Phil Jackson: MJ Over Kobe! Фил Жэксон өөрийн шинэ "11 бөгж: Амжилтын үндэс" номон дээрээ МЖ-Коби гэсэн сэдвийг хөнджээ. Харьцуулалтанд Фил МЖ-н талд үндсэндээ зогссон юм байна. Жэксон 2 супэрстар-г илүү нарийн талаас нь харьцуулсан гэж. Тэрээр МЖ-тэй хамт 6 бөгж, Коби-той хамт 5 бөгж хүртэж."
Харилцааны талаар...
"Майкл Коби-с илүү бишрүүлэгч, хүнтэй харилцахдаа байсан. Тэрээр өөрийн багийн андууд болон хамгаалалтын ажилтнуудтай хамт хөзөр тоглох, тамхи татах, хөгжилдөх гэх мэтээр цаг нөгцөөх дуртай байсан.
Коби бол өөр. Зарим талаараа тэр бусад тоглогчдоос илүү залуухан мөн коллэжи-д олон нийттэй харилцах талаа хөгжүүлээгүй байсан учраас тэрээр өсвөр наснаасаа л зожиг байсан. Коби-г Лэйкэрс-тэй анх нэгдэх үед тэрээр багийн андуудтайгаа дотно харилцахаас зугтсан. Гэхдээ түүний энэ байдал түүнийг нас ахихийн хэрээр өөрчлөгдсөн. Улам өссөөр Коби илүү их идэвх зүтгэл бусад тоглогчдыг мэдэх гэж зарцуулдаг болсон, ялангуяа баг тоглож байх үед."
Хамгаалалтын талаар...
"Асуулт байхгүй, Майкл илүү чанга, илүү аймшигтай хамгаалагч байсан. Тэр үнэн хэрэгтээ ямар ч хамгаалалтыг чөлөөтэй эвдэж чадахаар, мөн өөрийн хүч, маш нарийн хамгаалалтын хэв маягаараа бараг ямар ч тоглогчыг унтрааж чадахаар байсан.
Коби Майкл-н ур чадвараас маш ихийг суралцсан, мөн бид тоглолтыг эргүүлэх хэрэгтэй мөчид түүнийг хамгаалалтанд ихэвчлэн нууц зэвсэг болгон ашигладаг байсан. Коби ихэнхдээ өөрийн уян хатан байдал болоод авхаалж самжаандаа илүү их анхаарлаа хандуулдаг. Гэхдээ тэр хамгаалалтанд маш их аз туршсан зүйлийг хийдэг, заримдаа үүнийхээ үнийг нь төлдөг."
Зөрүү...
"Майкл өөрийн өрсөлдөгчдөө илүү хүч, чадлаар нураахад дуртай байсан бол Коби ихэвчлэн илүү их заль мэх хэрэглэхийг оролддог. Майкл илүү хүчирхэг, илүү том мөртэй мөн илүү бат бөх биетэй байсан. Тэрээр мөн том гартай ба тэр нь түүнд бөмбөгийг илүү сайн хянах болон ур чамин хууралтуудыг хийхэд тусладаг байсан."
"Жордан мөн байгалиасаа л тоглолтонд зохицсон байсан бол Коби процэсс-д илүү хүчлэхийг илүүд үздэг, ялангуяа тоглолт түүнийг аргаар явахгүй байгаа үед. Түүний шидэлт орохгүй байх үед, Коби өөрийн азаа эргэн ирэх хүртэл хайр найргүйгээр дахин дахин шидэх болно. Гэтэл нөгөө талд Майкл өөрийн анхаарлаа хамгаалалтанд эсвэл дамжуулахад, гэх мэт багаа уг тоглолтонд ялахад туслах байсан."
"Миний өнцгөөс харж буй 2 суперстар-н хамгийн том ялгаануудын нэг бол Майкл-н итгэмээргүй манлайлах ур чадвар байсан. Майкл өөрийн төрх байдлынхаа хүчээр багийн уур амьсгалыг хянахдаа маш чадварлаг байсан. Коби үүнийг хийхээсээ өмнө маш ур замыг туулсан. Тэр тоглолтын талаар сайн ярьдаг, гэхдээ тэрээр хараахан өөрийн биеэр Майкл-н ясанд нь байсан шиг манлайлагч чанарын жихүүн үнэнийг амсаагүй байсаар л."
Фил өөрийн твиттэр-тээ ингэж бичиж...
Сагсанбөмбөгийн найзуудаа сонс, үгэнд битгий хэт их санаа тавь. Би хамгийн агуу тоглогчдын 2-г нь дасгалжуулах хамгийн их азтай нь байсан. МӨНХӨД МЖ/Коби.
NBA Revolution MJ&Kobe
http://www.youtube.com/watch?v=V47xtac41aU