Энхэрдэнэ 52-т тоглохгүй гэдэг чинь харамсалтай юм болжээ. 17 хүрсэн л бол ДА-д оролцож болдог л байсан санагдах юм. Шинэ дүрэм гарсан юм байж дээ. Мэдмээр юм. Алоян энэ жинд аврага болох юм байна л даа. Зун болсон оюутны Универсадад манай Энхэрдэнэд финалд ялагдсан юм. Одоо орсууд ч баярлаж байгаа юм байна даа.
Манай хүүхдүүд аз хийморьтой байж олон медал авах болтугай. 49-н Ганэрдэнэ одоо л цахиур хагалаж медал авахгүй бол горьгүй дээ. Нэг задраасай билээ энэ хүү. Энхзориг шиг юм болох вий гэж санаа зовох юм. Одоо л сайн болох нь гэтэл зогсчихдог залуучууд мэр сэр байна. Төгсцогтод сугалаа сайн таараасай гэж санаа зовох юм алга. Энэ жил их сайн байгаа. Бие организм нь жин үзүүлсний дараа хэрэгтэй сэргэлтээ сайн аваад, ухаантайхан тогловол манай хүн ганц найдвар даа. Олимпийн финалд сэргэлт авч чадалгүй зуурчихсан гэсэн. Боксынхон тоглох өдрийнхөө өглөө бүр жингээ үзүүлдэг юм. Жин хасдаг тамирчид оройжин шөнөжин жин хасаж хөлс гаргаад жиндээ арай гэж нэг юм орж аваад тэгээд жингээ өглөө нь үзүүлээд орой хүртэл амрах сэргэлт авах хэрэгтэй болдог. Энэ хооронд сайн унтаж амарч чадвал орой нь рингэн дээр бие хөнгхөн сайхан гардаг. Төгсөө энэ удаа нэг жин өгсөж орж байгаа болхоор жингийн хувьд гайгүй болов уу гэж бодож байгаа. Гэхдээ нэг жингийн ангилал нэмэгдхэд л ирж буй цохилтын хүч эрс нэмэгдээд өрсөлдөгчид бяртай болоод ирдэг. Тийм болхоор бас ачаалал авах нь их гэсэн үг. Гайгүй байгаасай гэж найдъя. Тэнэсэн цохилт энэ тэрээс л холуур байг. Отгондалай маань харин хатуухан самартай таарчихаж гэсэн бодол төрлөө. Мань хүний хурд ч урамтай шүү. Зодолдоод зууралдаад байлгүй дунд ба холоос орж гараад оноо түүгээд байвал ч боломжын л харагддаг юм. Тэр эхний даваанд таарсан Бразил ч муу гар бишлдээ. CONCEICAO Robson гэж нөхөр бол чац урттай техник давгүй сайн нөхөр байгаа. Бээжин, Лондон гээд 2
олимп үзчихсэн хашир эрээ. 2011 Бакугын ДА-д Ломаченкод тун ойрхон ялагдсан байна лээ. Бичлэг нь:
http://www.youtube.com/watch?v=ZzObB7uEOLgМөнхэрдэнэ энэ жилийн ДА-д жаахан хэрүүлтэй л явж байгаа. Бэлтгэл нь дажгүй сайн байгаа сурагтай байсан. Дахин нэг ДА-н медал зулгаачихыг байг гэхгүй. Харж л байя. Найдаж байгаа шүү түүнд.
Түвшинбаяр огт өөр тоглолтын арга барилтай болохгүй бол хэцүү. Хөдөлгөөн удаад байна гэхэд хаашаа ч юм. Хөндлөнгөөс харж байхад их уншигдаад байдаг л даа манай хүн. Яаж цохих гэж байгаа нь, хаашаа хөдлөж хаана гишгэх гишгэж байгаа нь мэдэгдээд байдаг юм. Бэлтгэл нь сайн байгаад өрсөлдөгчөөсөө хүчээр илүүрхэж тоглоод байвал юм дууулгаж мэдэх л юм.
Шинэбаяр Эрдэнэбаяр хоёрыг аз ивээг.