Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby mune » Wed Apr 10, 2013 9:30 pm

http://hangtime.blogs.nba.com/category/shaqtin-a-fool/ zugaatai shuu. boozer goyo bnaa haha. Pierce bas neg shuugchiig and one hiicheed shanaadaj baisan sanagdaj bna
Just don't stop trying!
User avatar
mune
Duncan
 
Posts: 246
Joined: Mon Mar 05, 2012 2:44 pm
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby bogi8733 » Thu Apr 11, 2013 9:33 am

манайхаан. фэйсбүүк дээрх SPURS-ийн групп нь ямар хаягтай байгаан бол. намайг нэмэх арга байна уу?
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Thu Apr 11, 2013 10:46 am

bogi8733 wrote:манайхаан. фэйсбүүк дээрх SPURS-ийн групп нь ямар хаягтай байгаан бол. намайг нэмэх арга байна уу?

http://www.facebook.com/groups/SASpursMN/
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby mune » Thu Apr 11, 2013 11:05 am

toglolt saihan ehelj bna daa. De colo-g PO-d beldeed garaand gargaj uzej baih shig bna. DEN gallo-gui dovtolgoo muutai baih shig bshd
Just don't stop trying!
User avatar
mune
Duncan
 
Posts: 246
Joined: Mon Mar 05, 2012 2:44 pm
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Saiza » Thu Apr 11, 2013 11:19 am

Мүнэ кириллээр бичих боломж байдаггүй юм уу?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Адмирал » Thu Apr 11, 2013 12:42 pm

Паркер ер нь плэй оффоос өмнө ахиж тоглох нуу айн...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby hosko » Thu Apr 11, 2013 1:39 pm

За бараг нөгөөдөр гэхэд гараад ирэх байхаа... Үгүй бол тэрний дараагийнх дээр бол зоолттой тоглоно... Аан тэгэхэд ЛАЛ-тай билүү дээ нээрээ... Тэгэхээр нөгөөдөр тоглохгүй бол ЛАЛ-ыг өнжөөд, сүүлийн Дайчидтай хийх тоглолтонд ирж мэдэх юм...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby kayo » Thu Apr 11, 2013 1:52 pm

Ер нь 2р гараад рокетстой тоглосон нь хамаагүй дээр юм биш үү, Кобетой зууралдаж байснаас плэй-оффын бараг туршилгагүй шахуу рокетсыг амархан нухах байлгүй.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby tim » Thu Apr 11, 2013 2:10 pm

Харин тэгээл 2-р гарах санаатай л тоглоод байгаан бишүү :ногоон:
GO SA SPURS&GUNNERS
tim
 
Posts: 349
Joined: Wed Mar 05, 2008 11:22 pm

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Адмирал » Thu Apr 11, 2013 2:23 pm

hosko wrote:За бараг нөгөөдөр гэхэд гараад ирэх байхаа... Үгүй бол тэрний дараагийнх дээр бол зоолттой тоглоно... Аан тэгэхэд ЛАЛ-тай билүү дээ нээрээ... Тэгэхээр нөгөөдөр тоглохгүй бол ЛАЛ-ыг өнжөөд, сүүлийн Дайчидтай хийх тоглолтонд ирж мэдэх юм...

тэр хооронд чинь фантази дээр алуулчкаад байнашт ... танайх яахав :ногоон:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 11, 2013 2:31 pm

ЛАЛ бараг тод болонгуут 2-р гарчих гээд бна уу даа. өөрснөө 1 тоглох дээрээ хожигдоод өгөхөд ЛАЛ бат, ОКСтэй тоглох дээрээ хусуулчвал ОКС нь бат. айн? дураараа л бшд. ккк
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 11, 2013 2:59 pm

ОКС-той 1 байгаа гээд байсан үгүйм бшд. ОКСын хуваарь янаг юм бна. танайх бараг 2-р юм бна дөө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Thu Apr 11, 2013 11:17 pm

"БАГ ШИГ БАГ"

By: Идэр-Ууган Ганбат (Score студи)

"Сагсан бөмбөг бол багийн спорт" гэж бид хэлэх дуртай. Баг гэдэг нь талбай дээр хөлсөө урсгах 5 тоглогч, суудлаас дэмжих сэлгээнийхэн, шүүгчтэй хэрэлдэх дасгалжуулагч, хувилбар боловсруулах туслахууд, бэлтгэл хангах трэйнэр, бэртэл эдгээх эмч, бөмбөг зөөх хүүхдүүд, тоглолт шимтэн үзэх үзэгчид гээд бүгд багтдаг том ойлголт. Гэвч аливаа багийн амжилтын цаана хөрөнгө мөнгөөр нь хангах эзэн, оновчтой шийдвэр гаргах менежер байдаг гэдгийг сэтгүүлчид бид ярилгүй, фэнүүд та нар ойшоолгүй өнгөрдөг тохиолдол олонтаа. Тэгвэл баг шиг баг гэж юуг хэлдэг юм бэ?

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Сан Антонио Спөрс шиг жижиг зах зээлд тогтмол амжилт үзүүлж, NBA-г ноёрхсон баг бараг үгүй. "Тэд яаж ноёрхсон юм бэ?" гэж хэрүүл хийхээс чинь өмнө би дараахи статистик баримтыг хэлье:

- 36 жил NBA-д үйл ажиллагаа явуулахдаа тэд 32-т нь Плейоффт шалгарчээ
- 2 жил дараалан Плейоффыг өнжиж байсан удаа тэдэнд үгүй, энэ амжилтаараа NBA-д цорын ганц нь
- Грэгг Поповичийн үед тэд 16 жил дараалан Плейоффт шалгарчээ
- Мөн эдгээрээс 14 жилд нь дараалан 50 болон түүнээс дээш хожлыг байгуулжээ
- Ажил хаялттай, 66 тоглолттой өнгөрсөн улиралд хүртэл тэд 50 хожил авчээ
- 2012 онд ESPN сэтгүүл тэднийг БҮХ АМЕРИКИЙН СПОРТУУДЫН СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ БАГ-аар өргөмжилжээ

Дургүй хүмүүс нь тэдний дөрвөн аварга цолыг тооны хувьд бага байна гэж басамжилж болох ч өнөөгийн өрсөлдөөн ихтэй NBA-д нэг Аварга цолонд хүрнэ гэдэг ямар хэцүүг бид мэддэг болсон. Тэгвэл Спөрс багийн нууц нь юу вэ? Тэд бага мөнгөөр, жижиг зах зээлд яаж ингэж тогтмол амжилтыг гаргаж чадаж байна?

Юуны түрүүнд энэ багийн эзэн нь Петер Холт. Далласын Марк Кюбан шиг нэр хүнд түүнд байхгүй ч Сан Антониочууд түүнийг баатар мэт боддог нь ойлгомжтой. Энэ оны эхээр NBA-гийн Удирдах Зөвлөлийн Даргаар түүнийг сонгосон нь бас л нэгийг илтгэнэ. NBA-гээс зааж өгсөн цалингийн цэсийг хэтрүүлэн, татварт их хэмжээний мөнгө төлөхгүйн тулд Холтын зүгээс хүндхэн шийдвэрүүдийг гаргаж, төсөвтөө тааруулж ирээдүйн оддыг цуглуулах үүргийг өгсөн нь бас л оновчтой шийдэл.

Тэр үүргийг нь багийн ерөнхий менежер Р.С Бюфорд гүйцэтгэнэ. Хөшигний цаана тэрээр багтай холбоотой бүх л чухал шийдвэрийг гаргана. Багийн уур амьсгалыг анхнаас нь сайн бүрдүүлж, тохирох тоглогчдыг нь дэлхийн өнцөг булан бүрээс хямдхан олж, шаардлагагүй мөнгийг хий хоосон нэртэй тоглогчдод зарахын оронд ирээдүйн оддоо сэлгээнээс бэлдэж, дараагийн нүүдлээ байнга боддог нь энэ хүний авъяас гэмээр. Драфтын 2-р тойргоос Паркер, Жинобили нарыг олсон хүнтэй юу ярих вэ дээ. Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобили гэсэн Их Гурвалыг Дэнни Грийн, Кавай Леонард, Тиаго Сплиттэр гэх мэт чөлөөт агент, Драфтаас авсан ур чадвартай залуу тоглогчдоор хүрээлүүлдэг нь энэ хүний онцгой чанар.

Холт, Бюфорд хоёрын хөдөлмөрийг хэрэгжүүлж, Спөрсийг өдий зэрэгт авч яваа хамгийн гол хүн бол Грэгг Попович. Сэлгээний сандалд шигдээстэй нөхөрийг роль тоглогч, роль тоглогчийг од болтол нь хөгжүүлж чадах ховор ур чадвар энэ дасгалжуулагчид бий. Ганц тоглогчийн ур чадвар дээр бус багийн тоглолт дээр суурилсан түүний системтэй дасгалжуулалт хэний ч ард орохгүй. Талбайн гадуур тэр багаа яг нэг гэр бүл шиг л байлгадаг. Тоглогчдын хооронд зөрчил гарна гэж үгүй, хувцас солих өрөөнд сагснаас өөр юм ярина гэж байхгүй.

Дээрхи гурван эрхмийг талбай дээр баярлуулдаг нь энэ багийн лидер Тим Данкан болон түүний хоёр хамтрагч Паркер, Жинобили нар. Оддын өвчин, онгироо зан, хэнхэг сэтгэлгээ тусаагүй энэ гурав багаа, гэр бүлээ, бие биенээ гэсэн сэтгэлээр өөрсдийгөө болон багийн залуучуудаа цэнэглэж, цалингаа хүртэл золиосолж байсан тохиолдол бий. Энэ багт уран гоё тохолт хийдэг, шагай мулталтал хуурдаг, өсрөлдөгчөө ярвайтал онгирдог тоглогч байхгүй ч самбардаж хийдэг, цацаж оруулдаг, үзэгчдээ сэргээдэг тоглогчид нь бий. Эцсийн эцэст 2 оноо л бол 2 оноо.

Сан Антонио Спөрсийн тоглолтыг бид уйтгартай гээд үзэхгүй байж болно. Дэндүү их хамгааллаа гээд гоочилж болно. Гэхдээ суурь тоглолт, хамгаалалт хоёр аварга цолонд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Багийн эзэн, ерөнхий менежер хоёр юу хийдгийг, удирдаж буй дасгалжуулагч ямар чухал болохыг хэлэх гэсэн санаа бол энэ. Бөмбөгөнд хүрдэггүй гуравыг магтахдаа битгий мартаарай! Энэ бүгдийг мэдэж, ойлгодог хүмүүс мэр сэр байгаа л байх, гэхдээ би мэддэггүй, анзаардаггүй хэдэд нь зориулж бичлээ. Энэ жил Спөрс аварга авахгүй байж болно, харни Аварга болвол энэ нийтлэлийг санаж фэн нь юм шиг баярлаарай, дэмжээрэй!!!

Сан Антонио Спөрс бол БАГ ШИГ БАГ...
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby hosko » Fri Apr 12, 2013 12:51 am

Үнэхээр сайхан бичжээ... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby bogi8733 » Fri Apr 12, 2013 8:51 am

яаая бараг нулимс унах гэж байш д. хэхэ. гоё болжээ.
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby muron » Fri Apr 12, 2013 9:11 am

Баярлалаа.
Бараг өгүүлбэр бүрийг нь уншихдаа харин тийм шүү дээ гэж хэлсээр дуусгалаа.
Last edited by muron on Fri Apr 12, 2013 1:38 pm, edited 1 time in total.
muron
 
Posts: 65
Joined: Tue May 20, 2008 9:53 am

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby slo mo jones » Fri Apr 12, 2013 9:31 am

:eek:
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby mune » Fri Apr 12, 2013 2:23 pm

bogi8733 wrote:яаая бараг нулимс унах гэж байш д. хэхэ. гоё болжээ.

heleed yu gehvee, nud burelzeed l yavchlaa hehe
Just don't stop trying!
User avatar
mune
Duncan
 
Posts: 246
Joined: Mon Mar 05, 2012 2:44 pm
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby mune » Fri Apr 12, 2013 2:25 pm

Saiza wrote:Мүнэ кириллээр бичих боломж байдаггүй юм уу?

болно л доо, гэхдээ харахгүй бичих гэхээр 2 товчлуур болгоны нэгт нь бакспейс дарах залхуутай байдаг юмаа.
Just don't stop trying!
User avatar
mune
Duncan
 
Posts: 246
Joined: Mon Mar 05, 2012 2:44 pm
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby slo mo jones » Fri Apr 12, 2013 2:29 pm

Нөгөө Мобигийн тэмцээн амжилттай юу
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby bogi8733 » Fri Apr 12, 2013 2:52 pm

манайхан завтай бол ийшээ орчооч, сонирхолтой ш д.

http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=96&t=8111
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby Отгоо » Fri Apr 12, 2013 3:49 pm

bogi8733 wrote:манайхан завтай бол ийшээ орчооч, сонирхолтой ш д.

http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=96&t=8111


Фантази юм уу?
BLUE TILL I DIE
User avatar
Отгоо
 
Posts: 419
Joined: Wed Jul 06, 2011 8:28 pm
Location: Улаанбаатар

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby hosko » Fri Apr 12, 2013 3:58 pm

Тэх... ПО-гийн үеэр өдөрт зөвхөн нэг л тоглогч сонгоод л үзнэ... Гэхдээ нэг л өдөр мартчих юм бол тэгээд л будаа... Их л хувын ЗБ өндөртэй хүний хийх ажил даа... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby bogi8733 » Fri Apr 12, 2013 5:03 pm

заавал өдөр бүр биш юмаа гэхэд 7 хоногоор нь ч сонгож болно ш д. хамгийн гол нь хэрэв авъяасаараа түрүүлж чадвал 25000$ шагналтай. ккк
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Re: Сан Антонио Спэрс 2012-2013 оны улирал

Postby hosko » Fri Apr 12, 2013 5:33 pm

тэр ч тийм шүү...

Гэхдээ лидерүүдээ 7, 7 хоногоор зарлаад явдаг байхаа... 1 вийкт нь ч болох нь ээ лидер болчихвол бас зүгээр л юм билээ... Ноднин хэн билээ дээ нэг нь шууд л Брон, Коби, КД гээд л аваад эхлэсэн... Эхний 2 вийк бол лаасан ш дээ... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests