SHAQUILLE O’NEALОниел 1996 оны зун Лэйкэрс-т нэгдэж бүтэн 8 улирлыг Лэйкэрстэй хамт үдсэн юм. Тэрээр Коби Брайант-н хамтаар 2000-2002 онуудад НБА-н аваргын цомыг гурван жил дараалан авахад багаа хөтлөсөн билээ.
Түүний анхны аварга авсан улиралд улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч-н санал асуулгад ганцхан саналыг эс тооцвол бүгд түүнийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн нь түүхэн дэх анхны тохиолдол байв. Тэрээр НБА-н аваргын цомыг авахдаа 29.7 оноо, 13.6 самбар 3 блок нэг тоглолтонд дундажилсан байна.
“Ш.Ониел-г хамгаалах хүнд, бэрх байсан бөгөөд шинэ сорилт байв. Түүний хэмжээ, эрч хүч, бяр тэнхээ – үүнийг хянахад хэтэрхий их, ялангуяа түүнийг тоглохыг хүсч байгаа үед бол.” – Пау Газол
Анхны финалд Лэйкэрс 6 тоглолтонд Индиана-г буулган авахад Ониел багаа манлайлсан юм. 7 фүүт 1 инч-н өндөртэй төвийн тоглогч маань цувралын 3 тоглолтонд 40-с дээш оноо авсан бөгөөд дунджаар 38 оноо, 17 самбар авч мөн финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон байна.
2000-01 оны улирал – дараагийн жил – Лэйкэрс НБА-н финалд Филаделпиа-тай таарахаас өмнө Портланд, Сакраменто, Сан Антонио нарыг шүүрдэн 11-0 гэсэн цувралыг үзүүлчихээд байв. Тэд НБА-н түүхэнд бүсийнхээ плэй офф-д ялагдал амсаагүй 2 дах баг болсон бол эхний баг нь 1988-89 оны Лэйкэрс юм.
Лос Анжэлэс Филаделпиа-тай финалд тоглож эхний тоглолтондоо талбайдаа хожигдов. Энэ нь тэдний плэй офф-н тоглолтонд ялагдалгүйгээр аваргын цомд хүрэх анхны баг болох адал явдлыг нь үгүй хийчихэв. Гэхдээ тэд дараагийн 4 тоглолтонд дараалан ялж, плэй офф-д 15-1 гэсэн өөрсдийн ул мөрөө үлдээлээ. Ониел багаа манлайлж нэг тоглолтонд дунджаар 33.0 оноо, 16 самбар мөн 5 оновчтой дамжуулалт 3 блок хийж НБА финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогчын шагналыг 2 дах удаагаа хүртлээ.
Сүүлийн аварга авсан жилд Лэйкэрс финалд Нью Жэрси-г шүүрдэхэд Ониел 36.3 оноо, 12.3 самбар, 4 оновчтой дамжуулалт, 3 блок дундажилж, мөн НБА-н финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм.
Ониел Лэйкэрс-т байх зуураа НБА-н цом, үнэ цэнэтэй тоглогчын шагналыг тус бүр 3, 3 удаа хүртэхийн хажуугаар 5 удаагийн бүх оддын тоглолтонд сонгогдон 2 удаад нь үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авсан байна. Мөн 5 удаагийн бүх НБА-н 1-р багт, 1 удаа 2-р багт, нэмээд 3 удаа бүх НБА-н хамгаалалтийн 1-р багт нэрлэгдэж.
“Бүх цаг үеийн хамгийн шилдэг том залуусын нэг нь. Зүгээр л гайхалтай, үнэхээр гайхалтай сайн. Тэр сагсанбөмбөгийг өөрчилсөн.” – Лэйкэрс-н дасгалжуулагч Майк ДиАнтони. Тэрээр Ониел-г Финикс-д байхад нь дасгалжуулж байв.
Сагсанбөмбөгийг өөрчлөхөөс илүүтэйгээр, тэрээр өрсөлдөгч багуудынхаа түүнд зориулсан арга барил, төлөвлөгөөнд (нэгийн эсрэг нэг) нь маш хүчтэй нөлөө үзүүлсэн юм – Түүнийг нэг арга барилаар зогсоох боломжгүй байсныг статистик харуулдаг.
“Хэрвээ та нар Шак-н багийн эсрэг бэлдэж байгаа бол та нар бүгдийг хийнэ. Та бүгд ярианыаа 90 хувьд нь түүний талаар ярина. Тэр бол та нарын уулзалтынхаа туршид ярилцаж болох цөөн хэдэн залуусын нэг. “