by Мэргэн » Wed May 01, 2013 2:51 pm
КОБИ ГЭМТСЭНЭЭС ХОЙШ АНХ УДАА ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
Коби 17 дахь улирлаа олон талт статистик бүхий гайхалтай үзүүлэлттэйгээр өндөрлүүлсэн. Тэрээр 27,3 оноо (НБА-д 3-т), 6,0 дамжуулалт, 5,6 самбар дундажлаж, 46,3 хувьтай довтолсон нь яах аргагүй карьерийнх нь хамгийн шилдэг улирлын нэг юм. Коби улирлын 78 тоглолтод оролцсон бөгөөд шагайны гэмтлийн улмаас 2 тоглолт, мөн ахиллисийн шөрмөсөө тасласнаар улирлын сүүлийн 2 тоглолтыг өнжсөн. Мэс засалд орсноос хойш 6-9 сарын дараа гэмтэл нь бүрэн эдгэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Лэйкерсийн трэйнер Гарри Виттгийн хэлснээр төлөвлөгөө ёсоор бол Коби улирал эхлэхэд бэлэн байх юм.
Ингээд түүний ярилцлагаас хүргэе.
- Яагаад улирал эхлэхэд гэмтлээсээ бүрэн эдгэж, цоо эрүүл болон тоглож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа тухайдаа:
“Бидэнд эмчилгээний баг байна, боломжтой тенхик, технологи байна, энэ гэмтлийн талаарх ойлголт байна. Миний хувьд идэвхтэй хөдөлмөрлөж, тэвчээртэй байх болно. Эдгээр зүйлс нийлээд дараагийн улиралд би бэлэн байх болно гэж итгэлтэй хэлэхэд хүргэж байна даа”. Коби улирал эхлэхэд бэлэн байх төлөвлөгөөтэй байгаа нь ойлгомжтой бөгөөд тэр хэрхэн эдгэхээ зүгээр л харуулах ёстой гэдгээ хэлсэн юм.
- Яг одоо ямархуу байгаа талаараа:
“Өмнөхөөсөө хамаагүй хурдан хөдөлж байгаа. Энэ нэг тийм сонин гэмтэл, би ямар нэгэн өвчин мэдрэхгүй байна, хөдлөхөд хэцүү ч юм уу эсвэл өөр ямар нэгэн юм алга.”
- Коби багт хугацаа болоод хурд хэрэгтэй байсныг хүлээн зөвшөөрсөн юм. “Бидний дутагдлыг атлетик байдал нөхөж чадна. Хэрвээ бид дутагдаж буй зүйлээ олж чадвал бүх зүйл сайхан болох болно.”
- Энэ бүх хугацаанд фэнүүдийн зүгээс үзүүлж байсан дэмжлэгийн талаар, өөрийнх нь хувьд ямар утга учиртай тухайд:
“Энэ бүхэн намайг хөтөлж, надад маш их цэнэг, эрч хүч өгч байлаа.Тэд надад итгэдэг. Би итгэлийг нь олж авсан учраас урмыг нь хугалахгүй байх үүрэгтэй.”
- Лигт үргэлжлүүлэн хэр удаан тоглох тухайд:
“Мэдэхгүй байна. Ахилиссийн гэмтэл намайг асар хол шидчихлээ, тэгэхээр би энэ талаар л бодох ёстой.”
- Газолын талаар, Газол дараагийн улиралд Лэйкер байх эсэх тухайд?
“Би Митч Купчактай уулзахдаа энэ талаар нэлээд тодорхой байр суурьтай байсан. Би түүнийг энд байлгахыг хүсэж байна. Тэр бидэнд аваргын цомыг хүртэх хамгийн том найдварыг өгдөг. Ховардыг эргүүлж авчраад, бид урагшлах болно. Та нар улирлын төгсгөлд тэр хоёрыг хамтдаа хэрхэн тоглохыг харсан. Эвлүүлдэг тоглоомны учир эцэст нь олдсон.” Мөн Коби Майк Ди Антони Газолыг илүү ихээр ашиглахын тулд улирлын турш олон зохицуулалтыг хийсэн, түүнийг elbow(торгуулийн шидэлтийн зураасны хоёр захын хэсэг)-т ойрхон байлгаж, багийнхантайгаа пост тоглолт хийлгүүлэх болсон гэж хэллээ.
- Стив Нэштэй хамт тоглох ямар байсан хийгээд түүнээс суралцсан ямар нэг зүйл байгаа эсэх тухайд:
“Түүний өөрийгөө хөгжүүлэхийн тулд хөдөлмөрлөж буйг өдөр бүр харах, тоглолтыг хэрхэн далдаас тооцоолдгийг нь мэдэх үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд би, “өө хараал ид, хэрвээ би үүнийг нь мэддэг байсан бол магадгүй бид Финиксийг плэйоффт хожих байсан даа” гэж бодсон.”
Чөлөөт агент болж буй Ховардыг дараагийн улиралд Лос Анжелест эргэн ирнэ гэдэгт итгэж байгаагаа Коби дурдаад “Энэ бол ердөө л түүний сэтгэл зүрхний мэдрэмж, юу хийхийг хүсэж байгаа тухай л асуудал. Тэр карьерийнхаа замын уулзвар дээр ирчихээд байна. Миний бодлоор Лос Анжелес бол түүний хувьд өөрийгөө нотолж харуулах, карьераа өсгөхөд төгс зохицох газар.” Мөн Коби Ховардын улирлын хоёрдугаар хагасын тоглолт “биширмээр” байсан гэдгийг онцоллоо.