by spain man » Thu May 02, 2013 10:31 am
Моуриньог бол би мундаг тактикч, агуу дасгалжуулагч нтэр гэхгүй... Гэхдээ л өөрийн гэсэн арга барилтай, сайн дасгалжуулагч... Ер нь тэгээд резалт голчлохоор яадаг юм?... Дон Фабио ч гсн ялгаагүй тийм л дасгалжуулагч, гэхдээ л түүнийг сайн гэдэгтэй, хэн ч маргахгүй... Гол нь Моуриньогийн өөрийн зан араншингаас болж эсрэг багийн нөхдүүд их дургүй, анти Моу болж ирдэг биз... Энэ нь гэхдээ нөхрийн хийж бүтээсэн амжилтыг үгүйсгэх үндэслэл болохгүй шд...
Мань хүний нэг онцлог чадвар нь тоглогчидтой маш дотно харилцаа үүсгэдэг... Бараг очсон баг болгоны фэн, тоглогчид нөхрийн талаар ам сайтай... Ялангуяа тоглогчдын хувьд аав нь шахуу байдаг юм шиг байгаам... Энэ нь эргээд тоглогчдын тоглолт, өсөлт хөгжилтөд нөлөөлдөг... Жишээ нь Терри, Лампард гэх мэт... Нөхрийг байгаагүй бол ийм өндөр түвшинд хүрэх эсэх нь эргэлзээтэй...
Нөхдүүд Челсид байхдаа нэг их бэлэн мөнгөн дээр буугаад, баахан одууд цуглуулаад аварга авчихсан маягийн шүүмж хэлдэг... Би бол тэрэнтэй санал нийлдэггүй... Та нар тухайн цаг үе дээрээ харвал цуглуулсан хүмүүс нь тийм ч супер одууд байгаагүйг санана... Эссэйн бол өсөж яваа залуу тоглогч л байсан, Челсид ирээд өөрийгөө дэлхий нийтэд таниулж, класс хэмжээний тоглогч болж дэвжсэн... Дрогба ч мөн адил.. Бас л Францын лигт зүгээр залуу л довтлогч байсан, францын лигт байхдаа үзүүлж байсан стат нь даруухан л стат байгаа дөө, одоо бол тиймэрхүү стат үзүүлж байгаа довтлогч хэд хэд л байгаа биз... Челсид ч гсн яг лигд бол ганц л улирал аймаар байсан, дахиж мэргэн бууч нтэр болоогүй санагдана... Гэхдээ багт үзүүлэх нөлөө нь бол мундаг, нөхөр олж харсан л байгаам даа... Тэгээд Кежман, Карвалью гээд бас л топ бус лигийн тоглогч... Шева ч яахав, Абрагийн хүсэл... Нөхрийнх бол биш...
Тэгээд райсинг старс цуглуулаад мундаг л амжилтанд хүрсэн, гэртээ хожигдоогүй цуврал, Плийн хамгийн дээд оноо гэх мэт... Тэгэхэд Ситиг, Манчиниг хар... Од цуглуулснаараа болдог бол өдийд түйвээж байгаа биз... Аваргуудын лигд хоёр улирал дараалж хэсгээсээ гарсангүй шд... Ер нь тэгээд од авчирсан болгон амжилт гаргадаггүйг Галактико нэгийн түүх тод харуулна... Хэдэн дасгалжуулагч яаж солилоо доо... Зизу, Роналдо, Фигу, Бекс, Оуэн... Би бол одоогийн Галактикосоос хувь илүү бүрэлдэхүүн гэж боддог....
Интерт ч гсн мундаг менежмэнттэй ажилласан, Барсаг шулсан наймаа хийгээд Этог авчирсан, Милито бол үнэндээ нас хэвийсэн байдаг л нэг довтлогч байсан шд... Зара, Женоа гэх мэт багаар явсан, кареерийнхаа төгсгөлд ирсэн тоглогч... Снайдерийг авчирсан, нөхөр бол яг Моу.гийн доор гол амжилтаа үзүүлсэн, дэлхийн шилдэг авахаар ч тоглосон... Одоо тэгтэл Туркийн лигд явж байх жишээний... Интер тэгээд Моу.гийн удирдлаган доор Сери А.гийн түүхэн дэх анхны Трипл...
Би бол Португ аваргуудын лигд түрүүлүүлсэн, португалийн лигт бас рекорд оноо тогтоож түрүүлүүлсэн гэдгээс өөр юм мэдэхгүй...
Реалыг аваад үзье... Нөхрөөс өмнө мундаг наймаанууд хийгдсэн байсаан, үнэн... Гэхдээ Моугийн өөрийнх нь хийсэн наймааг аваад үзээрэй... Бас л өсөж яваа залуу тоглогчдыг авчирсан... Өзил, Хедира, Ди Мариа гээд...
За тэр нь яахав... Очсон жилээ камп ноу.д 5-0 дуулсан... Хамгийн муухай дурсамж... Гэхдээ ердөө хавар нь л нөгөө 5-0 оор хожигдож байсан багаа Цомд хожсон... Эзэн хааны цомын финалд... Би лав багаа эзэн хааны цомд түрүүлэхийг нь анх удаа л харж буй нь тэр... Тэгээд финалд Барсаг нухсан гээч... Тэр үед дасгалжуулагчгүй гэж одоо шалтаг заагаад байгаа нөхдүүдийн Пэп нь байсан... За аваргуудын лигд бол Драма болсон доо... Бүгд санаж байгаа... Баахан жүжиг, тооцоогүй гоол, хогийн шүүлт...
За ирэх жил нь... авчраад Бенз түрүүлж гоол хийсэн ч хожигдсон... . Гэхдээ Камп Ноуд бол Роналдогийн алдарт селебрэйшн болсон, Раулийг санагдуулам... Бас л дасгалжуулагч нь байсийм шүү..Үр дүнд нь бид лигийн аваргыг рекорд оноогоор авсан, бас рекорд гоол... / резалтыг голчилсон шүү та минь... /
Аваргуудын лигийг аваад үзье... Байерн пен цохиод харамсалтай хожигдсон... Рамосын нэг хариуцлагагүй цохилт, Рон, Кака нарын бүтэлгүйтэл... Харамсалтайгаар барах уу байсан даа...
За тэгээд энэ жил... Барсаг лигд нэг хожсон, нэг тэнцсэн... Лиг найдваргүй болсон ч цомын финалд Барсаг хожиж үлдсэн, Супер цомд бас л Барсаг хожсон, ... Аваргуудын лиг сая болоод өнгөрсөн учраас юу ярих вэ...
Тэгээд бодоод үзээрэй... 4 лигийн аварга... Гэхдээ 3 нь онооны дээд рекорд... 2 аваргуудын лигийн аварга... /САФ хүртэл 2 той байх аа?... / Семи.д хүрсэнээрээ бас л Саф.тай тэнцүү...
Тэгээд үнэлэхгүй юмаа гэхэд хүлээн зөвшөөрөөд сурчих л даа...
Зорилго нь аргаа зөвтгөнө гэж нэг үг бий... Хууль дүрмээс гажаад, бузар муухай арга хэрэглэсэн биш дүрмийн хүрээнд л хамгаалж байгаа шд хэхэ...
Моу.г үлдэх явахын тухайд оронд нь Клопп биш бол яваад дэмий л гэж бодож байна..
Хала Мадрид