"Chelsea FC" - True Blue

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Suugii » Fri Aug 03, 2007 11:28 am

Гэртээ Supervision-ий ESPN үзэх нэг арга байна. Зах дээр зардаг утасгүй кабелийн тв-ийн антена-аар үзэж болох нь. Би 3 жилийн өмнө тэр антенийг аваад ахийхаа гэрт(манай ахых Баянзүрх дүүргийн ЭМН-ийн ойролцоо байдаг) тавьж өгсөн юм дажгүй гардаг гэрт очих болгонд ESPN(антенаа зарсан хүн надаа Supervision-ий сувагууд гардаг гэж хэлж байсан) дээр хөлбөмбөг гарч байдаг байсан би тэр үед одоогийх лиг энэ тэр үздэггүй дэлхийн аваргаас өөр зүйл мэддэгүй байсан болохоор тоодогүй байлаа. Үнэ нь 8000-15000 байсан санаж байна. Өчигдөр ахыхаа антеныг гэртээ(манай гэр Тэнгисийн ойролцоо байдаг) авчирч туршлаа антен их муудсан юм шиг байна гэхдээ яаах вэ гарчил байна шинийг аваад тавибал гайгүй гарна гэж бодож байна. Өчигдөр намайг үзэж байхад Хотоншувуунуудын талаар гарлаа.. Ямар багтай тоглосныг нь мэдсэнгүй өмсгөл дээрээ OKI гэсэн рекламтай баг байсан. Пеналтаар хотоншувуунууд унаж байна лээ 2 хүн пенэлт алдсаны нэг Торрэс болж таарав... Торрэсийн талаар нийлээн гарсан... Кюттэй нилээн гар байналээ дээ аюултай тэр 2 довтолгоо хэд хэдэн удаа хийж байсан... Энэ 2 л манайд халгаатай байгаан байна гэж бодлоо.. За тэгээд НАРАНТУУЛ зах дээрээс тэр антеныг суулгаад үзээрэй гарахгүй бол буцааж өгч болно л гэдэг юм... Энэ бүтэнсайнд болох Chealse-Manu ийн тогололт гарах юм билээ бас энэ жилийн аваргуудын лигийг бас үзүүлнэ гэж байна лээ....


ЖИЧ: Хаана сайн гарахыг асууж аваарай...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Postby rednasca » Fri Aug 03, 2007 12:03 pm

супервижн ч өөрөө антенн зардаг юм байна лээ......
ер нь байна шүү дээ....тэгж байхаар удахгүй нээгдэх спорт паабд л очиж үзсэн нь дээр дээ.....хэхэ.....
тун удахгүй та бүхнийг баярлуулах мэдээ тавих болно.....:eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby zigo » Fri Aug 03, 2007 12:10 pm

НЭЭРЭЭ НӨГӨӨ ЯРИАД БАЙСАН ПАБ ЧИНЬ БЭЛЭН БОЛЖ БАЙГАА ЮУ? ХААХНА БАЙРЛАЛТАЙ ЮМ БЭ?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Suugii » Fri Aug 03, 2007 12:21 pm

Сэгсгэр ч гэсэн ЭЭЖ минь Сиймхий ч гэсэн ГЭР минь гэж үг байдаг шүү дээ хэ хэ хэ.... Гэртээ үзэхийг илүүд үздэг хүмүүст HELP-маягаар л дээрхийг бичлээ... PUB-д нэг үзнэээ тэгж байгаад....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Postby zigo » Fri Aug 03, 2007 12:29 pm

ХӨЛБӨМБӨГИЙГ ПАВ-Д ҮЗЭХ НЬ ИЛҮҮ КАЙФТАЙ БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ. ХЭХЭ
ГЭРТЭЭ ОРИЛОХ Ч ХЭЦҮҮ, ОРИЛСОН Ч ГАНЦААРДАНА.
ААГИЙ АНТИЧЕЛСИКҮҮДТЭЙ ХАМТ ҮЗЭХГҮЙ, ЗӨВХӨН ЦЭНХЭРҮҮДЭЭРЭЭ ҮЗНЭ ЭНЭ ТЭР ГЭЭД Л ... ХЭХЭ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby *R9* » Fri Aug 03, 2007 4:30 pm

The 24-year-old has been linked with a £20m switch from Sevilla to Stamford Bridge.

He said: “I am flattered that Chelsea is interested in me. The career of a footballer is very short and it’s necessary to take advantage of all the opportunities that come your way.

“I always said that I wanted to leave Sevilla by the front door, especially after the great season we’ve had. It’s not that I want to leave, but I cannot turn down the opportunities that I have.”
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby rednasca » Fri Aug 03, 2007 5:16 pm

ТЭР ПААБНЫ ТАЛААР ТУН УДАХГҮЙ ДЭЛГЭРЭНГҮЙ.......
уг нь арай эрт нээх бодолтой байсан ч чадсангүй.......
гэхдээ гялалзуулнаа.....:eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby *R9* » Fri Aug 03, 2007 5:29 pm

Олон хүний суудалтай шүү. Таазаа жаахан өндөр. :mrgreen:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby Fantasy » Fri Aug 03, 2007 5:55 pm

За сайн байцгаана уу? Би анх хөлбөмбөг тоглодог болохоос хөлбөмбөг нээх үзэж сонирхдоггүй байлаа.Харин тэр үед манай ах хөлбөмбөгиййн жинхэнэ улаан фэн байсан.Ах зурагтаар хөлбөмбөг их үзнэ би харин хөлбөмбөгөөс өөр юм үзэх гээд ахтайгаа зурагт булаацалддаг байж билээ.Тэгээд төд удалгүй 2002 оны Дэлхийн аварга эхэлж би ахтайгаа цуг Английг дэмжиж байлаа.Английг шөвгийн наймд Бразилд хожигдоход жинхэнэ шар гозойж,уур хүрж хөлбөмбөг хэмээх энэ агуу спортын амтанд орсон юм.Миний дэмжсэн анхны клуб Манчестер Юнайтэд байлаа.Тэр үед ч гоё бүрэлдэхүүнтэй байж билээ.Верон,Бекхэм,Нийстелрооё,Бартез,Рой Кийн,Штам гэх мэт.Эд нараас Верон,Дэвид Бекхэм 2 миний шүтээн байлаа.Тэгтэл Бекхэм миний дургүй клуб болох Реал Мадрид руу явах тэр үед би галзуурах шахжийсан.Яагаад Реалд дургүй байсан вэ гэвэл тэр жилийн Аваргуудын лигид Реал-д хожигдоход Реалийг үзэн ядаж байв.Гэхдээ Реалтэй талбай дээрээ хийсэн 2дох тоглолт миний үзэж байсан гайхамшигтай тоглолтуудын эхний хэдэд одоо ч бичигддэг.
Ээ гэтэл гай газар доороос,гахай модон дотроос гэгчээр Верон маань миний зүгээр хальт хардаг Челси хэмээх даруухан клуб рүү явдийн байж.Челси Вероноос гадна бас хэд хэдэн шинэ тоглогч авав.За тэгээд Premier League эхэлж Челсигийн эхний тоглолтыг сонирхоод үзлээ.Эхний тоглолтоо Ливерпүүлтэй талбай дээрээ хийж 4-1р гайхалтай хожиж миний сонирхлыг Ман.Юнайтедаас илүү их татсан юм /тэр үед би Челсийг одооных шиг ийм амжилт гаргаж,ийм хүчирхэг бүрэлдэхүүнтэй болно гэж төсөөлж байсангүй/.Үүнээс хойш ЧЕЛСИ хэмээх энэ багийн улаан фен нь болсон доо.

Челсийг дэмжиж эхэлсэн тэр жил Асуул.нет/форум сайтийг мэддэг болж гишүүн нь болов.Спортын Ертөнц булан руу нь орсон чинь Челси тэгээд бусад багуудын сэдэв байнаа.Тэгээд л Асуулт руу орж Mick,MrS,Avengo,MrB,Chukcha,Defeu,a_odko,Breathe гэх мэт өөр бас хэн хэн ч билээ гишүүдийг мэддэг болж бичлэгүүдийн идэвхтэй уншиж эхэлсэн дээ/одоо ч уншигч хэвээрээ байна/.Би өөрөө хааяа хааяа л бичлэг хийдэг байсан.Тэгээд та нарыг Спорт Цонх руу нүүхэд дагаал нүүсэн.

Нэг юм хэлхэд Mick ахад баярлаж явдын багийнхаа тухай гоё гоё бичлэг хийж,цаг ямагт мэдээлэл бичиж байдагт нь бас MrS байна/Асуултад байхаас нь бичлэгүүдийн унших дуртай байсан/.Бас Челсигийн бусад фен гишүүд болох Universe,Аагий,Санжаа,Rednasca нарт өөр бас хэн хэн байдаг билээ.Бусад багын фен гишүүдэд ч хүртэл баярлаж явдаг шүү.Багийнхаа сэдэвт гоё гоё бичлэг,мэдээлэл бичиж байдагт нь :eek:.
Last edited by Fantasy on Fri Aug 03, 2007 6:55 pm, edited 1 time in total.
True Blue
User avatar
Fantasy
 
Posts: 49
Joined: Sun Dec 11, 2005 12:36 am
Location: Stamford Bridge

Postby TRISTAN » Fri Aug 03, 2007 6:06 pm

Fantasygiin gariin useg yagaad XAC bilee?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby *R9* » Fri Aug 03, 2007 6:36 pm

Fantasy багийнхаа порумд тавтай морил. :eek::???:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby mick » Fri Aug 03, 2007 7:02 pm

Алекс маань ямар ч байсан ажиллах зөвшөөрлөө авчээ.
Одоо гэрээ хийх л үлдлээ...
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Reda » Fri Aug 03, 2007 8:38 pm

Фантазид гэж хэлэхэд Бразилтай тоглоод хожигдсон багт харамсах зүйл гардаггүй юм :mrgreen:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby mick » Sat Aug 04, 2007 1:26 pm

Лампард бэлэн гэнээ. Тоглохоор болжээ...
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby *R9* » Sun Aug 05, 2007 3:15 pm

Манайхаан орой Irishd тоглолт үзэцгээе. :eek:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby Reda » Sun Aug 05, 2007 3:41 pm

Орой хэдэн цагаас вэ?
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby orgil_1103 » Sun Aug 05, 2007 3:49 pm

KaKa wrote:Орой хэдэн цагаас вэ?


22:00 min aas ESPN Live
Image

www.orgil.tk
User avatar
orgil_1103
 
Posts: 270
Joined: Mon Jul 02, 2007 6:56 pm
Location: Системийн шинжээч

Postby mick » Sun Aug 05, 2007 7:43 pm

Реал Баллак Роббэн 2-ыг 28 аар авах санал ирүүлсэн гэнэ лээ...:mrgreen:
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby MyLoVe » Sun Aug 05, 2007 7:55 pm

neteer yaj uzeh be bolom j baigaa yuu
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Postby Suugii » Mon Aug 06, 2007 8:51 am

Өнгөрсөн шөнийн тоглолтын тоймыг томчууд бичнэ биз... Гэхдээ манайхан бүгд эзгүй байлаа.... Айлых харин бүгд ДААГАА нэхэхэээр ирсэн байлаа.... Ferguson тоглолтын дараа юу хэлснийг доор сийрүүлэв... Жозе юум хэлээгүй бололтой эсвэл би олоогүй байх...

Ferguson said: "You have to use it as a stepping stone for next week, I think both teams did that.

"A lot of the players are tired but it brings them on towards the sharpness and tempo needed to win games.

"Neither side was 100 per cent ready but you get that in a Community Shield match.

"I thought the goals were very good - (Florent) Malouda took his goal very, very well.

"The build-up to our goal was excellent too. It was a marvellous finish from Ryan (Giggs). He's slotted it in a gap in the net very well."

Van der Sar: Бяцхан ӨШӨӨ АВАЛТ байлаа гэж хэлсэн байна шүү.... Үнэхээр их юм бодож ирждээ... Жозе хашир хүн тэгж бодоод нээх хүч гаргаагүй юм байхдаа... (Энэ миний хувийн л бодол шүү нарийн шалтгааныг томчууд мэдэж байвал бичээрэй)

Hero Van der Sar added: "That was a little bit of revenge after we lost to Chelsea in the FA Cup Final.

"I was 5-2 down on penalty shoot-outs in my career so this was a great feeling and I think we deserved to win overall.

"We played the better football, we had more chances than them."

Малуда ч сайн байлаа шүү... Ferguson хүртэл магтсан байна... Van Der Sar ч сайн байлаа БҮТЭН 3 цохилт хаалаа... Лампс алддаг бас сонин юмаа...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Postby Suugii » Mon Aug 06, 2007 8:58 am

Манайхан Ferguson-ний хэлээд байгаа нэг иймэрхүү зай л гаргаад байгаамдаа...He's slotted it in a gap in the net very well." Чех нэг муухай зөрөвөө...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Postby Devil 7 » Mon Aug 06, 2007 9:04 am

TANAI LAMPS ER NI BOL CHUHAL YMAND DEER ALDDAG HUN SHUU DEE.JOSE YMARCH BSAN 4 TOGLOGCH BERTLEE HONGON GESEN .CECH ,MALOUDA,SHAUN.JONHSON GEJ BNLEE.CECH YAJ BGAAD BERTCHIHEV.TANAIH TIIMK SUL BURELDEHUUNTEI IREEGUISHD.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Postby *R9* » Mon Aug 06, 2007 12:00 pm

Нэг тоглолтын тойм биччихээс.

FA Community Shield, 2007 оны 8 сарын 5 Лондан Wembley Stadiumn. Нийт үзэгч 80731.

Chelsea (4-3-3): Cech; Johnson (Sidwell 77), Ben-Haim, Carvalho, A Cole (Diarra 67); Mikel, Essien, Lampard (c); Wright-Phillips, J Cole (Sinclair 81), Malouda (Pizarro 51).
Manager José Mourinho.

Man United (4-4-1-1): Van der Sar; Brown, Ferdinand, Vidic, Silvestre (Nani 67); Ronaldo, Carrick, O'Shea, Evra; Giggs (Fletcher 80), Rooney.
Manager Alex Ferguson.

Талбайн шүүгч Mark Halsey.

Эхний үе. Талбайн шүүгч Mark Halsey шүгэл үлээснээр тоглолт эхлэлээ. Эхний хэдэн минут нэгнээ тандсан байдалтай тоглолт үргэжилж байлаа.
7 дахь минут Жонссон дээр Эвра алдаа гаргалаа. Түүний өвдөг нь жаахан зовиуртай байх шиг байна. тоглолт 2 минут саатсны дараагаар шүүгч тоглогчдод болгоомжтой тоглохыг санууллаа. Тоглолт мөн л уйтгартай үргэлжилж байлаа.
20 минут тоглолтын анхны аюултай довтолгоог МАНУ-чууд хийлээ. 16-д Гигз цохьсоныг Чех үнэхээр сайхан хаалаа. Түүний хаалтнаас гарсан бөмбөгийг К.Роналдо цохьсон тохилтыг дахиад л хаалаа. Үнэхээр сайхан хаалтыг Чех маань хийж чадлаа.
26 минут манайхан баруунаар довтоллоо. Энэ үед Шоон дээр алдаа хийлээ. Чөлөөт цохилт манайхан хийхээр боллоо. Малуда бөмбөгөн дээр очлоо. Шүглийн дуугаар Малуда цохьлоо. Түүнийг Эссэйн мөргөлөө. Цаана Микел байна. Мөргөлөөө. Гооооал арай биш байлаа. Ямар ойрхон зөрвөө. Микел жаахан хүрсэн бол гоал байх байлаа.
29 минут Силвистер аюултай пасс Роналдод хаялаа. Энэ үед Жонссон байраа зов эзэлсэн, толгойгоо сайн ажиллуулсны ачаар Роналдогын хөлнөөс бөмбөг нүүрний шугамаар гаргалаа.
32 Мин Вен Хайм Рүүний дээр аюултай газар алдаа гаргачихлаа. Хаалга ямар ойрхон харагдаж байна.
34 энэ тоглолтын анхны гоал орлоо. Зүүнээр жигүүрээр Эвра бөмбөг аван довтолж эхэллээ. Эвра Гигзт дамжуулалт өглөө. Эвра цааш нь суран гүйснийг манай хамгаалагч Жонссон анзааралгүй Эссэйнтэй давхацан Гигз дээр очлоо. Хөгшин бүрх энийг ашиглан Эвраад пасс хаялаа. Түүндээр Жонссонь Вен Хайм зэрэг очлоо. Тэднийг очихоос өмнө пассыг манай 16-ын төвлүү хаялаа. Хамгаалагч бараг л алга. Гигз цохьлоо. Гоал.
44 Малуда бөмбөг таслан хойшоо А.Коул-д хаяад ургашаа гүйлээ. Сайхан пасс Малуда дээр ирлээ. Пээ яасан хурдан байнаа. Түүнийг Фердинанд хамгааллаа. Энд жинхэнэ бөмбөгний төлөөх тэмцэл болж байна. Фердинанд Малудаг хашиж байна. Малуда жаахан тэнцвэр алдаж байх юм. Фердинанд Малудаг гүйцсангүй ээ. Түүний толгой их доор байсныг Малудаа даран тэнцвэр аваад цааш нь зүтгэлээ. Энэ үед Фердинанд түүний хувцаснаас татаж байлаа. Яг өмнөөс нь Ван Дер Саар ирж явна. Манай хүн тэнцвэр алдаад яг унаж явна.Баруун хөлөөр цохих ямарч боломж алга. Ингээд гоал худлаа боллоо гээд сууж байсан чинь манай хүн унаж явах зуураа зүүн хөлөөрөө цохиод амжлаа. Юу вэ үнэрээр сайхан гооооооооооооооооооооаааал. Малуда босож чаддаггүй ээ. Гэмтээгүй л байгаасай.
шүүгч 3 мин сунгалаа. Рүүнийгийн цохилтыг Чех сайхан хаалаа. Шүгэл үлээлээ. Эхний хагас өндөрлөлөө.

II хагасыг

Эхний
2 Баг харилцан довтолж байлаа. Гэхдээ их сонин тоглолт болж байлаа. Маш тайван.
49 мин Ронадогийн цохисон бөмбөгийг Чех хаалаа. Бас л сайхан хаалт гарч ирсэн бөмбөгийг Каррик дахин цохьлоо. Энэ удаа Жонссон багаа аварлаа.
51 мин Малудаг Пиззарогоор сольлоо.
67 мин Эшлиг Диаррагаар сольлоо. Эссэйн маань зүүн хамгаалагчаар тоголлоо. Энэ үнэхээр униварсаал гаршүү.
67 Нани Silvestre
77 Johnson-г Sidwell-р сольлоо. Дерраа баруун хамгаалагч боллоо.
80 Fletcher Гигзээр
81 Sinclair Жоегоор сэлгэлээ.
Шүүгч 2 минут сунгалаа.
Шүгүүл үлээснээр тоглолтын үндсэн цаг өндөрлөлөө.
Penalties
Pizarro - алдлаа
Ferdinand - гоал
Lampard - бас л алдлаа
Carrick - гоал
Wright-Phillips - бас л
Rooney - гоол ямар хурдан пиналти бэ.

Хэрэглээгүй замен Chelsea: Cudicini, Hilario, Worley.
Man United: Kuszczak, Pique, Eagles, Martin, Bardsley

Shots on target Chelsea 2 Man United 6
Corners Chelsea 4 Man United 7
Fouls Chelsea 13 Man United 15
Offsides Chelsea 3 Man United 2
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby Suugii » Mon Aug 06, 2007 12:36 pm

Санжаа үг үсгийн алдаануудаа засаарай... Цаадуул чинь орж ирээд л эхэлнэ шүү дэээ
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Postby *R9* » Mon Aug 06, 2007 12:54 pm

Ядаргаа. Яавал гэж.:mrgreen:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 58 guests
cron