Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Kopite » Tue May 14, 2013 12:07 pm

За баяр хүргэе аварга авсанд. САФ зодог тайлаад гоё байна шүү ккк нэг үеийн гарууд нь бүгд тайллаа одоо Гиггз тайлчихвал ч
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby ya_tumurbat » Tue May 14, 2013 2:26 pm

WALCOTT wrote:Persie ireed alj hyadaad baigaa bolhoor, shryok sanaa zovsondoo yavah geed baigaam bishuu.ajliig ni umnuus ni hun hiigeed baihaar yamar olig baihav :ногоон:


Rooney тевийн довтлогч хийвэл гоал хийгээл байшvvдээ ийм ахархан хелбембег vздэггvй хvн шиг юм бичхээ болиочээ санаа зовмоор юм ...
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Nomer 10 » Tue May 14, 2013 10:00 pm

Сэр Алекс Фэргюсоны тухай цувралынхаа дараагийн хэсгийг уншигч тандаа өргөн барьж байна. Энэ удаад түүний хамгийн дотны найз герман эрийн ярьсныг хүргэхээр бэлтгэлээ. Бидний мэдэхгүй олон зүйлийг Экхард Краутцун тодорхой болгож өгсөн юм. Ингээд энэхүү сонирхолтой ярилцлагыг хөрвүүлснийгээ хүргэе. Дашрамд дурьдахад уг ярилцлагыг Сэр Алекс зодог тайлах мэдэгдлээ хийснээс хэдэн цагийн дараа хийжээ.

Image

- Сэр Алекс зодог тайлах тухай гэнэт мэдэгдсэн нь дэлхийн хөлбөмбөгийг донсолгож орхилоо. Та хэзээ мэдэв?
- Тэр энэ мэдээгээ олон нийтэд цацахаас өмнө мессеж илгээсэн байсан.

- Тэгээд?
- Би түүнийг дахиад 2 цом аваад ирэх жилээс магадгүй зодог тайлна гэж бодож байсан. Тиймээс би бусдын нэгэн адил гэнэт цочирдсон. Учир нь би долоо хоногийн өмнө түүнтэй ярихад тэр юу ч хэлээгүй. Яагаад ийм шийдвэр гаргах болсныг би мэдэж амжаагүй л байна.

- Эрүүл мэндийн шалтгаанаас болсон гэсэн таамаг яваад байх шиг. Тэр 8 жилийн өмнө зүрхний алхам үүсгэгч хийлгэсэн. Энэ зун ташаандаа мэс засал хийлгэнэ.
- Тэр тун хөнгөн шингэн харагдаж байгаа. Би олон жилийн өмнөөс түүнийг энэ их стресстэй яаж харьцдагийг гайхаж байгаа. Тэр алжаал тайлахдаа мэргэжилтэн. Тоглолтын дараа заал уруу ер бусын тайван ирж, найзуудтайгаа мэндэлдэг ийм дасгалжуулагчийг маш ховор харсан.

- Таны хувьд энэ ямар байдаг вэ?
- Дөрвөн хүчин зүйл байдаг гэж бодож байна. Нэгд, Тэр ховор хожигддог баг бий болгосон, энэ бол амрахад тустай нь гарцаагүй/инээв/. Хоёрт, Түүнийг харж халамжилж байдаг гэр бүл түүнд бий, Түүний эхнэр нь гайхалтай, нөхрөө онцгой их дэмждэг. Бас олон ач зээ нар нь хөөр баяр авчирч байдаг. Гуравт, Тэр хоббидоо маш их цаг зарцуулдаг, ялангуяа уралдааны моринд. Дөрөвт, Тэр шаардлагагүй ачааллаас татгалздаг. Гадаад уруу аялах, Гала арга хэмжээ рүү явах, ярилцлага өгөх гээд л.

- Сэтгүүлчдээр тэр өөрийгөө үзэн ядуулчихдаг учраас маш ховор ярилцлага өгдөг гэж бид боддог байсан.
- Буруу ойлгох юм мэдээж байгаа. Нөгөө талаас сэтгүүлчид өөрсөдтэй нь бүү хэл дэлхийн том ододтой хэрхэн харьцдагийг мэдэх ёстой. Бэкхам, Штам, ван Нистелрой гээд сөргөлдсөн бүгдийг нь шууд явуулж байсан. Гэхдээ эндээс Фергигийн талаар буруу дүгнэлт хийж болохгүй. Тэр бол гайхалтай хүн, дээрэлхүү бардам огт биш. Тэр найрсаг, инээдэг, бусдыг дохиж марзан зан гаргадаг хүн. Хошин шогийн мэдрэмж нь гайхалтай гэдгийг талбайн хажууд зогсохыг нь харж байгаа хэн ч таахгүй. Унаган төрх нь гайхалтай тул тэр үүгээрээ маш их нэр хүндийг бий болгосон.

- Энэ нэр хүндийг өнгөрсөн хугацаанд тэр болгон бүх од зөвшөөрөхөд бэлэн биш байсан байх.
- Энэ тал дээр харилцан буулт хийх асуудал түүнд байхгүй. Түүний хувьд зөвхөн амжилт гаргах зарчим болон ямар ч том од байсан МанЮтд-аас илүү гарч чадахгүй гэсэн мөрдлөг л хамгийн чухал нь. Хэн үүнд зохицохгүй байна, тэр таагүй байдалд орлоо гэсэн үг. Харин хэн багт уусч чадаж байгаа нь шал өөр Фергюсоныг мэдэрдэг. Хувцас угаадаг эмэгтэйчүүдтэй хүртэл тэр үнэн сэтгэлээсээ мэндчилдэг.

- Фэргюсон бол цор ганц. Тэр хөлбөмбөгийг хэр зэрэг санах бол?
- Тэр яагаад ч бүрмөсөн хаяж чадахгүй. Хөшигний ард зөвлөгчийн хувиар тэр бүх гол шийдвэрийг гаргалцах болно.

- Он цагийн хувьд та түүний хөдөлмөрийг хэрхэн ангилах вэ? Шинэ үеийн хамгийн том дасгалжуулагч тэр мөн үү?
- Түүний нэр хүнд, ажлаа мэдлэг, амжилт гээд харвал тийм. Түүний бүтээмж лигийн аварга болон Аваргуудын лигийн цомоос илүү их. Тэр Юнайтедад бүхнийг бий болгосон. Эмнэлгийн салбар, бэлтгэлийн танхим, хиймэл зүлгэн талбай гээд бүгд түүний санаа. Тухайн үед бусад багуудад ийм санаа төрөх ухаан огт байгаагүй. Олд Траффордод түүний нэрээр хойд индрийг нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш. Фэргюсон Сэр Матт Бэсби болон Сэр Бобби Чарльтонтой л нэг түвшинд байх ёстой хүн.

- Та долоо хоног бүр Сэр Алекстай ярьж, сар бүр түүн дээр очдог. Хаанаас ийм нөхөрлөл үүссэн юм бол?

- 38 жилийн өмнө баруун Англи дахь Лилльсхол Хол дахь дасгалжуулагч нарын зөвлөгөөн дээр анх танилцсан. Солиормоор өдрүүд байсан. Билл Шанкли бас тэнд байсан. Алекс бид 2 дөнгөж 30 гарч яваа, амбиц ихтэй залуухан дасгалжуулагчид байлаа. Би олон улсын ялангуяа Британий хөлбөмбөгийг их сонирхдог байсан. Тэгээд л яриа үүсээд тэр намайг Шотландад ирж Ст.Мирренд айлчлахыг урьсан юм даа.

- Ст.Миррен түүний анхны баг байсан. Дараа нь тэр Абердеенд очиж 8 жилийг гайхалтай үдсэн. Лигийн 3 цом авч, цомд 4 түрүүлж бүр Цомтой багуудын цомыг ч хүртсэн. Түүний дэвшлийг та хэрхэн мэдэрч байсан бэ?
- Хэдий би дотны итгэлт нөхөр нь байсан ч нэг л юманд гайхдаг байсан юм. Тэр сөргөлдөгч хүчин зүйлүүдийг давж чаддаг байсан нь гайхмаар. Протестант Глазго багийн тоглогчийн хувиар тэр хэзээ ч католик эхнэр авч болохгүй, тэр авсан. Абердеены хувьд тэр хэт залуудахаар байсан, тэр чадсан. Юнайтед дахь амжилтууд дээр нь хүмүүсийн анхаарал очоод байдаг. Абердееныг харвал тэр ялгаагүй гайхалтай амжилтыг үзүүлсэн. Цомтой багуудын цомд Байерн Мюнхен болон Реал Мадридыг хожиж аваргалсан. Бүр Абердеентай шүү.

- Байернтай тоглосон гэхээр Германы хөлбөмбөгийг их эрт мэдэрчээ дээ?
- Тэр өмнө нь ч маш сайн мэддэг байсан. Тиймээс л бидний нөхөрлөл зузаарсан. Тэр Хэннес Вайсвайлерыг шагширдаг байсан. Далаад оны эхээр Гладбах амжилт арвин байх үед залуу Унагануудын олон ч тоглолтыг стадионд очиж үзсэн дээ. Бид Вайсвайлерын хөлбөмбөгийн талаар маш их ярилцдаг байлаа.

- Фэргюсон Германыг улсынх нь хувьд их биширдэг байсан гэдэг үнэн үү?
- Тийм ээ. Гэхдээ тэр ер нь их олон талтай. Хөгжимд их дуртай, төгөлдөр хуур тоглочихно, утга зохиол их уншдаг. Хөлбөмбөгийн гайхалтай эксперт, хажуугаар нь ерөнхий мэдлэг мундаг. Түүнтэй улстөр, түүх, урлаг ярихад үнэхээр тааламжтай. Германд тэр илүү таатай ханддаг нь гэхдээ үнэн.

- Тийм үү?
- Тэр намайг зорьж Германд олон ирсээн. Хэдэн өгүүлбэр германаар хэлж чадна. Тэр германы түүхийг хамгийн их сонирхдог байсан. Дундад зууны үеэс дэлхийн 2-р дайн хүртэл бүгдийг тэр мэддэг. Урлаг, хөлбөмбөг гээд бүгдийг нь л ярьдаг.

- Германы хөлбөмбөгийг юу гэж байх юм?
- Өнгөрсөн жил цомын финалд Байерн Дортмунд 2 тоглоход би түүнтэй хамт стадион явсан. Тоглолтын дараа тэр Дортмунд ирэх жил Аваргуудын лигт түрүүлэх болно гэж хэлсэн. Дор хаяж л энэ багт финал байгаа гэсэн. Өнгөрсөн намар хэсгийн тоглолтод Сититэй тоглосны дараа тэр үүнийгээ дахиад давтсан.

- Сэр Алексын залгамжлагчаар Клоппыг магадгүй гэж байгаа. Та түүнийг Майнцад дасгалжуулж байсан.
- Хүнд асуулт байна. Нэг талаас Клоппын төдийгүй Германы хөлбөмбөгийн хувьд супер хэрэг. Тэр англиар чөлөөтэй ярьдаг тул хурдан хөлөө олно. Мэргэжлийн хувьд ч гэсэн түүнд эргэлзэх юм алга. Тэр тусмаа Фэргюсон Клоппын том фэн. Тэр Клоппо Дортмундыг хэрхэн тоглуулж байгааг хараад биширч байсан, Дортмундыг Аваргуудын лигт түрүүлэх болно гэдэгт итгэлтэй байсан.

- Нөгөө талаас?
- Нөгөө талаас залуухан дасгалжуулагч энэ том орон зайг нөхнө гэдэг маш хэцүү. Нэгэн домгийн суурийг залгамжлах тун амаргүй. Клоппо Реал Мадрид эсвэл МанЮтд-ыг залах чадвартай. Гэхдээ арай л нэг алхам эрт байна. Тэр Дортмундад жаахан юм амжуулсан, одоо илүү том нэр олох хэрэгтэй.

- Өөр нэг нэр бий. Жозэ Моуриньо?
- Би хувьдаа Дэвид Мойесыг болно гэж бодож байна. Ферги түүнийг маш их үнэлдэг, тэд хоорондоо сайн ойлголцдог. Хоёулаа шотланд. Гэхдээ Моуриньотой тэр бас сайн харьцаатай.

- Фэргюсон Моуриньо 2 ойлголцож чаддаг гэдгийг ойлгоход тун бэрх.
- 2 сарын өмнө би эмчилгээгээр Мадрид явсан. Тэр үед би Моуриньог тун бардам гэж харсан. Хүн ёсноос тун бага харагдсан даа. Фергитэй харьцуулах аргагүй. Ферги хажууд нь тун нээлттэй хүн.Магадгүй тэднийг байгалиас заяасан шинж тэмдэг, унаган нэр хүнд нь холбодог байх.

- Фэргюсон нэг удаа Хэн явах нь сонин биш, МанЮтд үлдэх болно гэж хэлсэн. Тэр одоо өөрөө явж байна?
- Дэлхийн хамгийн алс орших буланд ч Юнайтедын фэн клуб эсвэл Юнайтедын чимэглэлтэй бар байж байхад Алекс л хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Манчестер Юнайтед гэдэг нэр хүнд, брэнд бол цорын ганц. Магадгүй зөвхөн Реал Мадрид л нэг түвшинд байх. Барселон Байерн 2 энэ хоёрын ард зогсоно. Нэг удаа би Бээжин дэх нэг Юнайтедын фэншопын нээлтэн дээр байсан. Хоёрхон хоногийн дотор бүх эд зүйлс зарагдчихсан. Энэ бол зөвхөн Манчестер Юнайтед. Энэ баг өөрөө асар том хөлөг онгоц учраас Фэрги байхгүй ч цааш явна. 1958 онд сэр Матт Бэсбигийн олон тоглогч онгоцны ослоор өнгөрөх хүнд үед Юнайтед цааш явсан. Фэрги үүнийг мэдэх тул өөрийгөө их чухалд тооцохгүй.


Дараагийн хэсгүүддээ би түүний бас нэг сайн найзын захидал болон түүний алдарт ишлэлүүдийг түүвэрлэн ирэх өдрүүдэд хүргэх болно. Энэ тухай гэхдээ манай сайт дахь форумын МанЮтд багийн сэдвээс уншаарай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby CR7 » Tue May 14, 2013 11:18 pm

10 ахийг юм оруулахад баярладаг шүү даанч ховор үзэгдэх болж дээ. Бужигнадаг байхад гүй ээ мөн их ордог байж
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby boboZ » Tue May 14, 2013 11:33 pm

Эхлээд юу ч гэсэн баяр хүргэе..

Дараа нь танай фенүүд гэж бас л мяа уйтгартай гарууд байна шүү. Тэр агуу хүн зодог тайлж байхад худалч хүнд бараг баяртай л гээд өнгөрж байх шивдээ.. Танайх чинь дэлхийн хамгийн олон фентэй гээд томроод байдаг биздээ.. 90% гэхдээ Азид тэр дундаа юүтүб хаалттай Хятадад байдаг юм шиг байна. Танай САФ-ын зодог тайлсан ярилцлагыг өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган л хүн үзэж лол.. Тэгсэн ryan babel rap гээд хайхад 251000 хандалт ч байх шиг хахаха..

Нээрээ Үхэр Скоуз Рүүний одоо л нэг буруу газар байгаа ойлгож байх шиг байна. Угаасаа Ливерпүүлийн жаал танайхаас аль дээр уйдчаад явий гээд байхад л байлгаад байсан одоо нэг явуулах байлгүй дээ..

За ямар ч байсан САФ чинь яваад, явахдаа бүр манай хөршийн менежерийг аваад сайхан суллаад өглөө. Ливерпүүлийн фений хувьд маш баяртай байна.
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Maslo » Wed May 15, 2013 9:13 am

Чи яадын? Youtube-ээс хөлбөмбөгийн статистикаа гаргадымуу...? Бас аймар тэ.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby bayarbat » Wed May 15, 2013 9:17 am

Maslo wrote:Чи яадын? Youtube-ээс хөлбөмбөгийн статистикаа гаргадымуу...? Бас аймар тэ.

:eek:
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Ariunbaatar_hw » Wed May 15, 2013 9:59 am

10 :eek:
CHAMP20NS
User avatar
Ariunbaatar_hw
 
Posts: 658
Joined: Sun Mar 18, 2012 12:45 am
Location: Монголд....

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Төрналдо » Wed May 15, 2013 10:20 am

boboZ wrote:Эхлээд юу ч гэсэн баяр хүргэе..

Дараа нь танай фенүүд гэж бас л мяа уйтгартай гарууд байна шүү. Тэр агуу хүн зодог тайлж байхад худалч хүнд бараг баяртай л гээд өнгөрж байх шивдээ.. Танайх чинь дэлхийн хамгийн олон фентэй гээд томроод байдаг биздээ.. 90% гэхдээ Азид тэр дундаа юүтүб хаалттай Хятадад байдаг юм шиг байна. Танай САФ-ын зодог тайлсан ярилцлагыг өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган л хүн үзэж лол.. Тэгсэн ryan babel rap гээд хайхад 251000 хандалт ч байх шиг хахаха..

Нээрээ Үхэр Скоуз Рүүний одоо л нэг буруу газар байгаа ойлгож байх шиг байна. Угаасаа Ливерпүүлийн жаал танайхаас аль дээр уйдчаад явий гээд байхад л байлгаад байсан одоо нэг явуулах байлгүй дээ..

За ямар ч байсан САФ чинь яваад, явахдаа бүр манай хөршийн менежерийг аваад сайхан суллаад өглөө. Ливерпүүлийн фений хувьд маш баяртай байна.



Ингэж таашаал авдаг хахах танайхан больчоод байхад чи л хаяа орж ирж шалчигнасан юм бичиж байх юмаа хэзээ хегжинедее зайлуул
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby erdene_b7 » Wed May 15, 2013 10:24 am

ryan babel ч бас юу чив дээ
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby *R9* » Wed May 15, 2013 10:31 am

Наадах чинь тэнгэрийн амьтан гэдэг биздээ. хэхэ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Төрналдо » Wed May 15, 2013 10:32 am

Чи PSY-н улаан фанат уу хахах БОБЗ
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby manutd_88 » Wed May 15, 2013 11:41 am

Анхнаасаа ливэрдүүлд төрөөд тэндээ өссөн юм шиг үзэн ядах юм. Монголд төрчихөөд.
Glory Glory ManUnited
User avatar
manutd_88
 
Posts: 65
Joined: Fri Apr 15, 2011 11:06 am
Location: Улаанбаатар хот

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby LeBe » Wed May 15, 2013 1:31 pm

Sport box deer George Bestiin documentary garch bna
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby kayo » Wed May 15, 2013 2:02 pm

10 :eek:

МЮ-н фен биш ч уншихад гоё байна. Эхний нийтлэл их гоё болсон шүү, Дэмн Юнайтед гэдэг кино өөрийн эрхгүй санаанд ороод байсан. Фергигийн талаар кино хийвэл тэрнээс гоё кино болох байх шүү.

Хамгийн сүүлд Гиггсийг авчирснаар дууссан, тэрийгээ үргэлжлүүлээч, МЮ-н эхний жилийн түүхүүдийг үнэхээр мэдэхгүйн байна. Би л лав анх нөгөө алдарт хеттрик хийдэг жилээс л МЮ-н талаар хальт ойлголттой болж эхэлсэн, тэр үеийн талаарх түүх бол бүүр гоё байгаа даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Spectre » Wed May 15, 2013 3:27 pm

Танай Рио шигшээгээс зодог тайлж байна гэнэ.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Төрналдо » Wed May 15, 2013 3:29 pm

Чи хаанах?
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Spectre » Wed May 15, 2013 3:32 pm

http://www.thesun.co.uk/sol/homepage/sp ... -duty.html

Энд л тэгсэн байна. Рио угаасаа шигшээгээс жийгдсэн биз дээ уул нь
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Spectre » Wed May 15, 2013 3:40 pm

Төрналдо wrote:Чи хаанах?

Ливерпулийг дэмждэг юм. Аватарын тухайд Фанкитай барьсан юм.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Maslo » Wed May 15, 2013 5:19 pm

Barclays Under-21 Premier League
14 May 2013, Old Trafford

MANCHESTER UNITED 3
(Cole 19,26,70)

LIVERPOOL 0

Коул хэт трик хийцэн байна.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Hotspur » Wed May 15, 2013 5:34 pm

Финалд уулзахаар болсон. Элит хэсэгт хамт орж манайх 1-р, танайх 2р гарсан байхаа. Аргагүй л 2 шилдэг баг үлджээ кк.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Төрналдо » Wed May 15, 2013 6:15 pm

Cole чинь back талдаа билvv
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Mojul » Wed May 15, 2013 8:03 pm

Ларнелл Коул төвийн хагас санагдана.
Улаануудыг бутласан байшд. Одоо Тотыг хусах хэрэгтэй. хэсэгт Тот нэгээр гарсан.

Заза тэр яахав Мойес Гиггзиг дасгалжуулагчийн багтаа ажиллуулах санал тавьсан гэсэн сураг байна. Үнэн бол сайн байна :eek:

Сүүлд нь ахлагч маань ийм л хүндээ. Жонес бас л ийм эрэлхэг.
Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby LeBe » Wed May 15, 2013 8:30 pm

Beltgel fitness hariutssan toglogch dasgaljuulagch bolohin gesen
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Mr S » Wed May 15, 2013 8:35 pm

United targeted Ancelotti, got Moyes instead
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests
cron