by bandi » Tue Mar 26, 2013 5:36 pm
“Майами” 27 дараалан ялалт байгуулав
NBA-гийн энэ улирлын төгсгөл рүү “Майами Хит”-ийнхэн гар сайтар нийлж, өрсөлдөгч бүрээ ээлжлэн ялсаар байна. Өнөөдөр “Хит”-ийнхэн “Орландо”-г талбайд нь 108:94-өөр хожсноор дараалсан ялалтынхаа тоог 27-д хүргэлээ. Энэ тоглолтод Леброн Жеймс 24 оноо авч, 11 дамжуулалт өгснөөр дабл-дабл хийсэн бол талбайн эздээс Жамир Нельсон 27 оноо авч, 12 дамжуулалт өгсөн юм.
“Мэргэжлийн спортод ялалт авах бэрх байдаг. Тиймээс манай баг шиг олон дараалж ялалт байгуулна гэдэг тун ховор. Ийм багийн нэг хэсэг болж яваадаа баяртай байна” гэж Леброн тоглолтын дараагаар хэлжээ.
Орландо Мэжик – Майами Хит – 94:108 (28:28, 18:27, 22:23, 26:30)
Орландо Мэжик: Нельсон (27 + 12 дамжуулалт + 5 самбар), Харрис (20 + 5 самбар + 2 блок-шот), Мур (13 + 9 самбар + 7 дамжуулалт + 3 булаалт), О'Куинн (12 + 6 самбар), Удрих (7 + 5 дамжуулалт), Харклесс (7 + 9 самбар), Жонс (6 + 2 блок-шот), Лэмб (2), Николсон.
Майами Хит: Жеймс (24 + 11 дамжуулалт + 9 самбар), Чалмерс (17 + 5 дамжуулалт + 3 булаалт), Бош (12 + 9 самбар + 4 дамжуулалт), Аллен (12), Льюис (11), Коул (9 + 4 дамжуулалт), Андерсен (7 + 3 блок-шот), Миллер (7 + 5 самбар), Хаслем (6 + 10 самбар), Баттье (3), Жонс, Ховард, Энтони.
Гуравдугаар сарын 26. Орландо (АНУ). Эмвей-центр. 18 846 үзэгч.
Ashley Young