Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Fri Mar 15, 2013 1:02 am

Коби:

“Би ийм зүйлд үргэжл ухамсартай ханддаг. Би шидэж буй тоглогчийг хамгаалахдаа тэдний доор хөлөө тависан эсэхээ шалгах ёстой гэдгийг маш сайн ойлгодог. Хамгаалагч тоглогчдын доор хөлөө тавьж болохгүй. Ингэх нь шидэж буй тоглогчид маш аюултай. Би фэйдэвэй хийж байхдаа хэн нэгний хөл дээр буух ямар нэгэн шалтгаан байхгүй”

“Мэргэжлийн тоглогчид шидэлт хийж буй тоглогчийг гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй”
Жонес твиттертээ “Би Кобиг үнэхээр их хүндэлдэг. Би хэзээ ч түүнийг санаатайгаар гэмтээх гэж оролдохгүй байх байсан. Зүгээр л шидэлтийг нь хамгаалахыг хүссэн”
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Fri Mar 15, 2013 4:39 am

Image
17 жилд 2дах удаагаа ингэж шидэж байхад нь хөл тавьсны улмаас гэмтэж байна.. өмнөх нь Жален Рөүс.. шагайн нь нилээн хавдаж.. бүх л өдөржин эмчилгээ хийлгэж байган бна..

Image

Compression. Ice. Django. Zero Dark Thirty. This is Forty and 1 hour of sleep. #countonwill #countonhaters. On to the next.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Соёлоо » Fri Mar 15, 2013 4:40 am

манай хүний твиттер дээр энэ зураг нь гарч...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Gunnerz » Fri Mar 15, 2013 8:10 am

Мэргэн wrote:Ядаж байхад энд тэнд Коби бэртчихлээ хохь нь энэ тэр гэсэн малнууд байх юм аа (ядаж форумд байхгүй нь сайхан юм). Хичнээн дэмждэггүй баг, мөнхийн өрсөлдөгч нь байсан ч тоглогч гэмтэхэд хөөрдөг гарууд бүтэхгүй ээ. Жишээ нь Леброн, Дурант бэртлээ гээд ашгүй гэж би хэзээ ч бодохгүй, харин ч тэд нар нь байхад нь өрсөлдөөд хожвол илүү кайфтай баймаар.

манайхаар арай ч тэгж ухнадах нөхөр байхгүй байлгүй дээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Fri Mar 15, 2013 9:33 am

Газол: Индиана дахь бэлтгэл дажгүй боллоо. Хагас талбайд хоёрын эсрэг хоёр тоглож байна. Хөл маань сайжирсаар л байна.

Багийн хувьд түүнийг яг хэзээ эргэн ирэхийг мэдэхгүй байна, Индиана дахь бэлтгэл хэр байхаас хамаарна гэж байсан. Өнөөдрийн бэлтгэл дажгүй болсон болохоор дараагийн тоглолтоос ирж магадгүй. Өөрөө бол ирэх долоо хоногоос тоглоно гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Kobe Bryant » Fri Mar 15, 2013 10:56 am

Dahntay pzdag alnaaa
Chasing Perfection
User avatar
Kobe Bryant
 
Posts: 50
Joined: Sat Jan 07, 2006 3:51 pm
Location: Улаанбаатар

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Ariunbaatar_hw » Fri Mar 15, 2013 11:38 am

Өчигдөр Лос Анжелес Лэйкерс Атланта Хауксын эсрэг хийсэн тоглолтын
цаг дуусахад 4.9 секунд үлдээд байхад Коби Брайнт Дантэй Жонсын өөдөөс
үсрэлттэй шидэлт гүйцэтгэсэн ч амжилттай бололгүй баг нь хожигдол хүлээсэн билээ.

Лигийн удирдлага тус бичлэгийг дахин нягтлан үзсэний эцэст Дантэй Жонс
хамгаалалтын алдаа гаргасан ба шүүгчид алдаа үлээх ёстой байсныг хүлээн зөвшөөрлөө.
Image
CHAMP20NS
User avatar
Ariunbaatar_hw
 
Posts: 658
Joined: Sun Mar 18, 2012 12:45 am
Location: Монголд....

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby crusader » Fri Mar 15, 2013 11:47 am

харин энэ дээр лиг хатуу хуультай болмоор юмуу. Тэгэхгүй бол дурын хүмүүс өөдөөс нь үсрэлттэй шидэлт хийж байгаа хүнийг харж байгаад яг буухад нь албаар хөлөө яг доор нь тааруулж тавиад нөгөөх нь дээр нь хазгай гишгээд байвал хэцүү юм...
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Fri Mar 15, 2013 4:31 pm

Лиг ч шүүгчийн бурууг хүлээн зөвшөөрчихлөө, Жонес тэгээд зүгээр өнгөрөх үү гэдэг л асуудал байна даа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sat Mar 16, 2013 12:04 am

Коби одоогоор нэг ч тоглолт өнжөөгүй байгаа цорын ганц лэйкер. Метта 66 тоглолтоос 65-т нь оролцсон бөгөөд Брүүклинтэй хийсэн тоглолтыг торгуулын улмаас өнжсөн.

Жонес өмнө нь 2009 оны бүсийн финалд Коби дээр 2 ч удаа санаатай алдаа гаргасан. Хоёулан дээр нь аюултай тоглолтын алдаа авч байсан юм байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Nomer 7 » Sat Mar 16, 2013 8:20 am

Balck mamba is back !!!!!!!!!! :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Nomer 7 » Sat Mar 16, 2013 8:20 am

Zia zia onoodor indianagiin esreg hiih togloltond ahlagch maani togloh yum bna....
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Mojul » Sat Mar 16, 2013 9:31 am

Блейк хөөрхөн тоглож хэрэгтэй шидэлтүүд их хийлээдээ. Одоогоор 17оноо авсан.
Сувервижн-ий ВиасатСпорт гэсэн сувгаар гарчийн.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sat Mar 16, 2013 9:43 am

За за багийн сайхан тоглолтын ачаар хожлоо. Блэйк мундаг байлаа 18 оноо, 7 дамжуулалт 6 самбар, 4 бөмбөг таслалт, 2 блок гурваас 7 шидэж 5 гээд л жинхэнэ олон талт тоглолт. Жэмисон, Метта, Нэш, алдааны асуудлыг нь эс тооцвол Ховард бүгд л гоё байлаа. Баг шиг л баг байлаа. Коби 12 минут тоглоод дасгалжуулагчдаа үргэлжлүүлж чадахгүйгээ хэлээд суулаа. 15 дахь оноогүй тоглолт нь боллоо. Сэлгээнээс самбар, маркер барьж байгаад л нэг нэгээр нь дуудаад дасгалжуулаад явчихлаа. Тоглолтын дундуур ч хашгирч их л зөвлөгөө өглөө. Нэг дэхээс Газол ирэх нь тод болсон. Коби ч 48 цаг амарчихад гайгүй болчих юм ярьж байна. Дорнодын лигийн хамгийн шилдэг хамгаалалттай, дорнодын 2 дахь сайн багийг сайхан л хожлоо.

Ховард хувцас солих өрөө рүү явахдаа пүүз, жерсигээ фэнүүддээ өгсөн байна.

Метта 19 оноо авч, Вэстийг 4-13 шидүүлж маш сайн хамгааллаа.

Стив Блэйк "Кобиг маш их хүндэтгэж байна, тоглох гэж оролдсонд нь. Мэдээж энэ нь маш их урам зориг, эрч хүч өгсөн."

Ди Антони "Бид маш сайн тоглолоо, маш сайн хамгааллаа. Блэйк, Метта нар итгэмээргүй гайхалтай байлаа."

Коби суухдаа Антонид "тоглож чадахгүй, маш их, бүр маш их өвдөж байна" гэсэн байна
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sat Mar 16, 2013 10:36 am

Майк Ди Антони "Дараагийн тоглолтод тоглох эсэхээ Коби өөрөө шийднэ. Шийдвэрийг өөрөө гаргах нь найдвартай дээр."

Нэш "Кобигийн дасгалжуулагчаар идэвхтэй ажиллаж байсан нь гайхалтай. Коби хожихыг хүссэн, тиймээс багтаа туслаж чадах бүх зүйлээ л хийж байсан"

Ховард хувцас солих өрөө рүү явж байхдаа Индианагийн зураглаач руу "Финал дээр уулзатлаа баяртай"

Коби шагайныхаа талаар "би ерөөсөө ачаалал өгч чадахгүй байсан"

Маргааш бэлтэл хийхгүй. Бүтэн сайны бэлтгэл дээр Газол тоглож магадгүй. Хэрвээ бүх зүйл сайн байвал нэг дэхийн Санстай хийх тоглолтод ирнэ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sat Mar 16, 2013 8:01 pm

“Багийн маань маш сайхан хожил байлаа. Хүн бүрийн энэ оройн хүчин чармайлтаар үнэхээр бахархаж байна. Шигүү, хамтарсан багийн хамгаалалт итгэмээргүй гайхалтай байсан.” Газоль

Манай цагаар даваа, мягмар гарагт дараалсан 2 тоглолт хийгээд тэрнээс хойш 6 өдөрт ганцхан тоглолттой. Коби, Нэш гэсэн түлхүүр тоглогчдын хувьд амрах сайхан боломж, харин Газолийн хувьд илүү эрүүл, хүчирхэг болоод ирнэ.

Голден Стэйт одоо Хьюстон, Хорнетс, Спөрс, тэгээд Вашингтонтой тоглоно. Лэйкерс Сакраменто, Санс, Вашингтон, тэгээд Голден Стэйт. Уорриорз тоглосны дараа дээр нь бараг гарчих юм биш үү.

Сакраментотой тоглосны дараа сүүлийн 14 тоглолтынхоо 8-ыг айлын талбайд 6-г нь талбай дээрээ хийнэ. Талбайдаа сүүлийн 11 тоглолтын 10-т нь үүнээс 6 дараалан хожчихоод байгаа. Ингээд бодохоор л би 6-аар гарчих болов уу гэж эртнээс хэлээд байгаа юм даа.

Сакраментогийн Коузинс тоглолт өнжиж мэдэхээр байгаа юм байна. Гол тоглогч нь байхгүй болохоор Газол, Коби нараа нөөж магадгүй.

Коби Ховардын чөлөөт шидэлтийн чадварын тал дээр тун өөдрөг үзэлтэй байгаа юм байна. “Тэр үнэхээр гартаа оруулчихсан.”, “Өө мартах шахлаа, миний бодлоор тэр ур чадвар нь сайжирч байгаа, унагааж чадна гэдэгтээ итгэж байгаа”

Ховард өнөөдөр дөрөвдүгээр үе дуусаж байхад ганцхан энд-1 хийсэн бөгөөд хожилд чухал нөлөө үзүүлсэн.

Статистик үзүүлэлт Кобигийн бодлыг яг ч дэмжсэн юм алга л байна. Ховард өнөөдөр 6-11 шидсэн бол Атлантад хожигдоход 0-3. Коби түүнийг Орландотой тоглож 25-39 шидсэн тоглолтын өмнөхөөс л зоригжуулж дэмжсээр байгаа.

Өөрийг нь байхгүйд баг нь хожсон тухайд Коби: “Туйлын сэтгэл хангалуун байсан.”
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ya_tumurbat » Sun Mar 17, 2013 12:06 am

Kobe одоо хэд хоног сайхан амраад ирвэл улам тэсрэлттэй байж магадгvй л юм. Газол бол нуль эрч хvч алаад егий гээл хvлээж байгаа байх. Play-off эхэлтэл манай хэд олон тоглолтонд оролцох нь тодорхой. Ер нь фанатуудын найдлага улам л нэмэгдээд байшvv
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Sun Mar 17, 2013 1:42 am

Талбай дээр бараг Нэш бснаас илүү Блэйк нь илүү бгаз дээ... Сэлгээнээс Жэмисон энэ 2 л гоё бгам даа.. сүүлийн хэдэн тоглолт
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby 1220 » Sun Mar 17, 2013 5:11 pm



- Холбодог биш шиддэг хүн авах байсан юм бол Нэшийг биш Корверыг авах байж дээ

- Жонесын алдаа санаатай биш, тоглолтонд тиймэрхүү юм зөндөө л байдаг штээ. Коби азгүйтээл хөл дээр буусан болохоос

- Ховард гэж багт ямарт нөлөөгүй хоосон стат яваад байнаа


Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ya_tumurbat » Mon Mar 18, 2013 2:23 am

Ховард багт нелеегvй стат гэж байхгvй ээ муу тоголлоо гэхэд л еерийн самбараас +10 аваад байгаашд. Энэ нь 2 дахь боломжоор оноо алдалтыг багасгаж л байгаа бvp муу тоголлоо гэхэдшvvдээ.

Маргааш тоглолт юун дээр гарах вэ. ССТV or Sportbox
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby kb_Anny24 » Mon Mar 18, 2013 7:24 am

Bowen шигээ бодолтой нөхөр үү үгүй юу. Чи зааланд тоглохдоо хүний хөл доор хөлөө тавиад үзээрэй, ууртай нөхөр таарвал чи зодуулах байлгүй.

Чамд зөрүүлээд 2 асуулт тавъя.

1. Нэш ч гэсэн шүүтэр. Корвер Нэшээс илүү шүүтэр үү? Нэшс илүү багт нөлөөлж чадах уу?

2. Ховард яг ямар стат нь хоосон багт нөлөөгүй байна?
Ховард хаа очиж 2-way тоглогч. Довтолдог ч, хамгаалдаг ч. Хамгаалалтандаа бүр ч илүү анхаардаг. Амаре нтр шиг худлаа бөөн стат болохгүй л дээ, яаж ч бодсон. Ховардын тоглолт дээрдээд, сэлгээнийхэн арай гайгүй болоод л манайх ойрд илүү хожиж байна л даа.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Mon Mar 18, 2013 9:54 am

зүгээр бодлоо л хэлсэн бна шт.. уншаад л өнгөрөөч
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby 1220 » Mon Mar 18, 2013 11:13 am


Хэхэ Кобигийн гайхамшигт хууралтанд хөөрхий Жонес эргүү болтолоо хууртагдаад хаана буухаа мэдэхгүй нүдээ аниад дүүлж явсан гэж бодож байна штээ.

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Mon Mar 18, 2013 11:22 am

Энэ Блэйк чинь харин майр байгаан биш үү...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Jo_amka » Mon Mar 18, 2013 11:53 am

Багаараа сайн байлаа... Ялангуяа Метта, Жэймисон :eek:
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron