WTA Tour Championships

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: WTA Tour Championships

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 18, 2013 10:54 am

hosko wrote:Миний дэмждэг 2 л доо... Чи нээх Машаг минь ганцаараа минийх энэ тэр гээд дайраад байхгүй шүү... хаха

Тэгээд ч хэд хоногоос Надал Машаг найрна гэж байна лээ... :ногоон:

вахахаха
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Wed Mar 20, 2013 10:02 am

Шугапова чинь Азаранкаг алгасаад 2 луу ороод ирцийм байнашт
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 01, 2013 11:22 am

Ландаакыг барахгүй дуусах юм бна даа манай Маша.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: WTA Tour Championships

Postby hosko » Mon Apr 01, 2013 11:25 am

Харин эхний сет аваад л ганган эхлэж байснаа, дараа нь бүр алуулж энэ тэр... Серена зодог тайлаахаар нэг хэсэг Маша дарлаж магадгүй шүү... Маша бас Жюстинд алуулдаг байсан ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Wed Apr 03, 2013 7:49 pm

Шарапова 11 тоглолт дараалан Сэрэнад хожигдож байна гэнээ
ямар эвгүй стат вэ энэ чинь гэхдээ Шугапова нас залуу, Сэрэна хөгширч яваа болохоор Шугаповагийн өөрийнх нь хэлснээр хэзээ нэг өдөр хожиж энэ цувралаа зогсоох байлгүй дээ ккк

12/2013 WTA Miami (USA) Final Hard Serena Williams 4-6 6-3 6-0 Maria Sharapova
7/2013 WTA Doha (QAT) 1/2 Hard Serena Williams 6-3 6-2 Maria Sharapova
43/2012 WTA Istanbul (TUR) Final Hard Serena Williams 6-4 6-3 Maria Sharapova
31/2012 WTA London (GBR) Final Grass Serena Williams 6-0 6-1 Maria Sharapova
19/2012 WTA Madrid (ESP) 1/4 Clay Serena Williams 6-1 6-3 Maria Sharapova
30/2011 WTA Stanford (USA) 1/4 Hard Serena Williams 6-1 6-3 Maria Sharapova
25/2010 WTA Wimbledon (GBR) Fourth Grass Serena Williams 7-6(9) 6-4 Maria Sharapova
16/2008 WTA Charleston (USA) 1/4 Clay Serena Williams 7-5 4-6 6-1 Maria Sharapova
12/2007 WTA Miami (USA) Fourth Hard Serena Williams 6-1 6-1 Maria Sharapova
3/2007 WTA Australian Open (AUS) Final Hard Serena Williams 6-1 6-2 Maria Sharapova
3/2005 WTA Australian Open (AUS) 1/2 Hard Serena Williams 2-6 7-5 8-6 Maria Sharapova
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Thu Apr 11, 2013 1:39 pm

Возняцки Ирландын гольфчин Rory McIlroy-тэй явдаг юм байнашт кккк
Гайгүй залуучууд ер нь тэннисчин хүүхнүүдийг сонирхдоггүй юм болов уу...
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby hosko » Thu Apr 11, 2013 2:13 pm

Теннис сонирхдог хүүхнүүдийг ингэхэд ер нь яаж байх юм? кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Thu Apr 11, 2013 2:19 pm

хаха
спорт сонирхдог хүүхнүүд ер нь сонирхолгүй байдын бишүү :р
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 11, 2013 2:34 pm

ARBAR wrote:хаха
спорт сонирхдог хүүхнүүд ер нь сонирхолгүй байдын бишүү :р

спорт сонирхдог хүүхнүүд ямар 1 юманд сонирхолгүй юм уу эсвэл спорт сонирхдог хүүхнүүд бусдад сонирхолгүй юм уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Thu Apr 11, 2013 2:35 pm

бусдад
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby hosko » Thu Apr 11, 2013 8:35 pm

Тийм байх учиргүй дээ... Муу хогнууд өөрсдөөс нь илүү мэдээд байхаар дүрвэж байхгүй юу... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Mon Apr 15, 2013 8:20 am

тийм байх :ногоон:

Фэд Капт Оросын шигшээ Словакийн шигшээтэй тоглоно.
Павлючэнковаг дасгалжуулахаар хайрт Хингис минь Москвад ирээд байгаа гэнэ.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby hosko » Mon Apr 29, 2013 2:24 pm

Маша хааяа хусуулчихаад байдаг Ли На-гаа Штутгартад нэг юм аргалаад түрүүлчихэж... Хагас шигшээд харин Кербертэй бэлээн юм болж байж хожсон... 2 сайхан амьтан л нүүлгэлцээд байгаа харагдсан, яг тухтай үзэж чадаагүй...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: WTA Tour Championships

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 29, 2013 2:33 pm

Тэрний өмнө Ивановичтой бас 3 сет алалцаал байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Fri May 03, 2013 10:04 am

1993 оны 4 сарын 30
Шөвгийн 8 тоглолт. Ситизэн кап. Хамбург хот. Герман.
Моника Сэлэш vs Магдалэна Малеева


Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө энэ өдөр спортын түүхэнд нэгэн хар өдөр тохиосон нь тоглолтын дундуурх түр завсарлагын үеэр үзэгчдийн дундаас нэг этгээд гүйн гарч ирж сууж байсан Моника Сэлэшийн араас хутгалсан явдал байлаа.
Штэффи Графын улаан фээн гэх энэ эр өөрийн хайртай тоглогчдоо туслахыг хүссэн гэдэг.

Моника Сэлэш гэж хэн бэ?
1988 онд 15 настайдаа мэргэжлийнхний эгнээнд орж ирэн 1989 оны 5 сард анхны тайтлаа Хьюстонд авсан байдаг. Үүнээс 1 сарын дараа анх удаа Их дуулгын хагас шигшээд шалгарсан ч Ролан Гарросын шороон дээр Штэффи Графт 3–6, 6–3, 3–6-р хожигдож, он дуусахад чансаагаараа 6-д орж ирсэн байна.
Харин дараа жил нь Ролан Гарросын финалд Граффтай дахин таарч 7-6, 6-4-р хожсоноор 16 нас 6 сартайдаа Ролан Гарросын түүхэнд хамгийн залуудаа түрүүлсэн тэннисчин болсон бөгөөд одоогоор энэ рэкорд эвдэгдээгүй байгаа.

Ийнхүү тэр жилээ чансаагаараа 2-т бичигдэх болж нэгэн шинэ од тэннисний ертөнцөд гялалзан гарч ирсэн юм.

1991 он түүний эмэгтэйчүүдийн тэннисний ертөнцийг эзэгнэсэн 2 жилийнх нь эхлэл байлаа.
АО-ы финалд Яна Новотнаг хожин түрүүлж 3 сард нь Графын оронд чансааг тэргүүлж эхэлсэн. Ролан Гаррост Аранта Санчэс Викариог хожиж дахин түрүүллээ.
Хөлний бэртлээс болон 6 сар завсарлахаар болж Уймбэлдонд оролцоогүй ч USO-д Мартина Навратиловаг хожин түрүүлж тэр жилээ 3 Их дуулгын эзэн болсон.

1992 онд Уймбэлдоны финалд Штэффи Графт хожигдож бусад 3 Их дуулгад түрүүлснээр Ролан Гаррост 3 дараалан /1990-1992/ түрүүлсэн рэкордын эзэн болсноос гадна АО, USO-нд хоёуланд нь 2 жил дараалан түрүүлсэн.

1991 оны 1 сараас хойш оролцсон 34 тэмцээний 33-т нь финалд шалгарч 22-т нь түрүүлж, оролцсон 9 Их дуулгын тэмцээнийхээ 8-д нь түрүүлж 55-1 гэсэн рэкорд тогтоон, 4 жил дараалан чансаагаараа тэргүүлсэн Графын байрыг булаан авч 2 жил эзэгнээд байсан юм.
Энэ бол 19 настай Моника Сэлэшийн ид мандан бадарч байсан үе байлаа.

Харин энэ үед Штэффи Граф?
23 настай Штэффи Граф 11 Их дуулгад түрүүлчихсэн, 4 жил дараалан чансаагаараа тэргүүлчихсэн байв.


1993 оны Австралийн нээлттэй тэмцээн
Хагас шигшээд Штэффи Граф Аранта Санчэсийг7-5, 6-4, Моника Сэлэш Габриэла Сабатиниг 6-1, 6-2-р хожин шигшээд шалгарлаа.
Моника Сэлэш Графийг 4–6, 6–3, 6–2-р хожин түрүүлж 9 дэх Их дуулгаа авлаа. Энэ 2 нийт 4 удаа финалд таарч Сэлэш 3-1 харьцаатай болгон тэргүүллээ бататгасан. Мөн 3 дахь жилээ дараалан /1991-1993/ АО-д түрүүллээ.
2 сард Virginia Slims of Chicago-д Мартина Навратиловаг хожин түрүүлэв.

Тэр ойрын хэдэн жилдээ эмэгтэйчүүдийн тэннисний ертөнцийг ноёлох нь гарцаагүй болсон байв.

Харин энэ бүхний дараа дээрх харамсалтай үйл явдал болсон юм.
Хамгаалагч нар 2 дахиа хутгалах гэж байхад нь хамгаалж, аз болж чухал эрхтнүүдэд нь нөлөөлсөн ноцтой гэмтэл учруулаагүй, яаралтай тусламж хурдан авч чадсан учраас тэр амьд үлдсэн. Дөнгөж 20 хүрч яваа түүнд үнэхээр хүнд цохилт болсон нь мэдээж. Түүнийг хутгалсан этгээд сэтгэцийн өвчтэй гэсэн шалтгаанаар хорих ял эдлээгүй харин Моника Сэлэш Гэрманд дахин хэзээ ч очоогүй.

"This attack irreparably damaged my life and stopped my tennis career. . . . He has not been successful in his attempt to kill me, but he has destroyed my life." Monica Seles

"She got stabbed in her office, Can you imagine being in your office and someone opening the door, coming up behind you and sticking a knife in your back?" former No. 1 Jim Courier

Харин Штэффи Граф 1993 оны АО-д хожигдсоноос хойш 1996 он хүртэл 10 Их дуулгад түрүүлсэн.


1995 онд Моника Сэлэш аймшигт явдлаас хойш 28 сарын дараа эргэн ирж Canadian open-д түрүүлж сарын дараа USO-д амжилттай тоглон финалд шалгарсан ч өрсөлдөгч Штэффи Графт 6–7, 6–0, 3–6 хожигдсон. 2 дахь сэтийг нэг ч гэйм өгөлгүй хожиж чадсан.

1996 онд Анкэ Хюбэрийг хожин 4 дэх АО цомоо хүртсэн нь түүний сүүлийн Их дуулгын цом байлаа.
Гэхдээ энэнээс хойш 2 ч Их дуулгын финал, хэд хэдэн хагас шигшээ, шөвгийн 8-д шалгарч чадсан.
Тэр жилээ USO финалд шалгарч мөн л Штэффи Графт 5-7, 4-6 хожигдсон.

1998 онд Сэлэшийн дасгалжуулагч, аав Кароли хорт хавдраар нас барсан нь түүнд үнэхээр хүнд цохилт болсон ч хэдхэн 7 хоногийн дараа Ролан Гаррост оролцож финал хүртэл тоглож чадсан. Шөвгийн 8-д чансаагаараа 3-т бичигдэж байсан Яна Новотнаг 4-6, 6-3, 6-3, хагас шигшээд чансаагаараа тэргүүлэгч Мартин Хингисийг 6-3, 6-2 буулган авч финалд Аранта Санчэстай тааран 6-7, 6-0, 2-6 хожигдсон юм.

2002 онд бараг бүх тэмцээнд оролцож Их дуулгад гэхэд шөвгийн 8 хүртэл явж /АО-н хагас шигшээд Мартина Хингист, Ролан Гарросын шөвгийн 8-д Вэнус Уйллиамсд, Уймбэлдоны шөвгийн 8-д Жюстин Энэнд, USO-ы шөвгийн 8-д мөн Вэнус Уйллиамст хожигдсон/ тэр үед ид гайхуулж байсан Вэнус Уйллиамс, Каприати, Мартина Хингис, Жюстин Энэн, Мариа Шарапова, Ким Клийстэрс, Линдсэй Дэвэнпорт нарыг хожиж маш амжилттай тоглож байсан бөгөөд чансаагаараа 7-д бичигдэж чадсан юм.

2003 оны хавар Италиан опэнд Надя Пэтроватай тоглож байгаад хөлөндөө бэртэл авсан ч хэдэн 7 хоногийн дараа Ролан Гаррост оролцож эхний тойрогт мөн л Надя Пэтровад 2 сэт дараалан хожигдсон нь түүний Их дуулгад эхний тойрогт хожигдсон анхны тохиол болсон юм.

Үүнээс хойш тэр албан ёсны 1 ч тоглолтод оролцоогүй. Мартина Навратиловагийн хамтаар 2005 онд 2, 2007 онд 3 нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд 2008 оны 2 сард мэргэжлийн тэннисний ертөнцөөс албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдсэн.

Дашрамд хэлэхэд Моника Сэлэшт зориулж Австралийн Young Elders хамтлаг Fly Monica fly дууг зориулсан. Энэ дуу тэр үед надад маш их урам зориг өгч байсан гэж Сэлэш ярьсан байдаг. 1996 онд АО-д түрүүлэхдээ энэ хамтлагийнхантай уулзжээ.

Хэрвээ энэ явдал болоогүй бол... гээд бодохоор Штэффи Граф, Моника Сэлэш 2-н хэн нь илүү байх байсан бол?
Last edited by ARBAR on Fri May 03, 2013 11:40 am, edited 1 time in total.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Fri May 03, 2013 11:13 am

Моника Сэлэшийг бүрэн дүүрэн мэдэхгүй, намайг дөнгөж сонирхож эхэлж байх үед энэ явдал болж байсан. Штэффи Граф, Моника Сэлэш хоёрыг өрсөлддөг байсныг, Сэлэш хутгалуулаад бөөн асуудал гарч байсныг, Графын аавыг үүнд буруутай гэж яригдаж байсныг л мэдэхийн. Графаас илүү Сэлэшийг дэмждэг байсан юмдаг кк. Гэхдээ энэ агуу тоглогчийн тухай энэ өдөрт нь зориулаад энд тэндээс түүгээд эвлүүлж дэвлүүлээд нэг ийм юм бичлээ. Уг нь яг энэ өдөр нь оруулъя гэж бодож байсан боловч амжсангүй.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby hosko » Fri May 03, 2013 12:55 pm

Үнэхээр сайхан нийтлэл байна... :eek:


Ер нь бол Граффын аавын л захиалсан зүйл гэсэн хардлагыг би үнэн байх л гэж боддог... Селешийн гайхалтай байсан он жилүүдийг харж байгаагүй ч харьж байсан үеийнх нь тоглолтыг харахад л тэр үнэхээр агуу байсан нь мэдрэгддэг байж билээ...

Тэр Надяд Ролан Гаррост хожигдох үед нь би ер нь орос хүүхнүүдийг дэмждэг байсан болохоор нөхрийн эсрэг балиалж байсан санагдаж байна... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Fri May 03, 2013 1:37 pm

Графын аав ч асуудалтай л даа. Бараг л тэгсэн байх.
Энэний дараа Граф чинь татвараа нуусан ч билүү төлөөгүй ч билүү бөөн асуудалд ороод санхүүг нь хариуцдаг байсан аавынх нь хийсэн ажил болж таараад шорон моронд орлуу даа.
Ааваасаа болж Граф ч нэг хэсэг хэцүү байсан шүү хөөрхий минь хэхэ
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby hosko » Fri May 03, 2013 3:32 pm

Би фб дээрээ тэссэнгүй оруулчихлаа... Зохиогчийн нэрийг дурьдсан болно... кк

Гэснээс цонхын үндсэн пэйж дээр дээрх нийтлэлийг хэвлэж өгөхийг эрх бүхий хүмүүсээс хичээнгүйлэн хүсье... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: WTA Tour Championships

Postby Takanohana_Nowitzki » Fri May 03, 2013 3:52 pm

Янзын түүх бна. бас аймаар. энэ 2-ийн нэрийг мэдэхээс хоорондоо ийм өрсөлдөөн үзүүлж явсныг нь мэдэхгүйм бна. аргагүй л дээ, эдний үеэс хойш л үздэг болсым чинь. тэгээд юм хум ухаад уншаад байхгүйм даа. гоё нийтлэл бна :eek:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Fri May 03, 2013 3:52 pm

хээх ккк
за баярлалаа баярлалаа :ногоон:
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby Takanohana_Nowitzki » Fri May 03, 2013 3:57 pm

ARBAR wrote:хээх ккк
за баярлалаа баярлалаа :ногоон:

хааяадаа иймэрхүү түүх, нөгөө 1 статуудаа оруулж харанхуй мань мэтийгээ гэрэлтүүлээрэй :D :eek:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: WTA Tour Championships

Postby hosko » Fri May 03, 2013 3:59 pm

Чи угаасаа фантази тоглож явахаар ер нь жаахан юм уншаа... Их л харанхуй хүн нэг байх юм... хэхэ
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: WTA Tour Championships

Postby ARBAR » Fri May 03, 2013 4:03 pm

зураг оруулж болдог бол ёстой өнгөтөөр нь бичихгүй юу гээл онгирохгүй юу кк
харин жоохон зав гарахаараа л барьж авахын цаашид оруулж байнаа
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: WTA Tour Championships

Postby Takanohana_Nowitzki » Fri May 03, 2013 4:05 pm

hosko wrote:Чи угаасаа фантази тоглож явахаар ер нь жаахан юм уншаа... Их л харанхуй хүн нэг байх юм... хэхэ

:ногоон: Фантази тоглоход чинь бас их юм умшихын бшдээ. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron