Nobun@g@ wrote:МВП бараг л Чуугийгийн хэлснээр байна дөө...
Холидэй гэхдээ арай ч орохгүй байлгүй ккк
Ядаж сахалт нтр орж ирэх байлгүй ккк
1. Дюрант - Мело
2. Леброн
Энэ 3 арай л тасархай байна.
6 дахь тоглогч дээр Крауфорд л байна дөө...
Өөр хүн бараг байгаа юм уу...
Наад Чуугийгийн лист бол НБА.ком -оос гаргаж байгаа лист л дээ......
Миний бодлоор
Одоогийн байдлаар шүү.....
МВП - Мело
МВП бол Мело илт илүү явж байна одоогоор..... Никс лиг тэргүүлж байна..... Энэ хэвээрээ байх юм бол муудлаа гэхэд дивизоноо тэргүүлэх шинжтэй байна.... Мело ч гэсэн онооны дундаж, шидэлтийн хувь зэрэг нь бол өссөн байгаа...... Леброн Жэймс сүүлд авсан..... Дурантын багийн амжилт бол угаасаа энэ хэвээр байсан..... Гэхдээ Дурантын хувийн үзүүлэлт бол аймаар байгаа л даа......
Шилдэг шинэ тоглогч - Дамиан Лиллард
Ерөнхийдөө өрсөлдөх боломжтой хоёрхон хүн байна..... Нэг нь драфтын тэргүүн Энтони Давис..... Нөгөө нь Дамиан Лиллард.....
Сүүлийн таван жилийн шилдэг шинэ тоглогчийн статс
Крис Пол - 16.1 оноо, 7.8 дамжуулалт, 5.1 самбар, 2.2 булаалт
Брэндон Рой - 16.8 оноо, 4.4 самбар, 4.0 дамжуулалт, 1.2 булаалт
Кевин Дурант - 20.3 оноо, 4.4 самбар, 2.4 дамжуулалт, 1.0 булаалт
Деррик Роуз - 16.8 оноо, 6.3 дамжуулалт, 3.9 самбар
Тайрек Еванс - 20.1 оноо, 5.8 дамжуулалт, 5.3 самбар, 1.5 булаалт
Блэйк Гриффин - 22.5 оноо, 12.1 самбар, 3.8 дамжуулалт
Карье Ирвинг - 18.5 оноо, 5.4 дамжуулалт, 3.7 самбар, 1.1 булаалт
Харин одоогоор Дамиан Лиллард 18.4 оноо, 6.4 дамжуулалт, 3.2 самбар, 1.1 булаалт хийж буй боловч драфтын тэргүүн саяхан нэг хэсэг гэмтээд тоглоогүй...... Түүний үзүүлэлт ч бас сайн байгаа дээр нь багт үзүүлж буй нөлөөгөөр хамаагүй илүү байна гэсэн үзүүлэлт гарсан...... Энтони Давис 15.6 оноо, 8.3 самбар, 1.3 булаалт, 2.3 блок шот....... Давис одоо эргээд ирчихсэн тэгээд яг яаж тоглохоос л их юмаа шалтгаална даа...... Би бодохдоо улиралын сүүлээс Давис авчих байх гэж бодож байна....
Хамгийн их өссөн тоглогч - Еван Тарнер
2012 Anderson: +5.5 ppg, +2.2 rpg, + 0.1 apg
2011 Love: + 6.2 ppg, + 4.2 rpg, + 0.2 apg
2010 Brooks: + 8.4 ppg, + 0.6 rpg, +2.6 apg
2009 Granger: + 6.2 ppg, - 1.0 rpg, +0.6 apg
2008 Tutkoglu: + 6.2 ppg, + 1.7 rpg, + 1.8 apg
2007 Ellis: + 9.7 ppg, + 1.1 rpg, + 2.5 apg
+7 ppg, + 1.4 rpg, + 1.3 apg дундаж өсөлт нь нэг иймэрхүү байжээ.....
Энэ үзүүлэлтүүд бол өнгөрсөн жилүүдийн их өссөн тоглогчийн шагнал авсан нөхдүүдийн өссөн үзүүлэлтүүд..... Хэд хэдэн тоглогчид энэ жил өссөн тоглогчийн шагналд өрсөлдөх боломжтой байгаа..... Би бол Еван Тарнераа онцоллоо....
Тарнер сонгосон шалтгаан бол угаасаа ойлгомжтой.... Би улирал эхлэхээс өмнөөс л энэ жилийн энэ шагналд манай нөхөр очно гэж бодож байсан.... Одоогоор бол алдаагүй л буудаж байна..... Өнгөрсөн жил Тарнер 9.4 ppg, 5.8 rpg, 2.8 apg, 44.6 fg, 67.8 ft, 22.4 3pf гүйцэтгэж байсан бол одоогоор 15.0 оноо, 7.1 самбар, 4.1 дамжуулалт, 43.7 хувьтай шидэж, гурваас 44.5%, чөлөөт шидэлт 78.6% болсон гэж байгаа...... Тэгээд Еван Тарнер -ийн тоглолт одооноос тогтворжиж статс нь улам өсч байгаа.....
Андерсон Варежао яриа байхгүй сайн байгаа..... Тэгэхдээ өнгөрсөн жилийн дундаж бас энэнээс нээх дутахааргүй байсан...... дабл дабл дунджилж байсан шдээ..... Тэгээд нөхөр бэртчих магадлалтай л даа...... Холидэйгийн статс бас өссөн л дөө..... Ялангуяа дамжуулалт бол өнгөрсөн жилээс хоёр дахин их байгаа..... Гэвч хамгийн их өссөндөө бол орохгүй ээ..... Сөрөг статс нь бас дагаж өсөөд байгаа......
Биг Бэйби Давис багаа плэй оффд оруулаад энэ үзүүлэлтээ хадгалж чадвал авахаар байж магадгүй...... Милвайкеегийн Ларри Сандерс бас мундаг байгаа...... Үүнээс гадна бас нэг том өрсөлдөгч нь Далласын Ө.Ж Мэйо..... 12.6 - 20.8 гэж оноо нь өссөн.... Бүх шидэлтийн хувь тэр тусмаа гурваас бол аймаар байгаа амьтан...... Тэгэхдээ нөгөө хоёр гол үзүүлэлтээр шалиагүй болохоор авахгүй байх магадлалтай...... Дээр нь Дирк ирээд яаахав гэдэг асуудал байна.....
Пуужингаас Омар Ашик бас мундаг өссөн байгаа...... Варежао авдаг дээрээ тулвал Ашик авна л даа......
За тэгээд Тим Данкан..... ха ха......
Шилдэг нөөц тоглогч - Жамал Крауфорд
29.7 минутанд 17.5 оноо авч байна... Түүний араас Кевин Мартин 15 орчим оноо, Ж.Р Смит, Ж.Ж Реддик тус бүр 13 орчим оноо, 5 самбар, дамжуулалт, Деррик Фэйворс хамгийн бага минутанд хамгийн үр ашигтай тоглож байгаагаар гэх мэт өрсөлдөөний талбар байна аа..... Гэхдээ хамгийн хөгшин нь явж явж авчих байх..... кэкэк
Шилдэг хамгаалагч - Жоаким Ноа
Ноа шиг 2.3 блок, 1.4 булаалт хийж байгаа хоёр л хүн нь Ховард 2.6, 1.0.... Нөгөө нь Жош Смит 2.0 блок, 1.4 булаалт..... Сөрөг тал гэвэл өөрийнхөө самбараас харьцангүй бага авдаг..... Гэхдээ Буллс айлд бага оноо алддагаар Мемфисийн дараа, шидэлтийн хувь, гурвийн шидэлтийн хувь өрсөлдөгчөө муу шидүүлдэгээр Индианагын ард гэх мэтээр багийн үзүүлэлтээр хоёрт яваа..... Энэ бүхэнд Ноа -гийн үүрэг маш ихээ...... Өөр хүн гэвэл Андерсон Варежао, Андре Кириленко энэ тэр байж болох юм.......