by Takanohana_Nowitzki » Wed Jun 20, 2012 6:00 pm
Зиа энэ сайхан амьтан 1987 оны 4-р сарын 19-нд ЗХУ-д төржээ. Аав Юрий, ээж Елена нь Беларусиас гаралтай бөгөөд 1986 оны Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлийн уршгаас шалтгаалан тэд Мариа-г төрөхөөс өмнөхөн нутгаа орхижээ. Мариаг 2 настай байхад тэднийх Сочируу нүүсэн байна. Тэнд Юрий Их дуулгын хошой аварга, дэлхийн №1-д эрэмблэгдсэн Оросын анхны теннисчин Евгений Кафелниковын аав Александртай нөхөрлөжээ. Мариаг 4-тэй байхад Александр түүнд анхных нь теннисний цохиурыг бэлэглэснээр түүний теннисээр хичээллэх гараа эхэлжээ. Анхны хичээлээ ахмад дасгалжуулагч Юрий Юткинээр заалгасан бөгөөд тэрээр Мариагийн онцгой чадварыг олж харсан байна.
7 настайдаа Мариа алдарт теннисчин Мартина Навратиловагийн секцэнд хамрагдаж улмаар Мартина түүнийг Флорида дахь Nick Bollettieri Tennis Academy –д зуучилж өгсөн байна. Уг академиас Андре Аггаси, Моника Селеш, Анна Курникова нар төрөн гарчээ. Юрий Шаравпов байдгаа шавхан 700$ цуглуулаад охиноо аван АНУ-г зорьсон бөгөөд охиныхоо төлбөрийг төлөхийн тулд аяга таваг угаахаас эхлээд бүхий л ажлыг хийжээ. Визний асуудлаас болоод нутагтаа үлдсэн ээж нь 2 жилийн дараа л тэдэнтэй нэгдсэн юм.
1995 онд том аз тохиож урлаг спортын гоц авъяастныг дэмждэг IMG (International Management Group) компани Машагийн академийн жилийн төлбөр болох 35000$-г хариуцахаар болсноор мэргэжлийн тамирчин болох боломж нээгджээ.
2000 онд анхныхаа тэмцээн болох Eddie Herr-ийн нэрэмжит ОУ-ыг өсвөрийн тэмцээнд охидын 16 настнуудын ангилалд 13 настайдаа түрүүлж Rising star шагналыг хүртсэн.
• Түүний карьерийг он дарааллаар үзвэл:
o 2001–03 : Мэргэжлийн карьераа эхлүүлж ТОП-50-руу тэмүүлсэн үе.
o 2004:Wimbledon-д түрүүлж анхны их дуулгаа хүртэв.
o 2005: Дэлхийн чансааг тэргүүлэв.
o 2006: US Open-д түрүүлэв.
o 2007: Мөрөндөө гэмтэл авч ТОП-5-с уруудав.
o 2008: Australian Open-д түрүүлэв. Мөрний гэмтэл нь сэдрэв.
o 2009: Мөрний гэмтлээ илааршуулахаар хагалгаанд оров.
o 2010: Дээд түвшинд гарах тэмцлээ дахин эхлүүллээ.
o 2011: ТОП-10-т дахин орж ирлээ.
o 2012: Түрүүлж үзээгүй Их дуулга буюу Роллан Гаррост түрүүлж Дэлхийн тэргүүн теннисчний алдраа эргүүлэн авлаа.
Карьерийн нийт мөнгөн шагнал: 21,012,333$ (Бүх цаг үеийн 7-рт)
Нийт амжилт: 448–109 (80.43%)
Нийт түрүү : 27 WTA, 4 ITF
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй