• • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby tsenguunm » Thu Mar 21, 2013 7:08 pm

El Payaso wrote:Higuain: ''I have played with both Ronaldo and Messi. I can say that Messi is much greater than Ronaldo. By my experience of playing, Messi takes much more chances and scores too. Ronaldo is good, but he can't be compared to Messi.''

Мань хүн ч зун явах нь дээ... :ногоон:


yavahaa tulbal Juve-d ochoosoi.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Bulga » Fri Mar 22, 2013 2:44 am

Image
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Бат-Оргил » Fri Mar 22, 2013 9:13 am

:ногоон:
одоо Кака Месситэй шагналаараа хавьтах уу?
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby spain man » Fri Mar 22, 2013 9:21 am

Дэлхийн аварга хүн шүү... Тивийн аварга болчихоор нь харьцуулаарай... ккк
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby HAZARD » Fri Mar 22, 2013 10:12 am

Эхлээд Дэлхийн аварга болчих, тэгээд тэр Месси, К.Роналдогоо яриарай...
:ногоон:
FORZA MILAN!
User avatar
HAZARD
 
Posts: 319
Joined: Sat Jun 14, 2008 8:47 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Dondogoo » Fri Mar 22, 2013 3:20 pm

хахах хөөрхөн шүү
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Dondogoo » Fri Mar 22, 2013 3:22 pm

Үснүүд бол байна доо :ногоон:

Image
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby surveyor » Fri Mar 22, 2013 3:59 pm

Бат-Оргил wrote::ногоон:
одоо Кака Месситэй шагналаараа хавьтах уу?

Мэдэхгүй ээ.. Кака-ийн хувьд ямар ч багийн фен-үүд дуртай байдаг... Рон Месси илүү ч хүндлэл нтр гэвэл Кака-г хүн бүхэн хүндлэнэ дээ
нум хэдий чинээ чанга байна
сум төдий чинээ хол тусна.
User avatar
surveyor
 
Posts: 537
Joined: Sun Feb 06, 2011 8:18 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby a_odko » Sat Mar 23, 2013 6:48 am

HOW DOES IT LOOK?
Image
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Kaka'8 » Sat Mar 23, 2013 7:23 am

Надаа лав гоё харагдаж байна. Харин тэр шар хэсэг нь онцгүй байна
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Jack_9 » Sun Mar 24, 2013 12:41 am

「 Португал мэргэжилтэн Жозе Моуринью энэ улирал дуусгаад Реал Мадридаас явж магадгүй」
Жозе Моуринью нь Икер Касильяс, Кристиано Рональдо болон Атлетико Мадридын ерөнхий дасгалжуулагч Диего Симеоне, Радамель Фалькао нартаа хаяа дэрлэн La Finca гэгдэх Мадридын тансаг зэрэглэлийн хороололд амьдардаг билээ. Тэгвэл ”Diario Marca” Маркад ажилдаг сэтгүүлч Ramon Fuentes-н хэлж байгаагаар, 6-н сарын 1-ээс Жозе Моуринью хөршүүдээ орхин нүүх гэнэ. Ramon Fuentes ярихдаа 「Жозе Моуриньюгийн гэрийн үйлчлэгч болох 3 хүн аль хэдийнээ шинэ ажил хайгаад эхэлсэн, Жозе Моуринью нь Реал Мадрид клүбийн Valdebebas-т байрлах бэлтгэлийн баазын ойролцоо буурь сэлгэнэ гэж байгаач 6-н сарын 1 н буюу энэ улиралыг дуусгаад нүүнэ гэсэн нь түүнийг Реал Мадридаас явж магадгүй гэсэн хардалтыг төрүүлээд байна」гэжээ. Мөн Жозе Моуринью өөрийн ирээдүйн талаар хараахан шийдээгүй хэмээн (Rádio e Televisão de Portugal、RTP) ”Португалийн үндэсний телевиз” ярьсан нь гал дээр дарь нэмсэнтээ адил болоод байна.
Эх сурвалж: http://www.goal.com/jp/news/
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Real.madrid » Sun Mar 24, 2013 1:07 am

Image




Sergio Ramos-ийн рекорд

Испанийн шигшээ баг Финляндын эсрэг Баасан гаригт 2014 оны дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтоо хийх юм. Тус тоглолтонд Сэрхио Рамос шигшээ багийнхаа төлөө хамгийн залуудаа 100 дахь тоглолтондоо оролцсон Европ тамирчин гэсэн рекордын эзэн болох юм байна.

Ирэх долоо хоногт 27 нас хүрэх Рамос ингэснээр өмнө нь тус рекордыг эзэмшиж байсан Лукас Подолскигийн амжилтыг 21 хоногоор ахиулж байгаа юм байна. Сэвиллад төрсөн Испани залуу маань анх 2006 оны дэлхийн аваргаас хойш Испанийн шигшээ болон Реал Мадридын баруун жигүүрийг манаж байсан Мишэл Салгадог багаасаа явсанаас хойш гарааны эрхийг авч өдийг хүртэл шигшээ баг болон клубдээ тогтмол сайн амжилтыг үзүүлсээр байна.

Одоогоор хийгээд байгаа 99 тоглолтондоо 8 гоол оруулсан тэрээр тус рекордынхоо талаар:

“Хөлбөмбөг гэх спортын түүхийн нэгэн хэсэг болох болсондоо баяртай байна. Мөрөөдөл минь биелэж байна. Анх Хятадын эсрэг Саламанкад тоглосон тоглолтоос хойш шигшээ багтаа тогтмол тоглоно гэдэг маш хэцүү гэдгийг ойлгосон. Би шигшээ багтайгаа авсан 3 цомоо хэзээ ч мартахгүй. Энэ насан дээр хошой Европын аварга, Дэлхийн аварга болсондоо би маш их баярладаг. Миний цаашдын хүсч байгаа зүйл бол шигшээ багийн минь цаашдын тогтвортой амжилт.”

Испанийн шигшээ багийн төлөө Рамосоос олон тоглолтонд оролцсон ердөө 5 тамирчин байдаг бөгөөд тэд бол Касиллас (140 тоглолт), Шави (119), Шаби Алонсо (106), Торрэс (101), Пуёл (100) нар юм. Дашрамд дуулгахад хамгийн залуудаа шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтондоо оролцсон гэсэн дэлхийн рекордыг Солонгос улсын шигшээ багийн тамирчин Бум Кум Ча 24 нас 4 сар 17 хоногоор эзэмшдэг юм.



Одоо цаг үеийн хамгийн шилдэг хамгаалагч гэвэл яадын бол
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby TJ » Sun Mar 24, 2013 1:49 am

a_odko wrote:HOW DOES IT LOOK?
Image

2011-2012 улирлын Jersey л хамгийн эхэмсэг хааны баг гэсэн шиг л гоё загвартай байсан. Энэ Fly Emirates тай мэдэхгүй ээ. нэгийн зах дээр зардаг пудволк шиг харагдаад байхын
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby CAHAKA » Sun Mar 24, 2013 3:27 am

Шал өлөн харагдаж байна.
Бекс-г ирдэг улирлын захгүй , Зизуг зодог тайлдаг улирлын этгээд , өнгөрсөн жилийн алтан эмжээрт гээд манай жерси ч уг нь гоё гоё загвартай гардаг даа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Baterdene_mn » Sun Mar 24, 2013 11:45 am

Игуайн маань хоёр гоолдож. Дамжуулалтыг нь Месси өгч.
http://www.youtube.com/watch?v=WgrnJ-qYJDk
Бенз шигшээдээ муу тоглож харин Өзил маань сайн байж.
Coentrao маань тэнцээний гоол хийсэн гээд бэртэл гэмтэлгүй ирж байна ашгүй дээ.
Гоол.ком дээр Роналдо тоглолтын flop, man of the match хоёуландана байна Фенүүд 50 50 өгсөн байна.
Мөнх тэнгэр Монголыг ивээг
User avatar
Baterdene_mn
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1330
Joined: Tue Dec 27, 2005 12:22 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby CFC_Temuujin » Sun Mar 24, 2013 3:15 pm

ХЕДИРА: Бид өөрсдийнхөө бардам зангаа дарцгаан жинхэнэ баг шиг болж байна.

Реал Мадрид болон Германы шигшээ багийн салшгүй нэгэн хэсэг болсон хагас хамгаалагч Сами Хедира-ын Испаний хэвлэлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.


Өвдөг чинь яаж байна даа?
Сайн байгаа, баярлалаа. Жаахан суналт өгсөн төдий зүгээр үл ялиг л зүйл байсан юм. Одоо бол зүв зүгээр байгаа.

Илүү хүнд гэмтэл байх вий дээ гэж айж байв уу?
Эхэндээ бага зэрэг эмээсэн л дээ. Гэхдээ тийм ч ноцтой зүйл биш байна гэдгийг нь мэдсэн, би олон жил хөлбөмбөг тоглож байгаа шүү дээ. Булчингийн холбоос тасрах юм уу, илүү хүчтэй суналт үүссэн бол мэдэгддэг юм. Тэгээд би үүнийг тийм ч сүртэй зүйл биш гэдгийг нь мэдсэн л дээ.

Моурино ч айж байсан байх даа.
Бага зэрэг л... Гэхдээ энэ нэг талаар надад сургамж боллоо. Одооноос эхлээд би Моуринод, бас фэнүүддээ хандан, болгоомжтой байх болно гэж хэлмээр байна. Мадридад эргэж ирэхдээ би цоо эрүүл байх болно, дахиад топ түвшиндээ тоглох болно. Бүгд санаа амар байж болно.

Таныг өвдөгний асуудлаас болоод тоглож чадахгүй гэх мэдээ гарах үед бүх л мадридиста нар сошиал сүлжээгээр дамжуулан танд дэмжлэг үзүүлсэн үгс явуулж байсан.
Тиймээ. Олон мессеж хүлээж авсан. Санаа зовж, сэтгэл гаргасан бүх хүмүүстээ баярлалаа.

Тэд танд хир их хайртай байгаа нь танд мэдэгддэг үү?
Тиймээ, үнэхээр мэдрэгддэг. Тоглолт бүрт л илүү ихээр мэдэрч, илүү их аз жаргалтай болдог. Фэнүүдээсээ хайр хүндэтгэлийг нь хүлээнэ гэдэг үнэхээр сайхан хэрэг. Би Реал Мадридын өмсгөлтэй талбайд гарах бүртээ хийж чадах бүхнээ зориулах болно.

Та өөрийгөө хангалттай үнэлэгдсэн гэж боддог уу?
Тиймээ. Моурино болон дасгалжуулагчийн багийн хувьд итгэлийг нт хүлээх нь хамгийн чухал зүйл. Өдөр болгон тоглохыг минь харж, хэнийг талбайд гаргахыг шийддэг хүмүүс бол тэд. Тэгээд бас фэнүүд маань миний тоглолтыг үнэлж байвал, энэ үнэхээр гайхалтай зүйл. Гэхдээ хамгийн чухал зүйл бол дасгалжуулагчдаа хүлээн зөвшөөрөгдөх явдал. Анхаарлын төвд Кристиано, Өзил, Бензема нар байдгийг би мэлнэ. Энэ бол хэвийн л зүйл. Тэд бол мастерууд. Тэд гайхалтай цохилт, гайхалтай хууралтуудыг хийцгээдэг... гэхдээ би ч бас шаргуу хөдөлмөрлөдөг.

Моурино болон Лев нарын хэн нэгэн нь таныг арай илүүгээр үнэлдэг үү?
Миний хувьд үгүй ээ. Би өөрийн ажлаа хийж байхдаа, хамтран тоглогчид дасгалжуулагчид минь надад сэтгэл хангалуун байж, намайг итгэж болохуйц хэмээн үнэлэхэд нь би сэтгэл хангалуун байдаг. Миний ажил бол бөмбөг таслах, хамгаалалтанд туслах, тэгээд мөн боломжтой бол урагш нэвтэрч гоол оруулах. Үүний тулд би бүхнээ дайчилдаг, эрт орой хэзээ нэгэн цагт үр дүн нь гарах л болно. Хэрвээ миний тоглолт багтаа ямар нэг цом авахад нь тусалж л байвал надад өөр юу ч хэрэггүй. Би жаргалтай байх болно.

Та энэ улиралд хэд хэдэн гоол оруулаад байгаа. Ямар учираас торгуулийн талбайд их ойрхон тоглоод байна?
Анх Мадридад ирэхдээ би илүү их хамгаалан тоглодог байсан. Мистер эхний улиралд тийм байлгахыг хүссэн. Би хамгаалдаг байсан. Гэхдээ шигшээ багтаа бол би үргэлж л довтолгоонд оролцдог байсан. Мистер үүнийг анзаараад талбай дээрх миний байрлалыг дахин өөрчилсөн. Одоо би эсрэг багийн хаалганд их ойртож, илүү эрх чөлөөтэй тоглож, илүү их зүйл хийх боломжтой болсон. Энэ бүхэн бол багийн амжилтын л төлөө хийгдсэн зүйлс.

Өөрийгөө хөлбөмбөгчний замналынхаа оргил үед нь яваа гэж боддог уу?
Одоо бүх зүйл сайхан байгаа ч гэсэн би хамгийн сайн зүйлс урд минь байгаа гэдэгт үргэлж итгэдэг. Мадридад ирснээсээ хойш би маш их сайжирсан. Илүү олон талтай тоглогч болсон. Гэхдээ дахиад сайжрах болно гэдэгтээ итгэдэг.

Өөрийгөө хөлбөмбөгчнийх нь хувьд тодорхойлбол?
Найдвартай, итгэж болохуйц. Ялахын төлөө хүсэл эрмэлзэлтэй.

Мадридтай анх хэрхэн гэрээ байгуулж байснаа эргэн дурсвал?
Дэлхийн аваргын дараа утсанд минь ирсэн нэг дуудлагаар л эхэлсэн дээ. Энэ бол Моурино байсан юм. Тэр над руу залгаад намайг Мадридын төлөө тоглуулахыг хүсэж байгаагаа хэлсэн. Миний хувьд тэр бол гайхалтай явдал байсан. Дараа нь бид биечлэн уулзахаар болсон, би юу болохыг төсөөлж чадахгүй байсан. Гэхдээ 2,3-хан минутын дараа бид нэг нэгэнтэйгээ маш сайн ойлголцож чадсан. Тэр надад ер бусын төлөвлөгөөгөө танилцуулж, би түүнийг нь зөвшөөрсөн. Ийм л амархан зүйл болсон доо. (инээв)

Та Моуриниста мөн үү?
(инээв) Моуриногийн удирдлаган дор тоглож байгаадаа баяртай байдаг, Мадрид надад гэр шиг минь л санагддаг.

Мадридыг ирэх жил Моуриногүйгээр төсөөлж чадах уу?
Юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй, хөлбөмбөгийн ертөнцөд бүх зүйл маш хурдан болж өнгөрдөг. Үргэлж л шинэ хүмүүс ирж байдаг болохоор хэн нэгэн дандаа өөрийнхөө байранд байгаад байна гэдэгт би итгэдэггүй. Хөдбөмбөг ийм л байдаг, цаашид ч ийм байх болно. Гэхдээ Моурино бол Мадридын хувьд гайхалтай сонголт байсан гэдгийг би хүлээн зөвшөөрдөг.

Та түүнийг ирэх улиралд үргэлжлүүлэн эндээ ажиллаасай гэж хүсэж байна уу?
Хэрвээ энэ сонголт надаас шалтгаалах байсан бол, тэр үлдэх болно.

Бернабеуд тоглох гайхалтай байх даа?
Эхэндээ энэ бүхэн гайхал төрүүлдэг л дээ, ялангуяа над шиг залуу хүнд бол. Гэхдээ би эхний өдрөөсөө эхлээд л талбайд гарахдаа өөрийгөө үнэ цэнэтэй, Мадридад тоглоход сэтгэл зүйн хувьд хангалттай хүчирхэг гэдгээ харуулахыг хүсэж байсан. Мадрид бол Европын хамгийн үзэсгэлэнтэй цэнгэлдэх хүрээлэн. Талбайд гармагцаал үлгэр домгийн мэт гайхалтай уур амьсгалыг мэдэрдэг. Миний хувьд Бернабеуд хийсэн тоглолт бүр аз жаргал бас нэр төрийн хэрэг байдаг.

Өзил бас энд байсан болохоор Мадридад идээшихэд илүү хялбар байсан болов уу?
Бид дотно найзууд. Энд хамтдаа ирцгээсэн нь хэн хэнд маань их хэрэг болсон. Энд ирэхээсээ өмнө л найзууд байсан ч гэсэн, энд ирсэн эхний өдрөөсөө л эхлэн байнга хамт байж, нөхөрлөл маань бүр ч гүнзгийрсэн. Бид яг л ах дүү шиг байдаг. Хувцас солих өрөөнд бүх хүн л хоорондоо гайхалтай сайхан харьцаатай байдаг ч гэсэн Өзил бол надад найзаас минь ч илүү. Бас тэр бол гайхалтай тоглогч.

Тэр дэлхийн шилдэг болж чадах болов уу?
Тэр бол гайхалтай, ер бусыг тоглогч. Миний найз болохоор би ингэж хэлж байгаа юм биш. Тэр бол гоц авъястан, гэхдээ багт үр бүтээлтэй тоглохынхоо хирээр тэр дэхийн шилдэгүүдийн л нэг болж чадна. Түүнийг дэлхийн шилдэг болоход дутагдаж буй зүйл бол... Яагаад Кристиано, Өзил нар шилдэг хослол вэ гэвэл, тэд сайн тоглохынхоо хажуугаар 50 гоол оруулж байна. Месут гайхалтай тоглож, улирал бүр л тогтмол олон оновчтой дамжуулалт өгдөг. Гэхдээ тэр гоол оруулдаггүй. Би үргэлж л түүнд хэлдэг, “Месут, цохилт олон хийж бай. Олон гоол оруулахын тулд илүү хувиа бодсон шийдвэр гаргаж байх хэрэгтэй” гэж. Хэзээ нэг өдөр тэр миний үгэнд орно гэж найдаж байна, хамгийн гол нь тэр гайхалтай цохилт хийж чаддаг шүү дээ.

Өзил та 2 үлдсэн кареераа энд өнгөрөөнө гэж төсөөлвөл?
Гайхалтай биш гэж үү?

Яг одоо Мадридтай хийсэн гэрээгээ сунгамаар байна уу?
Одоохондоо бол таамаг төдий шүү дээ. Гэхдээ хэрвээ үнэхээр тэгвэл надад гайхалтай байх болно. Мадрид миний хөдөлмөрийг үнэлж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол ярилцлаган дээр хэлэлцэхэд тохиромжгүй сэдэв байна. Миний агентууд үүний л тулд байдаг шүү дээ. Одоо бол би Ла Десима (10 дахь гэсэн утгатай)-гийн тухай л ярьмаар байна. (инээв)

За за, Ла Десима-гийн тухай ярьцгаая.
Бид үүнийг авахыг хүсэж байна.

Галатасарайтай хийх тоглолт ямархуу байх бол?
Өрсөлдөгчөө дутуу үнэлж хэзээ ч болохгүй. Тэд шөвгийн 8-д шалгарсан, Шальке-г хассан, МанЮ-тай нэг хэсэгт байсан, бас тэдэнд шилдэг тоглогчид бий... амаргүй байх болно. Хагас шигшээд шалгарахын тулд Бернабеудаа сайн тоглож илүү давуу талтайгаар талбайд нь очих хэрэгтэй.

Галатасарайг Манчестертай адил түвшнийх гэж үзэж байна уу?
Тийм. Анхаарлаа хормын төдий ч сулруулж болохгүй.

Моурино МанЮ-г шөвгийн 8-д шалгарах эрхтэй гэж хэлж байсан. Та үүнд санаа зовсон уу?
Би яагаад түүнийг ингэж хэлснийг мэднэ. Би Сержио Рамосын юу гэж хэлснийг бас уншсан... Гэхдээ энэ чинь л Моурино шүү дээ. Тэр л Олд Траффордод болсон аймшигтай бас онцгой тоглолтын дараагаар юу бодож байгаагаа ингэж хэлж чадна.

Та түлхүүр тоглогчдын нэг байсан. 2007 онд Штутгарттай лигийн түрүү авахдаа гоол хийж байсанн. Түрүү жил Камп Ноу-д бас гоол хийж байсан. Гоол хийж Ла Десима авахын хүсэж байна уу?
Би бас өөрийгөө чухал гоол оруулдаг гэж хошигнодог юм... Энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Аваргуудын лигт түрүүлбэл үнэхээр гайхалтай байх болно. 2010 онд намайг анх ирэхэд хүн бүр л Ла Десима гэж ярьж байсан. Би Испани хэл арай сураагүй байсан болохоор юуны тухай яриад байгааг нь ойлгодоггүй байсан. Мадридын хувьд Ла Десима бол хамгийн гол зүйл. Тийм болохоор гоол оруулах эсэх бол чухал зүйл биш. Энэ бол клуб, фэнүүдийн мөрөөдөл биелж байгаа л хэрэг болно.

Ла Десима бол дон мөн үү?
Тийм ээ, тохирох үг байна. Ла Десимагийн дон.

Энэ нь бас эргээд их дарамт үүсгэдэг байх даа?
Дарамт? Үгүй ээ. Аваргуудын лиг бол дарамт биш, энэ бол зорилго. Аваргуудын лигт түрүүлэх хүсэл тэмүүлэл багт бий. Одоо багт байгаа тоглогчдоос өмнөх 9 түрүүний аль нэгийг авсан хүн нь ганцхан Икер л байна. Бусад тоглогчдоос энэ цомыг авч үзсэн хүмүүс гэвэл зөвхөн Кристиано, Эссиен хоёр [буруу ярилаа] Тиймээс бид бүгдээрээ түрүүлэхийг үнэхээр их хүсэж байна.

Барсагийн эсрэг шигшээ тоглолт хийх болвол?
Фэнүүдийн хувьд энэ гайхалтай байх болно, харж л байя. Гэхдээ бид шөвгийн 8-ын шатанд л байгаа, тиймээс шигшээ тоглолтын тухай ярьж болохгүй. Мадрид-Барса бол бүх класикогийн дотроос хамгийн шилдэг нь. Бүгд л шигшээ тоглолтонд харахыг хүсэх байх. Гэхдээ би үүнийг хамгийн шилдэг шигшээ тоглолт болно, эсвэл ингэж таараасай гэж хэлж чадахгүй. Би адилхан өрсөлдөж байгаа бусад багуудыг хүндэтгэж байна.

Мадрид энэ улиралд жигд тоглож чадахгүй байна. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
Яг нарийн хэлэхэд хэцүү юм. Бид эхлэлээ маш муу хийсэн. Гэхдээ энэ оны эхээр бид дахин нэг баг шиг байж, зорилоо ухамсарлан сайн тоглож эхлээд байна. Бид өөрсдийнхөө ялихгүй, бардам зангаа дарцгаан жинхэнэ баг шиг болж байна. Хэрвээ нэг баг болж чадаагүй бол Барселонаг 2 хожиж, Манчестерын тэмцээнээс хасаж чадахгүй байх байсан. Одоо бол би Мадрид эргэн нэг баг болж чадсан гэж хэлж чадна, үүнийг бидний тоглолтоос харж болно.

Энэ Мадридыг өнгөрсөн жилийн багтай ижилхэн гэж бодож байна уу?
Бид зөв замаар яваа гэдэгт би итгэж байна. Өнгөрсөн жилийн дуулиан шуугианыг мартаж чадсан. Одоо эрч хүчтэйгээр ялалт байгуулж байна. Хөлбөмбөг их хурдан өөрчлөгддөг, гэхдээ би бас өөрсдийгөө өнгөрсөн алдаанаасаа суралцаж, илүү хүчтэй баг болсон гэдэгт итгэдэг.

12 товч асуулт.
1. Амралтаа өнгөрөөхөд хамгийн тохиромжтой газар?
Нар, наран шарлагын газар, бас далайтай газар.
2. Мадрид дахь хамгийн дуртай газар чинь?
Олон бий, гэхдээ хамгийн дуртай нь Retiro Park.
3. Whatsapp дээрх статус чинь?
Нэг их онцгой юм байхгүй ээ, зүгээр л “I’m in Madrid” гэж байдаг.
4. Дуртай хоол?
Итали хоолонд хамгийн дуртай. Би хоол хийхдээ их муу.
5. Хамгийн сүүлд кинотеатрт ямар кино үзсэн, бас хамгийн дуртай кино?
Хамгийн сүүлд Арго үзсэн. Хамгийн дуртай нь La Ley de la Venganza.
6. Хамгийн сайн болон муу чанарууд чинь?
Сэтгэлийн тэнхээ. Тэвчээргүй зан.
7. Өдрийн цайндаа юу иддэг вэ?
Жүржийн шүүс. Өндөг, талх.
8. Хөлбөмбөгчин болоогүй бол?
Физик эмчилгээ сурах байсан. Хүний биетэй холбоотой шинжлэх ухаануудад их дуртай.
9. Хэдэн шивээстэй вэ?
Хачин санагдаж магадгүй, ганц ч шивээс байхгүй.
10. Өөр дуртай спорт?
Педал тоглох, теннис үзэх дуртай.
11. Ямар хөгжим сонсох дуртай вэ?
RnB. Бусад төрлүүдээс бага багыг сонсдог.
12. Жолоо барьж байхдаа авсан торгуулийн хуудасны тоо?
Хурд хэтрүүлж байгаагүй. Зогсоолд буруу тавьснаас болоод хэд хэд торгуулж байсан.

By: Мадридиста Уламбаяр.
London FC
User avatar
CFC_Temuujin
 
Posts: 453
Joined: Wed Apr 14, 2010 1:58 pm
Location: Монгол улс, Улаанбаатар хот

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby CAHAKA » Sun Mar 24, 2013 5:12 pm

Сэдвээс нь копидож сэдэвт нь эргээд тавьчих гээд байна уу даа хах. Interview corner гээд дэд сэдэв байгаа шvv дээ ороод харчихаач. Манай Финалист ярилцлагууд орчуулж оруулдаг юм.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Baterdene_mn » Sun Mar 24, 2013 10:31 pm

CAHAKA wrote:Сэдвээс нь копидож сэдэвт нь эргээд тавьчих гээд байна уу даа хах. Interview corner гээд дэд сэдэв байгаа шvv дээ ороод харчихаач. Манай Финалист ярилцлагууд орчуулж оруулдаг юм.

Үгүй яахав Челси ч манайх юм бишүү
Мөнх тэнгэр Монголыг ивээг
User avatar
Baterdene_mn
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1330
Joined: Tue Dec 27, 2005 12:22 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Seikoni » Mon Mar 25, 2013 8:36 am

Пипита мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлээд эхлэв үү дээ? Аргентиндаа одтой золиг юм аа. Бэнз нөгөө талд ер нь шүүмжлүүлээд бүр хэцүүдэж эхэллээ шүү.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby El Payaso » Mon Mar 25, 2013 6:28 pm

spain man wrote:Дэлхийн аварга хүн шүү... Тивийн аварга болчихоор нь харьцуулаарай... ккк

Талбайд гарсан билүү? бас тэгэж болохгүй л дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby PrOXy » Mon Mar 25, 2013 7:09 pm

хаха
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Соёлоо » Mon Mar 25, 2013 10:19 pm

Image

аймар 4 байна шүү...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby spain man » Tue Mar 26, 2013 11:13 am

El Payaso wrote:
spain man wrote:Дэлхийн аварга хүн шүү... Тивийн аварга болчихоор нь харьцуулаарай... ккк

Талбайд гарсан билүү? бас тэгэж болохгүй л дээ...


Угаасаа л ёж үг л байгааз дээ... Тэгээд ч бүрэлдэхүүнд багтсан л бол дэлхийн аварга л гэсэн үг..

Тэгээд ч кака талбайд гарсан юм шүүү, итгэхгүй бол шалгачихаарай...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Гансүх » Tue Mar 26, 2013 11:17 am

Гарсан гарсан 1 тоглолтонд...
1 алтан медальтай 1000 мөнгө ч тэнцдэггүй биз дээ тэгэхээр 1 алтан дагинатай хэдэн шилдэг хөлбөмбөгчний цом ч тэнцэхгүй л дээ ккк... :RD
Месси нээрээ тивдээ ч амжилт гаргаагүй байгаа биз дээ...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Kopite » Tue Mar 26, 2013 1:43 pm

Анх Какаг Реал Мадридын 100 жилийн ойн бил үү тоглолтон дээр Дэлхийн Шигшээ гээд харж байсан...3-3-р тэнцдэг билүү Реалаас Солари Гути гоолддог бил үү яадаг билээ...
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests