by Batuka00 » Fri Jun 22, 2012 4:37 pm
"ХОРОМХОН"-Ы 5 ЛЕГИОНЕР
Энэ сарын 30-нд Эрдэнэт хотноо эхлэх “Нийслэл лиг”-ийн тэмцээнд “Эрчим”, “Хоромхон”, “Хангарьд”, “Улаанбаатар дээд сургууль”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Сэлэнгэ пресс”, “Хасын хүлгүүд”, “FC Ulaanbaatar” багууд оролцох юм. 2005 оны лигт түрүүлж байсан “Хоромхон” ХХК-ийн “Хоромхон” багт энэ жил таван легионер тоглохоор бэлтгэлдээ гарчээ. Тэднийг дор танилцуулья.
АКИЛ ПОМПЕЙ
1987 оны нэгдүгээр сарын 27-нд төрсөн. Төв болон зүүний хамгаалалт, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглодог. Тринидад ба Тобаго улсын иргэн. 188 см өндөр, 77 кг жинтэй. Үсрэлт сайтай тул агаарт маш сайн тоглодог, тоглолт унших мэдрэмж сайтай. Дасгалжуулагч нар түүнийг өрсөлдөгчийнхөө довтолгоог тасалдуулах зорилгоор талбайн дунд тоглуулах явдал их.
1999-2005 он- R.S.S.R Football Academy (U-10 to U-19) Тринидад Тобаго
2005-2006 он- Malta Carib Alcon Madrid Тринидад Тобаго
2006-2010 он- University of Bridgeport Purple Knights Америк
2011он- West Conn Travelers SC Америк
2012 он- R.S.S.R FC Тринидад Тобаго
ДЭВИД ЛОУ
1983 оны арваннэгдүгээр сарын 23-нд төрсөн. Төв, зүүн, баруун хамгаалалт болон төвийн хагас хамгаалагчий байрлалд тоглодог. Сингапурын иргэн. 178 см өндөр, 73 кг жинтэй. Өмнөд Америкаас бусад бүх тивд тоглосон цорын ганц сингапур хөлбөмбөгч. Дасгалжуулагчийн ямар ч тактикт дасан зохицох чадвар сайтай тул ямар ч багт тоглосон чухал тоглогч болж чаддаг.
2000-2001 он- Stella FC (Youth Team) Өмнөд Африк
2004-2006 он- Tampines Rovers FC Сингапур
2007 он- South West Phoenix FC Австрали
2008 оны эхний улирал- Western Mass Pioneers FC Америк 2008 оны сүүлийн улирал Offenburger FV Герман
2009 оны эхний улирал- FC Concordia Basel Швейцарь
2009 оны сүүлийн улирал- Lami-Vйd-Bьki TK Унгар
2010 оны эхний улирал- Geylang United FC Сингапур
2010 оны сүүлийн улирал- Eunos Crescent FC Сингапур
2011 он- JW Rangsit University FC Тайланд, Gambas Avenue Sports Club Сингапур, Keppel Monaco FC Сингапур
РАЙМИ ЯАО ХАССАН
Төв, барууны хамгаалагч болон либерогийн байрлалд тоглодог. Бахрейн, Хонконг, Нигерийн сонирхогчийн лигт оны шилдэг хамгаалагч болж байв. 1984 оны наймдугаар сарын 12-нд төрсөн. 194 см өндөр, 85 кг жинтэй. Нигерийн тоглогч. Аль ч хөлөөрөө сайн тоглодог, өрсөлдөгчийн довтолгоог уншин таслах авьяастай. Түүнийг Фабио Каннаваротой зүйрлэх нь бий. Том биетэй тул агаарт сайн тоглодог.
2000-2002 он- Tell Magazine FC Нигери
2002-2004- Lagos State Development & Property Corporation FC Нигери
2004-2005- Kaduna Professionals FC Нигери
2006-2007 он- Al-Ittihad Sports Club Бахрейн
2007-2008 он- Al-Ahli Sidon Ливан
2008-2010 он- Tuen Muen Progoal FC Хонконг
2010 он- Kuan Tai FC Макао
2011 он- Gombe United FC Нигери
2012 он- Grupo Desportivo de Lam Pak Макао
РАЙАН ФАНТЕ
Канадын довтлогч. 180 см өндөр, 74 кг жинтэй. 1986 оны хоёрдугаар сарын 24- нд төрсөн. Маш хурдан тул хамгаалагчдын толгойг эргүүлэн байнга айдаст автагдуулж байдаг. Эх орондоо сонирхогчийн лигийн олон шагнал хүртэж байсан ч гадаадад тоглох хүсэлдээ автан дэлхий тойрон явж буй. Сахилга баттай тоглогч. 1995-1998 он- El Salvador Soccer Club Toronto канад
1999-2000 он- Sporting Club Portuguese De Toronto Канад
2001 он- West Rogue SC канад
2002-2003 он- Ajax Warriors SC Under-17 канад
2004 он- Weston Wolves SC Under-18 Канад
2005 он- North York Hearts Azzurri SC Under-18 Канад
2006 он- Toronto Supra канад 2007 он- Toronto FC Америк
2008 он- North York Hearts Azzurri SC Канад
2009 он- Gursikh Sabha United SC Канад
2010 он- Sengkang Punggol FC Сингапур
2011 он- Gursikh Sabha United SC Канад
2012 он- Valentine Phoenix FC канад
ЮДАЙ ИКЕДА
Японы довтлогч. 172 см өндөр, 66 кг жинтэй. 1984 оны есдүгээр сарын 17- нд төрсөн. Алдарт “Токио Верди” багийн хүүхдийн академийн бүтээгдэхүүн. Техник сайтай, бөмбөг сайн эзэмшдэг. Өөрөө гоол хийхээс гадна багийнхандаа бөмбөг оруулах олон боломж гаргаж өгдөг.
1995-1996 он- Tokyo Verdy 1969 FC (Junior) Япон
1997-1999 он- Fuchu FC Япон
2000-2003 он- Tokyo Verdy 1969 FC Япон
2004 он- Senshu University FC Япон
2 0 0 4 - 2 0 0 5 он- Mirassol FC Бразил
2008 он- Club Real Santa Cruz Боливи
2009 он- Club Independiente Petrolero Боливи
2010 он- Club Deportivo Argentino Juniors Боливи
2011 он- CS Progresul Corabia Румын
Бусад багууд нь ямар бгаан болоо?