Манай шинэхэн хамгаалагч Мэтцэлдэр ярилцлага өгчээ....
Шинэ багтаа дасахад таньд ямар нэгэн хүндрэл учирч байна уу?
Үгүй ээ, Бүх тоглогчид надад туслахыг хичээж байна... Рүүд, Дудек нар Англиар ярьдаг тул надад дөхөм байгаа, бас Раул үргэлж л надад анхаарад тавьдаг...
Реал элсэрээс өмнө багын тухай ямар бодолтой байсан бэ?
Би урьд нь Реалын эсрэг Бернэбауд тоглож байсан, Реал өнгөрсөнд ч, одоо ч дэлхийн шилдэг клуб.
Анх гэрээгээ хэрхэн хийсэн бэ?
Миний төлөөлөгч улирлын дунд үед Мадрид руу явж гэрээний нөхцлийг шийдсэн, тэгээд би Берлинд гарын үсгээ зурсан даа.
Вүүдгайт, Самуэл гээд Реалын амжилтгүй хамгаалагчид таны сэтгэлийш зовоож байга у?
Мадрид үргэлж довтолж, үзүүштэй хөлбөмбөг тоголдог, энэ заримдаа хамгаалалтанд асуудал учруулдаг гэхдээ би үүнд бэлэн байна.
Бүгд урагшаа довлоод явахлаар арын хамгаалагчидад хүндрэд учирна даа..
Нөгөө талаас бөмбөг хаалганаас хол байна гэдэг ашигтай, эсрэгээр бөмбөгөө алдвал аюултай. Балансыг л зөв барих чухал болов уу.
Та бас нилээд урагшаагаа довтолдог шүү дээ.
Би Дортмундад зүүн жигүүрийн хамгаалагчаар олон удаа тоголсон, тэр үед л урагшаагаа тоглох боломжтой. Харин төвийн хамгаалагчаар тоглох үед хэзээ ч байраа орхиж болохгүй.
Каннаваро-н талаар таны бодол?
Шилдэгүүдийн нэг нь. Түүнээс агуу туршлагаас олон зүйл сурах байх.
Та үргэлж төвийн хамгаалагчаар тоглож байв у?
Би хүүхэд байхдаа үргэлж талбайн дунд хэсэгт тоголдог байлаа. Дортмундад ирснээр хамгаалалтын байрлалд шилжсэн.
Таны аав яагаад таныг хөнгөн атлетикт хөтлөөгүй юм бол?
Миний аав 50-60 д оны мэргэжлийн хөнгөн атлетикч байсан. Германы 3000, 1000 метрийн шилдэг гүйгч байлаа. Тэр намайг өөрийнхөө замналаар явахыг хүссэн боловч би 13, 14 тэй байх үеэсээ хөлбөмбөг тоглож эхэлсэн.
Хөлбөмбөгөөс гадна чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Унших дуртай, хөлбөмбөгчинд маш их чөлөөт цаг гардаг. Идэвхтэй өнгөрүүлэх л чухал.
Та Австралид бэлтгэлдээ хэдэн ном авчирсан бэ?
Хоёр, нэг нь Paulo Coelho-н "El Zahir", нөгөө нь Испани хэл сурахад туслах ном авчирсан.
Таны дуртай зохиолч?
Paulo Coelho болон Gabriel García Márquez нарт дуртай.
Реалтай хамт хүрэх таны хувийн зорилго?
Клубынхтэй адил, боломжтой бүх тэмцээнд аль болор олон түрүүлэх.
Ла лиги чухал уу? Аваргуудын лиги үү?
Эхлээд мэдээж лигтээ түрүүлэх, учир нь тогтвортой тоглох их чухал. Дараа нь аваргуудын лиги, аз бас их нөлөөлнө.
Шустер таниас юу хүлээж байгаагаа хэлсэн болов уу?
Бид хэсэг ярилцсан. Тэр надад Реал ямар чухал клуб болохыг, СВ ямар чухал үүрэгтэйг надад хэлсэн.
Баярллаа...
РеалМадрид.ком