Алайн Прост
Макларен багийн бүх цаг үеийн шилдэг нисгэгчийн 3 дугаар байранд дэлхийн 4 удаагийн аварга Францын нисгэгч Алайн Прост жагсжээ.
Тэрбээр 1935 оны 2 сарын 24 нд Францын Лорретте хотод мэндэлжээ.
Анх 14 настайгаасаа картаар уралдах болж цаашлаад өсвөрийн мото спортын уралдаан, Франц болон Европын Формула 3 ангилалд амжилттай уралджээ.Үүнээс хойш удалгүй Прост 1980 онд 25 настай байхдаа Макларенд орон Формула 1-д дэвшин уралдах болов. Прост тэр улиаралдаа тааруу уралдаж нисгэгчдийн дэлхийн аваргад 15 дугаар байранд оржээ. Учир нь тэрбээр хэд хэдэн удаа осолдож Өмнөд Африкт болсон практикийн үер бугуйгаа хүртэл хугалсан байна. Прост бүхий л ослыг механикийн алдаанаас болсон ялангуяа инженерүүдийн буруу байсан гэж гомдолсоор л байв. Эцэст нь тэрээр 1981 онд Рено багт орсон байна.
Түүний хамтрагч нь нутаг нэгт нисгэгч René Arnoux байв. Тэрээр өөрийн шинэ хамтрагчтайгаа бас л таагүй харьцаатай байв. Улирал эхэлснээс хойш 4 гарааны дараа нутагтаа болсон гараанд түрүүлэснээр анхныхаа түрүүг авч байжээ. Прост дахин 2 гараанд түрүүлэн тэр жилийн дэлхийн аваргын 5 дугаар байранд орсон байна.
Прост Ренод 1983 он хүртэл уралдаж 1984 онд дахин Макларен багт иржээ.
Рено
Макларен
Түүний багийн хамтрагч нь дэлхийн 2 удаагын аварга Ники Лауда байв. Прост өөрийн багийн анд болон Сенна Stefan Bellof тай тэр улирал маш хүчтэй өрсөлдөж байв.
1984 оны 4 сарын 25. Бразилийн гран при
Анх энэ гран пригээс Прост өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Сеннатай өрсөлдөж эхэлжээ. Тэр үед нутагтаа болсон гараан үер Сенна 16 дугаар байрнаас гарсан ч 8 байр урагшлан улмаар түүний турбод асуудал гаран амжилтаа ахиулж чадаагүй бол Макларен тэр үед хамгийн хурдан хөдөлгүүр болох TAG Porche ны ачаар Алайн Прост түрүүлсэн байна.
Феррари
Сенна Прост Пеке
1985 онд Прост нийт 16 гараанаас 5 д түрүүлэн дэлхийн аварга болсон анхны Франц нисгэгч болжээ.Ирэх улирал ч Прост ахин түрүүлж дэлхийн 2 удаагын аварга болов. Прост Макларенд уралдсан 5 улирлын турш 30 гран прид түрүүлжээ.
Прост Сенна 2
Сенна, Прост, Рон Деннис
1988 онд Бразил нисгэгч Сенна Макларенд 3 жилийн гэрээгээр ирснээр Прост Сенна 2 н тулаан илүү ширүүсчээ. Сан Маринагийн гараанд Сенна түрүүлж Прост удаалсан бол Монакогийн гараанд Прост түрүүлж Сенна удаалах гэх мэтээр гараануудад зөвхөн энэ 2 нисгэгчид л түрүү булаалцалддаг байв. Гэсэн ч тэр улирал 8 гараанд түрүүлсэнээрээ Сенна дэлхийн аварга болсон бол Прост 7 гараанд түрүүлэн түүний араас удаалжээ.
1989 онд тэдний маргаан дээд цэгтээ хүрч Японд болсон уралдааны үер тэд хоорондоо мөргөлджээ. Харин ФИА энэ мөргөөлдөөний буруутанг Сеннаг гэж 100 мянган ам доллараар торгуулж түүгээр ч үл барам 6 сар уралдаанд оролцох эрхийн хасч байв. Ингэснээр тэр улиралд Прост түрүүлэн 3 дах удаагаа дэлхийн аварга цолыг хүртжээ. Үүний дараагаар Прост Макларенаас яван Феррарид оржээ.
Тэр улирал Прост 5 гараанд түрүүлсэн ч түүний гол өрсөлдөгч Сенна 6 гараанд түрүүлэн нийт 79 оноотойгоор дэлхийн аварга болж байв.
1991 онд Прост тунч муу уралдсаар улирлыг 34 оноотойгоор 5 дугаар байранд орсон бол Сенна 96 оноотойгоор дахин дэлхийн аварга болсон байна.
Мөн Прост улирлын турш таагүй уралдсан шалтгаанаа машин болон инженэрүүдээсээ болсон гэж шүүмжилсэнээс болж 1991 онд багаасаа хөөгдөж байжээ.
Гэвч тэрбээр 1993 онд Уилльямс багт уралдан дэлхийн аварга болж байжээ.
Мөн тэр улиралдаа Ф1 г орхижээ.
1994 болон 1995 онуудад Францын телевизэд ажилласан бол үүнийхээ дараа Рено болон Макларен багуудад техникийн зөвлөгч хийж байв.
Төрсөн огноо: 1955 оны 2 сарын 24
Яс үндэс: Франц
Идэвхтэй он: 1980 -1991, 1993
Баг: 1980 Макларен
• 1981-83 Рено
• 1984–1989 Макларен
• 1990-1991 Феррари
• 1993 Уилльямс
Уралдаан: 202
Дэлхийн аварга : 4 удаа (1985, 1986,1989, 1993 )
Түрүү: 51
Шагналын тавцан: 106
Нийт оноо: 768.5
Байрлал тогтоох: 33
Хурдан тойрог: 41
Анхны уралдаан: 1980 оны Аргентины Гран при
Анхны ялалт: 1981 оны Францын Гран при
Сүүлийн ялалт: 1993 оны Германы Гран при
Сүүлийн уралдаан : 1993 оны Австралын Гран при