Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Монголын Бокс

Postby ider » Wed Nov 14, 2012 11:47 pm

Хувиараа клуб байгуулсан байгаа. Мань хүнийг 92 оны хүрэл Барясайхан жаахан хор найруулж байгаад унагачих шиг болсон доо. Одоо Баярсайханыг залгаад Сэрдамба гэхээр сонин юмаа. Одоо тэгээд Мөнхэрдэнэ, Энхзориг, Бадраа эд нарыг Үйтүмэн шиг загнаад хариуцлага гэж айлгаад байж чадах болов уу даа. Ядаж Ганзориг багшдаа ганц хатуу үг хэлж чадах юм болов уу даа?
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Монголын Бокс

Postby Очир » Thu Nov 15, 2012 12:27 am

За хүүгээ том болохоор Үүеэ ах дээрээ шавиар оруулая

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: Монголын Бокс

Postby Predator » Thu Nov 15, 2012 12:30 am

Сэрдамба зодог тайлчваа
Serie A, Italy
Predator
 
Posts: 321
Joined: Tue Jul 17, 2012 4:14 pm

Re: Монголын Бокс

Postby Аагий » Thu Nov 15, 2012 12:31 am

Харин тэгээд генсек болсон юм байх даа... Мэргэжил энэ тэр үздэггүй ээ...сонин юм
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монголын Бокс

Postby Очир » Thu Nov 15, 2012 12:39 am

Predator wrote:Сэрдамба зодог тайлчваа

Өө хөөрхий

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: Монголын Бокс

Postby Suugii » Thu Nov 15, 2012 9:03 am

Хөнгөн жингийхэн хэцүү л дээ
Нас яваад ирэхээр жин нэмэгддэг
Тэгээд 2003 оноос өндөр ачаалалтай бэлтгэл хийсэн ядарч байгаа биз
дээрээс манайханы энэ хэл ам гэж Давгааг уйлуулж байгаам чинь энэ хэд яаж тэсхэв

Уугаа аварга ярьж байсан даа "Одоо нээрээ аймаар ядарч байна шүү заримдаа зүгээр түүлээ модоо хөрөөдөөд усаа зөөгөөд сайхан амьдармаар санагддаг" гэж

эд чинь бас л бидэнтэй адилхан хүн шүү дээ

Хийсэн бүхэнд баярлалаа амжилт хүсий гээд үдэх хэрэгтэй
энэ мэдээний зарим сэтгэгдэл авах юм алга баацаанууд л бичдэг байхдаа
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Монголын Бокс

Postby galaa039 » Mon Feb 18, 2013 5:47 pm

Predator wrote:Сэрдамба зодог тайлчваа



Улсын аваргаар өөрийнх нь халааг авах залуучууд харагдаж байх шиг байна лээ ш дээ. Дараагийн олимпид орж чадахгүй тэгээд ч байнгын цалинтай болсон хойно өөрөөсөө илүү хүнийг бэлдсэн нь дээр байх аа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Sun Mar 17, 2013 11:23 am

Өөрөө өөртэйгөө хүүрнэх нь

Химийн цомоос Төгсцогт маань алт авсан байна. Энэ жилийн улсын аврагаар Идэрхүүтэй финалдаад хожиж байсан, ажаад байхад туршлага их хуримтлуулсан байна лээ. Нэг их өөрийгөө ядраагаад чангараад байхүй хөнгхөн, сул ажиллагаатай болчихож. Цохилтын нягтрал сайн байсан. Хөдлөсөн болгондоо оноо авчих гээд л. Сайн сайн, энэ эрчээ алдаж л болохгүй.
Аврага болох хүний сэтгэл зүй ч бас өөөр л дөө, олимпод мөнгө авчихаад уйлж байсан, сүүлд сонсож байхад алт авчих боломжтой л байсан даа гэж харамссан гэсэн. Ийм л сэтгэлтийн хаттай хүүхэд аврага болдог.

Нэгэн жишээ:1980 оны олимпын хүндийн өргөлтийн алт авсан болгар олимпд нийт 10 удаа штанг шахаж аврага болсон юм. Түүнээс сурвалжлагч асууж байна: таны хувьд хамгийн чухал өргөлт нь хэд дэх нь байваа гэж. Хариулт: 11 ДАХЬ НЬ. Сэтгэл ханахгүй байх гэдэг л энэ байх...

Энэ жилийн улсын аврагад 49д алт авсан 17 настай хүү аврага болчихоод баярлаад уйлж байсныг үзсэн хүмүүс нь санаж байгаа байх, үнэхээр ялна аврага болно гэж тэмүүлээд байгаа нь харагдаад байсан, хүсэл нь тэмүүлэл болох цагт мөрөөдөл биелдэг гээд Гүррагчаа гуайн зурагтай рекламны самбар энд тэнд өлгөөтэй байсан санаанд шууд бууж билээ. Энэ хүү биеэ тоохчихгүй бол хол явна даа. Сэрдэмба арай л эрт рингнээс буучихлаа. Гэхдээ яах вэ, өөрт нь одоо хангалттай гэж бодогдсон бол тэр л биз. Бидэнд бол дэлхийн аврагын алтыг авч ирж өгсөн гавъатай хүү байгаа юм. Харин орыг нь залгаж их сайн хэдэн хүүхэд гарч ирсэн байна лээ.

Манай улсын аврагаас харж байхад хүнд жин асуудалтай харагсан. Жин 69-с дээш гараад ирхээр л удаашраад ядрах нь ихдээд, зууралдаад, контрол алдаад уйтгартай болоод ирэх юм. Уг нь 3 мин х 3 раунд, энэ 9 минутанд ядрах, мах болох гээчийг мэдэхгүй л бэлтгэлтэй ормоор. Гэтэл хоёроос эхлээд л зуураад, барилдаад бөх бокс нь мэдэгдэхгүй шахам. Тамирчин байхын гол шалгуур нь сахилага бат, өөрийгөө удирдах чадвар, тэвчээр гурав. Ялангуяа жингийн тамирчид цадталаа идэж үзээгүй л явна гэж ярьдаг сан. Тийм залуучууд хүнд жинд олон байгаасай. Хоол, бэлтгэл, амралт-сэргэлтээ байнга зохицуулж л чадахгүй бол амжилт гарах нь мэдэгдхүйц буурдаг.

Үргэлжлэл бий
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Sun Mar 17, 2013 1:08 pm

Өө сайн уу? Оргилоо.... Мундаг гишүүн орж ирээгүй их удсан санагдсан.... Гэснээс Бадар-Ууган гавьят бүр больчихсон уу?.... Мэдээлэл байна уу хө.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монголын Бокс

Postby Khosoo » Sun Mar 17, 2013 2:15 pm

Бадараа уг нь бэлтгэл хийгээд л байгаа юм билээ. Гэхдээ миний бодлоор бүр больсон байх өө
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Монголын Бокс

Postby Khosoo » Sun Mar 17, 2013 2:16 pm

Төгсцогт хоёр тэмцээнд сайхан оролцож, алтан медаль авлаа. Энэ жил Дэлхийн аваргаас л алт авчихвал сайхандаа тээ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Монголын Бокс

Postby bandi » Sun Mar 17, 2013 3:09 pm

Химийн цомын эзэд дахиад алтан медалиар энгэрээ чимлээ
Монголын боксчид өнгөтэй сайхан тулалдан дараалсан ялалтуудыг авчирч байгаа Европын цуврал тэмцээн Чех улсад үргэлжилж байна. Энэ 44 дэх удаагийн "Гранпри" тэмцээнд Ази тивээс Монгол, Хятад, Казахстан, харин буурал тивийн 13 орны нийт 16 орны 82 боксчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр "Химийн цом"-ын аварга болсон гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондонгийн олимпийн хүрэл медальт Ирландын Майкл Конлонтой тулж 14:8-аар ялжээ. Ийнхүү эхний тоглолтдоо ялалт авсан тэрбээр дараалан ялалт байгуулсаар финалд үлдсэн аж. Мөн 64 кг-д Азийн алт, хүрэл медальт ОУХМ З.Энхзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар аваргын төлөө тоглохоор шалгараад байсан юм. Харин тэд өрсөлдөгчидөө ялж Азийн аварга болсон бол 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат мөнгөн медалийн эзэн болжээ.  Европын цувралд багтсан өмнөх тэмцээн болох ”Химийн цом”-оос Н.Төгсцогт алт, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль зүүсэн билээ. Тамирчиддаа цаашдын тэмцээнд нь улам их амжилт хүсье.
Д.Батсүх
Ashley Young
User avatar
bandi
 
Posts: 333
Joined: Tue May 15, 2012 11:00 pm

Re: Монголын Бокс

Postby Funky » Sun Mar 17, 2013 6:43 pm

Khosoo wrote:Бадараа уг нь бэлтгэл хийгээд л байгаа юм билээ. Гэхдээ миний бодлоор бүр больсон байх өө

Бас их мөнгө өгөх дэмий юмаа өшөө зөндөө боломж байсан юмсан
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Mar 19, 2013 4:27 pm

Монгол улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимийн хүрэл медальт Н.Энхбат: Кубад таксины жолооч нь хүртэл намайг мэднэ

Нийтэлсэн: 2013-03-19 13:09:05

Монголчууд бөхөөс өөр төрлөөр олимпийн медаль хүртэж болохыг нотолсон гавьяатан бол "Сөүл 88" олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, XX зууны Монголын шилдэг боксчин Нэргүйн Энхбат билээ.
Түүнд баярласан сэтгэлээ илэрхийлж "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан "Тамирчны алдар" хэмээх сайхан дуугаа зохиосон гэдэг. "Том" хэмээх Н.Энхбат 1979-89 онд боксын шигшээ багийн гишүүн байхдаа "Найрамдал 84" наадмын мөнгө, Москвагийн Сайн санааны тоглолтын хүрэл, Азийн АШТ-ээс 1989 онд алт, 1987 онд мөнгө, Румыний "Алтан бүс" тэмцээнээс 1984, 1986 онд алт, 1983 онд мөнгө, Германы Халлегийн "Химийн цом"-оос 1983,1986 онд алт,1985 онд мөнгө, "Сөүл 88" олимпоос хүрэл медаль хүртсэний дээр УАШТ-д зургаан удаа түрүүлж байжээ. Түүнчлэн тэрбээр 1980-аад оны дундуур дэлхийн шилдэг боксчдын жагсаалтад зургаан жилийн турш III-VII байрт бичигдэж явсан юм. Алс холын Америкт төвхнөөд цөөнгүй жилийг үдсэн түүнийг эх орондоо ирээд байхад нь манай сурвалжлагч уулзаж ярилцжээ.

- Боксын спортод хэрхэн хөл тавьснаа эргэн дурсахгүй юу?
-Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн төрсөн эгчийнх Төмөр замд манай хөрш айл байлаа. Банди багш гэрийнхэндээ хэлэлгүй боксын тэмцээнд явна, бээлийгээ манайд нууна. Тэгж л тэр агуу хүнтэй танилцаж байлаа. Сургуулийн анд Н.Нарантуяагийн санал болгосноор долоо хоногийн бэлтгэл хийгээд "Замчин" нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ийн жинд өрсөлдөж, гурав ялж түрүүлчихдэг юм байна. Тэгээд 1979 оноос Банди багшийн секцэнд явж эхэлсэн. Багш "Хичээлдээ дунд авсан бол дугуйландаа битгий ирээрэй" гээд байнга сурлагын дэвтэр үзнэ. "Замчин"-д гурван cap хичээллэсний дараа В.Батбаяр багш намайг улсын шигшээ багт авсан. Надад боксын "А"-г заасан багш бол Д.Банди, их спортын амжилтад хөтөлсөн хүмүүс бол B.Батбаяр, Х.Алтанхуяг нар.

-Таныг торгон ирэн дээрээ байх үед буюу 1984 онд Лос-Анжелесийн олимпийн наадмыг социалист орнууд бойкотлосон. Хэрвээ оролцсон бол медаль хүртэх, цаашлаад түрүүлэх байсан гэж хүмүүс ярьдаг...

-1984-86 он миний бэлтгэлжилт, амжилтын оргил үе байсан. Тэр жил социалист орнууд олимпийн дайтай "Найрамдал 84" наадмыг зохион байгуулсан. Боксын тэмцээн Кубын Гавана хотноо болоход би мөнгөн медаль хүртсэн. Тэмцээн 16 мянган хүний суудалтай "Cidad Deporeiva" ордонд болж, Кубын агуу удирдагч Фидель Кастро миний тоглолтыг үзэж байлаа. Би аваргын төлөө дэлхийн хошой аварга Анхель Эррератай тоглож, 2:3-аар хожигдсон юм. Энэ тоглолтын дараа Эррера зодог тайлна гэж зарлаж сүржигнээд л. Ийм нөхцөлд хожигдолгүй яахав. Одоо ч Кубад зорчсон монголчуудаас тэндхийн боксын хууччууд, бүр таксины жолооч нь хүртэл намайг асууж сурагладаг гэж сонсож байсан.

-Мөн 1986 оны ДАШТ АНУ-ын Рено хотноо зохиогдоход манайхан үзэл суртлын улмаас оролцоогүй. Танд ялагдаж байсан гурван боксчин медаль хүртсэнийг сонсоод юу бодогдож байв?

-Хөрөнгөтөн орон гээд ДАШТ-д явуулаагүй. Тэр жил 60 кг-ийн жинд Кубын Адольфо Орта алт, Венесуэлийн Энгелье Петроса мөнгө, Румыны Емил Чупренки хүрэл медалийн эзэд болсон. Би тэр тэмцээнээс ердөө cap хагасын өмнө тэр гурвыг ялчихсан байсан болохоор дотроо харамсаж л суусан. Түрүүлдэг Орто бид хоёр нэг нэгнээ тус бүр хоёр ялаад байсан. Би 1982 онд Болгарын Ямбол хотноо зохиогдсон Странжатын цом, 1985 оны "Химийн цом"-д түүнд ялагдсан ч 1986 оны "Химийн цом", Румыний "Алтан бүс" тэмцээнүүдэд Ортог хожсон. Түүнээс хойш Орто гурван удаа дэлхийн аварга болж, боксын түүхэнд нэрээ мөнхөлсөн дөө. Манайх Яргайтын Богинод төрийн шагналт, ардын уран зохиолч C.Дашдооров гуайнхтай хөрш зусдаг байлаа. Зохиолчийн гэр бүлийн хүн Итгэл эгч Монголын радиогийн англи хэл дээр явуулдаг нэвтрүүлгийг бэлтгэдэг байсан юм. Тэр 1986 онд мэргэжил дээшлүүлэхээр Лондон явахдаа "Монголын боксчин ирээгүй тул би дэлхийн аварга боллоо гэсэн Ортогийн ярилцлага бүхий сониныг надад авчирч өгч билээ. Дэлхийн шилдэг боксчин нэр зааж, үнэлсэн болохоор тухайн үедээ гайгүй байсан бололтой.

-Бас 1987 онд Кувейтэд болсон Азийн АШТ-ий финалд та луйвардуулж хожигдсон гэдэг...

-Тивийн аваргад Ц.Амаржаргал 54, Н.Баярсайхан 57, би 60 кг-ийн жинд тоглох удирдамжтай байсан. Тэмцээний өмнө жин их хассанаас Ц.Амаржаргалын бөөр өвдөөд болдоггүй. В.Батбаяр багш нэг өдөр намайг дуудаад "Та нарыг жин өгсүүлэн тоглуулъя. Чамайг 63.5 кг-д тоглуулмаар байна, зөвшөөрөх үү" гэж асуулаа. Би багийн ахлагч ч байсныг хэлэх үү, нөхрийнхөө эрүүл мэндийг бодоод эргэлзэх юмгүй зөвшөөрсөн. Ингээд бид гурвуулаа аваргын төлөө өрсөлдөж, Н.Баярсайхан алт, Ц.Амаржаргал бид хоёр мөнгөн медаль хүртсэн. Алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын Ким Ти Тэкид 2:3-аар ялагдсан. Тэгэхэд л шүүгчгүйн зовлонг мэдэрсэн дээ. Харин тэр тэмцээнээс Р.Отгонбаяр олон улсын шүүгчийн эрх авч байсан юм.

-Харин Сөүлийн олимпод таныг хөгширсөн учир явуулахгүй гээд бөөн асуудал гарсан гэж сонссон. Энэ тухай уншигчдадаа ярьж өгөөч?

-Олимп эхлэхээс cap гаруйн өмнө намайг хөгширсөн учир явуулахгүй гэж удирдлагууд ярилцаж байсан тухай сонссон. Тухайн үед "Монголдоо нэг ч ялагдаагүй хүнийг яагаад явуулахгүй гээд байгаа юм бол" гээд гомдонгуй явсан. Багш маань "Би энэ хүүхдийг олон жил бэлтгэлээ. Олимпод заавал авч явна. Хэрвээ явуулахгүй гэвэл би ч гэсэн явахгүй. Х.Алтанхуяг баг тамирчдаа дасгалжуулж явна биз" гэж хэлж байсан удаатай. Нэг өдөр В.Батбаяр, Х.Алтанхуяг, Р.Отгонбаяр гурав намайг эзгүйд манайд ирээд хаалган доогуур "Том, чи олимпод явахаар болсон шүү" гэсэн бичиг орхиод явсан байсан. Би багш нартаа "Олимпийн медаль авчирна" гэж амласан. Сөүлийн рингэнд дөрвөн тулаан хийхдээ эхлээд гоц мөргөж, хоёрт Венесуэлийн Хосе Педесийг 5:0-ээр, гуравт Европын аварга Унгарын Иштван Туруг "дутуу гаргаад", хүрэл медалийн төлөө Африкийн болон Дэлхийн цомын аварга Мароккогийн Камил Маржуаэнтай тоглосон. Болгар дасгалжуулагчтай, европ арга барилтай түүнийг 5:0-ээр хожиж медалийн болзлоо хангаад мөнгөн медапийн төлөө Шведийн Герге Крамнед 2:3-аар дийлдсэн.Уг нь би хамаагүй илүү тоглосон л доо. В.Батбаяр багш намайг хожлоо гэж байсан ч үр дүн өөр гарсан. Хэрвээ түүнийг ялсан бол аваргын төлөө БНАГУ-ын Андреас Цюловтой тоглох байлаа. Хоёр систем нийлж зохион байгуулсан болохоор Сөүлийн олимп сайхан болсон. Хаалтын ёслолд төрийнхөө далбааг барьж жагссанаа би насан туршдаа мартахгүй.

-Танаас өөр "Химийн цом"-ыг гурван медальтай боксчин байдаг уу?

-Үгүй байх. Энэ тэмцээн надад сайхан дурсамж үлдээсэн. Би Халле хотын хүндэт иргэн шүү дээ. Надаас хойш Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ, Б.Жавхлан, Н.Төгсцогт нар маань "Химийн цом"-д аваргалаад байна. Миний үед энэ тэмцээнд орон орны шилдгүүд өрсөлддөг байсан тул медаль хүртэхэд туйлын хүнд байж. Өдгөө "Химийн цом"-ын чанар чансаа нь муудсан тал бий. Гэхдээ л манайхан жил бүр амжилттай оролцож, медапь хүртэж буй нь сайшаалтай.

-Таныг БНМАУ-ын сүүлчийн спортын гавъяат мастер гэдэг юм билээ..

-Ямар ч одон медаль хүртээгүй мөртлөө шууд спортын гавьяат мастер цол хүртсэн. Надаас хойш спортын гавьяат тамирчин гэдэг цолыг олгож эхэлсэн юм билээ. 1989 оны хоёрдугаар сарын 6-нд буюу битүүний урьд өдөр зарлиг гарч, цол тэмдгээ АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх, нарийн бичгийн дарга Ц.Готов гуай нараас гардаж байлаа. Батмөнх дарга "За миний хүү, ойрд ямар тэмцээнд оролцох вэ" гэж асуугаад өгч байсан. Шагнал хүртээд шууд Спортын ордондоо ирж жингээ үзэхэд 75 кг татаж байлаа. В.Батбаяр багш "Энхбат аа, аль жинд тоглох вэ?" гэхээр нь "Би яаж 60-д тоглох вэ. 63.5 кг-д тогломоор байна" гэсэн. Тэгээд 12 кг хасч, Бээжинд тивийн АШТ-д ороод мөрөөдлөө биелүүлэн, алтан медаль хүртсэн түүхтэй. Н.Баярсайхан тивийн аваргын хоёр дахь алтан медалиа тэр тэмцээнээс авсан. Тухайн үеийн МҮОХ-ны ерөнхийлөгч С.Болд миний тоглолтыг AIBA-гийн тэргүүн Анвар Чоудиритай хамт үзсэнийхээ дараа багшид "Манай Н.Энхбат ч урамтай юм аа" гэж хэлсэн байсан.

-Дэлхийн аваргаас медаль авах боломж байсан уу?

-Тивийн аваргад түрүүлж ирчихээд зодог тайлах гэтэл багш "Чамд дэлхийн аваргын медаль л алга. Зургаан сарын дараа Москвад болох ДАШТ болно. Боломж байгаа дээрээ оролцоод үз" гэлээ. Тэр тэмцээнд Турк, Италийн боксчдыг ялаад медалийн төлөө Ардчилсан Германы Андреас Оттод яалт ч үгүй 8:28-аар ялагдсан даа.

-Боксын шигшээд Энхбат нэртэй амьдайнууд нэг бус байсан санагдана?

-Дөрвөн Энхбат байсан. Тэднээс ялгахын надад "Том" нэрийг В.Батбаяр багш минь өгсөн. Надаас гадна Сүхбаатарын Энхбат, Дэрэмийн Энхбат, Ноостын Энхбат гэж байлаа. Д.Энхбатыг "Жек" гэдэг байсан.

-Боксчдыг дөрвөн үед хуваадаг. Өмнөх болон өөрийн үеийн төлөөгчдийнхөө тухай юу хэлэх вэ?

-Х.Алтанхуяг, Б.Ганбат, Д.Банди, Д.Батмөнх нарын ахмад үеийнхээ боксчдыг хүндэлдэг. Мөн бидний дээр Г.Батбилэг, Р.Отгонбаяр, Х.Жамган, Ц.Мянганцэнд нарын мундаг ах нар маань байлаа. Бидний үед Ц.Амаржаргал, О.Дэмбэрэл, Н.Алтанхуяг Ц.Цэрэнням, С.Алтансүх, Х.Гантулга... гээд цөөнгүй шилдэг боксчин төрсөн. Одоо үеэс гэвэл мэдээж олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба нараа нэрлэх нь зүйтэй болов уу. В.Батбаяр багш манаь биднээр тогтмол тэмдэглэл хөтлүүлдэг байсан. Одоо надад гурван дэвтэр бий. Миний боксоор хичээллэсэн арван жилийн түүх юм уу даа.

Д.Гэнээ, Эх сурвалж: “Таван цагариг”
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Mar 20, 2013 1:24 pm

Дээрх нийтлэлийг уншаад сууж байтал бага насны юм санаанд орлоо. 1988 оны Сеүлийн олимпийн дараа намар нь тэр үеийн Спорт Сургалын Төвийн Боксын заалны шал нь хүүхдүүдээ даалгүй цөмрөх нь үү гэмээр хотолзож байж билээ. Жаахан зааланд 85 хүүхэд тэр намар бүртгүүлээд, багш МУГД Мишигдорж одоо болно гээд дахин хүүхэд шинээр бүртгээгүй юм. Хүүхдүүдийг нийт 3 сар бэлгэл хийлгээд түүнээс хойш сар бүрийн эцсээр хасаад байв. Багш нэрийн жагсаалт бичсэн зузаан дэвтэр дээр өдөр бүр тэмдэглэл хөтлнө. Нэмэх тэмдэг хасах тэмдэг гм. ямар тэмдэглгээ хийснийг нь хааяа нэг хяламхийн харна. Нэрний минь ард хасах тэмдэг байх вий гэж маш их айдагсан. Бэлтгэлээс нэг л хоцорвол шууд л яв гэж хөөдөг байсныг маш сайн санаж байна. Хоцрох, бэлтгэл дээр өөр хоорондоо дэмий ярьж зогсох зэргийг ёстой ганц үздэггүй байж билээ. Сарын сүүл болхоорл хүүхдүүдийг жагсааж байгаад чи урагшаа нэг алх, чи урагшаа гэх мэтээр хүүхдүүдийг ангилж байгаад үлдсэн хэсэгт нь: та нар одоо гэртээ харьж болно. Би та нарт нилээд хэдэн сар Бокс заалаа, та нар сайн сурсангүй. Би одоо та нарт цаг дахин үрмээргүй байна. Энэ олон хүүхдүүдийг харж байгаа биз дээ, эд нар ч гэсэн хэдэн сарын дараа хасагдаад хэдхэн нь л үлдсэн байх болно. За хувцасаа өмсөөд заалнаас гарцгаа.
Ингээд л хасагдаад байсан. Хавар 5 сард хичээл сургууль амрах дөхөөд зуны амралтын өмнөх сүүлчийн бэлтгэл болход өнөөх 85 хүүхдээс ердөө л 5 хүүхэд үлдсэн байсан юм. Энхбат ах шиг боксчин болох хүсэлдээ л хөтлөгдөж тэмүүлж байсан минь одоо ч санаанаас гардаггүй юм. Энэ хүнийг дуурайж тоглно, гаргалт, цохилт хөлийн ажиллагаа гээд л юу л байна бүгдийг нь дуурайх гэж хичээдэгсэн. Том ах шиг тамирчин болхоор олон арван хөвгүүд боксын спортод хөл тавьж боксоор хүмүүжиж эр хүн болцгоосон доо. Би Том ахыг аль бага наснаасаа эхлэн өөрийн төрсөн ах шигээ хүндэлсээр явна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Nobun@g@ » Wed Mar 20, 2013 2:21 pm

:eek:

Гоё ч ярилцлага байна. Гоё ч дурсамж байна
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Fri Mar 29, 2013 7:45 pm

Khosoo wrote:Төгсцогт хоёр тэмцээнд сайхан оролцож, алтан медаль авлаа. Энэ жил Дэлхийн аваргаас л алт авчихвал сайхандаа тээ


Тамирчид их мухар ч гэх юмуу сүсэг ихтэй байдаг. Манай Монголчуудын л зан юм даа. Тэр утгаараа бол хар цагаан хэл ам гэж юмнаас холуур байгаасай гэж хүснэм. Бас Алт авчих боловуу, өнөөх олимпд финалдсан Кубтэйгээ таарч хариугаа аваасай гэж хүсэж мөрөөдөж л байна нуулгүй хэлхэд. Төгсөө маань олимпоос хойш нэг жин өгссөн, дэлхийн аврагаараа ямар жинд орох юм бол харж л байя.

Минийхээр бол Төгсөөд маань айгаад хулжаад, сугалаа энэ тэр аятайхан таарчаасай гэх юм алга даа. Түүний өрсөлдөгчид харин түүнтэй таарчихвий гэж чихээ хулмайлган хүйтэн хөлстэйгөө зууралдаж байгаа, гэчихвэл нээг их онгирсон болохгүй л байх
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby hosko » Sun Apr 07, 2013 1:45 pm

Өө энэ Сэрдамба зодог тайлчихаж байгаа юм гэнэ үү... Уг нь жаахан үзвэл үзэхээр л баймаар юм...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Sun Apr 07, 2013 2:04 pm

хамгийн хөнгөн жинд тэгээд хэцүү биз дээ... нас яваад...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монголын Бокс

Postby richie_d4 » Sun Apr 07, 2013 2:16 pm

Сургуулийн анд Н.Нарантуяагийн санал болгосноор долоо хоногийн бэлтгэл хийгээд "Замчин" нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ийн жинд өрсөлдөж, гурав ялж түрүүлчихдэг юм байна. Тэгээд 1979 оноос Банди багшийн секцэнд явж эхэлсэн. Багш "Хичээлдээ дунд авсан бол дугуйландаа битгий ирээрэй" гээд байнга сурлагын дэвтэр үзнэ. "Замчин"-д гурван cap хичээллэсний дараа В.Батбаяр багш намайг улсын шигшээ багт авсан

:eek: :eek: :eek:
Төрчихсөн хүн байсым байна дөө. 7 хоног хичээллээд тэмцээнд түрүүлээд 3 сар болоол шигшээд багтаал...
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Монголын Бокс

Postby WALCOTT » Sun Apr 07, 2013 2:24 pm

hosko wrote:Өө энэ Сэрдамба зодог тайлчихаж байгаа юм гэнэ үү... Уг нь жаахан үзвэл үзэхээр л баймаар юм...

sard barag 5,10 say zugeer bj bgad avaad bga yum chn.odoo tegj hulsuu gargah demii gej bodoo biz.ene tetgeleg ch olon tamirchdiig zaluugaar ni tetgevert gargah bhaadaa
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Монголын Бокс

Postby mugi19 » Sun Apr 07, 2013 7:48 pm

Тамирчид зөвхөн мөнгө аваа л болиод байна өрөөсгөл байхаа, тэр мөнгөтэй мөнгөгүй хэмжээ нь тулчихвал хэн ч гэсэн болино л доо..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монголын Бокс

Postby WALCOTT » Sun Apr 07, 2013 8:21 pm

Bi lav Badar-uugan, Serdamba 2 iin hemjee ni tulsan gej bodohgui baina..ogt mungu ugduggui baisan bol Zodog tailahgui l bh tmu
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Монголын Бокс

Postby mugi19 » Sun Apr 07, 2013 8:47 pm

Бадар-Ууган бол энэ мөнгө гарахаас өмнө л тоглохоо больсон, эхэндээ бэртэл гэмтэл байсан байх, бас жоохон их зан нөлөөлж ч байсан байх, сүүлдээ тэгээд олигтой бэлтгэлгүй удчихаад дахиад топ хэмжээнд тоглохгүй нь гэдгээ ойлгоод болисон байх.., Сэрдамбын хувьд сая Олимп, Олимпийн өмнөх тэмцээнүүдэд харагдаж л байсан, хурдны асуудал байсан, дээр хурдан цуцаад, энэ бол хөнгөн жингийнхэнд хамгийн түрүүнд тохиолддог зүйл, бас л цаашид топ хэмжээнд байж чадахгүй болсон.., Тэгээд ч түрүү үетэй харьцуулахад эд нарыг залгаад гарч ирж байгаа олон залуучууд буюу нөөц сайн байна.
Энэ хоёр ОУ-д тэмцээнд явлаа гэхэд нэг хоёр бол ялаад явах байх, медалийн төлөө өрсөлдөөнд байнга байж чадах уу гэдэг эргэлзээтэй.., Хэдхэн жилийн өмнө бид нар гадагшаа тэмцээнд явж байгаа тамирчидаас одоогийнх шиг их зүйл хүлээдэггүй байсан, өөрөөр хэлбэл хүлээлт, тамирчидад өгөх дарамт бага байсан.., гэх мэт олон зүйлсээс болж зодог тайлах шийдвэрт хүрч байгаа байх..,
Тэр мөнгө бол зүгээр хардалт төдий л гэж ойлгож байна, хэрэв мөнгөтэй холбоод байвал шуналгүй хүн хаана байхав, дахиж медаль аваад ахиухан мөнгө авахыг л бодно биздээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монголын Бокс

Postby Bayara » Mon Apr 08, 2013 6:02 am

Badar-uugan mergejild l oroh yostoi bsn yum. Yamar amjilt gargah bsniig hen ch meddhgui. Hairan avyas. Delhiin tom od boloh ch bsn yum biluu. Odoo tegeed mongoliin hemjeendee l uldlee. Undsendee 23 nasandaa zodog tailchih shiv
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron