• • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Reda » Sat Apr 13, 2013 12:31 am

Дортмунд тэгээд хэсэгтээ таараад гайгүй тоглочихсон болохоор бас их итгэлтэй үзэлцэх байх даа.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Realist » Sat Apr 13, 2013 12:39 am

Ёндоорцон байгаа гаруудтай таарчихлаа. Эвгүй эвгүй, хар шарууд чинь айж эмээхээ мэддэггүй залуучууд юм байнлээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Reda » Sat Apr 13, 2013 12:51 am

Байерн тэгээд талбай дээрээ Барсатай тэнцэх юмуу нухчуул маргааш нь Дортмундын хэд бүр ч зориг орох байх. Ер нь Малагаг нухсан нь сайн юм болж, үүнээс Малага гарч ирээд танайхтай таарсан бол тэгээд юм болохгүй байсан биз.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby a_odko » Sat Apr 13, 2013 1:01 am

Манайхаас зээллэгээр явсан Сахин маань манай эсрэг тоглохнээ... гэрээнд нь манай эсрэг тоглохыг хориглох ямар нэгэн заалт байхгүйн байна.


Бас энд Сахин бөмбөг зөөгч бацаан байхдаа Роналдогоос өмсгөлийг нь гуйж байгаа бичлэг байна....
https://www.youtube.com/watch?v=iz5yncBW6Og
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Finalist » Sat Apr 13, 2013 1:43 am

Энэ залуу ёстой нар нь гарч байнаа.

http://www.youtube.com/watch?feature=pl ... Hp2sWATRXs
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby spain man » Sat Apr 13, 2013 9:57 am

Дортмундтай байх гсн яг таарлаа...

Хэсгийн тоглолтод тоглоод үзчихсэн, бас үр дүн Дортмундын талд байсан болохоор манайхан дүгнэлт хийцгээнэ биз... Уг нь бол тоглолт таарна даа... Барсархуу тоглолттой, гэхдээ сөргийг бол бас зэвүүн л хийдэг, төгс гэмээр харагдана лээ... Эхний тоглолт германд болохоор очоод сайхан хамгаалаад, сөрөгөө л хийгээд баймаар байна даа...

Ер нь бол гарчих биз ээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Seikoni » Sat Apr 13, 2013 1:12 pm

Одоо үүнээс илүү сайхан таарна гэж юу байхав. Моу хоёр дахь удаагаа тоглоод хожигдохгүй байлгүй дээ. Эхний тоглолтод нармийтал хамгаалж байгаад гэртээ нүдэх хэрэгтэй болж дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby tsenguunm » Sat Apr 13, 2013 1:43 pm

Моу-д итгэж байна.
хэсгийн тоглолтуудад Арбелоа еертее хийгээл их л алиа тоглоцон л доо. одоо еер vзнэ байх.
хусаад л гараад ирэх хэрэгтэй, чадкуу бол ёстой юу ч ярих вэ дээ.
одоо а.лигт 3, нийтдээ 4чухал тоглолт vлдлээ. яг л энэ жилийн 2, 3дугаар сар шиг л шийдвэрлэх тоглолтууд...
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Reda » Sat Apr 13, 2013 3:28 pm

Байж болох хамгийн сайхан сугалааг сугалчихсан хэрнээ нам хамгаална аа л гээд байх юмаа :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby tsenguunm » Sat Apr 13, 2013 3:39 pm

энэ 4с хамгийн зеелен нь ч одоогоор европын топ 4-н нэг шvvдээ...
энэ чухал тэмцээний ийм vед хуумгай юм хийж явч болохгvй....
шигшээд Барсатайгаа хунилцах юмсан. амар зvгээр, баернаас нэг л жийрхээд байгаан.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby SAVAGE » Sat Apr 13, 2013 3:55 pm

Шөвгийн 16 д яг сайхан МанЮ тай тааруулна даа гэсэн тааруулав. 8 д одоо арай зөөлөн хоол зоогломоор гэсэн Галатсарай байсан. 4-т Дортмундыг сугалмаар байна гэсэн яг л боллоо.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby crusader » Sat Apr 13, 2013 8:07 pm

a_odko wrote:Image

ЛА-ын метроны буудлын шал өнгөлдөг ажилтай Мексик залуу Абел Родригиез хэрхэн Реал Мадридын Барса, МанЮ-тай хийсэн 2 том тоглолтын багийн ажилтны хувиар үзсэн талаар сонирхолтой нийтлэл гарчээ. Заавал уншаарай. Cinderella story, just amazing ...

ТОВЧХОН СИЙРҮҮЛБЭЛ:
Хөлбөмбөгийг багаасаа л сонирхсон тэрээр сүүлийн 7 жил Моуриногийн баг ЛА-д ирэх бүрт багийн бэлтгэлд тусалж, бөмбөг цуглуулах, талбай цэвэрлэх зэрэг ажилд тусалдаг байжээ. Мэдээж ямар ч цалингүй.
Багаасаа Эл Класиког үзэх мөрөөдөлтэй тэрээр түүнийгээ биелүүлэхээр нэг л өдөр шийдэж, санхүүгийн асуудалтай байсан ч эхнэр, хүүхдийнхээ зоригжуулснаар Мадрид руу ниссэн байна. Мадридад газардаад шууд Бернабэуд ирж Моутай уулзахыг хүссэн боловч хамгаалалтын ажилтан нэвтрүүлсэнгүй. Маргааш нь болох тоглолтын тасалбаргүй, буудлын захиалгагүй тэрээр нутаг буцах талаараа бодон дэмий л замын хажууд дааран зогсож байх үед цэнгэлдэхээс гарч явсан Моурино “азаар” түүнийг харснаар бүх зүйл эхэлжээ.
Моу “Найз минь чи энд юу хийж яваа юм бэ” гэснээр яриа эхэлж Моу түүнийг багийнхаа байрлаж байсан буудалд байрлуулж, клубын зүгээс эл Класикогийн тикет өгчээ.
Тоглолтын дараа тэрээр гэрлүүгээ буцах төлөвлөгөөтэй байсан ч Моу түүнд багийн ажилтны хувиар Англи явахыг санал болгосон байна. Тэрээр “Чи хувцас хариуцсан ажилтнаар бидэнтэй цуг яв, бидэнд тусла бас мөрөөдлөө биелүүл” гэсэн байна.
Ингээд тэрээр Олд Траффордод болсон тоглолтыг багийн ажилтны хувиар үзэж Марадона, САФ-тай уулзахаас гадна Чичарито /Моу Чичаритод хэлсэн гэж байгаа/, Озил, Кака, Ессейн, Ван Перси нарын өмсгөлийг бэлгэнд авсан байна.

Энэ видеоны 30 дахь секундээс багийхантай цуг туннелд байгаа түүнийг харж болно..
http://www.youtube.com/watch?v=Tbm1BUmAzBA

Дэлгэрэнгүй эндээс...
http://sportsillustrated.cnn.com/soccer ... =sc_t12_a1


Ямар гайхалтай түүх вэ. Кристианы видео ч үнэхээр гоё видео байна ард талын дуу нь их гоё зохицож. Кристианы видеог тавьж байгаад сонсонгоо нийтлэлийг нь уншлаа. Үнэхээээр Их сэтгэл хөдөллөө. :sad::
заавал уншаарай хүмүүсээ
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Realist » Sat Apr 13, 2013 9:53 pm

Их гоё түүх болсон байнлээ. Моуринью бас их сэтгэлтэй юм шиг байгаамаа.
Азтай ч залуу.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Realist » Sat Apr 13, 2013 10:19 pm

Image

Энэ зуны аялан тоглолтын тов гарчээ. 7н тоглолт хийнэ.
Станбулаас эхлэх юм байна, уг нь Турк визгүй нтр.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Эрхэмcfc » Sat Apr 13, 2013 11:53 pm

SAVAGE wrote:Шөвгийн 16 д яг сайхан МанЮ тай тааруулна даа гэсэн тааруулав. 8 д одоо арай зөөлөн хоол зоогломоор гэсэн Галатсарай байсан. 4-т Дортмундыг сугалмаар байна гэсэн яг л боллоо.

финалаа таагаагүй байна гэдэг чинь арай... :smile:
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Г.Баяраа » Sun Apr 14, 2013 2:20 am

crusader wrote:
a_odko wrote:Image


Энэ видеоны 30 дахь секундээс багийхантай цуг туннелд байгаа түүнийг харж болно..
http://www.youtube.com/watch?v=Tbm1BUmAzBA

Дэлгэрэнгүй эндээс...
http://sportsillustrated.cnn.com/soccer ... =sc_t12_a1


Ямар гайхалтай түүх вэ. Кристианы видео ч үнэхээр гоё видео байна ард талын дуу нь их гоё зохицож. Кристианы видеог тавьж байгаад сонсонгоо нийтлэлийг нь уншлаа. Үнэхээээр Их сэтгэл хөдөллөө. :sad::
заавал уншаарай хүмүүсээ



Sayan-ий ФБ -дээр тавьсан линкийг хараад орж уншсан юм. Үнэхээр гайхалтай сайхан түүх байна. Хөдөлмөрч сайн залуу байна.
Яах аргагүй хүлээх ёстой хүндлэлээ хүртжээ.
гайхамшиг өдөр болгон бидний эргэн тойронд болох юмдаа
Одко оруулсан байсныг мэдсэнгүй гэхдээ ямар ч байсан бүтнээр нь орчуулчихлаа

ЛОС АНЖЕЛЕС-С РЕАЛ МАДРИДЫН АЗ АВЧИРАГЧ БОЛСОН НЭГЭН ЭРИЙН АЯЛАЛ
Image

Абель Родригез бол Лос Анжелесийн Метроны буудлын шалыг цэвэрлэдэг 41 настай Мексик-Америк нэгэн. Харин Реал Мадридын Жосе Моуриньо бол дэлхийн хамгийн алдартай менежерүүдийн нэг.Тэдэнд адил төстэй зүйл нэгээхэн ч үгүй.

Гэхдээ тэд хачирхалтай боловч нэгэн бодит үйл явдалд хамтдаа оролцсон юм. Родригез энэ үеэр өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж Барселона, Манчестер Юнайтедийн эсрэг хийсэн тоглолтын үеэр Эзэн хааны багийн арын албанд ажилласан юм.

Тэгэхээр Родригез яаж аваад Моуриньогийн анхаарлыг татаж, Сер Алекс Фергусон, Криштиану Роналду, Диего Марадона, Месут Өзил, Кака, Хавьер Эрнандез (Чичарито) нартай уулзаж чадсан бэ ?

Сүүлийн 7 жилийн турш Родригез зун болгон ажлаасаа 2 долоо хоногийн чөлөө аваад Лос Анжелест улирлын өмнөх бэлтгэлээ базааж байгаа Эзэн хааны багт хашаа давсан бөмбөгийг нь авчирах, ачаа барааг нь зөөж өгөх зэргээр сайн дураараа тусладаг байсан байна.

Энэ бол жижиг ч гэсэн маш их ажил. Цалингүй “амралтынхаа” үеэр Родригез өглөө болгон 5 цагт Калифорнияа дахь гэрээсээ гарч Калифорниягийн их сургуулийн бэлтгэлийн талбайд (UCLA) ирдэг байна. Улмаар өдрийн үлдсэн хэсгийг бэлтгэлийн талбайг цэвэрлэж, цэгцлэх зэргээр Моуриньогийн багт хэрэгтэй гэсэн бүхнийг хийж өнгөрүүлдэг байсан аж. Оройн 11 цагт тэрээр гэртээ ирээд хэдхэн цаг унтаад маргааш өглөөний 5 цагт дахин “ажилдаа” явдаг байв.

Тэрээр 8 настайдаа Мексикээс Лос Анжелест нүүж ирсэн бөгөөд бага байхаасаа Европын хөлбөмбөгийг шимтэн үздэг байжээ. Гэвч Европ руу аялах бололцоо түүнд байгаагүй бөгөөд Реал Мадрид – Барселона багуудын “Эль Класико”-г амьдаар нь үзэхийг үргэлж мөрөөддөг байлаа. Жосе Моуриньо энэ улирлыг дуусгаад Реалаас явж магадгүй байгаа учраас Родригез 3 сарын 2-нд явагдах Эль Класиког Испанид очиж үзэн амьдралынхаа мөрөөдлийг биелүүлэхээр шийдсэн байна.

Гэхдэ түүнд хоёр бэрхшээл байлаа. Эхнийх нь тэрээр эхнэр Ольга, охин Мишель (17), Элиана (17), Паоло (10) нартайгаа хамт амрахаар мөнгөө цуглуулж байсан аж. Хоёр дахь нь тэрээр Моуриньо болон клубын төлөөлөгчидтэй яаж холбогдохоо сайн мэдэхгүй байлаа.

“Би явах эсэхдээ үнэхээр эргэлзэж байсан. Гэхдээ эхнэр маань надад “Чи явах хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүл” гэж хэлсэн юм. Бас охид маань ч гэсэн намайг дэмжиж урам өгсөн юм”

Ингээд тэрээр шийдвэрээ гаргалаа. 2 сарын 28-ны өглөө Родригез Мадридад газардаж, Реал Мадридын Вальдебебас дахь бэлтгэлийн баазад хүмүүсээр зам заалгасаар очсон байна. Түүнд тоглолтын тасалбар яаж авах байтугай, ямар зочид буудалд байрлах төлөвлөгөө хүртэл байсангүй. Хамгаалалтын ажилчид мэдээж хэрэг түүнийг дотогшоо оруулахаас татгалзсан бөгөөд Родригезэд замын эсрэг талд суугаад хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй.

Өмнөх өдөр нь Мадридад их цас орсон учраас гадаа чөмөг царцам хүйтэн байлаа.

“Ямар азаар эхнэр маань зузаан хүрмээ ав гэж захьсан юм бэ. Гэхдээ л хамаг бие чичирч байлаа. ”

Родригез орж чадахгүй л байлаа. Тэрээр замын хажууд бараг 5 цаг орчим суусан байна.

***

“Би түүнийг анзаарсан нь үнэхээр гайхамшиг. Бэлтгэлийн баазаас туслахтайгаа гарч явахдаа би замын хажууд сууж байгаа Абелийг харсан юм. Баазын гадна үргэлж олон хүн байдаг. Гэхдээ тэр удаа би Лос Анжелест байсан залууг хараад нүдэндээ ч итгэж чадаагүй” хэмээн Моуриньо ярьж байна.

“Амиго ! Чи энд юу хийж байгаа юм” хэмээн Жосе асуулаа.

“Би та нартай уулзах гэсэн юм. Анх удаа Европт ирж байна. Тэгээд мөрөөдлөө биелүүлж Эль Класико үзэх гэсэн юм” хэмээн Родригез хариулав.

“Гэхдээ тасалбар дууссан шүү дээ. Чи хаана байрлаж байгаа юм”

“Одоохондоо шийдсэн юм алга. Эхлээд юу ч гэсэн эхлээд та нартай уулзая гэж бодсон юм. Хэрвээ та нартай уулзаж чадахгүй бол шууд цэнгэлдэх рүү очоод тасалбар авья гэж бодож байлаа. Тэгээд бүтэхгүй бол гэртээ харихаас өөр яахав ”

Чухам эндээс ид шид эхэлсэн юм.

Моуриньо туслах руугаа залган Родригезийг өөрийнхөө байрлаж байсан зочид буудлын өрөөнд хонуулахаар боллоо. Энэхүү тансаг зочид буудалд Эзэн хааны багийнхан Барсатай хийх тоглолтын өмнө амарч байсан юм. Моуриньо түүнийг сайн амраад, маргааш өглөө бэлтгэлийн баазад ирэхийг захилаа. Эль Класикогийн өмнөх тэрхүү үдэш Родригез Моуриньтой хамт хоолонд орж, өөрийнхөө түүхийг ярьж өгсөн байна.

Барсатай хийх тоглолтын дараа Реал Мадрид Аваргуудын лигийн хасагдах шатны чухал тоглолтоо Манчестер Юнайтедтай хийхээр Англи руу нисэх байв. Родригез зөвхөн Эль Класико үзээд гэртээ харих төлөвлөгөөтэй байсан боловч Моуриньо өөр бодолтой байлаа.

“Чи ер нь бид нартай цуг нөгөөдөр Манчестер луу явчих. Тоглогчдын өмсгөл хариуцах ажлыг чамд даалгаж байна. Бид нар туслахын хажуугаар Аваргуудын лигийн тоглолт ямар байдгийг үзэж, мөрөөдлөө биелүүлэхгүй юу”

Мэдээж Родригезэд татгалзах шалтгаан байсангүй. Гэхдээ тэрээр мөнгөнд санаа зовж байлаа.

Энэ талаараа хэлэхэд Моуриньо инээмсэглээд “Чи надтай цуг байгаа цагт юунд ч санаа зовох хэрэггүй” хэмээлээ.

Родригезийн нүднээс өөрийн эрхгүй нулимс урсаж эхэллээ. Энэ бол баярын нулимс. Тэрээр зочид буудлын өрөөндөө ороод пасспортоо гарган өгөхөд Моуриньо гар утсаараа зургийг нь дараад клубын зохион байгуулагчид руу явуулж Родригезийг аялалын жагсаалтанд нэмэхийг даалгасан байна.

Хувь тавилан хэзээ чиний хичээл зүтгэлийн хариуг барихыг чи хэзээ ч мэдэхгүй. Долоон зуны турш Родригез Реал Мадридын төлөө сайн дураараа ажилласан. Эзэн хааны багаас цалин амлаж байхад хүртэл тэрээр авахаас татгалзсан юм. Харин одоо тэрээр амьдралынхаа мартагдашгүй мөчийг туулах гэж байна.

Үүнээс хойшхи 4 өдрийн тэрээр хэзээ ч мартахгүй. 3 сарын 2-нд Родригез Реал Мадрид Барсаг 2 : 1-ээр буулган авахыг Сантьягу Бернабеу цэнгэлдэхэд үзсэн юм. Клубээс түүнд хамгийн сайн суудлыг өгсөн бөгөөд мөн тоглолтын дараа хувцас солих өрөөнд зочилж Криштиану Роналду болон тоглолтыг үзэхээр ирсэн Марадонатай хамт зургаа авахуулсан юм. (Мөн Марадонагийн найз бүсгүйтэй хамт зураг авахуулж амжсан гэжугаа)

Image

Дараа нь Манчестер луу хийх аялал эхэллээ. Родригез энэ удаа Реал Мадридын багийн нэг гишүүн болсон бөгөөд хувцас хэрэглэл хариуцсан мэргэжилтнээр томилогдсон юм. Тэрээр Англи руу аялах багийн ачаа тээшийг цэгцэлж, Манчестер Ситигийн Этихад цэнгэлдэхэд хийсэн тоглолтын өмнөх бэлтгэлд мөн оролцсон байна.
Моуриньо болон Реал Мадридын тоглогчид түүнийг аз авчирагч хэмээн үзэж багийнхаа хүндэт гишүүн хэмээн үзэх боллоо.

3 сарын 5-нд “Мөрөөдлийн Театр” Олд Траффорд цэнгэлдэхэд Родригез амьдралынхаа турш хэзээ ч төсөөлж байгаагүй мөрөөдлөө биелүүлж Реал Мадридын хамтаар Аваргуудын лигийн тоглолтонд оролцсон юм.
Лос Анжелес дахь гэр бүл болон найзууд нь хүртэл түүнийг Манчестер Юнайтедийн менежер Сер Алекс Фергусоны хажууд зогсож байгааг анзаарсан байна.

Та бүхэн ч гэсэн энэхүү Youtube-ийн бичлэгийн 0 : 31 дэх секунд дээр Олд Траффордын туннель дотор Роналдугийн зүүн талд зогсож байгаа Родригезийг харж болно.

http://www.youtube.com/watch?v=Tbm1BUmAzBA

Үүнээс хэдэн секундын өмнө Юнайтедийн довтлогч Чичарито Родригезтой уулзаж, тоглолт дууссаны дараа өөрийнхөө өмссөн жерсиг бэлэглэнэ хэмээн хэлсэн байна. (Моуриньо өмнө нь Эрнандезтай уулзаж түүнийг нутаг нэгт Мексик найздаа өмсгөлөө бэлэглэхийг хүссэнээ Родригезэд хэлээгүй аж)

“Хүмүүс надтай багийн нэг гишүүн юм шиг харьцаж байлаа. Би үүнийг л үр ач нартаа ярьж өөрөөрөө бахархах болно”


Реал Мадрид тэрхүү тоглолтонд ялалт байгуулж дараагийн шатанд үлдсэн гэдгийг бид нар мэдэж байгаа. Бас Нанигийн улаан хуудас маш том маргаан дэгдээж, тоглолтын хувь заяанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг ч мэднэ. Гэхдээ Фергусон хичнээн бухимдаж, тоглолтын дараахи хэвлэлийн бага хуралд оролцохоос татгалзсан ч гэсэн Моуриньотой хамт хундага тулган ярилцахаас татгалзаагүй гэдгийг Родригез хажуунаас нь харсан юм.

“Ферги гартаа хундага барьчихсан хувцас солих өрөөнөөс гарч ирээд, Жосед дарс бэлэн болчихлоо, хурдан хүрээд ир гэж хэлээрэй гэсэн юм”

“Та нар бол жинхэнэ жентельмэнүүд” хэмээн Родригезийн хоёр менежерт хандаж хэлэхэд Фергусон түүн рүү нүдээ ирмэсэн бөгөөд Мексик эрийн Европын тоглогчид болон дасгалжуулагчдын зурагтай дэвтэрт гарын үсэг зурахаасаа татгалзаагүй юм.
Тоглолтын дараа өөр мартагдашгүй олон үйл явдал болсон. Юнайтедийн хувцас солих өрөөний гадна Эрнандез амласан ёсоороо жерсигээ Родригезэд дурсгаж, нөхөрсөг яриа өрнүүлсэн аж.

“Та Реал Мадридад хэр удаан ажиллаж байна гэж тэр надаас асуусан юм. Үнэнийг хэлэхэд би тэдэнд ажилладаггүй юм гээд болсон үйл явдлыг тайлбарлаж өгтөл тэр над руу том хараад Үнэхээр сайхан түүх байна гэж хэлсэн юм ”

Хавьер Эрнандез тоглолтонд өмссөн жерсин дээрээ гарын үсгээ зураад Родригезэд дурсгалаа.

Image

Дараа нь Бразил хамгаалагч Марсело түүнээс өмсгөлийг нь Юнайтедийн хувцас солих өрөөнд аваачаад Робин ван Перситэй солилцож өгөхийг гуйсан байна.

Родригез хүссэн ёсоор нь солилцсон боловч Марселогоор жаахан тоглохоор шийджээ. Тэрээр RVP-гийн өмсгөлийг ардаа нуугаад Бразил эрд “Ван Перси чамаас өөр хүний өмсгөлийг авна гэнээ” хэмээн хэлэхэд Марсело гайхсан янзтай “Нээрээ юу” хэмээн асуулаа.

“За тоглосон юм аа. Энэ Ван Персигийн өмсгөл”

Ингээд эцэст нь Родригез Лос Анжелес руу авч явах бэлэг дурсгалын зүйлсээр дарагдлаа. Түүний түүхийг дасгалжуулагчаасаа сонссон Өзил, Кака болон Майк Эссьен нар Родригезэд өмсгөлөө дурсгасан бөгөөд тоглолтын бөмбөгийг хүртэл түүнд үлдээсэн байна.

Гэхдээ энэ бүхний дурсамж л хамгийн үнэ цэнэтэй хэмээн тэрээр ярьж байна. Эзэн хааны баг Испаний нийслэлд дахин газардахад Моуриньо клубын төлөөлөгчидтай уулзаж, ялалтаа тэмдэглэн хундага дарс тулгахын хажуугаар аз авчирагч Америк найзыгаа марталгүй түүний талаар хүмүүст ярьж байлаа.


“Клубын хүн болгон баяртай байсан. Учир нь тэд нар бүгдээрээ Абельтэй улирлын өмнө уулзаж байсан. Хөдөлмөрч, сайн хүн гэдгийг нь мэднэ. Тэр бидэнтэй хамт байж хоёр тоглолтонд хоёуланд нь ялалт байгуулсан. Хүмүүс бүр түүнийг үлдэх хэрэгтэй гэж ярьж байлаа”

Манчестерийн онгоц Мадридад газардсан шөнө Родригез Моуриньод Баярлалаа гэж хэлэх зав олдоогүй талаараа дурссан юм. Тэрээр ачаа бараа зөөх ажлаа дуусгахын тулд Моуриньотой уулзаж чадсангүй.
Тэрээр одоо ч гэсэн Моуриньотой яаж холбоо барихаа мэдэхгүй байгаа. Тиймээс энэ нийтлэл бол түүний Моуриньод илэрхийлэх талархал хэмээн ойлгож болно.

Эх сурвалж
http://sportsillustrated.cnn.com/soccer ... z2QQN3dHnD
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Өсөхбаяр » Sun Apr 14, 2013 2:42 am

үлгэр шиг ч сайхан л түүх байна.. Аз дагуулсан* азтай л хүн юм.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Realist » Sun Apr 14, 2013 2:53 am

Баяраа :eek: баярлалаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Dj Tuvshin » Sun Apr 14, 2013 3:26 am

Үнэхээр сайхан түүх!
Хүн хичээвэл болдог гэдгийг Родригез харин ч нэг харуулсан байна даа.
Баяраад баярлалаа!
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Seikoni » Sun Apr 14, 2013 9:10 am

Баяраад баярлалаа.

Goalkeepers: Diego López, Casillas y Adán.
Defenders: Varane, Pepe, Ramos, Coentrão, Carvalho, Marcelo, Albiol y Nacho.
Midfielders: Khedira, Xabi Alonso, Modric, Callejón y Di María.
Strikers: Cristiano Ronaldo, Benzema, Higuaín y Morata.

Лигийн тоглолтууд дээр Касилясыг одоо гаргаж эхэлмээр юм. Kaka бэртэлтэй байгаа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby slo mo jones » Sun Apr 14, 2013 9:31 am

сайхан түүх байна. Азтай, сэтгэлтэй, хөдөлмөр ч эр байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Real.madrid » Sun Apr 14, 2013 9:33 am

Сайхан түүх байна ...Агуу багийн фэнүүд нь хүртэл агуу байх юм даа...Үнэхээр сайхан санагдлаа
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Real.madrid » Sun Apr 14, 2013 9:41 am

crusader wrote:
a_odko wrote:Image

ЛА-ын метроны буудлын шал өнгөлдөг ажилтай Мексик залуу Абел Родригиез хэрхэн Реал Мадридын Барса, МанЮ-тай хийсэн 2 том тоглолтын багийн ажилтны хувиар үзсэн талаар сонирхолтой нийтлэл гарчээ. Заавал уншаарай. Cinderella story, just amazing ...

ТОВЧХОН СИЙРҮҮЛБЭЛ:
Хөлбөмбөгийг багаасаа л сонирхсон тэрээр сүүлийн 7 жил Моуриногийн баг ЛА-д ирэх бүрт багийн бэлтгэлд тусалж, бөмбөг цуглуулах, талбай цэвэрлэх зэрэг ажилд тусалдаг байжээ. Мэдээж ямар ч цалингүй.
Багаасаа Эл Класиког үзэх мөрөөдөлтэй тэрээр түүнийгээ биелүүлэхээр нэг л өдөр шийдэж, санхүүгийн асуудалтай байсан ч эхнэр, хүүхдийнхээ зоригжуулснаар Мадрид руу ниссэн байна. Мадридад газардаад шууд Бернабэуд ирж Моутай уулзахыг хүссэн боловч хамгаалалтын ажилтан нэвтрүүлсэнгүй. Маргааш нь болох тоглолтын тасалбаргүй, буудлын захиалгагүй тэрээр нутаг буцах талаараа бодон дэмий л замын хажууд дааран зогсож байх үед цэнгэлдэхээс гарч явсан Моурино “азаар” түүнийг харснаар бүх зүйл эхэлжээ.
Моу “Найз минь чи энд юу хийж яваа юм бэ” гэснээр яриа эхэлж Моу түүнийг багийнхаа байрлаж байсан буудалд байрлуулж, клубын зүгээс эл Класикогийн тикет өгчээ.
Тоглолтын дараа тэрээр гэрлүүгээ буцах төлөвлөгөөтэй байсан ч Моу түүнд багийн ажилтны хувиар Англи явахыг санал болгосон байна. Тэрээр “Чи хувцас хариуцсан ажилтнаар бидэнтэй цуг яв, бидэнд тусла бас мөрөөдлөө биелүүл” гэсэн байна.
Ингээд тэрээр Олд Траффордод болсон тоглолтыг багийн ажилтны хувиар үзэж Марадона, САФ-тай уулзахаас гадна Чичарито /Моу Чичаритод хэлсэн гэж байгаа/, Озил, Кака, Ессейн, Ван Перси нарын өмсгөлийг бэлгэнд авсан байна.

Энэ видеоны 30 дахь секундээс багийхантай цуг туннелд байгаа түүнийг харж болно..
http://www.youtube.com/watch?v=Tbm1BUmAzBA

Дэлгэрэнгүй эндээс...
http://sportsillustrated.cnn.com/soccer ... =sc_t12_a1


Ямар гайхалтай түүх вэ. Кристианы видео ч үнэхээр гоё видео байна ард талын дуу нь их гоё зохицож. Кристианы видеог тавьж байгаад сонсонгоо нийтлэлийг нь уншлаа. Үнэхээээр Их сэтгэл хөдөллөө. :sad::
заавал уншаарай хүмүүсээ

Энэ видеог үзсэн чинь нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд байх юм... :sad:: :sad::
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby tsenguunm » Sun Apr 14, 2013 1:02 pm

дортмунд Моу-д том бэлэг барьжээ. еерседдее хэт их итгэлтэй улам бардаад л байна аадаа нехдvvд... туршлага гэж юм байна.
ManU, Barca, City-г бавж болсын Дортмундыг ч ялгаагvй. Роналдо Моу 2т итгэж байна. емнех 2 тоглолтондоо бавуулсан дахиж тийм юм болохгvй ээ. Арбелоаг эс тооцуул гарааны 11 бvрэн бvрэлдэхvvнээрээ очих байх бэртэл гэмтэл гэхгvй бол. 2дах тоглолтоо гэртээ хийнэ учиртай(эхний тоглолтодоо л сайн бариад, гоол хусчуул болно доо) 10дахаа авая гэж байгаа бол л хусах хэрэгтэй.

Кака-н бэртэл хэр удах юм болдоо, хурдан ирээсэй. Дортмундад хэрэг болох байх.

енеедер Биельса Билбоа ч чанга даа... Ллорентэ улирал дуусгаад бараг Юве руу явах болцон уу?
Марсело, Касилласыг гараанд гаргаасай. сств5-р тоглолт гарах уу?
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Соёлоо » Sun Apr 14, 2013 7:58 pm

Image

ТА МЭДЭХ ҮҮ ?

Криштиану Роналду "Реал"-ын нэрийн өмнөөс 191 тоглолтонд 194 гоолдсон.

Фантастик!
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron