Borussia Dortmund

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: Borussia Dortmund

Postby focus_mn » Fri Apr 19, 2013 10:40 am

Image

http://www.bild.de/sport/fussball/felip ... .bild.html

Сантана зун Шалькэ руу явахаар болжээ. 2014 он хүртэл гэрээтэй байсан Шалькэ 1 саяын release clause-н төлөөд авч байгаам байна
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Borussia Dortmund

Postby tsenguunm » Fri Apr 19, 2013 11:00 am

gundogan, sahin 2nh n manaid nugasguig ee.
Gundogan bol manaid irchih sanaatai(real bol mundag bag, bi spainii hulbumbugt durtai enee teree geed l, sahin n bi berteltei ochson bolohoor tiimerhu ym bolson gehdee bi uurchlugduj shine tuvshind hursen, haramsdaggu enee teree geed l..) heden jil dahiad sn bolovsorch baigaad bagtaa irgeeed irne bailguidee.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: Borussia Dortmund

Postby Jack_9 » Fri Apr 19, 2013 11:13 am

focus_mn wrote:Image

http://www.bild.de/sport/fussball/felip ... .bild.html

Сантана зун Шалькэ руу явахаар болжээ. 2014 он хүртэл гэрээтэй байсан Шалькэ 1 саяын release clause-н төлөөд авч байгаам байна

Ингээд Сантана нь явчихвал эднийх энэ зун ардаа нэг хүн авах болох л байхдаа...
Эсвэл залуучуудаас нь 1 хүн гараад ирэх юм болов уу...
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: Borussia Dortmund

Postby Amgaa » Mon Apr 22, 2013 9:02 am

Риал Мадрид Германы багуудтай 24 тоглож ердөө ганц хожжээ хэхэ. Тэр 02 оны финал.

Hamburger SV 5-1 Real Madrid
1979/80 European Champion Clubs' Cup semi-finals

1. FC Kaiserslautern 5-0 Real Madrid
1981/82 UEFA Cup quarter-finals

VfL Borussia Mönchengladbach 5-1 Real Madrid
1985/86 UEFA Cup third round

FC Bayern München 4-1 Real Madrid
1999/2000 UEFA Champions League second group stage

FC Bayern München 2-1 Real Madrid
2000/01 UEFA Champions League semi-finals

Bayer 04 Leverkusen 2-3 Real Madrid
2000/01 UEFA Champions League group stage

...
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Borussia Dortmund

Postby spain man » Mon Apr 22, 2013 12:15 pm

Amgaa wrote:Риал Мадрид Германы багуудтай 24 тоглож ердөө ганц хожжээ хэхэ. Тэр 02 оны финал.

Hamburger SV 5-1 Real Madrid
1979/80 European Champion Clubs' Cup semi-finals

1. FC Kaiserslautern 5-0 Real Madrid
1981/82 UEFA Cup quarter-finals

VfL Borussia Mönchengladbach 5-1 Real Madrid
1985/86 UEFA Cup third round

FC Bayern München 4-1 Real Madrid
1999/2000 UEFA Champions League second group stage

FC Bayern München 2-1 Real Madrid
2000/01 UEFA Champions League semi-finals

Bayer 04 Leverkusen 2-3 Real Madrid
2000/01 UEFA Champions League group stage

...


:-o Хаанаас юу уншаад, юу бичээд явна аа?... Миний санаж байгаагаар слын анхны түрүүнүүдэд Германы багуудыг их хуссан байдаг санагдах юм, Айнтрахт, Гладбах юу юу ч билээ...


Леверкузенийг хусч түрүүлдэг жилээ 8-д танайхыг лав хуссан... тод санаж байна...

Коллер Росицки тэргүүтэй Дортмундыг группд хусч байсан, 03 онд байх...

Тэрний дараа Брэмэнтэй бас хэсэгт орсон, хусаад, хүнүүсээ нөөлүү яалаа, талбайд нь хожигдсон...

Зөвхөн миний санаж байгаагаар...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Borussia Dortmund

Postby spain man » Mon Apr 22, 2013 12:16 pm

Валенсияг 3-0 ддог жил танайхыг бас их шөвөгт хуссан юм байна... 8-)

Ювегийн эсрэг Миятовичийн финалд гоолдож түрүүлдэг үед буюу 98 оны түрүүн дээр Леверкузен, Дортмунд хоёрыг дараалж хусч байж...

Сүүлийн гурван түрүүгээ лав германы багуудаар туг тахиж, цом хүртэж байсан гэхээр, дортмундыг хусвал түрүүлчихийм биш үү ккк...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Borussia Dortmund

Postby Gooner » Mon Apr 22, 2013 1:07 pm

Жозе Дортмундын тоглолтыг үзэнгээ Лэвандовскиг бас харж явсан бололтой юм
Баг нь Лэваг 5 сар хүртэл багаа ол, олохгүй бол яриа байхгүй гэсиймууд
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Borussia Dortmund

Postby Gooner » Mon Apr 22, 2013 1:08 pm

Кэвин Дэ Бруинэ Лэвэркүзнийг рэжэкт хийгээд Дортмундтай хэлэлцээрт орсон болтой.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Borussia Dortmund

Postby CrossBonez » Mon Apr 22, 2013 3:06 pm

Gooner wrote:
Nomer 10 wrote:Одоо гэтэл Кагава 5 сая хүрчихсэн явж байдаг, энэ янзаараа ирэх намар 10 сая болох нь. Раубалль ч мундаг удирдагч юм аа. Клоппын нөлөө ч асар их байна. Майнцаасаа Суботичийг 4,5 саяар аваад ирэхэд бүгд л эргэлзэж байсан, одоо тэгсэн 15 саяар үнэлэгдэж байгаа. Дортмундын тоглогч нарын үнэ ч гэрлийн хурдацтай өсч байна даа. Хуммелсыг Байернаас зээлж байгаад 4 саяар тэр чигтээ өөрийн болгосон, одоо 10 сая хүрч байна. Хэртагийнхан Пишчекийг үнэгүй өгсөндөө одоо харамсаж үхэх гэж байгаа биз. 3 сая хэдийнэ хүрчихээд байгаа энэ залуу тун удахгүй Лаамын толгой дээр цахиур хагалж лигийн шилдэг фуллбак болж мэднэ. Сая Гладбах дээр бүгд ам амандаа Кагава, Барриос, Сахин гээд байсан. Яс юман дээр энэ залуу л хамаг довтолгоог эхлүүлж байна лээ дээ. Ардаа ч найдвартай хамгаалах юм.

За тэгээд хэдэн жилийн өмнө Кубаг Польшоос багийнх рекорд үнэ 3 саяар авч байсан, одоо 7 сая болчихсон явж байгаа. Энэ жил бас Польшоос Левандовскиг 5 сая хүргэлгүй авсан, одоо ханш нь 6 саяд хүрээд байна. Баахан польшууд байгаа болохоор Польш улс тэр чигээрээ энэ багийн ард зогсож байгаа нь мэдээж. Япон даяар одоо бас энэ багийг харж байгаа. МанЮтд-ыг Солонгос, Эквадор, Болгар, Мексик, Серби зэрэг улсууд тэр чигээрээ дэмждэг. Олон улсад гялтайж байгаа ганц нь болохоор тэр. Тэрэн шиг хар шаруудыг одоо польшуудаас гадна Парагвай, Япон, Турк бүгд дэмждэг болсон. Энд тэндхийн сэтгэгдэл хараад явж байхад энэ нь дэндүү их мэдрэгддэг. Япончууд нэг хэсэг Перужиаг л дэмждэг байсан гэдэг. Наката гэснээс Рома муухай хулхидуулсан даа. 30 саяар Перужиагаас авчихаад ганцхан жилийн дараа үнэгүй явуулж байсан. Ниппончууд дараа нь зөвхөн Селтикийг үздэг байсан гэхэд хилсдэхгүй. Туркчүүд Өзилийг урвагч гэж үл таашаадаг бол Германд төрсөн ч цусаа дагасан хэмээн Сахиныг үнэн голоосоо хайрладаг.

Дортмунд тэгээд өөрийнх нь академи мундаг ажиллаж байна. Шмелцер нь 5 сая, Сахин нь 16 сая гэж байна. Гросскройцтой гэрээгээ сунгалаа. Үнэгүй ирж байсан нөхөр одоо 5 сая болчихсон давхиж яваа. 1860 хэн ч мэдэхгүй нөхрөөр Бэндерийгээ сольсондоо одоо ширээ шааж байгаа биз. Бас л 5 сая хүрчихсэн байдаг. Ер нь тэгээд Бундэслигийн мундаг мэнэжмент араасаа бүгдийг байлдан дагуулж байна даа. Бүх тоглолт нь билет бүрэн зарагддаг, залуу оддыг нутгаасаа их хэмжээгээр төрөн гаргадаг гээд л. Магадгүй дасгалжуулагчийн бэлтгэл маш сайн байдаг нь үүнтэй холбоотой байх. Лицензтэй коуч 35 мянга байдаг гэдэг нь дэлхийн топ үзүүлэлт гэнэ лээ. Араас нь Испани 24 мянгаар орж байсан. Англи тэгэхэд ердөө 4 мянга гэнэ лээ. Сая Францтай Английн шигшээтэй тоглоход Германыг дуурайж баахан залуус гаргасан байсан, тэгээд гар нийлэх энэ тэр байхгүй байсан гэсэн үү. 4 мянган хүний ард хэчнээхэн хүн байхав дээ. Тэгэхэд 35 мянган хүний ард скаутын ямар агуу баг байх нь ойлгомжтой. Одоо манайхаар бол хороо хориноор нь хүртэл яваад за тэр хашааны тэдэн тоотод нэг ийм авьяас нүдэнд торж байна гэх жишээтэй.

Заза баахан л хадуурчих шиг боллоо. Форумдах зав тэр бүр гарахгүй болохоор нэгмөсөн бичий гээд дээрээс нь сая энийг бичиж байхад орж ирсэн бодлуудаа нэмээд бүгдийг нь холиод жаахан замбараагүй хусчихлаа. Хэдэн жилийн өмнө форумд тун удахгүй Дортмунд гэх том баг босч ирнэ гээд бичиж байсан минь санаанд орж байна. Намар хөлбөмбөгийн тэмцээн дээр Жавхаа Гүүнер Марко гээд лигийн хэдтэйгээ буу халж суухад Дортмунд Лэвэркузен 2 энэ жил хол явна гээд бид хэд ярьж сууж байлаа. Ямар ч байсан энэ хэдэн залуус маань Европын цомоор жаахан туршлагаа нэмэг, тэгээд ирэх жилээс томчуудын ангилалд тэсэрч хэдэн жилээс 97 оны амжилтаа гаргах болтугай. 2002 онд байлуу Реалтай тоглосон нэг тоглолтыг санадаг юм. Галакси багийг нь бут ниргэнгээ алдаж байсан ч аргагүй томчуудын урхинд орж байсан, тэр цагаас хойш тийм гоё тоглолтыг нь үзээгүй удсан байсан юм. Одоо л унтаж байгаа луу сэрж байна даа.


3 жилийн өмнө 10-н бичиж байсан татаад авчирлаа.

Ёстой яг гоё тоглочдыг хаанаас яаж авчирч байсныг бичиж байсан

Мундаг бичжээ. :eek:
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Borussia Dortmund

Postby Zugii » Mon Apr 22, 2013 10:59 pm

Gooner wrote:Жозе Дортмундын тоглолтыг үзэнгээ Лэвандовскиг бас харж явсан бололтой юм
Баг нь Лэваг 5 сар хүртэл багаа ол, олохгүй бол яриа байхгүй гэсиймууд

Дуулсан юм байна шум байхдаа гундоган бас явах энэ тэр гээд нэг юм хэлсэн бнлээ
Echte Liebe
Dortmund fan
User avatar
Zugii
 
Posts: 525
Joined: Sun Mar 18, 2012 1:24 am

Re: Borussia Dortmund

Postby Zugii » Mon Apr 22, 2013 11:23 pm

  B DORTMUND WINS DRAWS REAL MADRID WINS
Cup 1............................3 ........................ 2
Total 1........................ 3 ............………..... 2
Реал 1 хожилоор илvv юм байна
Echte Liebe
Dortmund fan
User avatar
Zugii
 
Posts: 525
Joined: Sun Mar 18, 2012 1:24 am

Re: Borussia Dortmund

Postby Seikoni » Tue Apr 23, 2013 8:14 am

10 жилийн өмнө Дортмунд, Милан, Реал гээд нэг зоонд орж байсан. Тэрний өмнө Барса, Баерн, МЮ нэг зоонд бас орж байж билээ. ЧЛ тэгэхэд бас аймаар болдог байж.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Borussia Dortmund

Postby poseidon » Tue Apr 23, 2013 9:09 am

сая бас сити танай хоёртой байсан биш билүү? бас л аймаар болсон санагдахын
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Borussia Dortmund

Postby Gooner » Tue Apr 23, 2013 9:35 am

Seikoni wrote:10 жилийн өмнө Дортмунд, Милан, Реал гээд нэг зоонд орж байсан. Тэрний өмнө Барса, Баерн, МЮ нэг зоонд бас орж байж билээ. ЧЛ тэгэхэд бас аймаар болдог байж.

Өчигдөр ССТВ-ээр шөвөгт үлдсэн 4 баг хоорондоо таарсан тухай нэвтрүүлэг гарсан, Реал Дортмунд 2 хоорондоо 2 удаа шөвөгт таарч байж. 1997-98д бол Дортмунд юм болж чадалгүй хожигдож байсан юм билээ. Харин 2002-2003-н ВэштФолэнд болж байсныг үзэж байсан Коллэр сайн байсан шүү, гоё тоглолт болж байсан. Тэр үеийн Реал ч бас галзуу Бүдүүн Роналдо, Зизу, Раул..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Borussia Dortmund

Postby Jack_9 » Tue Apr 23, 2013 10:39 am

Энэ жил танайхыг аварга авна гэж найдаж байгаа шүү...
Image
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: Borussia Dortmund

Postby LeMoN » Tue Apr 23, 2013 10:51 am

Энэ Жайк 9 Дортмундыг ямар баг гэж бодоод байгаан. ЧЛ-н - удаагийн аварга олон Баллондр авсан баг шүү дээ хө
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Borussia Dortmund

Postby Jack_9 » Tue Apr 23, 2013 11:01 am

Ямар баг гэдгийг нь мэднээ. Зүгээр л түрүү жил Реал Баерн Барса 3 үлдээд авч чадаагүй энэ жил бас түүх давтагдах нь гэж бодож оруулсын...
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: Borussia Dortmund

Postby tsenguunm » Tue Apr 23, 2013 12:16 pm

Гетзэгээ Баенрлуугаа тавиад туучиж байгаам биздээ.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: Borussia Dortmund

Postby El Payaso » Tue Apr 23, 2013 12:26 pm

Seikoni wrote:10 жилийн өмнө Дортмунд, Милан, Реал гээд нэг зоонд орж байсан. Тэрний өмнө Барса, Баерн, МЮ нэг зоонд бас орж байж билээ. ЧЛ тэгэхэд бас аймаар болдог байж.

тэр үед тэгээд багуудын зөрүү бага байсан юм уу даа... испаниас л гэхэд депор манай хоёр сайн үздэг байсан... лийдс бас англиас нэлээн орж харагддаг байлаа... лацио бас чанга байсан гээд...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Borussia Dortmund

Postby Seikoni » Tue Apr 23, 2013 1:46 pm

poseidon wrote:сая бас сити танай хоёртой байсан биш билүү? бас л аймаар болсон санагдахын


Аймаар юм болно гээд хүлээж байсан чинь аймаар юм болоогүй л биз дээ. Хэхэ.
Тэгэхэд Сити аймаар бүрэлдэхүүнтэй байж үнэхээр ямар сонин тоглодог юм гэмээр хоёр улирлыг хийчихлээ шүү дээ. За Дортмунд, Реалаа болий гэхэд Аякс дээр ч яаж ч чадаагүй. Тэр өрсөлдөөний хажууд бол юу ч биш гэмээр л байсан л даа.
10 жилийн өмнө лав Милан Дортмунд, Реал, Локо гурвыг дараалж хожоод 12 оноотой нэгээр гарах нь тод болчихсон байсан. Тэгээд Реал, Дортмунд хоёр алалцаж байж Реал арай гэж гарч ирээд МЮ-г хусч байсан. Ер нь их тэнцүү тоглолтууд болж байсан. Тэгээд Мэндээгийн хэлдгээр тоглолтууд их тэнцүү байсан л даа. Дортмунд л гэхэд өчнөөн жил ЧЛ-д орчихсон, Бундесийн аварга баг орж ирж байсан. Нөгөө тэр айхтар Коллер, Вёрнс, Росицки, Эвэртон, Ройтер, Леманн, Аморозо гээд л. Леманныг лав санадаг юм манай эсрэг хоёр тоглолтын бараг МОМ болж байсан байх. Аймаар хаадаг золиг байж билээ. Зун нь ч тэгээд Арсэнал явсан байх.

Миланы бүрэлдэхүүн ч аймаар байсан тэр үед, ёстой л аварга авмаар. Ид торгон ирэн дээрээ байсан Пиппо (Пиппо байгаагүй бол Аяксыг барах байсан үгүй мэдэхгүй, тэр тоглолт дээр МОМ болж байсан байх), Шева, дөнгөж ирээд байсан Сээдорф, Ион Даль Томассон (миний хамгийн дургүй мөртлөө хамгийн мундаг довтлогч), Ривалдо (яахав бараг тоглоогүй байх, гэхдээ ямар ч байсан манай эсрэг гоолдож байсан), харьж амжаагүй байсан Руй Кошта, Мальдини, Каха Каладзе. Гэхдээ мидфилд лаг байсан гэхээс илүүтэй мундаг хамгаалалт, мундаг хоёр довтлогчтой тулдаа л тэр жил аварга авсан байх. Ямар сайндаа л сар хүрэхгүйн дотор Баерныг хоёр удаа, Реалыг нутагтаа хусч байхав.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Borussia Dortmund

Postby El Payaso » Tue Apr 23, 2013 3:12 pm

Томассан ч зэвүүн гар байсандаа... нээрээ Руй Кошта гэж гоёо тоглогч байж бараг мартсан байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Borussia Dortmund

Postby Seikoni » Tue Apr 23, 2013 4:22 pm

Нээрээ Дортмундын зуун жилийн ойгоор 2009 оны зун 2-р Галактико талбайд нь тоглоод 5-0дож байсан юм байна шд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Borussia Dortmund

Postby El Payaso » Tue Apr 23, 2013 4:47 pm

Гөтцэ нь явах нь тод болсон юм уу даа... юу дутлаа гэж явдаг байна аа... хачин шийдвэр байна... цом байна сайн баг байна слд тоглох эрх байна... тоглоод бүүр хангалттай амжилт гаргачихаад байна... тэгээд том тоглолтын өмнө энийгээ зарладаг нь ч юу вэ дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Borussia Dortmund

Postby El Payaso » Tue Apr 23, 2013 4:50 pm

яах вэ 37 сая гэдэг нь боломжийн үнийн дүн байж мэдэх юм... бас ч гэж өөрийгөө бүрэн дүүрэн харуулаагүй байгаа тоглогч... маргааш фэнүүд нь яаж угтдаг юм болдоо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Borussia Dortmund

Postby Kro » Tue Apr 23, 2013 4:55 pm

Гөтцег зарсан мөнгө дээр нэмээд энэ жил ЧЛ-с олсон орлого гээд эднийх ч бурзаалаа л даа хэхэ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron