Ирэх улиралд манай бүрэлдэхүүн ийм байх гэнэ...
4-3-3 формейшнээр тоглоно гэдэг нь бараг тодорхой болов уу...
-------------- Аббиати --------------
Абате -- Мексэс -- Деде -- Дэ Шильо
Боатенг -- Монтоливо -- Верратти
Нианг -- Балотелли -- Эл Шаарави
1. Хаалгач : Аббиатигийн тухайд бол түүнийг солиход Милан арай бэлэн биш байгаа гэнэ.
Хамгийн ихээр яригдаж байгаа нь Маттиа Перин... Гэвч 20 гаруйхан настай довтлогчтой болох нь ирээдүйд гэнэ.
Габриелийн тухайд ирэх улиралд 2р хүн байх юм байх. Тэр гарааны эрхий төлөө өрсөлдөнө.
Тэгэхээр Милан Аббиатид 1 жилийн гэрээ хийх санал тавих юм гэнэ.
2. Баруун жигүүрийн хамгаалагч : Абатег сүүлийн 2 удаагийн трансфер цонхоор яригдсан хүмүүсийн нэг. Гэхдээ тэр Миланд байгаа ба үлдэх болно гэнэ.
3. Төвийн хамгаалагч : Мексэс энэ улиралд сайнгүй байгаа. Гэхдээ түүний гэрээ 2015 он хүртэл байгаа.
4. Төвийн хамгаалагч : Милан яалт ч байхгүй төвийн хамгаалагч авах шаардлагатай байгаа. Тэр нь Васкогийн Деде байх магадлал өндөр.
Учир нь түүнтэй маш их холбогдож байгаа. Мөн тэр өндөр нуруулаг, хүчирхэг ба нас нь явж байгаа Мексэст сайн хань болох юм гэнэ.
5. Зүүн жигүүрийн хамгаалагч : Де Шильогийн тухайд юу ярих билээ. Зүгээр гялтганаж байгаа эрдэнэс. Тэр магадгүй ирээдүйд баруун жигүүрт дархлагдах байх. Төвд ч тоглож чадна.
Тэр энэ жил хамгийн тогтвортой тоглож байгаа. Дараа жилийн хувьд өөрийгөө илүү шинэ түвшинд харуулж, 2014 оны дэлхийн аваргад явах формоо бататгах байх.
6. Төвийн хагас хамгаалагч : Монтовливо дээр суурилж Россонеричүүд багаа босгож байгаа гэхэд болно.
Тэр ойрын болон холын дамжуулалтыг хийхээс гадна тоглолтыг удирдана. Хэн ч дасгалжуулагчаар ирсэн байлаа гэсэн тэр тоглох л болно.
7. Төвийн хагас хамгаалагч : Милан энэ зун төвдөө хүч нэмэх магадлалтай. Тэр нь Вератти гэнэ. Хуучин Пескарад байсан од ПСЖ-ээс хэн авч чадах вэ.
Мэдээж Галлиани
Берлу клубын ирээдүйг харж байгаа бол түүнийг авчрах талаар санаа зовох юм байх...
8. Довтолгооны хагас хамгаалагч : Боатенг төвд довтлох хагас дээр тоглоно гэнэ. Тэр төвөөс маш их эрч хүчийг довтолгооны шугам руу илгээж байх юм байх...
За мэдэхгүй гэхдээ их л крийтив байх бололтой...
9. Зүүн жигүүрийн довтлогч : Эл Шаарави бол энэ формейшнд маш тохирч байгаа тоглогч. Жигүүрээр аюул учруулахаас гадна, Балод зай гаргаж өгөх, хамгаалалт довтолгоог тэнцвэрт оруулдаг.
Тэр дараа жил өшөө өсөж дэвжихээс гадна түүний үүрэг роль, хүлээх зүйлс ч нэмэгдэх нь ойлгомжтой.
10. Баруун жигүүрийн довтлогч : Олонх хүмүүс Ниангийг талбайд тоглолт эхлүүлнэ гэж байгаа ч, яг хэлж чадахгүй байна.
Гэхдээ ирэх улиралд тэр өөрийгөө харуулах байх. Түүнд хурд, хүч, эсрэг багийн хамгаалалтыг задлах чадвар гээд юм юм бий.
Одоо дөнгөж 18 настай залуугийн эсрэг багийн хаалганы урд тайван байж гоолдох чадвараа өсгөх, хөгжүүлж чадна.
Тэр цагт тэр real deal болно.
11. Төвийн довтлогч : Марио Балотеллигоос өөр хэн байх билээ дээ. Тэр Миланд дэбютээ хийснээс хойш сэнсацитай байгаа.
Тэр бараг л тоглолт болгонд гоолдож байгаа гэж болно. 22 настай итали финишэрийн хувьд өөрийнхөө потенциалаа харуулж байгаа.
4-3-3 формейшн түүнд маш төгс зохицож байгаа төдийгүй, түүний тоглох минут, Милан дахь байр суурь бат болсон.
Балотелли магадгүй 2014 оны Бразилын дэлхийн аваргаар Европийн хамгийн шилдэг довтлогч болсон байх болов уу...