by Мэргэн » Thu Apr 11, 2013 6:13 pm
ЛЭЙКЕРСИЙН ЭСРЭГ ПОРТЛЭНД
Коби Брайнт багаа тэргүүлж улирлын хамгийн их 47 оноогоо авснаар Лэйкерс Портлэндийг Рөүз Гарден ордонд нь 113-106 харьцаатай буулган ээлжит маш чухал хожлоо авлаа.
Коби 27 довтолж 14-ийг нь, торгуулын шугамны араас 18 шидэж 18-ууланг нь амжилттай болгож, нэг ч секунд амралгүй 48 минутыг талбайд өнгөрүүлснээр Лэйкерс Ютагаас 1 хожлын зөрүүтэй болж Өрнөд бүсийн Плэйоффийн сүүлчийн эрхийг халааслахад нэг алхам ойртлоо.
Энэ улирлын шилдэг шинэ тоглогчийнхоо шагналыг нэгэнт халаасалчихаад байгаа Портлэндийн рүүкий залуу Д.Лиллард гайхалтай тоглож карьерийн хамгийн их 38 оноог 9 оновчтой дамжуулалтын хамт авсан ч баг нь 9 дараалсан хожигдлоо амслаа.
Кобигийн талаар Алдриж “Түүний хүсэл эрмэлзэл энэ үдэш бидэнд гүн сэтгэгдэл төрүүллээ. Тэр тоглоомонд хожигдохыг хүсээгүй”
Лэйкерс багаараа улирлын хамгийн өндөр 58,9 хувьтай довтолсон. Гэхдээ 3 онооны шугамны араас 19 шидэж ердөө 6-г нь оновчтой болгосон.
Портлэнд тоглолт дуусахад 9 минут үлдээд байхад 95-90 харьцаатай тэргүүлж байсан ч Коби дайралт хийснээр Лэйкерс 5 минутанд 16-5 харьцаатай илүүрхэж 4:09 минут үлдээд байхад 106-100 харьцаатай болж тэргүүллийг булаан авснаар дахиж эргэж хараагүй.
Лиллиардын талаар Коби “Лиллиард гарч ирэнгүүтээ л биднийг түлж эхлэсэн. Би тэднээс тасарчихгүй байхыг хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ яг л гүйгч зугтаад л, ард нь байгаа залуу түүнээс тасрахыг хүсэхгүй, харин ч хөл нийлүүлэн алхах ёстой холын зайн гүйлтийн уралдаан шиг байлаа. Тэр бол гайхалтай залуу, үнэхээр гайхалтай шүү. Би түүнд чи их муу жаал байлаа шүү гэж хэлсэн.”
Коби эхний үед 17, эхний хагаст 28 оноо авсан. Лиллиард мөн л эхний үед 17 оноо авсан бөгөөд харин эхний хагасыг 25 оноотойгоор дуусгасан.
Портлэнд эхний хагаст 60,5 хувьтай шидсэн ч хоёрдугаар хагаст ердөө 28,6 хувьтай довтолсон.
Портлэндийн дасгалжуулагч Терри Стоттс 2 өдөр дараалан тоглож буй Лэйкерсийн ахмад тоглогчдийн эсрэг залуу бүрэлдэхүүнээ эхний хагаст дураар нь тоглуулсан. Тэр нь ч үр дүнгээ өгч баг нь эхний хагасыг 69-61 харьцаатай тэргүүлсэн. Энэ 69 оноо нь тэдний улирлын эхний хагас дахь хамгийн их оноо нь байлаа.
Д.Лиллиард Кобигийн талаар “Маш олон бахархах зүйлтэй орой байлаа. Алдрын танхимд нэрлэгдэх онооны хамгаалагч тэр, бууж өгөхийг хүсээгүй рүүкий залуу би гээд л. Би хэд хэдэн оноо авсны дараа тэр намайг хамгаалсан. Уилл Бартон 2 алдаа авчихаар нь би Кобиг хамгаалахаар шийдсэн. Энэ бол ердөө л өөрчлөлт байснаас биш бид хоёрын хоорондох халз тулаан байгаагүй. Энэ бол тоглоомыг хэрхэн дуусгах тухай л юм”
Лэйкерс Рөүз Гарден ордонд 2002 оноос хойш 5 хожиж 17 хожигдоод байна..... Лиллиард 2004 оны 3 сарын Кливеландын рүүкий Леброн Жэймсээс хойшх 38 оноо авч, 9 дамжуулалт өгсөн анхны рүүкий боллоо... Лиллиард энэ улиралд 38 оноо, 9 дамжуулалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэсэн анхны тоглогч.... Стив Блэйк сүүлийн 2 минутад 2 довтолгооны самбар авч, нийт 8 оноо, 7 самбартайгаар тоглолтыг дуусгалаа... Коби карьерийнхаа 2-т орох шилдэг үзүүлэлтийг торгуулын шугамны араас гүйцэтгэлээ. Тэр өмнө нь 2009 онд Нью-Йоркийн эрсэг 20-20 хийж байсан..... Коби аркны араас 1-5 шидсэн бөгөөд сүүлийн 33 оролдлогынхоо 4-ийг нь хийгээд байна..... Коби энэ улиралд Портлэндийн эсрэг 4 тоглохдоо 36,0 оноо дундажлалаа.... Харин Ховард тэдний эсрэг 23,3 оноо, 12,3 самбар дундажласан.... Стив Нэш 5 дахь тоглолтоо өнжлөө...... Портлэнд гарааны гурван тоглогчгүй тоглолоо. Николас Батум мөр, Ж.Ж.Хиксон нуруу, Уэсли Мэтьюс шагай..... Тэдний гараанд 4 рүүкий гарсан юм. Лиллиард, Бартон, Мэйрс Леонард тэгээд Виктор Клэвер