харахаар Ривалдогоо санах юм... ккк..

Явж явж Какагаа гараанд хадсан нь дээр шинжтэй, энэ улирал бэртэж гэмтэхгүй тоглоод Дашт.аар шүүсийг нь шахахад юм дуулгана даа...

Тэгээд Сколари элгийн нөхдүүдийг их дуудах юм аа, энэ багт уг нь хөлөө нийлүүлэх хугацаа хэрэгтэй байгаа юм сан, ганц жил үлдлээ... Манайх хамгийн олон тоглолт хийсэн жилүүддээ л дашт.ад түрүүлдэг...


Ривалдо бол шууд л өгүүлэгдэж байналээдээ. Тэгээд энэ хэдэн том толгойнуудыг загнаад тоглуулах ахлагч бас хэрэгтэй байна.

Надад бас Какагаас өөр сонголт байхгүй юмшиг санагдсан. Оскар бол арай л болоогүй байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Tue Jun 04, 2013 9:48 am

Яг загнаад тоглуулна гэвэл Кака ч худлаа дөө... Тиаго Силва тэгээд даруухан юмаа, хүнд нээх юм хэлээд байхгүйм... Ер нь өнгөрсөн ДА-с хойшхи жилүүдийг үнэхээр үр бүтээлгүй өнгөрөөлөө, багийн арам гэчих зүйл ч босоогүй хэвээрээ байсаар... Тэр Бразил-д тоглоод байгаа гаруудаас хичнээн ихийг ч дууддаг юм... тэгээд ядаж байхад дандаа хэрэггүйг...

Оскар-н хувьд уулаасаа найруулагч биш ээ, цаадах чинь Лампард шиг тоглогч доо... бараг л довтлогч шиг л үзнэ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Doyo » Tue Jun 04, 2013 10:22 am

Найруулагч гэвэл одоо Какагаа л дуудхаас яахавд. Нөгөө итгэл найдвар болж байсан Гансо сураггүй.
Явж2 Коут л дараа улирал сайн байвал гаргачмаар байгаан.
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1252
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Jun 04, 2013 11:23 am

Коутиньо бол найруулагч биш л дээ. Оскартай л ижил тоглолттой. Илүү пасс хаядаг. Сул байгаа тоглогчоо бол харж чаддагт л байгаа юм. Оскар бол тэгээд л боломж гарахаар шууд л цохьдаг тэрийг нь л засах хэрэгтэй байгаа.

Гол хүсээд байгаа хүн бол голоос нэг хор хутгах хүн л хэрэгтэй байна. Урд 4 хойно 6 болчихоор **н** болоод байх юм.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Doyo » Tue Jun 04, 2013 11:35 am

Довтлогчын ард Кака шиг тоголдог пассыг чухалчилдаг. Би бол найруулагч л гэж боддог.
Какаг чи бас найруулагч биш гэх үү?
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1252
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Funky » Tue Jun 04, 2013 12:30 pm

Кака яг найруулагч гэхэд бас хэцүү шд
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Jun 04, 2013 1:12 pm

Doyo wrote:Довтлогчын ард Кака шиг тоголдог пассыг чухалчилдаг. Би бол найруулагч л гэж боддог.
Какаг чи бас найруулагч биш гэх үү?


Довтолгооны санаачлагатай хүншүүдээ. Бас найруулагч гэхэд бол хэцүү.

Яг манайд бол дутагдаад байгаа нь цэвэрлэгчээсээ бөмбөг аваад хор хутгах хүн хэрэгтэй байгаа юм. Хамгаалагч, цэвэрлэгч, довтолгооны хагас, жигүүрийн довтлогч гэсэн дараалалтай болчихоод байна. Яг цэвэрлэгч, довтолгооны хагас 2-ын дунд нэг хоосон зай байгаад байгаа юм тэрийг л нөхөх хүн хэрэгтэй байна.

Шави, Шнайдер мэтийн хүн л хэрэгтэй байгаа юм.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby spain man » Tue Jun 04, 2013 2:32 pm

Сколари ч 4-2-3-1 ээрээ тоглох шинжтэй...

Миний бодлоор хаалгач: Цезар

Хамгаалалт:

Баруун ар: Миний хүсэл бол Рафеал... Довтолгоо сайн дэмжинэ, хамгаалалтад ч муугүй, шартай, дайчин тоглолттой... Гэхдээ бараг л Алвес бат биз, энэ байранд... Нөхөр ч нэрээрээ гараа аваад байна, түүнээс шигшээд угаасаа л муу тоглодог нөхөр... Шигшээгээ барсатай холиод байх шиг, муу том толгойт...

Портогийн Данилог бас их сайн байгаа гэлцэх юм... Сколари туршиж үзэх байхаа...

Төвийн хамгаалалт: Сильва. Ахлагч, хамгаалалтын гол найдвар... Хамтрагч нь Луйз гэдэг нь ойлгомжтой... За ямар ч сюрприз барьж мэднэ дээ манай сэгсгэр... Аварч мэднэ, алчиж ч мэднэ... Мундаг скиллтэй, тиймдээ ч байрлалаа орхиж хэт урагш ордог, ядаж хийтэйг хэлэх үү.. Тэгээд нэг ийм алдаа гаргахад дахиад дөрвөн жилийн хүлээлтийн үнэтэй байна гэхээр айх юм нөхрөөс... Тэгээд Данте, Ромагийн Маркуйнос гээд бэк ап бий бий...

Зүүн ар: Марсело... Өрсөлдөгчгүй... Довтолгоог бол сайн дэмжинэ, хамгаалалтад ч дажгүй... Дэлхийн шилдэг зүүн арын нэг... Гэм нь жаахан бэртэмхий байгаа, ирэх улирал ямар нэг бэртэл гэмтэлгүй өнгөрөөчихвөл болох нь тэр... Филиппе Луйс, сэлгээ...

Хагас хамгаалалт:

Төв: За их эргэлзээтэй байрлал... Цэвэрлэгч нь ч тэр, См нь ч тэр 10 оны даштаас хойш проблемтэй хэвээрээ... Густаво, Лукас, Рамерис, Сандро, Эрнанес, Фернандо, Паулиньо гээд явж өгнө... Нэмээд Луйзыг, Оскарыг дунд тоглуулж үзсэн гэж байгаа... Баахан залуучууд... Аль нь ч гарааны эрхээ баталгаажуулаагүй... Гэхдээ мэдээж европт тоглож байгаа нөхдүүд арай дөнгүүр биз...

Дм: Байерны Густаво Хавимарт байраа алдаж байх шиг... Ирэх жил хэр тоглох нь вэ гэдэг сонин байна... Ливерийн Лукас бэртлээс эргэн ирсэн, цэвэрлэгээнд бол муугүй л харагдаад байгаа... Рамирес... Мундаг стамина, өөр ч гийгүүлэх юмаар маруухан...ккк... Тот.ын Сандро пл.д бас их давгүй байсан, бэртчихлүү?... Ирэх жилээс хэр тоглох юм байгаам...


См... Эрнанес бол Лациотой сая цом хүртсэн, багийнхаа гол хүн юм гсн... тоглолт нтэр хэр найруулдаг юм бол... Нөгөө голд хор хутгах хэрэгтэй гээд байгаа см.д их тохирох хүн байх даа, өөр ч хүн харагдахгүй юм.. Эхний гоолын дамжуулалт гэх үү юу гэх үү, мундаг хараатай цохисон, нөгөөх нь шон цохиж, манайх чихсэн... Ирэх жил бүүр ч сайжирч магад...

Паулиньогийн тоглолтыг сая харах шив, Коринтианст мундаг байгаа гээд байсан, бокс тү бокс маягийн тоглолттой нөхөр байна лээ, гэхдээ туршилт болоод л өнгөрөх биз дээ.. Гремиогийн тэр нөхрийг бол сайн мэдэхгүй, бас л залуухан хүүхэд байна лээ...

Зүүн вингер, довтлогч: Тодорхой цөөн байрлалын нэг... Неймар... Манай гол найдвар болчихоод байгаа хүн... Европт шилжилт хийж очсон, нэг эргэлзээтэй улирал урд нь байна... Европын топ клубт дэлхийн шилдгийн хамт тоглоно, ямартай ч сайжрах биз... Багийн тоглолт суугаад, жаахан физикалаа нэмчихвэл болоод явчихна... Шахтёрын Виллиан бэк ап болчихно...

Ам: Оскар, Кака, Гансо, Коутиньо гэх мэт кандидатууд бий... Оскар Физикал тааруу, гэхдээ хэр потенциалтайгаа ноднин нэлээн хэд харуулсан даа... Челсид цөөхөн минут олдож байгаа, МОу ирсэн одоо чухам яах юм байгаам, бараг бүүр багасах биз дээ... Зээлээр ч болтугай яваад уг нь бүтэн тоглоод байвал... Ямар ч формгүй дашт явах вий...

Коутиньо... Интерт зай олдоогүй, Эспаньолд муугүй байсан, Ливерт бол хагас улирал мундаг байв... Ирэх жилээс өөрийгөө бүрэн нээнэ биз ээ... ДАШТ.д явах нь ойлгомжтой... Гэхдээ гараа нь ч юу юм бэ...

Гансо: За бас л ихээхэн сураг тавьж байсан, худлаа болох тийшээгээ хандаад ирэв үү?... Милан нтэрд эртхэн оччихгүй... Хайран тоглогч... Нэг жилийн хугацаанд суга үсрэлт хийнэ гэж найдах уу?

Кака... Зиа миний гол найдвар... Угаасаа өөр сонголт ч алга... Энэ хүнээс их юм хамаарна гэж бодогдох юм... Хэт их залуучууд суурилсан баг бас дэмий, хал үзсэн ийм тоглогч юм дуулгана даа... Зизу, 06 онд францыг чирсэн шиг чирэх вий дээ ккк... Реалаас яваад фулл тайм тоглочих багт очих хэрэгтэй, гэхдээ Анчи ирвэл үлдсэн ч яахав дээ... Энэ хэдэн том толгойнуудыг пассаар угжих хүн... Класс амьтан шүү дээ... Гараанд байгаасай, нөхрийг ядарсан, болохгүй байгаа үед л залуучууд орж ирэг...

Баруун вингер, довтлогч: Халк, Лукас... Халк дээр биз... Гэхдээ кареер биш, мөнгө хөөчихсөн хүн дээ... Орост зэвэрчихээгүй бол... Саяны тоглолт дээр бол нэг их гойд байсангүй... Уг нь физикал, скилл, хурд, багийн тоглолт гээд төгс шахуу амьтан шд... Гэхдээ л таргалсан байна лээ шүү...

Бек ап нь Лукас... Европт энэ өвөл ирсэн, Ронни ахын замналаар ПСЖ.д... 02 оны Ронни шиг баллаад тавих юм болов уу гэж горьдохоос өөр юм хүлээх хэрэггүй биз дээ, кк...

Довтлогч: Дамио, Фред, Пато хаха... Үнэн жул харагдаж байна шүү...

Уг нь хамгийн санаа зовох ёсгүй байрлал сан... Одоо ч тэгээд хэцүү байна дөө... Дамио арай дөнгүүр юм уу даа... Эртхэн Тот.д ирээсэй... Бразилийн хэдэн клубүүд ханшаа аймаар өндөр тогтоогоод шигшээгийн хөгжилд гай тариад байх юм, лайнууд... За тэр Фред нтэр бол цаашаа... Больсон нь дээр... Патод бас их найдаж байсиймсан, гэмтээд худлаа болох шиг боллоо, бразилд бол нэг их гийгүүлэхгүй байгаа юм шиг байна лээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Kun Agüero » Tue Jun 04, 2013 2:41 pm

Гоё болжээ
City of Dreams
User avatar
Kun Agüero
 
Posts: 330
Joined: Sun Oct 23, 2011 10:06 pm
Location: Manchester, City east

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests