Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby spain man » Wed Apr 17, 2013 9:35 am

Хахаха... Харин тийн, Алкагийн синдром хөдөлцийм биш үү? Ширүүн байх чинь... Мака бас өчдөр ширүүн байсан, наад хоёр үхэр чинь их үхэртэж байна аа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Bogruush » Wed Apr 17, 2013 9:38 am

За за Хьюстонтой таарвуу Т-Мак ирээд хуучин багтайгаа тулхандээ, ямар ч байсан Вариорсоос арай амар байх
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby LeMoN » Wed Apr 17, 2013 10:23 am

ТМАК плей офф-н эхний шатнаас шалгарч үзэх нь дээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Гансүх » Wed Apr 17, 2013 10:27 am

Т-мак эхний шатыг давж үзэх нь дээ...Ахмадаас илүү хэрэг болох байлгүй дээ...
Одоо агуу A.I маань нэг эргэн ирж баярлуулдаггүй юм байх даа... :sad:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Doyo » Wed Apr 17, 2013 10:35 am

Шүтээн минь танайд иржээ. Бостонгоосо илүү танайхыг дэмжнээ заавал түрүүлээрэй :)
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1252
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby El Payaso » Wed Apr 17, 2013 11:14 am

bogi8733 wrote:T-Mac-ийн хувьд ч бас л аятайхан боломж ш д. Хичээх байхөө. Оноо түүдэггүй юмаа гэхэд бас хөөрхөн аст өгнө, довтолгоо эхлүүлнэ. Stephen Jackson-ий хажууд бол дээрээ дээр.

Жэкээс үнэндээ тийм дээр гэж бодохгүй л байна... Жэк чинь саяхан хүртэл л НБЭ 20 оноо дундажилж байсан гар шүү дээ... нэмээд хамгаалалт сайтай л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby tim » Wed Apr 17, 2013 11:34 am

Хужаад очоол аймаар формоо олчоогүй бол ч сүүлд НБА-с явахдаа хэцүүхэн л байдалтай байж байгаад явсан хүн шүү дээ.
Кап Жак-г сүүлийн үед нээх тоглуулахгүй байсан учиртай л байж дээ. Уг нь ПО-д их л хэрэг болох байсийм даа.
GO SA SPURS&GUNNERS
tim
 
Posts: 349
Joined: Wed Mar 05, 2008 11:22 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby kayo » Wed Apr 17, 2013 11:37 am

Жэкээс илүү гарах уу, хятадад ч шалиагүй шдээ, баг нь плэй-оффт ч ороогүй, хажууд нь Марбари бол бузарласан.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby spain man » Wed Apr 17, 2013 11:44 am

Жекээс илүү гарахгүй ээ...

Ноднин бол Окс.ын эсрэг Жек Плэй оффын туршлага харуулж байсан, Грийн, Кавай, Диав нтэрийн дэргэд хамаагүй илүү байсан...

Т.Мак тэгээд ямар формтой байгаам бол доо... Поп өвөө ч зүв зүгээр авчраагүй нь тодорхой, нөхөр бас ч үгүй суперстар явсан хүн, шавхвал юм байж магад, өөрөө ч биеэ бүрэн дайчилна биз...

Энэ жил найдаж байгаа юм нь ахлагчийн мундаг форм л байна даа... Тэгээд Кавай, Тиаго хоёр сайжирсан нь дэм болно... За тэгээд бүсийн аваргын төлөө Окс.ыг барахгүй биз... Барлаа ч Миами дээр гэцүү дээ кк.. Сэтгэлзүйн бэлтгэлтэй л байгаа... Зүгээр сайхан хоргүй, чадлаараа, харамсах зүйлгүй үзчихэд л болно...

Гэснээс Ману хэзээ ирэх билээ?...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby El Payaso » Wed Apr 17, 2013 11:47 am

харин өнгөрсөн ПО оор бол Жэк чинь Кавайгаас илүү Дурантыг хааж байсан шүү... ТМКт тийм хамгаалалт залуу цагт нь ч байгаагүй л дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Гансүх » Wed Apr 17, 2013 11:48 am

Т-Мак Хятадын CBA-гийн Qingdao багт 29 тоглолтыг хийхдээ 25 оноо, 7.2 с.б.а, 5.1 о.д, 1.6 таслалтыг дундчилсан юм байна...
Муугүй л байсан байна ш дээ...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Yes Man » Wed Apr 17, 2013 11:52 am

Ахмад бол майр туршлага шдээ..... Трэйси ч туршлагатай л даа..... Гэхдээ спурст Жак нь илүү тохирох байсийшд...... ккк
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby tim » Wed Apr 17, 2013 12:00 pm

Үгүй одоо тэгэд нэгэнт ирцийм чинь хөөрхийг муулаад яахав. Вэлком... гэе дээ.
Цагтаа бол цалгиж явсан гар шүү...
Тэр гоё данкууд, шидэлтүүд гээд дуртай тоглогчидийн минь нэг байсийн.
Харин тэр манай дээр нэг баахан азны оноо бөөнддөгөөс нь хойш нэг онцгүй харагддаг болсон доо. ккк
GO SA SPURS&GUNNERS
tim
 
Posts: 349
Joined: Wed Mar 05, 2008 11:22 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Takanohana_Nowitzki » Wed Apr 17, 2013 12:07 pm

Жино байхгүй болохоор ганц 1 шидүүлье л гэж байгаам блгүй дээ. гэхдээ танайд шидэх хүн хогоороо л байгаашд. тэрэн дор хамгаалалтдаа илүү Жек дээр бсым даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Гансүх » Wed Apr 17, 2013 12:18 pm

tim wrote:Үгүй одоо тэгэд нэгэнт ирцийм чинь хөөрхийг муулаад яахав. Вэлком... гэе дээ.
Цагтаа бол цалгиж явсан гар шүү...
Тэр гоё данкууд, шидэлтүүд гээд дуртай тоглогчидийн минь нэг байсийн.
Харин тэр манай дээр нэг баахан азны оноо бөөнддөгөөс нь хойш нэг онцгүй харагддаг болсон доо. ккк


Т – МАК! Тэр бол цорын ганц...


2004 он. Хоёр ч улирал дарааллан лигийг оноо авалтаар тэргүүлснийхээ дараагаар 7 тоглогч оролцсон томоохон наймаагаар Техасын Хьюстен хотод ирээд удаагүй байлаа. Шинэ хотод Хятадын цагаан хэрэм буюу өмнөх жилийн драфтын номер нэг сонголттой гар нийлэн тоглох болсноор бүсийн аваргын төлөө хүч үзэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байв. Гэсэн хэдий ч фенүүдийнхээ итгэлийг хөсөрдүүлж улирлын эхний 17 тоглолтоос ердөө 6 ялалт байгуулж чадсан юм. 2004 оны 12 – р сарын 9 – ний өдөр, баруун бүсийн бас нэгэн хүчирхэг баг болох 16-4 амжилтыг үзүүлээд байсан Спөрсийг Тоёота центртээ хүлээн авч тоглох хуваарьтай байв. Тус тоглолт Кевин Харлен, Стив Керр нарын тайлбартайгаар ТНТ сувгаар орон даяар шууд дамжуулагдах тоглолт байлаа.

Орон даяар үзэж буй тус тоглолтонд хоёр багийн аль аль нь эхний хагаст олон шидэлтээ алдсан, тун уйтгартай тоглолт болж байв. Эхний хагаст Рокетс 4 оноогоор тэргүүллээ. Харин дасгалжуулагчаасаа даалгавар авсан Спөрс 3 – р үед өрсөлдөгчөөсөө 10 гаруй илүү оноо авснаар тоглолтыг итгэл төгс тэргүүлж эхлэв.
Тус тоглолт Рокетс багийн фенүүдийн хувьд хар дарсан зүүд мэт санагдаж байсан биз. Тоглолт дуусахад 62 секунд дутуу байхаад Тим Данкан чөлөөт шидэлтээ амжилттай гүйцэтгэснээр 10 оноогоор тэргүүлж эхлэв.

62... Т-МАК ЯГ НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ ВИЗАРДСЫН ЭСРЭГ АВСАН ОНООТОЙ ТЭНЦҮҮ СЕКУНД.

Энэ тоо магадгүй ҮСБХ – ны түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтийг хийх гэж буйг сануулсан дохио ч байсан байж болох юм.

Спөрс 74, Рокетс 64. Ихэнх үзэгчид ордныг орхин явцгаасан байлаа. Шалтгаан нь мэдээж тоглолт нэгэнт шийдэгдсэн мэт харагдаж байсан юм. Хашир Попович олон оноогоор тэргүүлж байсан хэдий ч гарааны тоглогчдоо тоглуулсаар л байв.
Рокетс баг тус өдөр ердөө 31 хувьтай довтолж байлаа. Холын зайнаас 10 довтолсныхоо ердөө ганцыг нь чулуу болгож чадаад байсан юм. Том багийн эсрэг ийм муу тоглосон хэрнээ 10 – хан онооны зөрүүтэй байгаа нь аз шүү гэж зарим нэг хөтлөгч нар хошигнож байлаа.


ГЭХДЭЭ Т-МАК БОЛОН ТҮҮНИЙ БАГИЙНХАН БУУЖ ӨГӨХИЙГ ХҮСЭЭГҮЙ ЮМ.

Т-Мак оролт хийн довтолсон боловч бөмбөг цагирагт орсонгүй. Харин самбар доор Яао илүүрхэж довтолгооны самбараас бөмбөг авалт хийснийхээ дараагаар цагирган дээрээс довтолж тооны зөрүүг 8 болгов. 74:66.

Урам орсон Рокетсчууд прессинг хийж эхлэв. Тэр нь ч үр дүнд хүрж Тонии Паркерын дамжуулалтыг Скотт Паджет таслан, шууд довтолсноор тооны зөрүүг 6 болгов.
Энэ үед Спөрс завсарлага захиалан тоглолтоо эргэн нэг ярилцахаар шийдэв.

Ману Жинобили бөмбөгийг тоглолтонд оруулахаар болов. Түүний дамжуулалт бараг таслагдахаа шахсан ч Девин Браун бөмбөгийг багтаа үлдээж чадлаа. Т-Мак Брауны бөмбөгийг таслахаар оролдох үедээ алдаа гаргалаа. Браун торгуулийн хоёр шидэлтээ хоёуланг нь амжилттай болгов. Тооны харьцаа 76:68. 44 секунд дутуу.

ТОГЛОЛТ ДУУССАН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ? ҮГҮЙ. ТОГЛОЛТ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА.

Т-Мак эсрэг довтолгоонд шилжив. Хамгаалалтын мэргэжилтэн Брьюс Боуэн түүн дээр бүтэн талбайн хамгаалалт хийж байлаа. Багийн нөхдүүд нь түүнд зай гаргаж өгснөөр Т-Мак 3 – ын шугамны араас бөмбөгөө цагирагт унагалаа. Яг энэ мөчөөс эхлэн хүмүүс тоглолт руу анхаарлаа хандуулж эхлэв. Гарах хаалга руу явж байсан үзэгчид түр зогсон дараагийн довтолгооныг хүлээж байв.

Тооны харьцаа 76:71, 35 секунд дутуу.

Рокетс багийнхан дахин алдаа хийв. Спөрсийнхөн ч торгуулиа алдсангүй 7 оноогоор тэргүүлж эхлэв. Т-Мак дахин бөмбөгийг тоглолтонд орууллаа. Боуэн ч түүнээс салахгүй нягт хамгаалж байв. Яао заслон тавьж сул гарсан Т-Макийг Данкан нөхөж хамгаалахаар ирэв. Т-Мак нэг дохиод үсрэлттэй шидэлт гүйцэтгэх үед нэгэнт үсэрсэн Данкан биеэ татаж амжилгүй хамгаалалтын алдаа хийв. Бөмбөг ч байндаа туслаа.
Т-Мак чөлөөт шидэлтээ амжилттай гүйцэтгэснээр ердөө 3 – хан онооны зөрүүтэй болов.


ТООНЫ ХАРЬЦАА 78:75. 24 СЕКУНД ДУТУУ.

Спөрс цаг хожих зорилготойгоор бөмбөгийг өөрийн зоо руу тоглолтонд оруулав. 16 секунд дутуу байхад Данкан дээр алдаа хийв. Данкан 2 шидэлтээ хоёуланг нь амжилттай болгосноор 5 оноогоор тэргүүлж эхлэв.

Рокетс минутын амралт захиалан довтолгооны хувилбараа ярилцав. Гэсэн ч бөмбөгийг тоглолтонд оруулах цаг болоход Андре Баррет дамжуулчих сул хүн байсангүй. Баррет ч бөмбөгөө хураалгахаас зайлсхийн бөмбөгөө зүгээр л Т-Мак руу чиглүүлээд чулуудаж орхив. Аз болоход Боуэн Т-Макаас хоцорсон тул давхар хамгаалалт хийхээр ирсэн Паркерыг өндөрлөн бөмбөгөө авж чадлаа. Боуэн ч мэдээж салахгүй нойтон хамуу шиг хамгаалж эхлэв. Энэ удаад багийнхан нь түүнд зай гаргаж өгөх хугацаа байсангүй. Т-Мак хамгаалагчийн өөдөөс, улаан нүүрэн дүүр нь шугамны араас шидэлт гүйцэтгэлээ. Шидэлт амжилттай боллоо.

ТООНЫ ХАРЬЦАА 80:78. 11 СЕКУНД ДУТУУ.

Спөрс завсарлага захиалснаар аль аль багийн минутын амралт дуусав.
Попович зүгээр л тоглодгоороо тогло, яарж сандарсандаа **н** үйлдэл хийх хэрэггүй гэж сануулж сануулж тоглогчдоо талбайд гаргатал Девин Браун түүнийг ойлгоогүй бололтой. Спөрс бөмбөгийг тоглолтонд оруулахдаа Дэвин Браунд дамжуулав. Түүн дээр давхар хамгаалалт хийв. Давхар хамгаалалтаас гарахын тулд эргэхийг оролдсон ч хөлөндөө орооцолдон газар унаснаар бөмбөгөө алдав. Уг нь Браун тэр бөмбөгийг алдаагүй байсан бол тус тоглолтын баатар болох байсан юм. Учир нь Браун тэр өдөр сэлгээнээс тоглолтонд оролцон 20 оноог аваад байсан юм.

Түүний алдсан бөмбөг өөрөө л бараг Т-Макийн гар дээр гүйгээд ирсэн гэхэд болно. 7 секунд дутуу. Яг тухайн мөчид та Т-Макийн нүдийг харсан бол түүнийг хэн ч зогсоож чадахгүй гэдгийг ойлгох байсан биз ээ. 2 оноо дутуу байсан ч Т-Мак тэнцэхийг хүсээгүй юм. Магадгүй хожно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан байх. Тэр заслон ирэхийг ч хүлээсэнгүй, кроссовер ч хийсэнгүй зүгээр л шидэж орхисон юм. Тийм ээ шидэлт амжилттай болсноор 1 оноогоор Спөрсийг буулгаж авав. Энэ нь түүний нэрийг түүхэнд мөнхөлсөн шидэлт байсан юм.

Итгэмээргүй, гайхалтай, төсөөлшгүй шидэлтүүдийг ар арааас нь хийснээр ҮСБХ – ны түүхэн дэх хамгийн агуу эргэн ирэлтийг хийлээ.
Тоглолтын сүүлийн нэг минут Холливуудын ямар ч киноноос илүү сонирхолтой байсан билээ.

35 секундэнд 13 оноо. Дахиж энэ үзүүлэлтийг үзүүлэх тоглогч мөддөө төрөхгүй гэдэгт итгэлтэй байна.

Тийм ээ. Тэр аварга авж чадаагүй. Гэхдээ тэр бол олны хайр хүндэтгэлийг хамгийн ихээр хүлээсэн тоглогч!

Тийм ээ. Тэр бол ЦОРЫН ГАНЦ!!!


https://www.youtube.com/watch?v=ceLlz7dOOvY
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby ider » Wed Apr 17, 2013 12:36 pm

JAX уул нь гоё зохицож байсан даа манайд. Даанч хаа явсан газартааа хэрэг төвөгт орооцолдоод ,нэг бол багтаа амбицилж дасгалжуулагчтай муудаад хүнд гар л даа. Одоо нас нь яваад гайгүй болсон байх гэсэн чинь бас л өөрийгөө хэт мэдэрчихлээ дээ. Поп тэгээд урд нь том толгойтой нөхөд бараг дасгалжуулж байгаагүй бас барьц алдсан байх л даа. Одоо ч яахав тэгээд оргүй ч охинтой нь дээр гээд Мак-г л үзээд алдах болж дээ хөөрхий. Хамгаалалт нь бол угаасаа худлаа. Яахав 1-р раундаа давчих юм бол Борис эд нар ирээд гайгүй болчихоно биз.

Жак багаас хасагдсан оройдоо инстаграм дээрээ байрлуулсан коммент нь. Бодвол минут дээрээ Поптой маргалдахдаа нэг тоглогчтой л барьцсан юм шиг байна. (Кавай эсвэл Боннер , магадгүй Ману ч байж болох юм)
Image

Ману нэг ядаж жилийн өмнөх формтойгоо, Паркер сарын өмнөх формтой байхад болчих гээд байхын.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby hosko » Wed Apr 17, 2013 2:10 pm

Tracy McGrady CBA 12-13 season Mix


http://www.youtube.com/watch?feature=pl ... 7jSiL-wWVo

Нөхөр лэй-ап, шидэлтээр их тоглож байсан юм байна... Нэг үгээр бол өмнхөөөсөө ч илүү шидэж мэдэхээр юм байна... Манайд бол данк хийдэг Т-Мак гэхээсээ илүү сайн шиддэг Мак л хэрэгтэй... Тэгээд хааяа яг талент шаардсан мөчүүдэд хэрэг болчих бол ч учиртай шүү... Гол нь нөхөр энэ улирал эхлэхээс өмнө манайхтай хамтарсан бэлтгэл хийж байсан ч гэрээ байгуулах тал дээр тохиролцоогүй... Манайд авахаасаа илүү хэдэн ногоон Хужаад хийчихээд ирж байгаа юм байгаа биз бодвол... Гээд харахаар энэ бол бүр намар тохирчихсон яриа ч байж мэдэх л юм байна... За чи Хужаад очоод тоглолтынхоо яг энэ хэсгийг сайжруулаад байж бай, тэгээд би эргээд чамайг авна гэж Поп болон Буффорд хэлсэн байх магадлалтай юм даа... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Ганзо » Wed Apr 17, 2013 2:43 pm

Сайхан байнаа сайхан байна. Тмак бол Тмак шүү дээ. Дээр нь хашир Поп мэдэж байгаа биз.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Kopite » Wed Apr 17, 2013 2:58 pm

Эднийх чинь харин яах гээд байна, ОКС-г яагаад барахгүй гэж нэг дүйнгэтэхээрээ миарчихдаг л харагддаг шт
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby kayo » Wed Apr 17, 2013 3:48 pm

Хятадад дурын хар 25 оноо дундажлана л даа, хамгаалалт муу, лэй-апыг бол хөнгөхөн хийнэ. Т-Мак дундаж оноогоороо CBA-д 17т байна, түүний өмнө нь И Жен Лэнээс бусад нь дан гадаад тоглогч, тэргүүлж байгаа тоглогч 32.4 Quincy Douby гээд өмнө нь кингсд 3н жил байсан сураггүй гар байх жишээтэй.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby hosko » Wed Apr 17, 2013 3:50 pm

Т-Мак тэгээд нээх тэр залуучууд шиг оноо түүх гээд улайраад байдаггүй байх л даа одоо...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby bogi8733 » Wed Apr 17, 2013 4:26 pm

өнгөрсөн улирлуудад Дитройд, Атланта-д тоглож байсанаас арай өөр байна байхаа. гүй ядаж багуудыг жоохон айлгаж байхад хүртэл зүгээр юм биш үү. кк
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby hosko » Wed Apr 17, 2013 4:34 pm

хэхэ... Харин Поп яаж ашиглахаа мэдэж байгаа байх л гэж найднам... Тэрнээс бүр яг нэг тийм майр хүлээлт бол алгаа, алга...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby moonjii » Wed Apr 17, 2013 8:19 pm

bogi8733 wrote:өнгөрсөн улирлуудад Дитройд, Атланта-д тоглож байсанаас арай өөр байна байхаа. гүй ядаж багуудыг жоохон айлгаж байхад хүртэл зүгээр юм биш үү. кк

HAHAHA BIG LIKE HEZEE CH YAJ CH TESERCH MEDNE SHUU DE T MAK IVERSONG HARAH DURTAI BJ BILEE ARGAGUI L ID URDEE HASHRAAJ BSN TOGLOGCH NAR DAA
moonjii
 
Posts: 8
Joined: Tue Jan 17, 2012 5:42 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby rednasca » Wed Apr 17, 2013 9:21 pm

Жекээс илүү өлсгөлөн, өөрийгөө дайчлах байх...
Бас гол давуу тал нь плэймэкэр талдаа илүү гэж авсан юм биш үү?...
Танайд Паркер, Жинобилигээс өөр өөртөө зай гаргаад шидчихдэг, бусдыгаа тоглуулдаг хүн жаахан учир дутагдалтай юм шиг санагдаж байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests