Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Г.Баяраа » Sun Aug 05, 2007 5:31 pm
by Г.Баяраа » Mon Aug 06, 2007 4:59 pm
by Г.Баяраа » Mon Aug 06, 2007 5:06 pm
by orangeman » Mon Aug 06, 2007 7:32 pm
by Deck » Mon Aug 06, 2007 10:51 pm
by ..::Affictor::.. » Tue Aug 07, 2007 1:43 pm
by Gooner » Tue Aug 07, 2007 1:51 pm
by Г.Баяраа » Tue Aug 07, 2007 2:58 pm
by Gooner » Tue Aug 07, 2007 3:05 pm
by ..::Affictor::.. » Tue Aug 07, 2007 3:59 pm
by ..::Affictor::.. » Tue Aug 07, 2007 7:13 pm
by Г.Баяраа » Fri Aug 10, 2007 3:16 pm
by Г.Баяраа » Fri Aug 10, 2007 3:39 pm
by Г.Баяраа » Fri Aug 10, 2007 3:51 pm
by ..::Affictor::.. » Fri Aug 10, 2007 7:42 pm
by Г.Баяраа » Sun Aug 12, 2007 1:04 pm
by Г.Баяраа » Thu Aug 16, 2007 2:05 pm
by ..::Affictor::.. » Thu Aug 16, 2007 3:25 pm
by Цогоо » Thu Aug 16, 2007 4:38 pm
CR7 wrote:Франческо Тотти
Бүтэн нэр : Франческо Тотти
Төрсөн огноо : 1976.9.27 /Ром/ /Итали/
Өндөр : 1м80см
Байрлал : Довтлогч , Х/хамгаалагч
Шагнал : Дэлхийн аварга : 2006
21 хүртэлх насны Европын аварга : 1996
Сери А : 2000/01
Италийн цом : 2006/07
Италийн супер цом : 2000/01
Сери А – н шилдэг залуу тоглогч : 1999
Сери А – н мэргэн бууч : 2006/07
Евопын алтан шаахай : 2007
Рома клубт 1993 оноос хойш 350 тоглолтонд 151 гоол.
Италийн шигшээд 1998 оноос хойш 59 тоглолтонд 9 гоол.
Ром хотод төрж өсөн зөвхөн Рома клубт л тоглохыг хүсэн мөрөөдөж өссөн бяцхан жаалхүүгийн мөрөөдөл 1989 оны тэр нэгэн өдөр биелж ирээдүйн шүтээн болох замаа тавьжээ. Гэхдээ Рома ирээдүйн шүтээнээ Миланд алдчих дөхсөн. Харин Миланы тавьсан ашигтай саналыг эцэг эх нь ч өөрөө ч тэр зөвшөөрөөгүй билээ. Яагаад гэвэл тэр “Мөнхийн хот” оос явахыг хэзээ ч хүсээгүй учраас тэр. “Тотти багаасаа л хөлбөмбөгч болох нь тодорхой байсан тэр бусад хүүхдүүд шиг хүүхэлдэйн кино үзэлгүй харин хөлбөмбөг тоглож , хөлбөмбөгийн тоглолтуудыг алгасалгүй үздэг байж билээ”. гэж түүний эх Фиорелла Тотти өгүүлжээ. Рома – н өсвөрийн багт гурван жилийн турш гялалзсаны эцэст залуу хүү үндсэн багт шилжив. 1993 оны 3 сарын 28 өдөр “Брескиа” – н эсрэг хийсэн тоглолтонд багийнхаа бүрэлдэхүүнд анхныхаа тоглолтыг хийхдээ Тотти 16 настай байв. Тэр улиралдаа 2 тоглолтонд оролцов. Дараачийн улиралд энэ тоо 10 болтлоо өссөн бөгөөд харамсалтай нь гоол оруулж амжаагүй л байв. Ур чадвар нь өдрөөс өдөрт өсч байгаа залуу хүүг дасгалжуулагч Карло Маззон анзаарч 1994/95 оны улирлаас үндсэн бүрэлдэхүүнд багтаах болж тэр улиралдаа 25 тоглолтонд 7 гоол оруулав. Дараа дараачийн улиралд ч төдий тооны гоолуудыг оруулж байсан боловч багийнх нь амжилт муу байснаас дасгалжуулагчид нь үргэлж солигдож байсаар. 1999 онтой золголоо. Энэ хооронд Тотти 21 хүртэлх насны европын аврага болж Италийн шигшээгийн ирээдүй гэж зүй ёсоор нэрлэгдэж байв. 1999 онд багт Фабио Капелло ирснээс хойш багийн амжилт дээшилсээр 2001 онд хүсэн хүлээсэн Скудеттогоо авсан бөгөөд Тотти багтаа 16 гоолоор тус хүргэсэн юм.
Италийн шигшээ Италийн шигшээ дэх анхны тоглолтоо Тотти 1998 онд Евро 2000 – н урьдчилсан шатны тоглолтонд хийсэн бөгөөд Евро 2000 – д Аззуричууд амжилттай сайн тоглож финалд шалгарахад Тоттигийн хүчин зүтгэл багагүй байсан юм. Тотти хэсгийн тоглолтонд Бельгийн хаалгыг мялаасан бол Quarter final – д Румынтай хийсэн тоглолтонд эхний гоолыг хагас шигшээд Голландын эсрэг хүндхэн тоглолтонд паналтиа амжилттай гүйцэтгэж багаа шигшээд аваачсан юм. Харамсалтай нь Зидан тэргүүтэй Францчуудад хожигдож мөнгөн медаль зүүсэн билээ. Хоёр жилийн дараа 2002 оны ДАШТ- д Италичууд хэсгээсээ Мексикийн дараа 2 – оор гарч шөвгийн 16 – д талбайн эзэн Солонгосчуудтай учраа таарсан. Энд л хожим түүний амьдралд хар толбо болон үлдэх үйл явдал болсон юм. Хөгжөөн дэмжигчид болон “шударга шүүгч” - ээр хүч нэмсэн Солонгосчууд ялсан тэр тоглолтонд Тотти улаан карт авч хөөгдсөнөөс ДАШТ – н дараа тиффозинууд түүнийг хожигдлын гол буруутнаар нэрлэж нэлээд шүүмжилсэн билээ. Мундиалын дараах 2 улиралд Тотти тус бүр 20 гоол оруулж нилээд амжилттай тоглож байсан боловч харамсалтай нь баг нь нэг ч цом авч чадалгүй азгүйтэв. Португалд болох Европын аваргад Аззуричуудыг өндөр амжилт үзүүлнэ гэж хөгжөөн дэмжигчид нь хүлээж байв.Тотти ямар ч асуудалгүй шигшээдээ багтсан. Гэвч Данитай хийсэн тоглолтонд тэр бас л “зүггүйтэж” хагас шигшээ хүртэл тоглох эрхээ хасуулсан юм. Италичууд хэсгээсээ ч гарч чадсангүй ийнхүү шигшээтэйгээ том тэмцээнд түрүүлэх гэсэн түүний мөрөөдөл бас л биелсэнгүй. Герман 2006 өмнө Тотти гэмтэлтэй байсан учир ДАШТ – д оролцох эсэх нь тодорхойгүй байсан ч тэр энэ бүх бэрхшээлээ даван туулж шигшээдээ багтсан төдийгүй хөлбөмбөгч бүрийн мөрөөдөл болсон цомыг хүртэж чадсан юм. Энэ ДАШТ – д Тотти 1 гоолоор багтаа тус хүргэсэн бөгөөд тэр нь Австралийн хаалганд хийсэн хожлын гоол байсан юм. Саяхан тэрээр шигшээ багаасаа зодог тайлсан бөгөөд үүнийгээ “Хөлбөмбөгч бүрийн хүсэн мөрөөддөг дэлхийн аваргад түрүүлсэн тиймээс одоо залууст боломж олгож Рома – н төлөө бүхнээ зориулахаар шийдсэн” хэмээн тайлбарласан юм. Рома – н амьд шүтээн Тотти өдгөө 30 гарсан ч багийнхаа хамт олон тэмцээнд түрүүлэх хүсэл байна. Түүнийг байгаа цагт “Чононууд” хожигдож байсан ч сэтгэлээр унадаггүй гэдэг билээ.