Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Mon Apr 15, 2013 12:00 pm

Юу ярьж байгаан...Харин ч Коби шиг хор шартай амбицтай хүн бол заавал эргэж ирнэ...
МЖ ахын оноог гүйцэхийг хичээнэ...Тэгж байж л санаа нь амрах байх...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby RBK » Mon Apr 15, 2013 12:24 pm

El Payaso wrote:Кобиг уг нь ПОд ороод эхний раундад шүүрдүүлчээсэй гэж харж байлаа...

Тийм үлгэр чи энэ насандаа үзэхгүй ээ... Танайх шиг 8-р гарсандаа шүүрдүүлдэг нь биш... Өөрсдийгөө л хичээ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Apr 15, 2013 2:57 pm

Лэйкерс Спөрстэй таарахын тулд ПО-т долоогоор шалгарах, тэр ч байтугай 6 руу орох /тэгвэл Денвер???/ боломж байгаа эсэх тухайд

Өнөөдрийн тоглолтоос харахад Спөрс маргааш Голден Стэйтийн эсрэг Паркер, Данкан нараа амраахгүй бололтой. Хэдий хэцүү ч гэлээ тэд Уорриорзийг хожих хэрэгтэй. Нэмээд Голден Стэйт манай цагаар 4 дэхийн тоглолтод Портлэндэд хожигдоод Лэйкерс Хьюстоныг хожчихвол Голден Стэйт Лэйкерс хоёр хожил хожигдлын тоогоороо тэнцэж улиралд хоорондоо таарахад илүү хожил авсан /2-1/ гэдгээрээ Лэйкерс дээр нь буюу 7-д бичигдэнэ.

Дээрх нөхцөл биелээд нэмээд хэдий боломжгүй шахуу ч гэлээ Хьюстон сул өрсөлдөгч болох Финикс Сансад хожигдоод манай цагаар 4 дэхийн өглөө Лэйкерст мөн хожигдчихвол Хьюстон Лэйкерс хоёрын улирлын хоорондын харьцаа тэнцэж, улмаар бүсийн амжилт (өөрийн бүсийн багуудтай таарсан хожлын хувь)-аараа илүү учраас Лэйкерс дээр нь буюу 6-д бичигдэнэ.

Юу гэж хэлэх гээд байна гэхээр хэрвээ Уорриорз, Хьюстон, Лэйкерс 3 хожил хожигдол нь тэнцэж улирлыг дуусгавал Лэйкерс 6-аар гарах боломжтой.

******************************

Д12-ын талаар Коби "Д12 араатан шиг л байлаа. Тэр өчигдөр том ахыгаа эргэхээр эмнэлэгт 2 ч удаа ирсэн"

Д12 "Бид одоо ч ялж чадна гэдэгт би итгэж байна. Ямар ч эргэлзэх зүйл алга"

Газол "Гайхалтай ажиллагаа, том хожил. Бүгд л хувь нэмрээ оруулсан."

******************************

Пау Газол: “Коби над руу хагас цагийн завсарлагаанаар залгасан”

Коби “Идэвхитэй бай, алдсан шидэлтүүддээ битгий санаа зов. Идэвхтэй бай, цагаригаа үргэлжлүүлэн хяна, цагариг руу шидэхдээ анхааралтай бай” гэж хэлсэн.

Коби багийн трэйнер Гари Витти рүү Газолтой ярьмаар байна гэж мессеж бичсэн байна. Тэгээд Витти Газолд утас авчирч өгч.

Газол: “Би түүнтэй маш хурдан хэдхэн секунд л ярьсан. Би бэлтгэлийн өрөөнд байсан юм. Тэнд надаас өөр хэн ч байгаагүй. Би түүнтэй ярилцах дуртай. Надад түүнтэй ярих сайхан байсан. Би өөрийн тоглолтоо үргэлжлүүлсэн, би юу хийх ёстой түүнийгээ л үргэлжлүүлэн хийсэн. Ингэх нь гайхалтай байлаа. Түүний оролцоо маш чухал. Би юунаас ч илүү талархаж байна.”
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Mish » Mon Apr 15, 2013 4:28 pm

