Монако Гран при 2013 Уралдааны өдөр : 5 сарын 26
Cиркьютын нэр : Circuit de Monaco
Анхны гараа : 1950
Тойргын тоо : 78
Cиркьютын урт : 3.340 km
Уралдааны туулах км : 260.520 km
Тойргын рекорд : 1:14.439 - M Schumacher (2004)
Уралдааны цагын хуваарь
5 сарын 24 Баасан гарагт
Сорилго 1 16:00 - 17:30
Сорилго 2 20:00 - 21:30
5 сарын 25 Бямба гараг
Сорилго 3 17:00 - 18:00
Байрлал тогтоох 20:00
5 сарын 26 Ням гараг
Уралдаан 20:00
Далайн эргийн үзэсгэлэнт байгаль болон тансаг зочид буудлуудаар хүрээлэгдсэн Монакогийн гараанд түрүүлэхийг хүсдэгүй Формула 1 н нисгэгч гэж үгүй билээ.
Хотын үзэсгэлэнт гудамж болон урт туннел нь яах аргагүй энэ гарааны нэгэн өвөрмөц онцлог нь юм. Энэхүү туннел доогуур DRS сиситемийг ашиглахыг хорьдог байна
Мөн энэхүү авто тойруулга нь Формула 1-ийн хамгийн богино авто тойруулга бөгөөд зам нь маш нарийн учир гүйцэж түрүүлэхэд хэцүү, осол гарсан тохиолдолд уралдааныг түр зогсоож, замыг цэвэрлэх тохиолдол ч байдаг байна. Түрүүлсэн нисгэгчид шагналаа гардах шагналын тавцан нь өндөр газар бус нам газар байрладгаараа бусад гараануудаас ялгардаг байна.
Нисгэгчид хүртэл энэхүү гараанд уралдахдаа өөрсдийнмашин болон дуулгандаа алмаз эрдэнийн шигтгээ оруулан гоёдог байна.
хамилтоны дуулга
Грожаны дуулга
Алонсогийн дуулга
Формула 1 с гадна Монакогийн сиркьют дээр Индианнаполис 500 болон 24 цагын Ле Манс уралдаан тус тус болдог байна. Анх 1929 оноос эхлэн одоог хэр нь тэмцээн уралдаан зохиогдож байгаа эртний сиркьют юм.
Анх 1929 онд Антони Нофес Монакогийн гарааг анх үүсгэн Бугатти багийн Уилльям Гровер Уилльямс анх түрүүлсэнээс хойш одоог хүртэл нийт 63 хүн / давхардсан тоогоор/ түрүүлээд байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас болоод 1938-1947 он хүртэл уралдаан зохион байгуулагдаагүй бөгөөд 1950 онд Формула 1 н дэлхийн аврагын тэмцээнийг анх зохиоход Аргентин нисгэгч Хуан Мануэл Фангио түрүүлж байв.
Харин 1960 –д оны үер Английн нисгэгч Грахам Хилл Монакогийн гараанд 5 удаа түрүүлэн түүнийг “ Монакогийн хаан “, “ Ноён Монако “ хэмээн нэрлэх болсон байна. Тэрээр анхныхаа ялалтыг 1963 онд авч үүний дараа 2 жил дараалан түрүүлжээ.
Харин өөр нэг Монакагийн хаанчлалын үе бол 1980 –д оны үе болох Аллен Прост , Айртон Сенна нарын өрсөлдөөн юм.
Бразилийн домогт нисгэгч Айртон Сенна энэ зам дээр хамгийн их буюу 6 удаа түрүүлсэн бол түүний өрсөлдөгч багийн анд Аллен Прост 4 удаа тус тус түрүүлээд байсан нь Макларены хаанчлалын үе байв. Макларен баг хамгийн их олон түрүүлсэн ба нийт 15 удаа түрүүлсэн бол Феррари баг 9 удаа тус тус түрүүлээд байна.
Герман нисгэгч Михаел Шумахер тойргийн хамгийн хурдан цагыг үзүүлсэн амжилтыг эзэмшиж мөн энэ гараанд 5 удаа түрүүлсэн юм.
Одоо уралдаж буй нисгэгчдээс хамгийн их түрүүлээд байгаа Фернандо Алонсо /2006,2007/ болон Марк Уэббэр / 2010 , 2012/ нар нь тус тус 2 удаа түрүүлээд байна.
Mонакогын ван Алберт энэхүү гараанд ач холбогдол их өгдөг бөгөөд улсаа сурталчлах завшаан болж өгдөг байна. Жишээ нь жил бүр гран при эхлэхээс өмнө Формула 1 н нисгэгчдийг оролцуулан тэд нараар загвар өмсүүлэн хандивын загварын шоуг ван Алберт зохион байгуулж дэлхийн одуудыг мөн урьдаг байна. Иймд дэлхийн одууд Монакогийн гарааг үзэхээр олнооор ирдэг байна. Тиймээс хэрвээ та Монакогийн гарааг үзэхээр шийдсэн бол та ганц уралдааныг үзэх бус үзэсгэлэнт Монако орноор зугаалж казино тоглон мөн тансаг зочид буудлуудаар нь үйлчлүүлхээ мартваа.