За сайн байцгаана уу? Би анх хөлбөмбөг тоглодог болохоос хөлбөмбөг нээх үзэж сонирхдоггүй байлаа.Харин тэр үед манай ах хөлбөмбөгиййн жинхэнэ улаан фэн байсан.Ах зурагтаар хөлбөмбөг их үзнэ би харин хөлбөмбөгөөс өөр юм үзэх гээд ахтайгаа зурагт булаацалддаг байж билээ.Тэгээд төд удалгүй 2002 оны Дэлхийн аварга эхэлж би ахтайгаа цуг Английг дэмжиж байлаа.Английг шөвгийн наймд Бразилд хожигдоход жинхэнэ шар гозойж,уур хүрж хөлбөмбөг хэмээх энэ агуу спортын амтанд орсон юм.Миний дэмжсэн анхны клуб
Манчестер Юнайтэд байлаа.Тэр үед ч гоё бүрэлдэхүүнтэй байж билээ.Верон,Бекхэм,Нийстелрооё,Бартез,Рой Кийн,Штам гэх мэт.Эд нараас
Верон,Дэвид Бекхэм 2 миний шүтээн байлаа.Тэгтэл Бекхэм миний дургүй клуб болох Реал Мадрид руу явах тэр үед би галзуурах шахжийсан.Яагаад Реалд дургүй байсан вэ гэвэл тэр жилийн Аваргуудын лигид Реал-д хожигдоход Реалийг үзэн ядаж байв.Гэхдээ Реалтэй талбай дээрээ хийсэн 2дох тоглолт миний үзэж байсан гайхамшигтай тоглолтуудын эхний хэдэд одоо ч бичигддэг.
Ээ гэтэл гай газар доороос,гахай модон дотроос гэгчээр Верон маань миний зүгээр хальт хардаг Челси хэмээх даруухан клуб рүү явдийн байж.Челси Вероноос гадна бас хэд хэдэн шинэ тоглогч авав.За тэгээд Premier League эхэлж Челсигийн эхний тоглолтыг сонирхоод үзлээ.Эхний тоглолтоо Ливерпүүлтэй талбай дээрээ хийж 4-1р гайхалтай хожиж миний сонирхлыг Ман.Юнайтедаас илүү их татсан юм /тэр үед би Челсийг одооных шиг ийм амжилт гаргаж,ийм хүчирхэг бүрэлдэхүүнтэй болно гэж төсөөлж байсангүй/.Үүнээс хойш
ЧЕЛСИ хэмээх энэ багийн улаан фен нь болсон доо.
Челсийг дэмжиж эхэлсэн тэр жил
Асуул.нет/форум сайтийг мэддэг болж гишүүн нь болов.Спортын Ертөнц булан руу нь орсон чинь Челси тэгээд бусад багуудын сэдэв байнаа.Тэгээд л Асуулт руу орж
Mick,MrS,Avengo,MrB,Chukcha,Defeu,a_odko,Breathe гэх мэт өөр бас хэн хэн ч билээ гишүүдийг мэддэг болж бичлэгүүдийн идэвхтэй уншиж эхэлсэн дээ/одоо ч уншигч хэвээрээ байна/.Би өөрөө хааяа хааяа л бичлэг хийдэг байсан.Тэгээд та нарыг
Спорт Цонх руу нүүхэд дагаал нүүсэн.
Нэг юм хэлхэд
Mick ахад баярлаж явдын багийнхаа тухай гоё гоё бичлэг хийж,цаг ямагт мэдээлэл бичиж байдагт нь бас
MrS байна/Асуултад байхаас нь бичлэгүүдийн унших дуртай байсан/.Бас Челсигийн бусад фен гишүүд болох
Universe,Аагий,Санжаа,Rednasca нарт өөр бас хэн хэн байдаг билээ.Бусад багын фен гишүүдэд ч хүртэл баярлаж явдаг шүү.Багийнхаа сэдэвт гоё гоё бичлэг,мэдээлэл бичиж байдагт нь
.