бүгд байдлыг ухамсарлаад их хичээцгээж тоглолоо...
хамгаалалт тун боломжийн байна лээ...
ДХ хуучин шигээ л үзсэн дээ...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Наагий » Mon Apr 15, 2013 4:35 pm

El Payaso wrote:Кобиг уг нь ПОд ороод эхний раундад шүүрдүүлчээсэй гэж харж байлаа... тэгсн тоогүй юм боллоо шүү... одоо тэгээд хор шартай амбицтай хүн бараг зодог тайлах байх даа...


ulun bandi dandaa hutsaj yvna
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Apr 15, 2013 4:53 pm

СПӨРСИЙН ЭСРЭГ ЛЭЙКЕРС

Улирлын эхнээс л маш олон асуудлуудтай ээлж дараалан нүүр тулсаар ирсэн Лэйкерс өнөөдөр Спөрсийг талбай дээрээ хожсоноор асуудлаа бага ч болтугай нимгэллээ. 2 хоногийн өмнө Кобиг ахиллисийн шөрмөсний гэмтэлд алдсан Лэйкерс хэрхэн багийн лидергүйгээр цаашид тэмцэлдэх вэ гэсэн асуултанд гайхалтай нэгэн хожлоороо хариу өгч ардаа яваа Ютагаас 1,5 хожлын зөрүүтэйгээр Өрнөд бүсийн ПО-ын наймдугаар байраа хадгалж чадлаа.

“Эдгээр залуус чадварлагаас ч илүү. Бид асуудлыг даван гарахад бэлэн” Майк Ди Антони.

Лэйкерс 36,5 хувьтай довтолсон бол Спөрс 37,1%. Спөрс өрсөлдөгч багаа 40-өөс бага хувьтай шидүүлсэн тоглолтууддаа 13-1, эсрэг багаасаа илүү хувьтай шидсэн үедээ 52-5 гэсэн амжилт үзүүлээд байсан.

Тоглолт дуусахад 1:24 минут үлдээд байхад Данканы 3 онооны тоглолтын дараа тэд тооны харьцааг 88:84 болгож ойртуулсан бөгөөд Блэйк 2 чөлөөт шидэлтээ оруулсны дараа Кори Жозеф 2 оноо авснаар 4 онооны зөрүүгээ хадгалж чадсан. Гэвч Г.Нийл, Жозеф, Д.Грийн нарын ээлж дараалан алдсан 3 онооны шидэлт нь Лэйкерст чухал хожлоо хадгалж үлдэх боломжийг олгосон юм.

27,3 оноо дундажлаж байсан Кобигийн оноог хэрхэн нөхөх нь Лэйкерст тулгараад байсан хүндхэн асуудлын нэг байлаа. Харин карьерийнхаа 2 дахь хамгийн их болох 23 оноог авсан Стив Блэйк асуултын хариуны томоохон хэсэг болж чадлаа. Блэйк энэ улиралд 6,5 оноо дундажлаж байгаа гэсэн үзүүлэлттэйгээр тоглолтыг эхлүүлсэн. Тэр эхний 8 шидэлтийнхээ 7-г нь оруулсан. Үүнд 3 онооны шугамны араас хийсэн 4 шидэлт багтана. Тэр тоглолтыг 8-16, аркны араас 4-8 амжилттайгаар дуусгасан. 26 оноо, 17 самбар, 3 хаалт хийсэн Ховард будагтай талбайд баг нь ноёрхсоны шалтгаан байлаа. Тэрээр торгуулын шугамны араас 8-17 шидсэн ч тоглолт дуусахад 1:37 үлдээд байхад 7 онооны тэргүүлэл авчирсан маш чухал 2 чөлөөт шидэлтээ оруулсан. 23 оноо, 10 самбар, 3 хаалт хийсэн Данканы ПО-ын форм гайхалтай харагдаж байлаа.

“Тимми бол мэргэжлийн тамирчин. Тэр нөхцөл байдал ямар байгаа, юу болоод байгаад санаа зовдоггүй. Тэр энэ үдэш юу хийсэн түүн шигээ л тоглох болно. Тэр бол аварга авахыг хүсэж буй хүн шиг тоглосон баг дахь цорын ганц тоглогч.” Грегг Попович.

Энэ үдэш Лэйкерсийн Газол, Спөрсийн Паркер нарын хувьд мартагдсан орой байлаа. Газол тоглолтыг 3-17 довтолж 7 оноотойгоор дуусгахынхаа өмнө эхний 13 довтолгооныхоо 12-ыг нь алдаад байлаа. Гэхдээ тэр улирлын хамгийн ихтэйгээ тэнцсэн 16 самбар авч 3 хаалт хийсэн юм. Паркер 29 минут тоглохдоо 1-10 довтолж, 4 оноо л авсан. Тэр өнгөрсөн долоо хоногт ОКС-ийн эсрэг 1-6 довтолж хоёрхон оноо авч баг нь 100-88 харьцаатай хожигдсон үеийнх шиг л ттоглосон. Магадгүй эдгээр тоглолтуудаас нь болж баг нь бүсийнхээ нэгдүгээр байраар гарах боломжоо алдаж байгаа болов уу.

Бусад хүмүүс юу гэж бодож байгаагаас үл хамааран Попович багт нь хамгийн их хэрэгтэй тэр зүйлийг үргэлж л хийх болно. Тиймээс ч 3 дугаар үе дуусахад 2:25 минут үлдсэн, баг нь 2 оноогоор хожигдож байхад Ховард дээр тээнэгэлзэх зүйлгүй зориуд алдаа гаргасан. Үзэгчид чангаар бүүлж байсныг үл тоон Попович үеийн сүүлийн минутад Ховард дээр алдаа гаргах тактикаа 5 удаа хэрэгжүүлснээр Д12 10 чөлөөт шидэлтийнхээ 6-г алдсан. Үр дүнд нь 3 дугаар үеийг 61-61 харьцаатай тэнцүүлж дуусгаж чадсан. Тиймээс ч Ди Антони 4 дүгээр үед баг нь 9 онооны давамгайлалтай болтол буюу эхний 7 минутад Ховардыг сэлгээний суудалд нөөсөн. Улмаар 4 минут үлдээд байхад гарч ирсэн Ховард багаа 11 онооны илүүтэй болгосон.

Спөрсийн хувьд маш чухал тоглолт байсан гэхэд тэд аль ч үеийн эхний хагасыг өлсгөлөн бус байдалтайгаар эхлүүлсэн. Лэйкерс эхний үеийн 1:23 дахь минутад гэхэд л 16 довтолгооны самбарынхаа 5-ийг нь авсан. Спөрс тоглолт эхлээд 3:19 минут өнгөрөөд байхад л эхний довтолгоогоо оновчтой болгосон. Тэд хоёрдугаар хагасыг тэнцүү эхлүүлсэн ч эхний 6 шидэлтээ алдаж, Лэйкерст 6 онооны давамгайллаас гадна цаашид итгэлтэй болох боломжийг олгосон.

Данкан Ч.Барклиг оноогоор гүйцэж бүх цаг үеийн онооны жагсаалтад 22-т орж ирлээ..... Лэйкерс гарааны холбогч Нэшгүйгээр 7 дахь дараалсан тоглолтоо хийлээ. Нэш манай цагаар 4 дэхд болох Хьюстоны эсрэг улирлын сүүлчийн тоглолтод эргэн ирнэ гэж найдаж байгаагаа хэлсэн байна....... Юта маргаашийн тоглолтод Миннесотад хожигдвол ПО-ын эрхээ Лэйкерст алдана..... Спөрс бүсийнхээ тэргүүн байрыг авахын тулд өөрсдөө үлдсэн 2 тоглолтондоо хожиж, ОКС-ыг 2 хожигдохыг хүлээх хэрэгтэй.....
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby fond » Mon Apr 15, 2013 8:01 pm

Блэйк Мамбатай болсон гэнэ үү :ногоон:
Энэ Блэйк нээрээ сүүлийн хэдэн тоглолтонд үнэхээр сайн байнаа..
Бүх талаараа сайжирсан харагдаад байнашүү..
Хамгаалалт довтолгоо шидэлт гээд..Олон талт болсон байналээ..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby TGNT » Mon Apr 15, 2013 9:23 pm

түхх үнэхээр хичээж байх шиг байгаан..
Хамгаалалт довтолгоонд гоё байна лээ...
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1888
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Tue Apr 16, 2013 11:00 am

Image

:-o
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Батгэрэл » Tue Apr 16, 2013 11:58 am

Мэргэн wrote:Лэйкерс Спөрстэй таарахын тулд ПО-т долоогоор шалгарах, тэр ч байтугай 6 руу орох /тэгвэл Денвер???/ боломж байгаа эсэх тухайд

Өнөөдрийн тоглолтоос харахад Спөрс маргааш Голден Стэйтийн эсрэг Паркер, Данкан нараа амраахгүй бололтой. Хэдий хэцүү ч гэлээ тэд Уорриорзийг хожих хэрэгтэй. Нэмээд Голден Стэйт манай цагаар 4 дэхийн тоглолтод Портлэндэд хожигдоод Лэйкерс Хьюстоныг хожчихвол Голден Стэйт Лэйкерс хоёр хожил хожигдлын тоогоороо тэнцэж улиралд хоорондоо таарахад илүү хожил авсан /2-1/ гэдгээрээ Лэйкерс дээр нь буюу 7-д бичигдэнэ.

Муугаар бодоход л бараг 7-р гарахаар байна даа. Хьюстон одоо хожигдож байна. Тэгэхээр бараг 7-р гарах уу мултрах уу гэдэг аймар тоглолт болох нь дээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Hero.Lio » Tue Apr 16, 2013 12:03 pm

САС өнөөдөр гарааны хэдээ амрааж байгаан байна. Тэгэхээр Алтан мужийн дайчид хожих байх. Сахалтын баг бас гусуулаал байна. Гусуулчихаасай.
ОКС-тэй таарснаас САС-тай таарсан манайд хамаагүй дээр л д.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby J@x » Tue Apr 16, 2013 12:06 pm

Одоо болж байгаа 2 тоглолт хүссэн үр дүнгээр болвол. Бөөн тоо бодох хэрэг гарах нь дээ хэхэ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Yes Man » Tue Apr 16, 2013 12:09 pm

Хамгийн сүүлийн тоглолтоо Пуужинтай хийнэ гэж байгаа..... Хожвол 7 оор гарах боломжтой болох л юм байна..... Улиралын тоглолтын зөрүү одоогоор 2:1 буюу Пуужин давамгайлж байгаа..... Өнөөдөр Санс хожвол 45 - 36 болно...... Тэгээд бүсийнхээ багуудтай тоглосон харьцаагаар илүү гарах боломжтой юм байна.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby J@x » Tue Apr 16, 2013 12:13 pm

3лаа хожил тэнцвэл яах билээ.
Алтан мужийн дайчдыг улиралд илүү хожсон гээд ЛАЛ илүү.
Хюстэнтэй хоорондын тоглолт тэнцээд дивизондоо илүү хожил авсан гээд бас ЛАЛ илүү болчиж байна шдээ. Тэгэхээр 6аар гарах ч боломж бгаа гэсэн үг үү
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Hero.Lio » Tue Apr 16, 2013 12:21 pm

Тийм.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Jo_amka » Tue Apr 16, 2013 1:55 pm

за хюьстэнээ нухаад 7-оор гарчмаар байна шүү...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Tue Apr 16, 2013 2:30 pm

J@x wrote:3лаа хожил тэнцвэл яах билээ.
Алтан мужийн дайчдыг улиралд илүү хожсон гээд ЛАЛ илүү.
Хюстэнтэй хоорондын тоглолт тэнцээд дивизондоо илүү хожил авсан гээд бас ЛАЛ илүү болчиж байна шдээ. Тэгэхээр 6аар гарах ч боломж бгаа гэсэн үг үү

Дивизондоо илүү хожил авсан гэдэг үзүүлэлт зөвхөн нэг дивизоны багуудад хамаарна. Өөр дивизоны нэг бүсийн багууд хоорондын болоод нийт хожил хожигдол нь тэнцвэл бүсийнхээ багуудтай хэн нь илүү тоглосон гэдгийг харна. Тэгэхээр манайх Хьюстоныг хожиход л 7-оор гарчихна. Эсрэгээрээ хожигдоод Юта Мемфисийг хожчихвол бүр ПО-оос ч мултарна. Юта манайх хоёр хоёулаа хожигдвол 8-аар гарна. Сүүлийн тоглолт л их юм шийдэх нь дээ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Jo_amka » Tue Apr 16, 2013 2:56 pm

Сүүлийн тоглолтууд
UTA@MEM
HOU@LAL
GSW@POR

1. Лэйкерс хожвол
#6 GSW
#7 LAL
#8 HOU

2. Лэйкерс хожигдоод, Юта хожигдоод, Голден стэйт хожигдвол
#6 HOU
#7 GSW
#8 LAL

3. Лэйкерс хожигдоод, Юта хожигдоод, Голден стэйт хожвол
#6 GSW
#7 HOU
#8 LAL

4. Лэйкерс хожигдоод, Юта хожоод, Голден стэйт хожигдвол
#6 HOU
#7 GSW
#8 UTA

5. Лэйкерс хожигдоод, Юта хожоод, Голден стэйт хожвол
#6 GSW
#7 HOU
#8 UTA
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Барнаба » Tue Apr 16, 2013 3:20 pm

Хьюстонг хожоод 7-р гарах л үлдлээ... тэр Голдэн Стэйт яана уу байна уу хамаа алга... Юта бол бараг л хожих байх... тэхээр 7-р гараад САС-тайгаа тулья даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby El Payaso » Tue Apr 16, 2013 4:58 pm

хувь тавилан өөрсдийн чинь л гарт байна даа Хьюстон танай хоёрын...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Tue Apr 16, 2013 9:04 pm

Image

Кареем-н мэндэлсэн өдөр юм бна даа... :birthday 66 нас хүрч бган бна..

1st overall pick of the 1969 Draft.
6× NBA champion (1971, 1980, 1982, 1985, 1987–1988)
2× NBA Finals MVP (1971, 1985)
6× NBA Most Valuable Player (1971, 1972, 1974, 1976, 1977, 1980)
19× NBA All-Star (1970–1977, 1979–1989)
10× All-NBA First Team (1971–1974, 1976–1977, 1980–1981, 1984, 1986)
5× All-NBA Second Team (1970, 1978–1979, 1983, 1985)
5× NBA All-Defensive First Team (1974–1975, 1979–1981)
6× NBA All-Defensive Second Team (1970–1971, 1976–1978, 1984)
NBA Rookie of the Year (1970)
NBA All-Rookie Team (1970)
2× NBA scoring champion (1971–1972)
NBA rebounding champion (1976)
4× NBA blocks leader (1975–1976, 1979–1980)
NBA all-time leading scorer
NBA's 50th Anniversary All-Time Team
Los Angeles Lakers #33 retired
Milwaukee Bucks #33 retired
3× NCAA champion (1967–1969)
3× NCAA Tournament Most Outstanding Player (1967–1969)
3× College national player of the year (1967–1969)
UCLA #33 retired
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Tue Apr 16, 2013 9:08 pm

Image

гоё залуу даа нээрээ...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Wed Apr 17, 2013 8:49 am

El Payaso wrote:хувь тавилан өөрсдийн чинь л гарт байна даа Хьюстон танай хоёрын...

Хуцваа...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Wed Apr 17, 2013 10:28 am

Ребека эгээ ууртай байх чинь ккк...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Wed Apr 17, 2013 6:35 pm

Нэш дахин шинжилгээ өгөөд маргаашийн тоглолтод оролцохооргүй боллоо. ПО-д эргэн ирнэ гэж найдаж байна гэжээ.

Багтай хамт явдаг манай Испани тайлбарлагч Франциско Пинто "2 долоо хоногийн өмнө би Лэйкерсийг 7-оор гарна гэж таамаглаж байлаа. Тэгэхэд сайн найз маань над руу харж инээгээд чи газлуураа юу гэж байсан. Одоо хар даа, хэлэх юм байна уу?"

Лэйкерс 7-оор гарах хэрэгтэй байгаа 3 шалтгаан. 1. Спөрс сүүлийн 9 тоглолтынхоо 6-д хожигдсон 2. Данкан, Паркер нар сайнгүй байгаа 3. Жинобили 9 тоглолт дараалан өнжчихөөд байна.

ИСПН-ий Крис Палмер Леброн Кобиг нэгийн эсрэг нэг дээр 11-10-аар хожино гэсэн байх юм. 21 тоглоод 11-10 гэхээр яагаад 21 тоглолт гэж. Нэг тоглолтд 11-10 гэвэл миний мэдэхээр нэгийн эсрэг нэг чинь заавал 2 оноогоор илүү гарч байж хождог санагдаад байх юм.

"Маргааш мэдээж Хьюстоныг хожих шаардлагатай. Ганц тодорхой зүйл бол Ховард, Газол нар Ашикийн эсрэг тоглоно. Хэрвээ манайх Ашикийн алдааны асуудалд эрт оруулж чадвал Хьюстоны ар тал нэлээд сул болоод ирнэ. Ашиг Ховард дээр хамгаалж таарна. Тэгэхээр тэд Г.Смит эсвэл рүүкий Жонесоор Газолыг хамгаалуулна. Энэ нь манайх Газолыг тоглолтын турш довтолгоон дээр хангалттай ашиглаж чадна гэсэн үг. Блэйк Мийкс нарыг гурваас шидүүлж Хьюстоны тоглолтыг унагаах нь Коби, Нэш нараар тоглуулснаас илүү ашигтай ч байж мэднэ. Тэднээс гурвын ард сул орхиж болохгүй тоглогч бол Карлос Делфино. Тэр манайхтай 2 таарахад аркны араас дунджаар 4 удаа оновчтой шидсэн." Майк Труделл

Хэдхэн хоногийн өмнө гэмтэл нь 70 хувьтай эдгэсэн байсан Ж.Хилл одоо 90 хувьтай болжээ. ПО-т хувь нэмрээ оруулах л юм байна.

Нэг сард Хьюстонд хожигдоход Ховард, Газол байгаагүй. Нэш Коби байсан. Сакре төвд, Метта хүчний довтлогчоор тоглосон.

Манайх Блэк Мамбатай байсан, дараа нь Миний Мамба, Блэйк Мамбатай болсон. Одоо Шоколад Мамбатай болж дээ. /Ховард өөрийгөө хэлж байна/

Коби сүүлийн тоглолтондоо 45 минутыг талбайд өнгөрөөсөн. Түүнийг байхгүйд Д.Моррис 20 минут тоглосон бол Мийксийнх 22 минутаас 36 болж ихэссэн.

Ховардын нуруу зарим өглөө сэрэхэд нь хөндүүртэй байдаг хэвээр байгаа. Өчигдөр өглөө бол их л өвдөж сэрсэн гэнэ.

27 настай Ховард маргааш нэг самбар авахад л хамгийн залуудаа 9 мянгатан болох юм байна. Уилтээс 14 хоногийн өмнө.

Газол Кобиг эргэжээ. "Бид хэдэн цаг инээлдэж, хөгжилтэй байлаа. Мөн маргаашийн чухал тоглолтод хэрхэн тоглох тухай ярилцсан" Коби

"Коби бол манай эрин үеийн хамгийн аугаа тоглогч" Ди Уэйд

Мийкс Ховард 2 Кобиг эргэсэн байна.

Сүүлийн 10 улиралд 4хөн тоглогч л улирлын тоглолтонд 60 болон түүнээс дээш оноо авсан юм.

Kobe (5 удаа)
Arenas
Iverson
McGrady.

Bernie Bickerstaff..... Энэ нэрийг санаж байна уу? Тиймээ тэр бол Майк Брауныг халагдсаны дараа 4 тоглолтод багаа дасгалжуулж гурав хожуулсан манай туслах дасгалжуулагч. Гайхалтай нь ИСПН-ий шилдэг дасгалжуулагч шалгаруулах санал асуулгад манай хүн 3 оноо авсан байна. Клипперс, Нэтсийн дасгалжуулагчдаас ч их оноотой байна даа
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests