Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby iDeA » Mon Apr 29, 2013 8:41 am

Двайт чинь дахиж гэрээ хийх шинж байгаа юм уу да? Купчакруугаа хэдэн базаахгүй юм л хэлээд талбайг орхиж байгаа харагдана. Түүнийг горилогч мань мэтэд бол сайхан л харагдах.
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby J@x » Mon Apr 29, 2013 8:53 am

Хөөрхий Ховард бөгж хүсээд явсан чинь ПО-д арай гэж ороод нэмээд шүүрдүүлчих гэж.
Уг нь ЛАЛ руу явахдаа нэг их дуртай байгаагүй.

Нээх их хортой шартай хүн биш юм чинь Даллас ч юмуу явчиж мэдэх байх аа. ЛАЛ-нхан ч гэсэн нэг их харамсдаггүй юм болуу. Нэг л болж өгсөнгүй дээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Mon Apr 29, 2013 9:31 am

Заа ямар ч байсан сайхан л улирал боллоо... Миний хувьд Д12-т анхнаасаа л эсрэг байр суурьтай байсан... Иймэрхүү ч нөхөр байх болов уу л гэж бодоод байсан, бодож байснаас минь дор юм байжээ... За тэр яахав... Дасгалжуулагчид бага сага алдаа байсан байх... Дээрээс нь ийм олон ододтой Лэйкэрс 2 дахь удаагаа хог дээр үсэрч байгааг харлаа... Надад бол харамсах, гомдох юм үнэхээр алга... Харин ч худлаа одонцорууд нийлж аварга авдаггүй юм шүү гэдгийг харуулсан бодит сайхан жишээ боллоо... За тэр ч яахав... Одоо бол Д12, Нээш, Тайвнаа, Жэмисон... Ер нь Кларк, Газол 2-с бусад нь бүгд яваасай... Ахиад цоо шинэ баг л бүрдүүлмээр байна...

Спурсын нөхдөд амжилт хүсье...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Apr 29, 2013 9:37 am

За хүнд хэцүү улирал ийнхүү өндөрлөлөө. Магадгүй өнөөдөр талбайд гарсан ихэнх тоглогчдын хувьд Лэйкерсийн төлөөх сүүлчийн тоглолт нь байсан байж ч мэднэ. Цааш шалгарсан бүх багийнханд амжилт хүсье.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby spain man » Mon Apr 29, 2013 9:53 am

Алка өөрөө л улирал эхэлж байгаад Пэйтон, Мэлоун, нтэрийнхээ гунигт түүхийг яриад байсан, яг хэлснээр нь боллоо доо ккк ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby malgai » Mon Apr 29, 2013 10:01 am

Заза угаасаа Коби бхгүй бол юу болох бсан тэр л боллоо.тэгээд Коби бхгүй бол ингэнэ тэгнэ гээд бсан худлаа гуснуудаас амнаасаа хий гаргахыг шаардаж бна.манай атаман бсан бол шүүрдүүллээ юу бараг газол тэр 2 сэлгээнийхэнтэйгээ бхад л болох газар.д хэн гэнэ бээ энэ суга новш хаашаа ч явсан хамаа алга битгий л үлдээсэй .хайран том залуу анхнаасаа энүүгээр солиход харамсаад бсын.цааш шалгарсан багт бүсийн аваргын төлөө шалгартал нь амжилт хүсье угаасаа тэрнээс цааш бхгүйгээс хойш.
malgai
 
Posts: 102
Joined: Thu Jul 19, 2012 12:53 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby slo mo jones » Mon Apr 29, 2013 10:17 am

За ЛАЛ-ын нөхөддөө мөн амжилт хүсьеэ.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby hosko » Mon Apr 29, 2013 12:14 pm

Коби тээр хойно ордонд прж ирэх хэрэг байсан юмуу?

Бүр эхнээс л орж ирээд үзсэн бол өөр ш дээ уг нь... Ховард хөөгдөөд гарангуут, багтаа сэтгэл зүйн дэм үзүүлэх гэж орж ирсэн байх л даа уг нь...

Гээд нөгөө хэддээ бас тоглолтын хажуунаас заагаад л... Мэдээж дасгалжуулагчийн тогло гэснээс өөр л юм хэлэхээр бас сонин л байх шиг санагдсан...

Some speculated that Bryant came out because he didn't want to be in the locker room with Howard, but Howard said they never crossed paths.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ya_tumurbat » Tue Apr 30, 2013 12:32 am

Эрс шинэчлэлт еед урагшаа...
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Wed May 01, 2013 2:51 pm

КОБИ ГЭМТСЭНЭЭС ХОЙШ АНХ УДАА ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Коби 17 дахь улирлаа олон талт статистик бүхий гайхалтай үзүүлэлттэйгээр өндөрлүүлсэн. Тэрээр 27,3 оноо (НБА-д 3-т), 6,0 дамжуулалт, 5,6 самбар дундажлаж, 46,3 хувьтай довтолсон нь яах аргагүй карьерийнх нь хамгийн шилдэг улирлын нэг юм. Коби улирлын 78 тоглолтод оролцсон бөгөөд шагайны гэмтлийн улмаас 2 тоглолт, мөн ахиллисийн шөрмөсөө тасласнаар улирлын сүүлийн 2 тоглолтыг өнжсөн. Мэс засалд орсноос хойш 6-9 сарын дараа гэмтэл нь бүрэн эдгэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Лэйкерсийн трэйнер Гарри Виттгийн хэлснээр төлөвлөгөө ёсоор бол Коби улирал эхлэхэд бэлэн байх юм.
Ингээд түүний ярилцлагаас хүргэе.

- Яагаад улирал эхлэхэд гэмтлээсээ бүрэн эдгэж, цоо эрүүл болон тоглож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа тухайдаа:

“Бидэнд эмчилгээний баг байна, боломжтой тенхик, технологи байна, энэ гэмтлийн талаарх ойлголт байна. Миний хувьд идэвхтэй хөдөлмөрлөж, тэвчээртэй байх болно. Эдгээр зүйлс нийлээд дараагийн улиралд би бэлэн байх болно гэж итгэлтэй хэлэхэд хүргэж байна даа”. Коби улирал эхлэхэд бэлэн байх төлөвлөгөөтэй байгаа нь ойлгомжтой бөгөөд тэр хэрхэн эдгэхээ зүгээр л харуулах ёстой гэдгээ хэлсэн юм.

- Яг одоо ямархуу байгаа талаараа:

“Өмнөхөөсөө хамаагүй хурдан хөдөлж байгаа. Энэ нэг тийм сонин гэмтэл, би ямар нэгэн өвчин мэдрэхгүй байна, хөдлөхөд хэцүү ч юм уу эсвэл өөр ямар нэгэн юм алга.”

- Коби багт хугацаа болоод хурд хэрэгтэй байсныг хүлээн зөвшөөрсөн юм. “Бидний дутагдлыг атлетик байдал нөхөж чадна. Хэрвээ бид дутагдаж буй зүйлээ олж чадвал бүх зүйл сайхан болох болно.”

- Энэ бүх хугацаанд фэнүүдийн зүгээс үзүүлж байсан дэмжлэгийн талаар, өөрийнх нь хувьд ямар утга учиртай тухайд:

“Энэ бүхэн намайг хөтөлж, надад маш их цэнэг, эрч хүч өгч байлаа.Тэд надад итгэдэг. Би итгэлийг нь олж авсан учраас урмыг нь хугалахгүй байх үүрэгтэй.”

- Лигт үргэлжлүүлэн хэр удаан тоглох тухайд:

“Мэдэхгүй байна. Ахилиссийн гэмтэл намайг асар хол шидчихлээ, тэгэхээр би энэ талаар л бодох ёстой.”

- Газолын талаар, Газол дараагийн улиралд Лэйкер байх эсэх тухайд?

“Би Митч Купчактай уулзахдаа энэ талаар нэлээд тодорхой байр суурьтай байсан. Би түүнийг энд байлгахыг хүсэж байна. Тэр бидэнд аваргын цомыг хүртэх хамгийн том найдварыг өгдөг. Ховардыг эргүүлж авчраад, бид урагшлах болно. Та нар улирлын төгсгөлд тэр хоёрыг хамтдаа хэрхэн тоглохыг харсан. Эвлүүлдэг тоглоомны учир эцэст нь олдсон.” Мөн Коби Майк Ди Антони Газолыг илүү ихээр ашиглахын тулд улирлын турш олон зохицуулалтыг хийсэн, түүнийг elbow(торгуулийн шидэлтийн зураасны хоёр захын хэсэг)-т ойрхон байлгаж, багийнхантайгаа пост тоглолт хийлгүүлэх болсон гэж хэллээ.

- Стив Нэштэй хамт тоглох ямар байсан хийгээд түүнээс суралцсан ямар нэг зүйл байгаа эсэх тухайд:

“Түүний өөрийгөө хөгжүүлэхийн тулд хөдөлмөрлөж буйг өдөр бүр харах, тоглолтыг хэрхэн далдаас тооцоолдгийг нь мэдэх үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд би, “өө хараал ид, хэрвээ би үүнийг нь мэддэг байсан бол магадгүй бид Финиксийг плэйоффт хожих байсан даа” гэж бодсон.”

Чөлөөт агент болж буй Ховардыг дараагийн улиралд Лос Анжелест эргэн ирнэ гэдэгт итгэж байгаагаа Коби дурдаад “Энэ бол ердөө л түүний сэтгэл зүрхний мэдрэмж, юу хийхийг хүсэж байгаа тухай л асуудал. Тэр карьерийнхаа замын уулзвар дээр ирчихээд байна. Миний бодлоор Лос Анжелес бол түүний хувьд өөрийгөө нотолж харуулах, карьераа өсгөхөд төгс зохицох газар.” Мөн Коби Ховардын улирлын хоёрдугаар хагасын тоглолт “биширмээр” байсан гэдгийг онцоллоо.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ider » Wed May 01, 2013 3:23 pm

[quote="Мэргэн"][/quote]

Коби нээрээ тэсвэр хатуужил,сэтгэл зүй нь аргагүй л ангид,биширмээр шүү агуу юмаа. Домогууд л нэг иймэрхүү байдаг боловуу. Ирэх улирал эхэлэхэд эдгэрээд талбай дээрээ гарсан байгаасай. Сайхан ч ярилцлага өгч.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Mojul » Sat May 04, 2013 1:36 pm

Дараа улиралд хэн хэн гэсэн бүрэлдэхүүнтэй үзэхийм болдоо.
СП3 энэ зун чөлөөт агент болно биздээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sat May 04, 2013 6:19 pm

Дараагийнх нь хэн бэ?

Image
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby crusader » Sat May 04, 2013 9:10 pm

hosko wrote:Коби тээр хойно ордонд прж ирэх хэрэг байсан юмуу?

Бүр эхнээс л орж ирээд үзсэн бол өөр ш дээ уг нь... Ховард хөөгдөөд гарангуут, багтаа сэтгэл зүйн дэм үзүүлэх гэж орж ирсэн байх л даа уг нь...

Гээд нөгөө хэддээ бас тоглолтын хажуунаас заагаад л... Мэдээж дасгалжуулагчийн тогло гэснээс өөр л юм хэлэхээр бас сонин л байх шиг санагдсан...

Some speculated that Bryant came out because he didn't want to be in the locker room with Howard, but Howard said they never crossed paths.

Ховард хөөгдөөд талбайгаас гарах үедээ Купчак руугаа орилоод үг чулуудаад бүр дарамталж байна лээ шд. Багийн ийм гол хүн рүү гээ Ховард ингэж дураараа аашилж байх.........угаасаа үлдэхгүй ээ
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Sat May 04, 2013 9:27 pm

Одоо зүгээр нэг хүн багаасаа шууд хасах эрхээрээ Метта-н 7 саяын гэрээ юм уу, Нэш-н 9 саяын гэрээг нь зайлуулах хэрэгтэй шт... 2уулаа хэрэггүй нь батлагдчихсан шүү дээ.. Тэгээд л СФ дээрээ Игги нтр хаха.. холбогч яахав хэн ч бсан яадын. боломжын нэг нөхөр л хэрэгтэй дөө...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby El Payaso » Sun May 05, 2013 7:40 pm

Коби ээжтэйгээ шүүхдэлцсэн юм аа даа... ээж нь 98 оны бүх оддын бөгж, 2000 оны бүх оддын тоглолтын гарын үсэг бүхий бөмбөг, хай скүүлийнх нь бэлтгэлийн өмсгөл, лэкерсийн хүрэм ба өмсгөл гэх мэт хувийн эд зүйлсийг нь дуудлага худалдаанд оруулхаар оролдсон юм байна... нийт 450К доллараар үнэлсэн эд зүйлс юм байна... нөхөрт байшин авах мөнгөний хэрэг гарч л дээ... нөхөр хэлэхдээ коби энэ бүх эд зүйлийг түүнд 5 жилийн өмнө өгсөн гэж... гэвч Кобигийн хуульчид энэ наймааг болиулсан юм байна. Ингээд нөгөө дуудлага худалдааных нь төвөөс энэ эд зүйлсийн эзэн нь Памела буюу кобигийн ээж мөн эсэхийг шүүхээр шийдүүлхээр болж гэнэ... энэ Америкууд сонин хүмүүс шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ya_tumurbat » Sun May 05, 2013 10:50 pm

Bad MaMa
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon May 06, 2013 2:29 pm

Далласын эзэн Марк Кубан улирлын дундуур Лэйкерс өршөөлийн дүрэм ашиглаж Кобиг багаасаа хасах хэрэгтэй гэж байсан. Тэрний дараа нь Коби Далласт очиж 38 оноо, 12 самбар, 7 дамжуулалт өгч хожин тэр өршөөл чинь энэ байна гэдгийг мэдрүүлсэн. Тэгсэн сая хэвлэлийн бага хурал дээр Капчакаас Лэйкерс өршөөлийн дүрмийг ашиглаж нэг тоглогчоо хасах төлөвлөгөө байгаа юу? гэж асуусан мань хүн хариулж байна: “Би энэ талаар Марк Кубанаас асууж болох уу? Тэр чинь манай өршөөлийн дүрмийн мэргэжилтэн шүү дээ” гэнэ ээ

Капчак чөлөөт агент болж буй Ховардын нөхцөл байдал, түүнийг Лэйкерстэй эргэн нэгдэх тухайд өөдрөг үзэлтэй байгаа талаараа нээлттэй ярилцсан. Ховардын хувьд багуудын саналыг сонсож, аль өөртөө ашигтай гэрээг сонгох эрхтэй бөгөөд Капчак ч түүнд 6 сар хүртэл ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн байна. Тэрээр “Миний бодлоор түүний байх хэрэгтэй газар нь энд гэдгийг би сэтгэлээсээ мэдэж байна”

Капчак Ховардын талаарх асуудлыг үргэжлүүлэн ярихдаа яагаад тийм итгэлтэй байгаагаа тайлбарласан: “Бидэнд асар их өв уламжлал байна, баг 1960 онд энд ирсэн үеэс авахуулаад энэ хот дахь аугаа тоглогчдын гайхалтай түүх байна, тэгэхээр тэр энэ бүхэнд гарцаагүй тохирно. Гэхдээ би тоглоомоос түрүүлж явах, ямар нэг гэрээ хэлэлцээрийн талаар бодохыг хүсэхгүй байна. Мэдээж би итгэл найдвар дүүрэн, өөдрөг үзэлтэй байгаа. Энэ хот бол тоглогчдын тоглохыг маш их хүсдэг газар.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Tue May 07, 2013 2:16 pm

Хэд хоногийн өмнө багийн А төлөвлөгөө бол Газолийг авч үлдэх гэж байсан. Мөн Ховардыг ч үлдээх хүсэлтэй байгаа. Харин Лос Анжелес Таймсийн сэтгүүлч Эрик Пинкусын бичсэнээр 2010 оны драфтаар авч байсан нуруу туруу, хөл гар, тоглолт гээд ирээдүйн Ариза болж магадгүй хэмээн найдаж байсан Дэвин Эбанкстай гэрээгээ сунгахгүй бололтой. Эбанкс уг нь шиддэг ч 10-11 оны улиралд холын зайнаас 2хон, дараа жил нь бүр нэг ч хийгээгүй. Энэ жилийн хувьд 6. Тэрээр энэ улиралд 63 тоглолтод мөн Спөрстэй хийсэн нэг ч цувралд талбай дээр харагдаагүй. Баг түүнд 1.3 саяын санал тавин үлдээх боломжтой ч тэгэхийг хүсэхгүй байгаа гэнэ. Гэхдээ Лэйкерс биш ч өөр нэг баг санал тавих нь дамжиггүй бизээ.

Дараагийн шуум бол К.Корверийг нэгтгэх тухай. Лэйкерс 3 онооны шидэлтийн асуудлаа шийдэхээр Мийкс болон Жэмисон нарыг авчирсан ч бүтэлгүйтсэн. Тиймээс энэ удаад Корверийг онилоод байна гэх. Корверийн хувьд улиралд гурваас 46 хувьтай шидсэн бол Лэйкерс 35.5. Түүний гол дутагдал нь периметр хамгаалалтад багт тус хүргэж чадахгүй. Дээр нь мэдээж түүнд өгөх цалингийн зай байгаа юу гэдэг асуулт гарч ирнэ. Одоогоор хэн явах, хэн үлдэх нь тодорхой бус байгаа болохоор хэлэхэд хэцүү. Ховард эргэн нэгдэх үү, Метта, Газолийн нэгийг хасах уу гээд л. Мөн 2014 онд Нэшээс бусад бүх тоглогчид чөлөөт агент болж /гэхдээ мэдээж энэ жил зарим тоглогчидтой урт гэрээ хийж магадгүй/ багийн хувьд том шинэчлэл хийж магадгүй байгаа энэ үед 32 настай "хөгшин" шидэгч ирээдүйн төлөвлөгөөнд байгаа юу гэдэг нь ч чухал.

Майк Ди Антони дасгалжуулагчийн багтаа хийх шинэчлэлийн талаар ойрд яриад байхыг бодоход түүнийг баг авч үлдэх гэж байгаа юм байлгүй дээ. Майк Брауныг халсны дараа Жил Жэксон, Антонигоос гадна Портлэндийн дасгалжуулагч байсан МакМилланы нэр явж байсан. Хамгаалалтын тал дээр сайн учраас түүнийг авах нь зөв гэсэн хүмүүс ч олон байсан. Антониг дасгалжуулагчаар сонгосны дараа МакМилланыг туслахаар ирэх нь гэсэн ч яриа гарсан. Харин одоо Антони Америкийн шигшээг хамт дасгалжуулж байсан МакМилланыг туслахаараа авах хүсэлтэй байгаа гэх. Харин өнөөх нь Детройт зэрэг багаас санал ирж магадгүй болохоор туслах биш ерөнхий болох санаатай юм шиг байна. МакМилланыг хамгаалалтын дасгалжуулагч л гээд байдаг тэгсэн сүүлийн 10 жил удирдсан баг нь хамгаалалтын үр нөлөөгөөрөө 14-өөс хойш л бичигдсээр ирсэн байх юм. Хэрвээ түүнийг туслахаараа авч чадахгүй бол Антони Финикст өөрийн туслах байж байгаад явсных нь дараа ерөнхий болсон А.Жентриг авах сонирхолтой байгаа юм байна. Мөн Антони Чак Персон, Берни Биккерстафф нартай хамтран ажиллахгүй л гэж. Бернигийн хувьд 2 Майкын хооронд Лэйкерсийг дасгалжуулж байсан бөгөөд ИСПН-ий шилдэг дасгалжуулагчийн санал асуулгад 3 оноотойгоор эхний байруудад явж байсан нэгэн. Персоныг Рон Артесттай олон жил ажилласан гэдэг шалтгаанаар багтаа 2009 онд авч байсан, хангалттай сайн ажилласан гэж Зэн багш хэлсэн байна. Өөр нэг дасгалжуулагч болох Клиффордыг Чарлтотт сонирхож байгаа гэж Лэйкерсийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж. Харин өөрийн ах Дэн Ди Антони болон Фил Хэндиг авч үлдэх аж. Дэрвин Хэмийн хувьд явах бололтой. Мөн Эдди Жордан дасгалжуулагчийн багаас гарч өөрийн тоглож байсан Rutgers Scarlet Knights коллежийн багт 5 жилийн гэрээгээр очсон байна. Ийнхүү Майк Брауны дасгалжуулагчийн багийг тэр чигээр нь ажиллуулж байсан Антони эхнээс нь өөрчлөлт хийж өөрийн багаа бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өмнөхөөсөө илүү цомхон баг бүрдүүлэх гэж байгаа сурагтай. Мич Капчакийн хувьд Антониг өөрийн ажлаа хийж байна, дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ulmedekh » Tue May 07, 2013 4:20 pm

mike bsan tsagt butehguidee :grin:
User avatar
ulmedekh
 
Posts: 98
Joined: Wed Apr 04, 2012 8:41 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Mish » Tue May 07, 2013 6:10 pm

яасан тоогүй мэдээ вэ?
ПО-с эрт хасагдахад нь ганц юманд л найдаж байсан юмсан...
өнгөрлөө лд...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Мэргэн » Wed May 08, 2013 2:22 pm

Энэ зуны гол чөлөөт агент нь Ховард ганцаараа биш бөгөөд Лос Анжелесийн нөгөө нэг супер од болох Крис Полын гэрээ ч дуусаад байгаа. Клипперсийн хувьд СП3-т 5 жилийн 108 сая долларын гэрээ санал болгож байгаа бөгөөд түүнийг авч үлдэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэж. Мэдээж Лэйкерсийн фэнүүдийн хувьд Ховардтай гэрээ байгуулж чадахгүй бол Полын араас яваасай гэж хүсч байгаа. Гэвч 2011 оны 12 сард хийгдсэн 3 багийн наймааг Дэвид Стерн цуцалснаар Лэйкерс Полыг авах боломжгүй болж улмаар Нэшийг авсан бөгөөд одоогийн холбон тоглогчтойгоо 2 жилийн 18 саяын гэрээтэй байгаа болохоор Полын асуудлыг мөрөөдөл болгоод байна.

Чикагод хожигдсон даруй Нэтс дасгалжуулагч Карлесимогоо халж, шинэ дасгалжуулагч хайх шийдвэрт хүрсэн. Тэд Фил Жэксонд санал тавьсан ч зөвшөөрөөгүй байна. Зэн багш одоогоор Детройтын дасгалжуулагч хайх ажилд зөвлөгчөөр ажиллахыг зөвшөөрөөд байгаа.

Хуучны Лэйкерс Жордан Фармар буцан НБА-д ирэхийг хүсч байгаа гэнэ. Түүний хувьд ажил хаялтын үеэр Maccabi Tel-Aviv багтай гэрээ байгуулан нэг жил тоглоод дараа нь Туркийн Anadolu Efes багтай 3 жилийн гэрээ байгуулсан бөгөөд Европод 2 жил тоглоод байгаа юм. Фармар Лэйкерсд байхдаа Фишерийн сэлгээнээс гарч 2 удаа түрүүлсэн бүрэлдэхүүний нэгээхэн хэсэг байсны дараа Нэтстэй 3 жилийн гэрээ байгуулж байсан юм. Түүнээс эргэн Лэйкерст ирэх боломжтой эсэхийг асуухад: "Тийм гэж хэлэх байна. Гэхдээ энэ бүхэн нөхцөл байдлаас л хамаарна. Тэд Газол, Ховард, Кобиг авч үлдвэл сэлгээний тоглогчиддоо мөнгө зарцуулах байх. Гэхдээ би бусад бүх л багт нээлттэй"
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Saiza » Wed May 08, 2013 2:26 pm

Оффсийсонд ч гоё гоё юм их болно доо... харин яаж эргэхнүү гэдэг л бна даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby bogi8733 » Thu May 09, 2013 1:54 pm

СР3 бол дэмий биз дээ.
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Postby Saiza » Fri May 10, 2013 11:52 am

Газол өвдгөндөө эмчилгээ хийлгээд эхэлж.. 3 сар сагс тоглохгүй ямар ч бсан...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron