Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby bayarbat » Tue Mar 19, 2013 9:23 am

Родригез, Левандовски нарыг авчираасай. Бале, Рон 2 ирсэн ч цалин нтр гээд хэцүү биздээ. Гэхдээ гэхдээ нодлин Ван Перси ирсийм шүү :)
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Funky » Tue Mar 19, 2013 1:28 pm

довтлогчоор хахаж бхад бас лева ч юув дээ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Mojul » Tue Mar 19, 2013 2:49 pm

Энэ зун наймаа битгий хийгээсэй. Яахав час хийсэн төвийн хагас эгзэг нь таараад авдаггүйм бол өөр наймаа хийнэ гэж бодохгүй л байна. Харин хүмүүсээсээ битгий алдаасай л гэж бодож байна шд.
Заха ирчихээр болоод явчихаж байгаам. Скоулзи зодог тайлж магад. Рио Гиггзи 2бол үлдэнэ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Mr S » Tue Mar 19, 2013 3:17 pm

бүр аймаар наймаа хийх вий дээ.... Руунийгээ зарж нтр.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Tue Mar 19, 2013 7:26 pm

Бид эргэн ирэлтийн хаадууд

Хөлбөмбөгт хожигдож байгаад хожихыг “эргэн ирэлт” хийн хожлоо хэмээн тодорхойлдог билээ. Энэ улиралд Манчечтер Юнайтедийн хийсэн эргэн эргэлтүүд нь тэднийг “Эргэн ирэлтийн хаадууд” хэмээн өргөмжлөх хэмжээнд хүрсэн. Тэдний ДНА-д ялагдана гэсэн ойлголт байдгүй мэт гайхалтай эргэн ирэлтүүдийг тэд хийсээр байна. Энэ улиралд Чөтгөрүүд 12 тоглолтыг эргэн ирэлтээс хожлоор дуусгасан бөгөөд үүний 6 нь Мөрөөдлийн театрд, үлдсэн 6 нь айлын талбайд болсон байна.

Манчестер Юнайтедын энэ улиралд хийгээд байгаа “эргэн ирэлт”-үүд

1. Ман.Юнайтед вс Фүлхэм
Фүлхэм тоглолтын 3 дахь минутанд Дамиэн Даффын гоалаар тэргүүлж эхэлсэн ч Чөтгөрүүд эргэн ирэлт хийж 3-2-оор хожсон бөгөөд уг тоглолтонд Робин Ван Перси Юнайтедийн төлөөх дебут гоалоо хийж байсан юм.

2. Сотон вс Ман.Юнайтед
Сотон гайхалтай эхлэлийг тавьж Рики Ламберт, Морган Шнайдерлин нар тус тус 1 гоалыг хийгээд байсан ч Чөтгөрүүд гайхалтай эргэн ирэлтийг хийж мөн л 2-3 оор дуусгаж чадсан. Уг тоглолтонд мөн Робин Ван Перси Юнайтедийн төлөөх анхны хэттрикээ хийсэн юм.

3. Ливерпүүл вс Ман.Юнайтед
Ливерпүүлийн домогт ахлагч Стивен Жеррардын гоалаар тэд тэргүүлж байсан ч Чөтгөрүүд Рафайлын гоал болон Робиний торгуулийн цохилтоор тоглолтыг 1-2 оор дуусгаж чадсан юм.

4. Ман.Юнайтед вс Стоүк сити
Уэйн Рүүний 11 дэх минутанд өөрийн хаалгандаа гоал хийснээр тэргүүллийг алдаад байсан ч Чөтгөрүүд тоглолтыг 4-2 оор дуусгаж чадсан.

5. Астон Вилла вс Ман.Юнайтед
Вилла паркад 2 гоал алдаж эхэлсэн ч Хавиэр “Чичарито” Эрнандезийн “хэттрик” /нэг гоал нь Влаарын авто гоал гэж тэмдэглэгдсэн/-ийн ачаар бас л нэгэн гайхалтай эргэн ирэлтийг хийж 2-3 аар дуусгаж чадсан юм.

6. Ман.Юнайтед вс Күйнз Парк Рэйнжерс
52 дахь минутанд Маккийгийн гоалоор хожигдож эхлээд байсан ч 64-72 буюу 8 минутанд Эванс, Флетчер, Чичарито нар тус тус гоалдож 3-1 ээр дуусгасан юм.

7. Рийдинг вс Ман.Юнайтед
Уг тоглолтонд чөтгөрүүд 2ч удаа давамгайллаа алдаж байсан бөгөөд эцэст нь 3-4 өөр дуусгасан юм. Уг тоглолтын бүх гоал эхний хагаст орсон бөгөөд энэ нь АПЛ-ийн эхний хагаст хамгийн их гоал орсон үзүүлэлттэй тэнцүү үзүүлэлт байсан юм.

8. Ман.Юнайтед вс Нью Кастл Юнайтед
Үнэхээр “халуухан” тоглолт болсон санагдаж байна. Жэймс Перч 4 дэх минутанд “Шаазгайнууд”-д тэргүүллийг авчирч араас нь Жони Эванс өөрийнхөө хаалганд 1, айлын хаалганд нэгийг хийж байлаа. Гэхдээ Эвансын гоал отонгийн маргаантай гоал байсныг санаж байгаа байх. Патрис Эвра 25 яардаас өөрийн карьер дахь нэгэн гоёмсог гоалаар 2 дахь удаагаа тоглолтыг тэнцүүлсэн бол Папис Сисе ахин шаазгайнуудад тэргүүлэлийг авчирч 2-3 болголоо. Гэвч ердөө 4 миниутын дараа Робин Ван Перси тоглолтыг 3 дахь удаагаа тэнцүүлсэн. Харин тоглолтын цаг дуусах мөчтэй зэрэгцэн гоалын одтой Мексик залуу маань хожлын гоалыг авчирсан юм.

9. Ман.Юнайтед вс Сотон
Энэ улиралд Сотонтой 2 таарахдаа 2ланд хожигдож эхэлсэн ба мөн 2ланд нь хожсон юм. Энэ удаад тоглолтын 3 дахь минутанд тэргүүллээ алдаад байсан ч “Вазза”-гийн даублаар 2-1 ээр дуусгасан юм.

10. Клүж вс Ман.Юнайтед
Тоглолтонд 1-0 оор хожигдож эхэлсэн ч Робиний даублаар 1-2 оор дуусгасан.

11. Ман.Юнайтед вс Брага
Мөн л 0-2 оор хожигдож эхэлсэн ч гайхалтай эргэн ирэлтийг хийж 3-2-оор дуусгаж чадсан юм.

12. Брага вс Ман.Юнайтед
49 дэх минутанд Эванс 16д алдаа гаргаснаар Брага торгуулийн цохилтоор тоглолтыг тэргүүлж эхэлсэн ба 80 дахь минутанд Робин тооны харьцааг тэнцүүлж 85 дахь минутанд Рүүний торгуулийн цохилтоор тоог илүү гаргаж “Ферги тайм”-д нөгөө л Чичарито ахин нэг нэмсэнээр 1-3 аар дуусгасан юм.
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Bulga » Wed Mar 20, 2013 1:19 am

Image
Хэчнээн явуулахыг хүсэхгүй байгаа ч гэсэн ,буцаад будант англидаа очвол илүү хүндлэгдэх байхдаа.
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Wed Mar 20, 2013 12:50 pm

Хаан Эрик, Селебрэйшн бас л баавартай байгаам шүү
Image
Бэкхэмийн гоёмсог хөндлөн дамжуулалт, Эрикийн баавар скилл, Олегийн төгсгөл
Image
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Wed Mar 20, 2013 12:58 pm

Димитар Бербатов 2010 оны 9-р сарын 19, тэр 1946 оноос хойш Ливерпүүлийн хаалганд Хаттрик хийсэн анхны тоглогч,
хийх хийхдээ зүгээр ч нэг хийгээгүй ингэж хийсэн юм
Даррен Флетчерийн оновчтой кросс, Луйш Нанигийн солгой хөлний чадварлаг дамжуулалт Бербагийн Брилианс төгсгөл
Image

Димитар Бербатов бөмбөг тогтоолтын мастер

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=29czY142IpQ
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Wed Mar 20, 2013 1:21 pm

Майкл Овений хүндэтгэлд
Image
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby enba11 » Wed Mar 20, 2013 1:41 pm

Owen maani ene uliral duusaad zodog tailah yum gesen. Yamar ch bsan EPL awaad zodog taillaa da.
up united
User avatar
enba11
 
Posts: 482
Joined: Wed Aug 12, 2009 2:42 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Барнаба » Wed Mar 20, 2013 4:54 pm

Пэрси нэг л саараад явчихсан уу?...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby odsurenmg » Wed Mar 20, 2013 4:58 pm

Үгүй. гоол хийхгүй л байгаа болохоос тоглолтонд муугаар нөлөөлөөд баг алаад байгаа юм байхгүй шдээ.
User avatar
odsurenmg
 
Posts: 480
Joined: Tue Jun 14, 2011 3:12 pm
Location: хөлбөмбөг багийн спорт

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby odsurenmg » Wed Mar 20, 2013 5:50 pm

De Gea: "Manchester united намайг хаана байх ёстой гэдгийг ойлгуулсан. Би энд маш аз жаргалтай байна. Би үнэхээр явна гэж бодохгүй байгаа. Ийм шайхалтай Club, ийм гайхалтай хөгжөөн дэмжигчдийг хэн орохиж явахыг хүсэх билээ."
Image
User avatar
odsurenmg
 
Posts: 480
Joined: Tue Jun 14, 2011 3:12 pm
Location: хөлбөмбөг багийн спорт

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Wed Mar 20, 2013 6:08 pm

Уэлфрэд Захаг ФА-с 3000 пунт стерлинг болон нэг тоглолтоор бандах шийдвэр гаргалаа.

Кристал Палас 10 хоногийн өмнө Лийдс Юнайтедийн Элланд Рөүдэд зочлон тоглосон бөгөөд уг тоглолт 2-2 тэцээгээр өндөрлөсөн юм. Тоглолтын турш Лийдсийн фанатууд Захаг Бүүлсэн бөгөөд Энэ нь өвлийн наймааны цонхоор Заха Чөтгөрүүдийн эгнээнд нэгдсэнтэй холбоотой. Учир нь Лийдс болон Чөтгөрүүдийн хооронд маш хүчтэй ривал болдогтой холбоотой юм. Харин Залуу "Чөтгөр" маань үүний хариуд дунд хуруугаа гозойлгон хариу барьжээ. Ингэснийх нь төлөө ФА-с түүнийг 3000 пунт стерлинг болон 1 тоглолтоор бандах шийдвэр гаргаад байгаа бөгөөд Заха ч өөрийн твитер хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан байна.
Image
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby TRo... » Wed Mar 20, 2013 7:15 pm

Scholes set to return
Image
Сүүлийн 2 сар гаруй бэртэлтэй тоглолтонд оролцоогүй Скоулзи маань дараа долоо хоногт Сандерландтай хийх тоглолтонд эргэн ирэх бололтой.. We miss you Scholesy...
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1213
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Mojul » Wed Mar 20, 2013 8:48 pm

Image
Хаан Эрикийн тасархай зураг байна
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Maslo » Wed Mar 20, 2013 10:13 pm

Image
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Wed Mar 20, 2013 11:53 pm

TRo... wrote:Scholes set to return
Image
Сүүлийн 2 сар гаруй бэртэлтэй тоглолтонд оролцоогүй Скоулзи маань дараа долоо хоногт Сандерландтай хийх тоглолтонд эргэн ирэх бололтой.. We miss you Scholesy...



ПЛ-т +20 гэсэн амжилтаар зодог тайлахнээдээ. Нодлин евел орж ирээл угаасаа л хелбембегт зориулагдсан хvн гэдгээ харуулсаншvv. Gerrard-г холын дамжуулалтын мастер гээд байдаг Сколз тэгхээр юу гэсэн vг вэ? Тэр Пасс , Алсын цохилт , Ухаалаг шийдвэр гээл яг л хелбембегийн амьд домгуудын нэг. Сул тал хай гэвэл олох эсэх н эргэлзээтэй. Эдvгээ цагийн шилдэг хагасууд хvpтэл / Шави, Иниеста, Алонзо, Каррик/ тvvнийг еерийн veдээ шилдэг нь гэж тунхаглдаг гээд бодхоор агуу тамирчиншvv.

Эгэл даруухан жинхэнэ утгаараа TOP CLASS !!!
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Thu Mar 21, 2013 2:49 am

Манчестэр Юнайтэд тоглолтын үеэр цэнгэлдэхийн дэлгэцнээ холливудын кино гаргахаар болсон байна.

Өрсөлдөгчөөсөө 15 онооны илүү байгаа Манчестэр Юнайтэд Премиер Лигт түрүүлнэ гэдэг нь нэгэнт тодорхой болсон гэхэд хэлсдэхгүй билээ. Улирал дуусахад ердөө 9 тоглолт үлдсэн ба Юнайтэд хөгжөөн дэмжигчдийнхээ сонирхлыг бууруулахгүйн тулд нэгэн шинэ санааг сэдсэн байна.

Талбайдаа хийх энэ улирлын сүүлийн 4 тоглолтууддаа үзэгчиддээ зориулан холливудын киног гаргахаар болсон аж. Өөрөөр хэлбэл Ман Юнайтэд клуб Манчестэр Сити болон Челси багуудтай тоглож байх зуур зарим нэг уйдсан үзэгчид том дэлгэцээр кино үзэх боломжтой боллоо. Гол зорилго нь нэгэнт 20 дахь удаагаа түрүүлэх нь тодорхой болсон тэд үзэгч хөгжөөн дэмжигчдээ уйдаахгүйд оршиж байгаа юм.

Юнайтэдийн менежер Сэр Алекс Фэргүсон сэтгүүлчдэд " Бид одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байна. Лигт түрүүлэхээс ямар ч баг хэзээ ч залхдаггүй юм. Гэхдээ бүх зүйл тодорхой болсон энэ үед зарим үзэгчдийн сонирхол буурч магадгүй шүү дээ. Тийм учир тэдгээр хүмүүсийг уйдаахгүйн тулд кино гаргахаар шийдсэн юм. Сититэй тоглох үед "You Got Served", харин Астон Виллатай тоглох тоглолтын үеэр "Apocalypse Now", Челситэй хийх тоглолтын үеэр "Run Fatboy Run" киног гаргах бол "The Silence of the Lambs" киног Сванситай тоглох тоглолтын үеэр гаргах байх" гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн улиралд Юнайтэд улирлын сүүлчийн өдөр Ман Ситид аваргаа алдсан ба энэ жил улаан чөтгөрүүд маань илт давамгай тоглож тэргүүллийг эртнээс авсан билээ.

Фэргүсон " Хэрвээ бид Баерн шиг их онооны тэргүүлэлтэй байсан бол бид Рүүнийг ногооноор будаад түүнийг Шрекийн бүх цувралуудад тоглуулан үзэгчдэд үзүүлэх байлаа. Хэрэв энэ тэдний тоглолт үзэх гэж төлсөн мөнгөний хэмжээнд хүрэхгүй бол өөр би юу хийхээ ойлгохгүй л байна шүү" хэмээн хошигноод бас амжлаа.
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby B.Chuka » Thu Mar 21, 2013 8:11 am

wazagaa tiim baigaag n harah ymsan kkk
MANUTD CELTICS
User avatar
B.Chuka
 
Posts: 479
Joined: Fri Oct 05, 2012 10:57 am
Location: MANUTD

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Munkhbold » Thu Mar 21, 2013 9:33 am

ya_tumurbat wrote:
Юнайтэдийн менежер Сэр Алекс Фэргүсон сэтгүүлчдэд " Бид одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байна. Лигт түрүүлэхээс ямар ч баг хэзээ ч залхдаггүй юм. Гэхдээ бүх зүйл тодорхой болсон энэ үед зарим үзэгчдийн сонирхол буурч магадгүй шүү дээ. Тийм учир тэдгээр хүмүүсийг уйдаахгүйн тулд кино гаргахаар шийдсэн юм. Сититэй тоглох үед "You Got Served", харин Астон Виллатай тоглох тоглолтын үеэр "Apocalypse Now", Челситэй хийх тоглолтын үеэр "Run Fatboy Run" киног гаргах бол "The Silence of the Lambs" киног Сванситай тоглох тоглолтын үеэр гаргах байх" гэж мэдэгдсэн байна.


Хаха энэ үнэхээр үнэн гэж үү ? :-o :-o :-o
Өмнө нь хөл бөмбөгийн түүхэнд ийм юм болж байсан юм бол уу?
Хэрвээ болж байгаагүй бол түүхэнд бичигдэх үйл явдал болох юм байна даа.
Өрсөлдөгч багуудын сэтэглзүй нь тоглолт эхлэх үед л 1-0 болцон хожигдож байгаа юм шиг л тоглох байх даа.
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Ariunbaatar_hw » Thu Mar 21, 2013 10:51 am

odsurenmg wrote:De Gea: "Manchester united намайг хаана байх ёстой гэдгийг ойлгуулсан. Би энд маш аз жаргалтай байна. Би үнэхээр явна гэж бодохгүй байгаа. Ийм шайхалтай Club, ийм гайхалтай хөгжөөн дэмжигчдийг хэн орохиж явахыг хүсэх билээ."
Image

:eek: :eek: сэтгэл хөдөлтөл сайхан хэлжээ. We are United
CHAMP20NS
User avatar
Ariunbaatar_hw
 
Posts: 658
Joined: Sun Mar 18, 2012 12:45 am
Location: Монголд....

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Munkhbold » Thu Mar 21, 2013 11:32 am

Carragher : " Michael Owen Реал болон Юнайтедийн төлөө тоглох хэрэггүй байсан юм."

Image

Ливерпүүлийн хамгаалан тоглогч Jamie Carragher багийнхаа хуучин анд Английн алтан жаал хочит Michael Owen-г Реал Мадрид болон Манчестер Юнайтедад тоглох хэрэггүй байсан юм хэмээн ярьлаа. Ливерпүүлийн төлөө 8 улирал хүчин зүтгэхдээ 297 тоглолтонд оролцож, 158 гоол оруулсан Owen 2004 оны зун Улаануудаас явах шийдвэр гаргаж, Испани руу явна гэхэд нь Carragher түүнийг үлдээх оролдлого хийн ятгасан ч дийлээгүй талаараа ярьлаа. Одоо Сток Ситигийн сэлгээнд сууж буй Michael Owen ирэх зун зодог тайлна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Carragher : " Ливерпүүл 2004 онд Djibril Cisse-г элсүүлээд байсан. Мөн Milan Baros ч ЕВРО 2004-с алтан шаахайтайгаар эргэн ирээд байсан юм. Харин тухайнд үед Michael шинэ өрсөлдөөний эрэлд явах цаг нь боллоо гэж үзэн явах шийдвэр гаргаж байсан. Харин би түүнд : "Michael, чи алдаа хийж байна. Мадрид бол улс төртэй холбоотой клуб шүү. Чи тоглохгүй, Мадридын төлөө Raul , Ronaldo хоёр тогтмол тоглож байгаа. " гэж хэлж байсан. Гэхдээ Michael бодлоо өөрчлөөгүй юм. Тэр өөрийгөө Дэлхийн шилдэг нь учраас Испанид амжилт гаргаж чадна гэж боддог байсан. Хэдий Michael Испанид хүнд нөхцөл байдлыг өнгөрүүлсэн ч гэсэн хязгаарлагдмал боломжоо ашиглан 45 тоглолтонд 16 гоол оруулж байсан. Учир нь Мадрид тэр улирал 3 нь ч дасгалжуулагчийг сольсон. " гэжээ.

АЛТАН ЖААЛ Испанид ердөө нэг улиралыг өнгөрүүлээд Англид ирж, ШААЗГАЙНУУДЫН төлөө 4 улирал хүчин зүтгэснийхээ дараагаар Ливерпүүлдээ эргэн очихыг хүсэж байжээ. Гэхдээ энэ бүх зүйлийг тухайн үеийн Ливерпүүлийн дасгалжуулагч Rafa Benitez үгүй хийсэн талаар Carragher : " Michael-н Ливерпүүлийг орхин явсан байдалд нь фэнүүд маань дургүй байсан. Гэхдээ би ЦАГ ХУГАЦАА бол бүхнийг эмчлэгч гэж итгэн түүнийг Ньюкастл дахь гэрээгээ дуусгаад эргэн ирнэ гэж итгэж байсан. Ливерпүүлийг орхин явсан байдалдаа Michael өөрөө ч харамсаж байсан учраас энэ бүхнийг өөрчлөн өөрийгөө дахин зориулах боломжийг хүссэн. Michael-г чөлөөт агентаар авч болох талаар тайлбарласан мессежийг би Rafa Benitez-д илгээсэн хэдий ч тэр татгалзаж, Owen-ий оронд David Ngog-г авсан юм. Харин үүний дараагаар Юнайтедад орсон нь бас л Owen-ий хувьд том алдаа болсон. Ингэснээрээ Michael Ливерпүүлийн фэнүүдэд төрүүлсэн сөрөг сэтгэгдлээ засах боломжоо үгүй хийчихсэн. Манчестерийн Дербид хожлын гоолыг оруулсныг нь эс тооцвол Юнайтедийн фэнүүд түүнийг төдийлөн авч хэлцэхгүй." хэмээн ярьлаа.

Jamie Carragher-н хувьд ч Ливерпүүл дэх 17 дахь улиралаа дуусгаад ирэх зун зодог тайлна гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Maslo » Thu Mar 21, 2013 11:44 am

Төмөрөө одоо юу бичээд байгаа юм бэ? Юу гэж ийм элий юм байдын. Хөлбөмбөгт хэзээ ч ингэж онгирч, сагсуурч, тайвширч болдоггүй. САФ-ын байнга үглэдэг зүйл.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Thu Mar 21, 2013 12:57 pm

Харин тийм хэдий хошигнолч гэсэн онцгүй байна.
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests