by Мэргэн » Fri Apr 12, 2013 9:42 pm
Өчигдрийн тоглолтод Коби 47 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт, 4 хаалт, 3 бөмбөг таслалт хийсэн НБА-ийн анхны тоглогч болсон бөгөөд нэмээд бүх 18 чөлөөт шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн нь карьерийнх нь 2-т орох сайн үзүүлэлт, тэгээд ганцхан удаа бөмбөг алдсан, итгэмээргүй. 47 оноо нь Портлэндийн Рөүз Гардений рекорд бол өмнө нь Мэдисон Скүэр Гардений рекордыг 61 оноогоор тогтоож байсан. Харин өөрийн талбайд гэвэл мэдээж алдарт 81 оноо.
Газол сүүлийн 2 тоглолтод 20-30 довтолж, 45 оноо, 13 дамжуулалт, 5 хаалт. Испани залуугийн гайхалтай тоглолт. Газол өөрийн тоглолтондоо тун сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн байна. Тэр бүх л оройн турш Ховардыг олж дамжуулалт өгч эсвэл өөрөө оноо авч байсан юм.
Лэйкерс 16 дахь дараалсан тоглолтондоо анх удаа хоёуланд нь хожлоо.
Портлэндийн дасгалжуулагч Терри Стоттс Кобигийн талаар “Тэр өөрийн гэсэн эрхэм зорилготой ирсэн.... Та нар түүний 47 онооны талаар юу хэлж чадах вэ?”
Ди Антони гэртээ хийх сүүлийн 3 тоглолтынхоо ач холбогдлын талаар “Бүх зүйл. Юта хожигдох эсэхээс хамаарахгүй тоглох ёстой.”
Ди Антони Кобигийн талаар “Тэр биднийг ПО-т оруулахаар шийдчихсэн л дээ”
Ховард Газолтой гар нийлж байгаа тухайдаа “Бид учраа олчихсон. Бид бие биенээ сайн харж чадаж байгаа”
Ламаркус Алдриж Кобигийн талаар “Ахмад тоглогч гэхэд 47 оноо авч байгаа нь биширмээр үзүүлэлт. Тэр бүх л тоглолтын турш талбай дээр байсан. Түүний хүсэл эрмэлзэл бидэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн.”
Коби хамгийн сүүлд 2007 оны 4 сарын 12-нд ЛАК-ын эсрэг 48 минут тоглосон. Үнэндээ сүүлийн 2 долоо хоногт бараг л 3 удаа 48 минут тоглолоо. /2-т нь 47,5 минут/
Портлэндэд Ларри Берд 1986 онд 47 оноо авснаас хойшх анхны 47 оноо авч байгаа тоглогч нь Коби.
“Дасгалжуулагч” Коби хагас цагт хэрхэн тоглохыг шийдвэрлэсэн тухайдаа “Бид Лиллиардыг занганд оруулах хэрэгтэй байсан.... Бид түүний гараас бөмбөгийг салгаад бусад залууст нь бөмбөг өгүүлж шидүүлэх ёстой байлаа.”
Кобигийн Рөүз Гарден дахь 47 онооны рекорд мэдээж эсрэг багийн тоглогчийн авсан хамгийн их гэдэг тодотголтой. Харин Б.Рой 52 оноогоор өөрийн талбайн рекордоо эзэмшдэг.
Майк Труделлээс тоглоход хамгийн хүнд өрсөлдөгч аль баг вэ? гэхэд “Мэдээж үүнийг тоглогчид л хэлнэ. Гэхдээ тэдний ихэнх нь Денвер гэж хэлэх болов уу.”
Мөн түүнээс асуусан нэг сонирхолтой асуулт нь “Коби, Шактай хоёрын эсрэг хоёр тоглоод хожих хослолийг нэрлэж чадах уу, өнгөрсөн одоо хамаагүй” гэхэд
“Сонирхолтой асуулт байна би жоохон бодоотхоё” гэснээ “Ямар ч хослол чадахгүй. Гэхдээ би Оскар болон Л.Алкиндор нарын хослолтой өрсөлдөхийг нь харахыг хүсч байна. Карийм, Мэжик болон МЖ, Пиппен нарын хослол гээд байна л даа. Гэхдээ л хэн нь ч хожихгүй дээ.”
Жордан Хилл бэлтгэл хийгээд эхлэсэн байна. Гүйлтийн зам дээр гүйж, үсэрч байгаа аж. 3-4 долоо хоногийн дараа тоглож магадгүй. Гэмтэл нь 70 хувь эдгэсэн.
Нэш энэ улирлыг өөрийн хамгийн бүтэлгүй, сэтгэл гонсойлгосон улирал гэсэн байна.
Рижжи Миллер “Өрнөдөд хамгийн сүүлийн байраар гарсан баг нь хамгийн эхний байраар гарсан багийг хожвол би л хувьдаа гайхахгүй”
4 сард Коби 29,8 оноо, 8,2 дамжуулалт, 7,4 самбар, 2,6 бөмбөг таслалт, 1,4 хаалт, 45 минут дундажлаад байна. Лэйкерс 4-1
4 сард Газол 18 оноо, 6 дамжуулалт, 10 самбар, 1 хаалт дундажлаж байна. Нэш гэмтсэнээс хойш 6,7 дамжуулалт. Харин бүх оддоос хойш 15 самбар дундажлаж байсан Ховард Газол эргэн ирснээр сүүлийн 5 тоглолтод ердөө 8,2 болж буурсан. Мэдээж түүний орон зайг Газол булаан авсан байгаа.
Өнгөрсөн жил Блэйк бараг л 10 хувьтай гурваас шидэж байсан гэдгийг мэдэх үү? Гэтэл тэр энэ улиралд 42 хувьтай шидэж байгаа нь лигт 15-т орох амжилт.