Moderator: Бөхийн модууд
by Suugii » Sun May 12, 2013 6:59 pm
by galaa039 » Mon May 13, 2013 9:50 am
by champion » Mon May 13, 2013 9:57 am
by Takanohana_Nowitzki » Mon May 13, 2013 12:01 pm
by galaa039 » Mon May 13, 2013 3:30 pm
by Takanohana_Nowitzki » Mon May 13, 2013 3:43 pm
galaa039 wrote:Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 2016 оны Олимпод 6 жинд хүч үзэж магадгүй
Рио-Де-жайнеро-2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн хөтөлбөрт сонгомол бөх 6 , чөлөөт бөх 6 , эмэгтэй чөлөөт бөх 6 жинд барилдуулах төсөл Москва хотноо болох ОУБНХ-ны хурлаар бөхийн шинэ дүрэмтэй холбогдуулан гарах бололтой. Чөлөөт бөхийн 7 жин, сонгомол бөхийн 7 жингээс нэг нэг жингийг эмэгтэй чөлөөт бөхөд өгөх квот гаргаж байна. УОБНХ -ны үүрэг гүйцэтгэгч Серб улсын иргэн Лаловичийн хэлснээр : Эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан их эрчимтэй , үзүүштэй хөгжиж байна. Иймд эмэгтэй чөлөөт бөхийг дэмжих үүднээс дээрхи саналыг оруулах болно гэж хэлжээ.
by galaa039 » Tue May 14, 2013 4:33 pm
by kayo » Tue May 14, 2013 5:11 pm
Takanohana_Nowitzki wrote:galaa039 wrote:Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 2016 оны Олимпод 6 жинд хүч үзэж магадгүй
Рио-Де-жайнеро-2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн хөтөлбөрт сонгомол бөх 6 , чөлөөт бөх 6 , эмэгтэй чөлөөт бөх 6 жинд барилдуулах төсөл Москва хотноо болох ОУБНХ-ны хурлаар бөхийн шинэ дүрэмтэй холбогдуулан гарах бололтой. Чөлөөт бөхийн 7 жин, сонгомол бөхийн 7 жингээс нэг нэг жингийг эмэгтэй чөлөөт бөхөд өгөх квот гаргаж байна. УОБНХ -ны үүрэг гүйцэтгэгч Серб улсын иргэн Лаловичийн хэлснээр : Эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан их эрчимтэй , үзүүштэй хөгжиж байна. Иймд эмэгтэй чөлөөт бөхийг дэмжих үүднээс дээрхи саналыг оруулах болно гэж хэлжээ.
Сая Лондонд бол ерөөсөө ийм л байсан. Эрэгтэй чөлөөт, сонгомол ямар ч сонирхолгүй, дээр нь бөөн маргаан хэрүүл. дэвжээнээс гаргасан ганц оноогоор л шийдэгдээл. харин эмэгтэйчүүд дээр чинь бүхэл бүхэл оноо гараад, цэвэр ялалт нтр нилээн харагдаад байсан.
by Bayara » Tue May 14, 2013 10:41 pm
by chuluu » Wed May 15, 2013 3:59 pm
by chuluu » Wed May 15, 2013 4:03 pm
21Grams wrote:Д.Оюунболд агсны шавь нар оюутны дэлхийн аварга боллоо
Ж.БАТМӨНХ (2006.06.21)
Улаанбаатар хотноо зургаан єдєр vргэлжилсэн чєлєєт, сонгомол бєхийн оюутны ДАШТ єчигдєр єндєрлєлєє. Манай улсаас сонгомлын тєрєлд Ц.Магалжав (120 кг) мєнгєн медаль хvртсэн бол чєлєєт бєхийн эмэгтэйчvvд долоон жингийн зургаад нь тvрvv байр булаацалдан, таван алт хамсан билээ. Тэгвэл єчигдєр, уржигдар болсон чєлєєт бєхийн эрэгтэйчvvдийн тєрєлд монголчууд мєн л амжилттай барилдан, дэлхийн аваргын тоог нэгээр нэмсэн.
V.19
55кг
Манай гол найдваруудын нэг, ДАШТ-ий хvрэл медальт, “Измир-2005” Универсиадын аварга, гавьяат тамирчин Б.Наранбаатар Японы Ш.Фvжимото, Ираны Т.Дадаши, Беларусийн В.Андреев нарыг хожиж аваргын тєлєє барилдаанд шалгарсан. Энэ жинд 10 орны бєх зодоглосон бєгєєд нєгєє талаас ОХУ-ын А.Зудаев гарч ирсэн юм.
ОХУ-ын бєх эхний vед 1:0-ээр давамгайлсан. Хоёрдугаар vед цаг дуусахаас 20 секундийн ємнє Б.Наранбаатар орос бєхийг дэвжээний зах руу тvрж яваад зайлах гэхэд нь зvvн тахимдаад гурван оноо авлаа. Шийдвэрлэх гуравдугаар vед хоёр бєх хэн хэнээсээ оноо авалцаагvй тул шодоход А.Зудаевт аз таарав. Орос бєх гавьяатын зvvн хєлийг авч тvрж хєєгєєд нэг оноо аван, оюутны дэлхийн аварга боллоо.
1.А.Зудаев (ОХУ)
2.Б.Наранбаатар (Монгол)
3.Т.Дадаши (Иран)
3.Ким Жун Хван (БНСУ)
66 кг
ОУХМ Б.Батзориг БНХАУ-ын Б.Оюунбилэг, Украины Л.Базан нарыг буулган авч аваргын тєлєє шалгарсан бол нєгєє талаас АНУ, Узбекистан, Японы бєхчvvдийг давсан Ираны М.Хамид гарч ирсэн. Шvглийн дуутай зэрэгцэн манай бєх тохой алгадан ард нь гараад шахаж эргvvлж тоог даруй 3:0 болгочихов. Энэ vед иран бєх vргэлжлvvлэн барилдахаас татгалзсанаар монголчууд дахин нэг дэлхийн аваргатай боллоо. Иран бєхийн хуучин бэртэл сэдэрсэн бололтой. Б.Батзориг бол Азийн АШТ-ий хошой мєнгєн медальт, одоо 23 настай, манай улсын єсєх ирээдvйтэй шилдэг бєхчvvдийн нэг юм.
1.Б.Батзориг (Монгол)
2.Б.Хамид (Иран)
3.Л.Базан (Украин)
3.С.Цvкаса (Япон)
84 кг
Энэ жил Азийн аварга болсон ОУХМ Ч.Ганзориг медаль ч vгvй хоцорлоо. Тэрбээр хэсгийн аваргын тєлєє ОХУ-ын А.Исаевт сvvлийн vед 1:0-ээр хошуучилж яваад нэг оноо алдан ялагдсан. Хvрэл медалийн тєлєє АНУ-ын Жейк Херберттэй тулж, эхний vеийг 9:3-аар буюу техникийн илт давуугаар авав. Гэвч дараагийн хоёр vед нэг ч оноо авалгvй ялагдлаа. Энэ жингийн аваргаар манай бєхийг ялсан А.Исаев тодорсон юм.
1.А.Исаев (ОХУ)
2.Е.Байдуашов (Казахстан)
3.Ж.Херберт (АНУ)
3.Б.Муха (Украин)
120 кг
Манай эрэгтэй бєхчvvдээс хамгийн тааруу барилдсан нь Д.Лхагвадорж боллоо. Тэрбээр эхний тойрогт хийлээд, хоёрдугаар тойрогт АНУ-ын К.Конрадад цэвэр ялагдсан юм. Америк бєх шигшээ барилдаанд шалгараагvй тул манай бєх тэмцээнээ цааш vргэлжлvvлэх эрхгvй болсон.
Энэ жингийн алтан медалийг залуучуудын дэлхийн аварга Алжаханди Пур хvртлээ.
1.А.Пур (Иран)
2.А.Сватковский (Казахстан)
3.А.Бхуллер (Канад)
3.К.Конрад (АНУ)
V.20
Энэ єдєр Монгол, Ираны дуэль єрнєсєн гэхэд болно. Єчигдєр явагдсан гурван жинд бvгдэд нь энэ хоёр орны бєх хэсгийн аваргын тєлєє тулсан. Энэхvv дуэльд иранчууд 2:1-ээр яллаа.
60 кг-ийн жинд спортын мастер Д.Лхагвадорж Туркийн Эрин Кетчинтэй тvрvv байр булаацалдав. Манай бєх эхний vед 2:0-оор хожиж, хоёрдугаар vед 3:3-аар тэнцсэн ч дэвжээний захад суйлж, гэдрэг унаган 3 оноо бєєнд нь авсан онооны чанараар дэлхийн аварга боллоо.
1.Д.Лхагвадорж (Монгол)
2.Э.Кетчин (Турк)
3.В.Корякин (Кыргызстан)
3.И Жэ Хо (БНСУ)
Ємнєх єдєр нь аварга болсон Б.Батзориг болон Д.Лхагвадорж нар олимп, ДАШТ-ий хvрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны унаган шавь нар билээ.
74 кг
Энэ жингийн аваргын тєлєє Ираны Х.Хабиби БНХАУ-ын Н.Сэргэлэнтэй хvч vзсэн ч ємнєд хєршийн бєх яллаа. Манай Д.Гомбодорж Польшийн П.Коушкитай барилдан хvрэл медалийн болзол хангав.
1.Н.Сэргэлэн (БНХАУ)
2.Х.Хабиби (Иран)
3.Л.Лука (Франц)
3.Д.Гомбодорж (Монгол)
96 кг
Энэ жингийн алтан медалийг Ираны бєх зvvж, манай Б.Сайнбаяр хvрэлтэй хоцров. Тэрбээр залуучуудын дэлхийн аварга Г.Шахабад цэвэр ялагдсан юм.
1.Г.Шахабад (Иран)
2.Д.Зилберман (Канад)
3.Д.Сайнбаяр (Монгол)
3.З.Мамутов (Казахстан)
by chuluu » Wed May 15, 2013 4:05 pm
by galaa039 » Fri May 17, 2013 8:54 am
by champion » Mon May 20, 2013 5:00 pm
by Takanohana_Nowitzki » Mon May 20, 2013 5:55 pm
chuluu wrote:Манайхан ороод Чөлөөт бөхөд саналаа өгөөд байгаарай
http://www.insidethegames.biz/polls/71- ... e-for-2020
by bure » Sat Jul 13, 2013 8:27 pm
by bure » Sat Jul 13, 2013 11:09 pm
by bure » Sun Jul 14, 2013 8:30 pm
by galaa039 » Mon Jul 15, 2013 2:33 pm
by chuluu » Mon Jul 22, 2013 11:29 am
by meesh » Mon Jul 22, 2013 11:40 am
by galaa039 » Mon Jul 22, 2013 12:13 pm
by chuluu » Tue Jul 30, 2013 10:32 am
galaa039 wrote:энийг үзээд гайхсан шүү класс өндөртэй орос байна лээ.
by galaa039 » Tue Jul 30, 2013 6:52 pm
chuluu wrote:galaa039 wrote:энийг үзээд гайхсан шүү класс өндөртэй орос байна лээ.
Галаа барилддаг байснуу гүй юу
Класс гээд нээх сайхан үг хэлэх чинь