1/4 шигшээ
Египет 4 - 1 Конго
Бешикташын төвд тоглодог Хассан даблдаад, амьдаа хөгшин үнэг нь бас нэг гоол хийгээд дэлхийн аваргад орох 2 багийг уйлуулсан багийг өөрсдийг нь уйлуулаад наачихав аа.Нутаг дээрээ аюултай хүчтэй байна шүү.
Гвиней 2 - 3 Сенегал
Эхнээсээ л Гвиней давамгайлж байлаа, 20 орчим минутад Диаварагийн гоолыг отоо гэчихэв, миний л нүдээр лав цэвэр гоол байлаа. Гэсэн ч удалгүй жинхэнэ гоолоо оруулаад Гвиней хожиж эхэллээ. 2-р үе эхлээд дундаа орж байхад Диоп тэнцүүлээд тоглолт дуусахаас долоон минутын өмнө Сенегал дахиад хийлээ.Улмаар шүүгчийн мэдлийн цаг эхлэнгүүт Камара бас оруулж хагас шигшээд тэд үлдэх нь ойлгомжтой боллоо. Гвиней 95 дэх минутад тооны зөрүүг багасгаж чадсан ч тэнцээ хийх цаг цаана нь дахиад байсангүй ээ.
Нигери 1 - 1 Тунис
Супер бүргэдүүд тоглолт эхлэнгүүт гоолдсон ч арваад минутын дараа хамгаалалтандаа алдаа хийж Тунист 11 бэлэглэв. Гэтэл тэд алдчих нь тэр. 2-р үе эхлэнгүүт харин тэнцүүлж дөнгөв. Цаашаа нэг их хурц юм харагдсангүй, нэмэлт цагт ч адил. 11 цохих болов. Нигери эхэллээ, эхний 3 цохилтоосоо 2-ыг нь тавиад туучихав аа, Тунис 2 оруулчихсан байдаг. Тэдний наадам болжээ, гэтэл арай л болоогүй юм аа. 3 дахь хүн нь алдааск.Бүр 4 дэх нь дахиад алдлаа.Эргээд бүх юм нээлттэй болчихсон.Үндсэн 5 хүнээс 3, 3 нь оруулаад дараагийн 2 нь гарч ирэв. Алдаа гаргасангүйгээр долоо дэх хүний ээлж боллоо, Нигерийн талаас хур туршлагатай Кану гараад чаддагаа үзүүллээ. Тунисаас дуэлдэгч нь Нигерийн хаалгачид бариулчихлааааааа. Ингээд аваргууд мултрав аа хөөрхий. Гэхдээ 11-ээ оруулж чадсан бол тоглолт аль эрт дуусчих ч байсан юм билүү, бас Сантосын илэрхий гоолыг отоонд тооцсон шүүгч буруутай.
Камерун 1 -1 Зааны ясан эрэг
Дрогба Это 2-ын арваад минутын зайтай болсон нэг нэг цохилтыг эс тооцвол тун ядруухан тоглолт боллоо. Цаг сунгаад харин 3 минутын дотор нэг нэг гоолдчихдог юм байна. Тэгээд мөн л 11. Зогсоо зайгүй оруулсаар хүмүүс нь бүтэн тойрлоо. Этогийн ээлж. Хаалганы дээгүүр давуулаад Катакомбены шөнийн тэнгэрт нисгээд одов оо, өөрийн эрхгүй өөрийн хайртай Бажогоо бодлоо
Дрогба харин маш тайван байж гоолдож чадсанаар хариугаа маш сайхан авлаа. Тэд дэлхийн аваргын урьдчилсан тоглолтод Камерунд 2 удаа хожигдсон юм. Ингээд Зааны ясан эрэг дэлхийн аваргад орох багуудын нүүрийг тахалж ганцаараа шөвгийн 4-т үлдлээ.
Хагас шигшээд Сенегал талбайн эзэдтэй, 11 метрийн ялагчид хоорондоо тулах юм.