Asashoryu

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby M.Bibby-10 » Thu Aug 09, 2007 3:55 pm

Асашёорюvгийн "ялыг" хєнгєлж магадгvй нь


“Гэрийн хорионд” байгаа сvмогийн их аварга Асашёорюугийн Токио дахь гэрт дэвжээнийх нь ояаката Такасага єчигдєр ирж, хагас цаг орчим ярилцжээ.

Тэрбээр Асашёорюvг Монголд хєлбємбєг тоглосон тухай хєндєєгvй бєгєєд сэтгэлээ барихыг зєвлєсєн аж. Ноён Такасага "Ёкозvнаг дахин нэг эмч vзэж оношлоно. Хэрвээ ємнє нь аваргыг vзсэн Хонда эмчийн онош нотлогдвол Асашёорюvд авсан арга хэмжээг сулруулна" гэж мэдэгджээ.
Хонда эмч урд єдєр нь Асашёорюутэй цаг хагас орчим ярилцсаныхаадараа сэтгэцийн хямралд орсон гэж оношлоод "Хэрвээ гурав хоногийн дараа хэвийн байдалд орохгvй бол наад зах нь гурван сар эмчлэх шаардлага гарна" гэжээ. Хонда эмч сэтгvvлчдэд "Ёкозvна буйдангаас бараг босохгvй байгаа. Мєн турж жин алдаж эхэлсэн. Хоолны дуршил нь буурч, хvнтэй ярилцах ч хvсэлгvй болсон. Тvvний ганц хvсч байгаа зvйл нь ээжийнхээ гарын хоолыг л амсах" хэмээн хэлсэн байна. Тэрбээр Асашёорюуг нутагт нь явуулах зайлшгvй шаардлагатай гэж онцлон хэлжээ.
Асашёорюvг нутагт нь буцаахыг Сvмогийн ёкозvнагийн хорооны цорын ганц эмэгтэй гишvvн Макико Утидадэ дэмжиж, "Хєх луу эх орноосоо эргэж ирэхдээ огт єєр хvн болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Сумогийн холбоо 68 дахь их аварга Асашёорюvг ирэх 11 дvгээр сарын 25 хvртэл зєвхєн гэр, эмнэлэг, дасгал сургуулилтаас єєр газар явахыг хориглосон юм.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Thu Aug 09, 2007 3:57 pm

Түүний хувьд сэтгэл санаа үнэхээр муу байгаа бололтой энэ тал дээр түргэн л арга хэмжээ авсан нь дээр байхдаа тиймүү залуусаа тэгэхгүй бол юу ч болох юм билээ.Ядаж нэг башё болгочихгүй юм байхдаа тиймээ үүнийг л хүсэж байна шүү.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Suugii » Thu Aug 09, 2007 5:25 pm

Хүчээр дийлэхгүй болохоороо л ийм арга хэмжээ авч байгаам доо.... Манай хүн дийлээд гарч ирээд бүх МАНТУУНУУДЫГ хяргаад өгөх байлгүй дээ
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Postby 21Grams » Wed Aug 15, 2007 4:46 am

[font=Symbol]August 14th
Japanese soccer star, Hidetoshi Nakata, blogs about Asashoryu events
Japan soccer star, Hidetoshi Nakata, posted a message on his personal website telling Asashoryu to hang in there. Nakata was a participant with Asashoryu in the now infamous soccer match in Mongolia that led to the Yokozuna's current situation. This is a direct translation from Nakata's blog on his website nakata.net:[/font]


[font=Tahoma]Honestly, from point of view I don't know what is real and what is false, but was Asashoryu really faking any injuries? Asashoryu never admitted to faking his injuries, but it's as if the press has already made the judgment that we was. It's hard to imagine that a person who was active enough to just win a yusho would make the claim that he has the sort of injury that would make him unable to walk. It's completely acceptable to think that a Yokozuna would take a wait and see approach regarding the exhibitions in order to heal from his injuries and prepare to fight as a worthy Yokozuna the next basho.

There's no denying he was injured, so what if he went back to Mongolia to heal from his injuries? The serious injury was to his elbow but what if it wasn't bad enough to prevent him from playing a little soccer with some kids? And so what if he felt it was okay to participate in the charity event for the kids because both the Mongolian and Japanese governments made the request, I was scheduled to participate, and it was for the good of both countries and the children?

I had no idea that he was missing the exhibition events, but he told me after the event that his arm was really bothering him. He even looked in pain as he reached for his plates over dinner. He said that he came back to Mongolia to receive treatment and that there was a good onsen (hot springs) in the area that helped the problem.

I realize there was a problem with Asashoryu's behavior that led to some misunderstanding, but from my point of view as an outsider in all of this, the only conclusion that I can reach is that the media is taking this opportunity to lynch Asashoryu. They don't really know the world of sumo, and they can't really say whether or not he's worthy to be a Yokozuna. It's not their place to make these kinds of comments. It's not as if they can't understand the concept that it isn't just enough for a Yokozuna to be strong.

He has 21 yusho, and he carried the Japan Sumo Association on his back as a lone Yokozuna and as a Mongolian. No one can deny what a superior athlete his is and the records he has set. I wish everyone would rethink things about him, and I wish people wouldn't let themselves be swayed so much by the media and the opinions of others.

In conclusion, if I may call him my friend, I can't wait to see Asashoryu defeat his current troubles and return to the dohyo and as one of the strongest Yokozuna ever.

Hang in there, Asashoryu!!
[/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby erka2 » Thu Aug 16, 2007 3:00 am

za za surtei sh de.Haana ch hariutslaga baih l estoi sh de.Davgaa garaad l irne sh de.mgld maani baahan shizotoi garuud ih boljee.Davgaag demjij sumogiin holboo ruu medegdel ogch baina ch gesen baih shig.boon jagsahiin soliotoi humuus duuree yu da. mgld maani.
Davgaagiin aldaa sh de.Ooroo ch gemee huleesen l baina lee sh de.Manai hun garaad l irne sh de.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby 1220 » Thu Aug 16, 2007 7:50 am

Уг нь буруу л даа гэхдээ л шийтгэл нь арай дэндүү байна штээ, гэхдээ Давгаа тэсээд тэвчээд гарч ирээд л домогт аваргуудын амжилтыг эвдэж л таараа
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Yes Man » Thu Aug 16, 2007 11:57 am

Ter ASAg buruutgaj baigaa humuus bol magadgui tsever hujaa,japanuud baigaa baih gej bodoo baigaasht..
Юуны өмнө Монголын хэвлэл мэдээллээр гараад байгаа сумод Асашёрюгаас илүү хатуу шийтгүүлсэн ёкозүна байдаг юм билээ гэсэн мэдээ гараад байгааг залруулахыг хүсэв. Сумогийн олон жилийн түүхэнд шийтгэл хүлээсэн их аварга ёкозүна 4 байдаг гэнэ.
39 дэх их аварга Маэдаяма
6 башё л ёкозүна цолтой барилдсан энэ их аварга бараг түүхэнд хамгийн сул ёкозүна байлаа. Сумо барилдаж эхлээд 19 жил болж байж, их аварга болсон тул нилээд настай ёкозүна байв. Тиймээс ч гэмтэл бэртэл хэмээн тэмцээнд оролцохгүй тохиолдол ч их байсан гэнэ. Дэлхийн 2-р дайны үед харитэ буюу алгадах мэхээр олныг шуугиулж явсан гавьяаг нь үнэлж их аварга цол өгсөн гэхэд болно. Анх их аварга болоход нь л урьд өмнө болон цаашдаа ч гараагүй хэрэв ямар нэг юм болбол цолыг нь хураана гэсэн тодотгол бичүүлж байж ёкозүна болж байжээ. 1949 оны Оосакагийн тэмцээнд гэмтэлтэй хэмээн оролцоогүй ч тэр үед Японд айлчилж ирээд байсан америкийн бейсболын багийн тэмцээн үзэн, дасгалжуулагчтай нь зураг авахуулж байсан нь сонинд гарж, шүүмжлүүлсээр зодог тайлахаас өөр аргагүй болсон. Анх ёкозүна өгөхдөө ч болзол тавьж байсан тул яах ч аргагүй байсан болов уу. Ганцхан удаа түрүүлж байсан, тэгээд ч аварга цолтой хамгийн дээд тал нь 9 ялж байсан энэ ёкозүна 21 жил дохён дээр барилдсан юм.


52 дахь их аварга Китанофүжи
Эн Эйч Кэй гээр сумо тайлбарлан бөхчүүдийг нилээд шүүмжилдэг нүдний шилтэй эрхэмийг хүмүүс сайн мэдэх байх. Энэ бол 52 дахь их аварга Китанофүжи юм. Таманоүми их аваргатай нэгэн үед өрсөлдөж, хамтдаа ёкозүна цол хүртэж явсан хүн. Харин өрсөлдөгч Таманоүми нь өвчний учир нас барсанаас 1971 оны 11 сараас 1973 оны 1 сар хүртэл ганц аар ёкозүна байв. Озэки болохдоо 8-7, 10-5, 10-5 гэсэн түүхэнд үлдэх муу амжилтаар арслан хүртэж байв. Анх ёкозүна болсон башёдоо түрүүлсэн ч дараагийн тэмцээнээс эхлэн олигтой барилдаан ер үзүүлээгүй. 1971 онд якүзагуудтай холбоотой, мөнгө төгрөгний тусламж авж байсан нь илэрж, сумогийн холбооноос анхааруулга хүртжээ. Мөн Японы Боловсролын яамнаас анхааруулга авсан байна. Маш хөнгөхөн шийтгүүлсэн ч Китанофүжи хаширсангүй. 1972 оны 5 сарын тэмцээний 9 дэхь өдрөөс эхлээд нойр хулжих өвчин гэдэг оноштойгоор тэмцээнээс гарсан байна. 50 хувиа хийж чадахгүй болоод байсан уу, ямар ч гэсэн барилдмааргүй байсан тул эмнэлэг явж. Тэмцээнээс гарахын тулд эмчийн магадлагаа хэрэгтэй. Эмч хичнээн үзээд өвчтэй ,бэртэлтэй газар олддоггүй. Яахаа мэдэхээ байсан эмч шөнө сайн унтаж байгаа юу хэмээн асуухад Китанофүжи нойр ер хүрэхээ байсан хэмээн уухайн тас өлгөж авсан тул эмч за тэгвэл нойр хулжих өвчин хэмээн магадлагаа хийж өгжээ. Үүнийг Китанофүжи өөрөө сэтгүүлчдэд ярьсан байдаг. За тэгээд зүгээр гэртээ хэвтэж байж болох байсан ч тэр тэгсэнгүй. Хавай явж, сафиндаж байгаад сонин хэвлэлд гаран сумогийн холбооноос хатуу сануулга авжээ. Нийт 10 удаа түрүүлээд зодог тайлсан Китанофүжи дэвжээн дээр гялалзаж чадалгүй, хэл ам тарьсаар зодог тайлсан юм. Зодог тайлсан хойноо над шиг олон янзын хочтой байсан ёкозүна сумод байхгүй хэмээн гайхуулж ярьдаг байсан гэх бөгөөд үнэхээр шөнийн хаан, плейбой аварга мэт олон янзын нэрээр дуудуулж байв. Хаа хамаагүй ярьдгаас нь болж, сумогийн холбоо ч нилээд хүнд байдалд орж байсан удаатай. Би бэлтгэл хийх дургүй, угаасаа хийдэг ч үгүй хэмээн сэтгүүлчдэд ярьж, боулинг, гольф хөөн, дуу дуулж, пянз гарган сумогийн холбоог уурлуулж байсан ч хоёр ч удаа том фактлаад сумогоос хөөлгөх нь битгий хэл барилдах эрхээ ч хасуулж, гэрийн хорионд орж байсангүй. Зодог тайлаад ояката болж, сумогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга болсон ч шүүлтэн дээр алдаа гарган зэрэглэл бууран, 1998 онд сумогийн холбооны удирдах зөвлөлөөс халагдсан тул сумогийн холбооноос гарж, Эн эйч Кэйд сумо тайлбарлагч болжээ.


64 дэх их аварга Акэбоно
Гадаадын анхны ёкозүна хэмээн ад үзэгдэх явдал олон байсан ч шинэ бөх байхаасаа аав ээждээ мөнгө явуулж, амьдралыг нь дэмждэг байсан гэж нэгэн сэтгүүлд гарсанаар Японы хөгшчүүлд сайн хүү хэмээн өхөөрдүүлэх болсон. Гэвч Таканоханатай барилдах үед нь Япон орон тэр чигээрээ Акэбоногийн эсрэг хандаж, бөхийн өргөөнд Акэбоно ялагдаарай гэсэн хүмүүсийн дуу цуурайтдаг байлаа. Японд Таканохана, Ваканоханагийн гол дайсан хэмээн үзэн ядагддаг байв. 1996 оны 2 сарын 28 нд оосакагийн БАР нд агсан тавьж, ширээний үйлчлэгч хүүхнийг зодон, эд юмс эвдэлсэн байна. 3 сарын тэмцээнийг зүүн өвдөгний гэмтэл гэсэн нэрээр өнжсөн ч холбооноос албан ёсоор шийтгээгүй байна. .


60 дахь их аварга Фүтахагүро

Cумогийн холбооноос хамгийн хатуу шийтгэл сумогоос хөөсөн гэж яригддаг ч үнэндээ худлаа яриа юм. Бэлтгэл хийдэггүй хэмээн шүүмжлүүлдэг байсан ч Фүтахагүро тэр үед анхны гадаад ёкозүна болох гээд байсан Конишикиг тогтоож, дарж чадах ганц бөх хэмээн япончуудад үнэлэгдэж байв. Тиймээс ч ганц ч удаа түрүүлээгүй байсан түүнийг сумогийн холбооноос ёкозүна болгосон юм. Харин тэрээр оякатагаа, эхнэртэй нь зодоод сумог орхин явсан. Сумогийн холбоо хөөлөө хэмээн зарласан ч үнэндээ Фүтахагүро аль хэдийн сумо барилдах хүсэл алга хэмээн өөрөө болиод яваад өгсөн хойно нь болсон хэрэг байв.


Шийтгүүлсэн 4 дэх их аварга нь манай Асашёрю.

Асашёрюг Китанофүжитэй харьцуулаад үзье.Китанофүжи якүзатай холбоотой, мөнгө төгрөг авж байсан нь баригдаж анхны шийтгэлээ хүлээжээ. Гэхдээ сануулга шүү. Уг нь бол энд л шууд хөөгдөх ёстой байв. Учир нь 1964 оноос Японы засгийн газраас якүзаг нийгмийн бүх салбараас шахан гаргах ажил эхэлсэн бөгөөд якүзатай холбоо, сүлбээтэй нь илэрсэн улс төрчид, дуучид, жүжигчид ажлаа алдаж байв. 1964 оноос өмнө якүзагууд Японы улс төр, эдийн засаг, дуу хөгжим, спорт гээд бүх салбарт ихээхэн нөлөөтэй байсан агаад Японы прорэслингийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилд Японы хамгийн том якүза бүлэглэл болох Ямагучи бүлгийн босс сонгогдож байсан гээд бодоод үз дээ. Гэвч 1964 онд Японы прорэслингийн эцэг хэмээх Рикидозан якүзад алуулсанаас эхлэн якүзагуудыг мөрдөж эхэлсэн тул тэд ил тод гарахаа больсон. За тэгээд Китанофүжи тэмцээний дундаас гараад сафиндаж байгаад баригдаж. Нэгдүгээрт тэр барилдахгүйн тулд эмчийн худлаа магадлал авсан. өөрөө ч тэрийгээ баталж ярьсан байдаг. Нойр хулжих өвчний улмаас гээд. Асашёрюгийн хувьд 7 сарын тэмцээнд Такамисакариг өргөж хаяхдаа хуучин гэмтэл нь сэдэрсэн бөгөөд эмч нар нуруу, тохойндоо гэмтэлтэй тул 6 долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэсэн онош гаргасан. Монголд үзүүлээд ч эмч нар гэмтэлтэйг нь тогтоосон ч сумогийн холбоо Японд дуудан авчирж, өөрсдийн олж ирсэн эмчид үзүүлж шинжлүүлсэн. Монголын эмч нарт итгэхгүй байна хэмээн хардсан ч сумогийн холбооны эмч нар нь өөрсдөө үнэхээр гэмтэлтэй байна гэсэн онош тавьсан. Сумогийн холбоо үнэхээр гэмтэлтэй юм бол хөл бөмбөг тоголж чадахгүй биз дээ гэсэн сөрөг онол гаргасан ч эмч нар хүн сэтгэл хөөрөөд хэдэн минут хөл бөмбөг тоголж гүйж бололгүй яахав, ямар мэргэжлийн тэмцээнд орж байгаа биш хүүхдүүдтэй бөмбөг өшиглөөд гүйж чадалгүй яахав гэсэн. За тэгээд тойргийн барилдаан биш жинхэнэ башёд худлаа магадлагаа гаргаад барилдалгүй Хавайд очоод сафиндаж байсан Китанофүжи сануулга авжээ. Тэр юу ч болоогүй юм шиг дараагийн тэмцээнд гарсан бөгөөд юун гэрийн хорионд орох. Цалингаа ч хасуулсангүй. Тэгвэл Асашёрю бүх шийтгэлийг нь амслаа. Энэ хэр шударга болохыг сумод хамаагүй жирийн хэн ч уншаад ойлгох буй заа.

eniig unshaaraa
Yes Man
 

Postby Reda » Thu Aug 16, 2007 2:24 pm

АН- н 25 мангар гишүүн больё оо, Давгааг бандсаны төлөө өмөөрч мэдэгдэл гаргана ч гэх шиг, сумо бол үзэхэд урамтай ч шал өөр орны жирийн л спортын төрөл шүү дээ, тэгэхэд томчууд ингэж намба алдаад байх юм, ингэж байгааг нь бодохоор уур хүрэх шиг, хүмүүс үзэх дуртай болонгуут тэр зүйлийг нь ашиглаж коок авах гэж байгаа царай нь юм байх даа, тэрэнд нь хууртдаг тийм ядарсан сэтгэлгээтэй иргэд гэж юу байхав дээ.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby TJ » Thu Aug 16, 2007 3:00 pm

ха ха бас АН-ынхан тэгсийм үү? Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн японруу мэдэгдэл хүргүүлэх тухай ярьж байна гээл сонин дээр байна :-o Солиорч өгөхийм аа...
TJ
 

Postby Yes Man » Thu Aug 16, 2007 6:15 pm

Minii bodoloor zovch yum shig sanagdaad baih yum.Yahav AN onoo avah gej gargaj bui ni unen l dee.....Gehdee ali ch oron oorsdiinhon tamirchang hohiroovol eserguutsii...
Yes Man
 

Postby rednasca » Fri Aug 17, 2007 9:54 am

одоо энэ өнгөрсөн явдлаар шоу хийдэг бол угаасаа утгагүй асуудал.......
бүхнийг мартах хэрэгтэй.....аварга маань агуу гэдгээ энэ бүхнийг даван туулж харуулах байх.....бүгдээрээ тайван байцгаа......:eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby M.Bibby-10 » Fri Aug 17, 2007 2:34 pm

Угаасаа л ямар нэгэн сенсац болсон сэдэвээр карер хийдэг нь улс төрчдийн зан шүү дээ...Харин тэрний оронд Ерөнхийлөгчдөө хандаад ч юмуу тэ Улс гүрэн гэдгээрээ байвал илүү зөв байсан байх.Өөрийн тамирчинг ингэж үзэж байхад ямар нэг алхам хийх нь зөв лдөө.Сумо тэгээд ч Япончуудын үндэсний том спорт шүү дээ үүнийг дутуу үнэлж болохгүй тийм болохоор энэ асуудалд тодорхой хэмжээгээр Монгол Улс өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн нь зөв боловуу гэж бодож байна.Нэгэнтээ л Манай хоёрын хоёр аврага эзэгнэсэн энэ спортод өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх л хэрэгтэй байх.Тэд ч бас тодорхой хэмжээгээр хүлээн авах нь зөв гэж бодож байна.

Харин энэ зүйрлэж бичсэн бол үнэхээр зөв шүү.Шийтгэсэн нэртэй болохоос биш биелсэн зүйл алга байна шүү дээ.Тийм байтал хүнийг ингэж хоёр башё барилдуулахгүй гэдэг арай л хэтэрсэн шийтгэл гэдэг дээр санал нэгтэй байгаа лдаа.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby rednasca » Fri Aug 17, 2007 2:51 pm

ер нь бол явж явж сумогоос болж Япон улстай маргалдахыг Монгол улсын ТӨР хүсэх үү? :smile::help:8-)
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby TJ » Fri Aug 17, 2007 3:46 pm

Спорт нь спортоороо, улс төр нь улс төрөөрөө л байсан нь дээр... Улс төрийн нам сумо яриад байж болохгүй биздээ, санаа тавих юм нь дуусчихсан юм уу хаашаа юм... Элэг аваад хаячих болтой юм аа :-o
TJ
 

Postby chukcha2002 » Fri Aug 17, 2007 3:51 pm

Цэнддоо нөгөө соёлын довтолгоо номон дээрээ нэг гоё бичсэн байдаг шд. 90 оны хувьсгал болоод шинэ үндсэн хуулиа хэлэлцэж байсан чинь нэг нөхөр тэс хөндлөнгийн шоронд байгаа Хадаа аваргын асуудлыг гаргаж ирээд, нөхөд минь одоо тэр сайхан бөхөө суллавал яасым бэ гэж шаасан гэсэн.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby TJ » Fri Aug 17, 2007 4:10 pm

X wrote:Minii bodoloor zovch yum shig sanagdaad baih yum.Yahav AN onoo avah gej gargaj bui ni unen l dee.....Gehdee ali ch oron oorsdiinhon tamirchang hohiroovol eserguutsii...


яахав манай спортын аль нэг холбооноос Японы сумогийн холбоо руу тодруулга, санал хүсэлт маягийн юм тавьж болох юм, гэхдээ ямар ч нэмэргүй л дээ. Түүнээс биш эсэргүүцэл зарлаад л, худлаа бухимдсан царайлах энэ тэр бол тэнэгээ л харуулж байгаа хэрэг... кк эрс шинэчлэл ч гэх шиг, цаадуул чинь "манай сумог шинэчлэх нь" гэж бодвол яана :mrgreen:
TJ
 

Postby khakmn » Fri Aug 17, 2007 5:39 pm

Угаасаа шартай юм чинь шийтгэл нь дуусах үед уулыг нурааж усыг эргүүлэх хэмжээнд оччоод зогсож байх хэрэгтэй дэ, чадах ч байх. Харин тэр шийтгэлийн хугацаандаа битгий л Монголд ирж дампуураасай!
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Postby erka2 » Fri Aug 17, 2007 8:18 pm

mgld humuus bur tenegereed ehelj yu ve.elchingiin gadaa jagsaad.delhiid 1 onigoo bolj guitseed baina sh dee
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby Reda » Sat Aug 18, 2007 4:15 pm

Аварга амь нас, гэр бvлээ нэр төрөөрөө солилоо
Энэ бол сvvлийн vеийн Японы хэвлэлvvдийн дэвшvvлээд буй гол таамаг. Тус улсын томоохон сонин хэвлэлvvд энэ таамгийг дэвшvvлж ид дуулиан тарьж байна. Тэднийхээр бол Их аваргын хөл бөмбөг тоглож, сумогийн холбоо шийтгэсэн нь сайн найруулсан жvжиг байж болох талтай гэнэ. Мэргэжлийн сумогийн тогоонд 10 жил буцалж яваа Их аварга тойргийн барилдааныг таслаад бөмбөг тоглоход сумогийн холбоо толгойг нь илээд өнгөрөхгvй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Хэрвээ тэр сумогийн дvрэм журмыг мэддэггvй байсан бол өнөөдрийн өндөрлөгт хvрэхгvй.

Хvчтэй бяртай байж болох ч хатуу дэг журам хууль мэт мөрдөгддөг сумод тvvнийг дагахгvй, мэдэхгvй хvн ийм хол алхахгvй нь хэнд ч ойлгомжтой. Тэгээд ч Японы номер нэг хөл бөмбөгч Накаттагийн хамт тоглож байгаа тvvнийг сохор хvн ч анзаарах нь тодорхой байсан. Тэр тусмаа Япончууд. Тиймээс аварга энэ vйлдлийг санаатай хийсэн. Харин яагаад. Юу тvvнийг ийнхvv өөрөө өөртөө ийнхvv хор бэлтгэхэд хvргэв. Тэр тусмаа амжилтын буухиа нь алдар хvнд өөд зогооо зайгvй өгсөж байхад… Энэ бол нэлээд эртнээс яригдаж, холбогдох хvмvvсээс худлаа гэсэн vг сонсон хад мөргөж байсан Япончуудын vндсэрхэг vзэлтэй холбоотой.

Хэдэн зуун жилийн тvvхтэй vндэсний спортоо дэлхийн хэмжээнд хvргэж, олимпод оруулахын тулд гадаадын тамирчдыг татан оролцуулах хэрэгтэй гэсэн байр суурьт хvрсэн Японы сумогийн холбоо одоогоос арав гаруй жилийн өмнө Монголоос бөхчvvд авах санал тавьжээ. Энэ дагуу Ошима дэвжээний эзэн ноөн Ошима өөрийн биеэр хvрэлцэн ирж Д.Батбаяр. Цэвэгням, Энхбат нарын зургаан залууг дагуулан сумогийн ертөнцтэй танилцуулж байсан. Гэвч байдал тэдний тооцоолж байснаас өөрөөр эргэж, монгол хөвгvvд хvч чадлаараа сумогийн дэвжээг эзэгнэх болж, Япончууд өөрсдөө эзэн хааныхаа цомын барааг олж харахаа болив. Багагvй хугацаанд vргэлжилсэн эл байдал сумогийн холбоо төдийгvй, төр засгийн хэмжээнд нь ноцтойгоор яригдан “Сумо харийн спорт болох нь ” гэх айдаст автуулах болжээ.

Тэдэнтэй якудзанар ч нэгдсэн байна. Өөрийн хvч хөдөлмөр, бяр чадлаар өдий зэрэгт хvрсэн аваргыг шуудхан тvлхэн унагаавал сумо сонирхогч жирийн иргэдий ширvvн эсэргvvцэлтэй тулгаран сумогийн холбооны нэр хvнд нь унах аюулд нvvрлэх нь тодорхой. Нөгөөтэйгvvр Япон, Монгол хоёр улсын харилцаанд сэв суух тул Япончууд ихэд болгоомжтой хандаж иржээ. Ингээд Их аваргыг давсан бөхөд алдар цол амлах зэргээр эхний алхамуудаа хийж эхэлсэн. Гэвч аваргын хvчийг сааруулж дөнгөсөнгvй. Тиймээс тэд дараагийн арга хэмжээг авч Асашёорюvг олны нvднээс далдуур чимхэж эхэлсэн байна.

Vvнд Японы улс төр бизнесийн томоохон бvлэглэлvvдийг хардаж байгаа юм. Тэд аваргад “цаашид ийнхvv амжилттаа бататгасаар байх юм бол амь насанд чинь аюул учирч болно шvv” хэмээн нэлээд эртнээс сануулдаг байжээ. Зарим нэг хэвлэлд бичсэнээр бол тvvнээс ч илvv байдал vvссэн байж болох талтай гэнэ. Аварга энэ бvхнийг багагvй хугацаанд тэсвэрлэсэн ч өөрт нь төдийгvй, гэр бvл vр хvvхдийг нь хvртэл зvгээр өнгөрөөхгvй гэсэн нь тvvнийг өөрийн эрхгvй буулт хийхэд хvргэсэн байж болох талтай.

Энэ vйл явдалтай холбогдуулан “Манай ар гэрийнхнээр битгий оролд” хэмээн хатуухан анхааруулсан аваргын vг дээрх таамаглалыг vнэний ортойг баталж байгаа юм. 1999 оны нэгдvгээр сард Асашёорюv анх удаагаа дохё дээр гарч, 2000 оны 9 сард жvрё, 2001 оны нэгдvгээр сард дээд зиндаанд барилдах болсон. Асашёорюv дээд зиндаанд рекорд тогтоон дээшилсээр тавдугаар сард Комvсvби цолтой зодоглосон нь сумогийн тvvхэнд 14 башё барилдаад Комvсvби цолонд хvрсэн хоёр дахь бөх боллоо. /Өмнө нь 270 кг жинтэй Конишики л ийм амжилт vзvvлж байсан юм/ 2002 оны нэгдvгээр сард Асашёорюv Монголын хамгийн анхны Сэкивакэ болжээ. 2002 оны долдугаар cap гэхэд тэрээр 45 барилдааны 34-т нь ялалт байгуулж Озэки хэмээх эрхэм цолыг хvртсэн юм.

Энэ нь сумогийн тvvхэнд бас нэгэн шинэ рекорд болсон бөгөөд тvvнээс өөр 22 башё барилдаад Озэки цолонд хvрсэн бөх өнөө хэр төрөөгvй л байна. 2002 оны арваннэгдvгээр сард Д.Дагвадорж анх удаа тvрvvлж, эзэн хааны цомыг хvртэн, улмаар Ёкозуна цолны эзэн болсон. Одоогийн байдлаар эзэн хааны цомыг21 удаа хvртэн 32 удаа тvрvvлсэн Тайхо, 31 тvрvvлсэн Чиёнофvжи, 24 удаа тvрvvлсэн Китаноуми нарын дараа бичигдэж байгаа юм. Асашёорюvд эдгээр аваргуудын амжилтыг эвдэж, сумогийн тvvхэнд хамгийн олон тvрvvлсэн бөхөөр тодроход 12 башё дутуу байгаа бөгөөд ойрын 3-4 жилд энэхvv амжилтаа vзvvлэх боломжтой юм. Гэсэн хэдий ч сумо бөхийн холбоо болон Японы vндэсний аюулгvй байдлын зөвлөл, якузда нар хэрхэвч зөвшөөрөхгvй гэдгээ ъvvнд нэг бус удаа сануулсан байна.

Энэ бvхэн аваргад дэндvv дарамттай байсан тул удтал бодсоны эцэст дуулиан тариад байгаа жvжгийг тавьсан байж болзошгvй аж. Жvжгийн vргэлжлэл сумогийн холбоо vндэсний спортоо өмгөөлөн аваргыг шийтгэснээр vргэлжилж, харин аварга ид барилдах насан дээрээ хоёр башё өнжин, дараагийн ганц нэг башёд амжилт муутай барилдаад сайн дураараа зодог тайлснаар өндөрлөх юм. Ингэснээр сумогийн холбоо vндэсний спортод нь хаан суугаад байсан хамгийн заналт дайснаасаа салж, харин Их аварга асар их хөлс хvчээр олдсон нэр төр, эд хөрөнгө, амь нас, гэр бvлээ хамгаалан vлдэнэ. Японы томоохон хэвлэлvvдийн дэвшvvлж буй энэхvv таамаг vнэн бол удахгvй энэ жилдээ багтан Их аварга зодог тайлах нь бололтой.

Зиндаа 30/224/
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby M.Bibby-10 » Sat Aug 18, 2007 4:44 pm

Тийм ч байж болох л юм гэхдээ түүнийг зодог тайлчихвал сумо үнэхээр онцгүй болно дөө үүнд бүрэн дүүрэн итгэлтэй байна.Түүнийг битгий зодог тайлаасай гээд л бодоод байж байя даа хө.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby a_odko » Wed Aug 29, 2007 2:09 pm

Аварга маань өнөөдөр 17 цагт эх орондоо ирэх сурагтай байна...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Barcik » Wed Aug 29, 2007 2:18 pm

Энэ дээр байгаа нийтлэл арай л бас хэтрvvлэгтэй юм бичжээ.

a_odko wrote:Аварга маань өнөөдөр 17 цагт эх орондоо ирэх сурагтай байна...

Сvмoгийн холбоо хуралдаад, буцаахаар болсон Монголруу. Эмч нь цуг ирэх юм дуулдсан.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby a_odko » Thu Aug 30, 2007 1:57 pm

Монголдоо нэг юм ирэх нь ирлээ....Гэхдээ 4-5 машинаар ийш тийшээ чулуу хөөлгөж , алинд нь суугаагүй байсан гэсэн...Дараа нь нууцаар хэн ч харагдалгүй гарч явсныг бодвол үнэхээр л хэцүү асуудалтай байгаа бололтой...

Гадаад дотоодын их олон сэтгүүлчид байсан гэсэн...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby A.I.T » Thu Aug 30, 2007 10:29 pm

Manai hun nutagtaa barildsan bol odiid ingej yavahgui sht.....odoo yaaya gehev
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby TJ » Fri Aug 31, 2007 12:28 pm

ингэж зовж байхаар Сүмог нь хаячихвал амар ч юм шиг
TJ
 

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron