AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Бало Миланд ...

Тэр шидийг үзүүлж Миланыг чирнэ.
15
20%
Тэр багийн нэгэн чухал хэсэг байх болно.
19
25%
Тэр гоолыг угсруулж довтолгоог шинэ түвшинд аваачна.
7
9%
Тэр гараанд гарч тоглох хэмжээнд л байна.
4
5%
Тэр сэлгээнд л суусаар улирлыг дуусгах байх даа.
2
3%
Тэр бол балайтолгой.
29
38%
 
Total votes : 76

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Mon Mar 18, 2013 9:22 am

Манай хүүхдүүд Giovanissimi Nazionali буюу 14-15 настнууд Интэртэй дэрби тоглоод 3-0 хожсон байна.
Ингээд манайх хүснэгтэдээ 1т бичигдээд эхэлжээ. Интэр 54 оноотой, манайх 52 оноотой байсан байна.
Лигтээ манайх энэ жил Интэрийг хожиж чадаагүй шүү, дандаа илүү тоглосон мөртлөө чадаагүй...

Гэснээс энэ хүүхдүүдийн тухай мэдээлэл их бага юмаа...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Mon Mar 18, 2013 9:24 am

Энэ долоо хоногт Шигшээгийн тоглолтууд байгаа юм байна шд...
Манайхаас 5н тоглогч Италийн шигшээд дуудагдсан байна.

Тэд бол, Игназио Абате, Маттиа Дэ Шильо, Риккардо Монтолтиво, Марио Балотелли, Бтепан Эль Шаарави нар.

Итали, Бразил, Малтийн эсрэг тоглох юм байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby fanaticalantifanatic » Mon Mar 18, 2013 10:17 pm

Nobun@g@ wrote:Маттиа Дэ Шильо

:beer анх удаа бхаа
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby forzamilan » Mon Mar 18, 2013 10:59 pm

Үндэсний шигшээгийн түвшинд дэмждэг 2 баг маань тоглох нь. Гэмтэж бэртэхгүй л байвал болно.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Tmshinoda » Tue Mar 19, 2013 9:42 am

Дэ Шило-н шигшээ дахь 2 дахь дуудлага нь юм байна..
Эхнийх нь ноднин 8 сард Английг эсрэг 19 нас 8 сартай байх vедээ юм байна.. Гэхдээ тоглоогvй..
Паоло Малдини шигшээд анх дуудагдах vедээ бас ийм настай байсан юм байна..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Tue Mar 19, 2013 10:10 am

Ярьж байгаа нтр мангар итгэлтэй, бусдадаа үлгэр дуурайлал болохоор...
Ирээдүйн манай ахлагч болох нь тодорхой залуу даа... Мальдинигийн залгамж халаа...
Гэснээс бага Мальдини хүүхдийн багтаа бас мундаг байгаа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Tmshinoda » Tue Mar 19, 2013 11:26 am

Галлиани хэлсэн байна лээщд..
Яг Малдинигийн чаддаг шиг 2 жигvvрт тоглодог..
Гэхдээ баруун хелтэй болохоор зvvнд сайн тоглодог гэж боддог
гэчээд, 3-4 хэл нэмэх хэрэгтэй нтр гэсэн байсан
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Төрболд » Tue Mar 19, 2013 6:03 pm

Манай шарваа ойрдоо яагаад нэг л болж өгөхгүй байна......
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Tue Mar 19, 2013 6:32 pm

Төрболд wrote:Манай шарваа ойрдоо яагаад нэг л болж өгөхгүй байна......


Ерөнхийдөө бол тактикийн өөрчлөлтийн нөлөө гэж бодоод байгаа... Би өмнө нь бичиж байл уу яалаа...
Аллегри нэг ярилцлага дээрээ Шааравид одооноос их хүнд байх болно.
Тэр өмнөх шигээ гоол хийгээд байж чадахгүй байх болно нтр гэсэн байсан.
Тэгээд л 4-3-3 гэж тоглодог болоод, Бало ч ирээд бүр жигүүрт болцон л доо...
Өөрөөр хэлбэл өмнөх шигээ таргет мэн байхаа больцон. Өмнөх шигээ тэгж олон гоол хийх боломж гарч ирэхгүй.
Харин довтлогчийг илүү дэмжиж тоглох ёстой байранд очсон.

Гэхдээ зарим талаар Төрөөтэй санал нэг байна. Хичнээн жигүүр ч гэсэн гоолдох боломж байгаа.
Сүүлийн үед зарим гоё юм алдаад байх шиг ганц нэг харагдаад байгаа...
Яг тоглолт дээр гоол хийх боломж байхгүй болохоор жоохон төсөөрөөд ч байгаа юм бол уу гэх маягийн юм бодогдож байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Төрболд » Tue Mar 19, 2013 7:23 pm

Nobun@g@ wrote:
Төрболд wrote:Манай шарваа ойрдоо яагаад нэг л болж өгөхгүй байна......


Ерөнхийдөө бол тактикийн өөрчлөлтийн нөлөө гэж бодоод байгаа... Би өмнө нь бичиж байл уу яалаа...
Аллегри нэг ярилцлага дээрээ Шааравид одооноос их хүнд байх болно.
Тэр өмнөх шигээ гоол хийгээд байж чадахгүй байх болно нтр гэсэн байсан.
Тэгээд л 4-3-3 гэж тоглодог болоод, Бало ч ирээд бүр жигүүрт болцон л доо...
Өөрөөр хэлбэл өмнөх шигээ таргет мэн байхаа больцон. Өмнөх шигээ тэгж олон гоол хийх боломж гарч ирэхгүй.
Харин довтлогчийг илүү дэмжиж тоглох ёстой байранд очсон.

Гэхдээ зарим талаар Төрөөтэй санал нэг байна. Хичнээн жигүүр ч гэсэн гоолдох боломж байгаа.
Сүүлийн үед зарим гоё юм алдаад байх шиг ганц нэг харагдаад байгаа...
Яг тоглолт дээр гоол хийх боломж байхгүй болохоор жоохон төсөөрөөд ч байгаа юм бол уу гэх маягийн юм бодогдож байна.

Гэхдээ бас муу хэлж болохгүй л байх лдаа хэдий одоо тааруу байгаа ч улирлын эхэнд байсан хар толбыг арилгасан хүн шүүдээ лигт хойгуур байхад шарваа л чирсэн гэхэд хэлсдэхгүй байх гэж бодож байна хэхэ
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Mar 20, 2013 4:03 pm

Энэ долоо хоногийн шигшээ багуудын тоглолтод дуудагдсан тоглогчид...

Абате, Де Шильо, Монтоливо, Балотелли, Эль Шаарави нар Италийн шигшээд...
3/21 Бразил-Итали, 3/26 Мальт-Итали... Мальттай тоглох тоглолт 2014 оны дэлхийн аваргын эрхийн төлөө тоглолт...

Епес, Запата нар Колумбын шигшээд...
3/22 Колумб - Болив, 3/26 Венесуэл - Колумб

Саламон Польшийн шигшээд...
3/21 Польш - Украйн, 3/26 Польш - Сан Марино аль аль нь дэлхийн аваргын эрхийн төлөө тоглолт...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Mar 20, 2013 4:08 pm

Пранделли Балод их итгэл хүлээлгэж байгаа гэнэ.
"Тэр тогтвортой сайн тоглож байгаа. Би түүнд энэ маш том болож шүү, чи үүнийг алдаж болохгүй гэж хэлсэн."

Манай шигшээгийн хэдийг байхгүй хойгуур үлдсэн багийнхан 3/22нд Сион гээд багтай нөхөрсөг тоглолт хийх гэнэ.
Ринотой уулзах нь...

3/21нд Принц арьс өнгөний үзлийн эсрэг үйл ажиллагаанд урилгаар оролцох юм банйа.
Өмнө нь нөхөрсөг тоглолтын үед Принц тоглолтыг дундаас нь хаяж яваад л уригдсан гэж байгаа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Mar 20, 2013 4:11 pm

Өө нээрээ бас Мунтари Ганын шигшээд дуудагсан. 3/24нд Гана - Суданы тоглолтод оролцох юм байна.
Бас л дэлхийн аваргын шалгаруулалтын тоглолт...

Манай Бало чинь айхтар Пеналтчин юм байна шд...
2005 онд дэбютээ хийснээс хойш нийт 19 удаа Пен цохиж, 19үүлэнг нь оруулж байсан юм байна.

Интэр 6/6, Сити 9/9, Милан 3/3, Италийн шигшээд 1/1 гэсэн үзүүлэлттэй яваа юм байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby crusader » Wed Mar 20, 2013 10:46 pm

Бало шиг дүүнгэ, хайнга гаруудаар ер нь пеналти цохиулж байя
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Mar 21, 2013 2:39 pm

Шильо шигшээд гараанд гарна гэнэ дээ... Манай хүн их үнэлэгдэж байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Mar 21, 2013 2:48 pm

Пранделли бас Эль Шааравиг Нэймартай адилхан тоглолттой гэж... Бас чадвар нь ч ойролцоо юм банйа.

Абате өөрөө шигшээгийн тоглолтод амрахыг хүссэн бололтой.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Mar 21, 2013 3:03 pm

Нэг ийм юм байна..

УЕФА-гийн ранкийн систем гэж нэг юм байдаг.
Аваргуудын лигид аль лигийн багууд 5 жилд илүү тогтвортой тоглож байгаагаас хамааруулаад кофциент өгөөд байдаг.
Тэрэн шиг Италийн СэриА лигид аль баг сүүлийн 5 жилд тогтвортой тоглож байгааг гаргахад манайх нэгт байна.

1. АС Милан 360 оноо
2. Интэр Милан 347 оноо
3. Ювэнтус 336 оноо
4. Рома 309 оноо
5. Наполи 292 оноо
6 Удинезе 273 оноо
7. Лацио 271 оноо
8. Фиорентина 263 оноо
9. Палермо 242 оноо
10. Жэноа 238 оноо
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Төрболд » Thu Mar 21, 2013 6:54 pm

хүмүүстэй ярьхад урамтай болсон байна лээ хөл бөмбөг яриад эхлэнгүүт танай шаарави мундаг юм байна лээ тэгээл удахгүй милан барсагаас илүү болох байх гээл эд авъяас буцалсан залуустай гээл хэхэ
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Fri Mar 22, 2013 9:19 am

Бразил Италийн шигшээгийн тоглолтын тоймыг харлаа...

Бало маань аймаар гоолдсон байна.
Харин Оскарын гоол дээр Шильо алдаж байгаа харагдана
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Fri Mar 22, 2013 9:23 am

Манай мөнхийн Кашей Бонера ярилцлага өгчээ...

Шигшээгийн тоглолтод оролцох нь Шильогийн хувьд маш чухал боломж байх болно.
Палермогийн эсрэг авсан хожил их үнэтэй байлаа. Барсатай тоглосны дараах лигийн тоглолтууд их хэцүү байдаг.
Бид Барсад хожигдсоны дараа Палермотой тоглох хүнд байна гэдгийг мэдэж байсан.
Бид бага зэрэг л илүү байсан. Гэхдээ 3 оноо гэдэг нь хамгийн чухал.
Дасгалжуулагчид багийн бүрэн бүрэлдэхүүн байгаа нь давуу тал болж байна.
Бидэнд дахиад 9 тоглолт байна. Одоо дасгалжуулагчид сонголтууд байна.

нтр гэжж...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Fri Mar 22, 2013 9:36 am

Нээрээ Италийн шигшээгийн нөхөрсөг тоглолтод Бало 9, Шильо 5, Абате 7, Монтоливо 18, Шаарави 14 дугаартай гарчээ...

Монтоливо клубтээ өмсдөг 18 дугаараа авчээ. 2006 оны дэлхийн аваргаар манай Пиппо зүүж байсан дугаар бас...
Шильо 5 гэдэг Италийн шигшээгийн домог болох Каннаваро агаагийн дугаар гэсэн үг.
За 9 номерийн тухайд яриад юу гэхэв... Угаасаа л домогууд 9, 10 зүүдэг байсан.
Абате 7 дугаар бол Дель Пьеро нтр гээд бас л лагуудын дугаар.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Fri Mar 22, 2013 9:41 am

Италийн 17 дооших насны шигшээд 3 Россонери дуудагдсан.
Харин 15 дооших насанд 5 Россонеричүүд дуудагджээ..

Дараа жилээс Ганзыг магадгүй үндсэн багт харах нь...
Долчетти түүнд том тэмцээн хэрэгтэй гэсэн байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Fri Mar 22, 2013 9:44 am

Image

Манайхны үсний засалт... :ногоон:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Fri Mar 22, 2013 9:49 am

crusader wrote:Бало шиг дүүнгэ, хайнга гаруудаар ер нь пеналти цохиулж байя


Өө тийм энэ тал дээр хаяа тэгж харагддаг ч...
Түүний хүмүүнлэгийн үйл ажиллагаа, дэлхийн аваргаар яаж байсныг мэддэг хүмүүс нь нэх тэгж ярихгүй л байх
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Jack_9 » Fri Mar 22, 2013 1:50 pm

АС Миланы гол тоглогч болох Кевин-Принс Боатенг арьс өнгөөр ялгаварлагч тоглогчид клубтээ дахин тоглох ёсгүй хэмээн үзэж байгаагаа мэдэдгдлээ.

Ганын шигшээн од залууг талбайгаас гарч явах үед Про Патриа багийн хөгжөөн дэмжигчид түүнийг арьс өнгөөр ялгаварлан доромжилсон байна.

26 настай Боатенг " Арьс өнгөөр ялгаварлагч үзэлтэй тоглогч клубтээ болон шигшээдээ дахиж хэзээ ч тоглохгүй байх нь зүйтэй" гэж мэдэгдсэн байна.

"Арьс өнгөний үзэл гаргасан тоглогчийг мөнгөөр торгох нь асуудлыг шийдэхэд тус болдоггүй. Энэ асуудал чинь зөвхөн нэг хүн л ингээд байгаа хэрэг биш шүү дээ" гээд "Жишээ нь хөгжөөн дэмжигчид буруу юм хийвэл тэр дахиж стадион луу ирэх боломжгүй болдог. Энэ чинь энэ спортод хайртай хүний хувьд хамгийн ихээр шийтгэж байгаа хэрэг шүү дээ " гээд " Харин тоглогчдийн хувьд арьс өнгөний үзэл гаргасан тоглогчид дахиж клуб болон шигшээдээ тоглох боломжгүй болгож болно шүү дээ. Иймэрхүү аргаар тэдгээр тоглогчдыг шийтгэж болно гэж бодож байна. Мэдээж энэ арга маш шулуун шударга байх хэрэгтэй" гэдгийг мөн хэллээ

Бидний мэдэх сайн жишээ гэвэл Ливэрпүүлийн довтлогч Суарез 40,000 евро болон 8 тоглолтонд тоглох эрхээ хасуулж байсан бол Челсигийн ахлагч Жон Терри 220,000 евро 4 тоглолтонд тоглох эрхээ хасуулж байсан билээ. Боатенгийн үзэж байгаагаар албаны хүмүүс арьс өнгөний үзэл гаргасан хөгжөөн дэмжигчид болон тоглогчдод хатуу шийтгэл оноож байх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 13 guests
cron