Формула-1-гийн 64 дэх удаагийн Дэлхийн Аварга шалгаруулах уралдаан маргааш эхлэх гэж байна...
ФИА-гиин эгнээн доорх 11 багийн 22 нисгэгч нэгэн зорилгын төлөө 19 гараанд уралдаж, хэн нь шилдэг болохоо тодруулах энэ тэмцээн уламжлал ёсоор Австрали тивээс эхлэж, Бразилийн гараагаар өндөрлөх болно...
2013 оны энэ улирал бол 2.4 литрийн V8 хөдөлгүүр ашиглах сүүлийн улирал гэдгээрээ онцлог бөгөөд дараа улиралаас эхлээд Ф1 1.6 литрийн V6 хөдөлгүүр ашиглаж эхэлнэ...
Мөн Феттел 4 дэх удаагаа дараалан түрүүлж чадах уу гэсэн асуултын хариуг олох жил...
2012 онд 12 баг, 20 гараанд уралдаж байсан бол энэ жил дээрх тоонууд тус бүр нэгээр буурсан нь тоогүй... Гэхдээ улирлын дундуур гэрээгээ тохиролцож чадах юм бол Еврөп тивд нэг гараа нэмж явагдах боломжтой... Ингэвэл бид 20 гараагаа бүтнээр нь үзчих боломж бий...
HRT F1 багийн эзэмшигчид 2012 оны 11 сарын 30-ны хугацаанд амжиж санхүүжүүлэгч тал олж гэрээ байгуулж чадаагүйн улмаас 2013 оны тэмцээнд оролцох боломжгүй болж улмаар татан буугдсан...
Энэ жилээс эхлээд агуу Шуми Ф1-ээс 2 дахь удаагаа холдож байна... Түүний Мерседестэй хийж байсан 3 жилийн гэрээ өнгөрсөн оны төгсгөлөөр дуусч, түүний байрыг өөр нэгэн дэлхийн аварга нисгэгч болох Хэмилтон орлохоор болж, 3 жилийн гэрээг тус багтай үзэглээд байгаа нь энэ улирлын гол онцлог үйл явдлуудын нэг яах аргагүй мөн...
Хэдий агуу Шумигийн эргэн ирсэн 3 улирал бүтэл муутай байсан ч түүний эргэн ирэлт Ф1 сонирхогч нарт том бэлэг болж чадсан гэдэг нь тодорхой...
Харин 14 жилийн турш Макларен багтай холбоотой байсан Хэмилтоны багаасаа явах шалтгаан нь шинэ чэллэнж гэж буй...
Мэдээж гол нисгэгчээ явуулсан Макларенчуудад шинэ хүн хэрэгтэй болсон бөгөөд тэрхүү нисгэгч нь Заубер багт уралдаж байсан Серхио Перез... Уг нь бол энэ залуу Ферраригийн Нисгэгчдийн Академийн гишүүн хүн төдийгүй Ферраригийн дараагийн гол нисгэгч болох ирээдүйтэй залуусын тэргүүн эгнээнд байсан нэгэн... Гэсэн хэдий ч асуудал өөрөөр эргэж, тэрээр багтай уулзсаны дараагаар, Феррарид хэзээ ч уралдахгүй гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд одоо түүний очиж болох хамгийн боломжтой баг бол Макларен юм... Тэр ч энэ боломжийг алдалгүй ашиглаж эхлэх гэж байна....
За тэгж байтал Перезийн үүсгэсэн хоосон суудлыг нөхөхийн тулд Заубер багт мөн л хэн нэгэн хэрэгтэй болсон бөгөөд тэд Форс Индиа багтай олон жилийн гэрээ үзэглээд байсан Нико Халкенбергийг урвуулсан гэхэд болно... Учир нь Халкенберк Форс Индиад ердөө ганцхан жил л уралдаад багийг орхиж байгаа юм... Заубер багт байсан өөр нэгэн нисгэгч болох Япан самурай Кобяаши энэ удаад Ф1-ийг орхиж байгаа... Гутриез хэмээх нисгэгч Заубер багийн төлөө Халкенбергтэй хамтрахаар болж байна даа...
Халкенберг багийг орхисоны улмаас үүсээд байсан хоосон суудлыг Форс Индиа баг өнгөрсөн жил Ф1-д уралдаагүй хуучин цэрэг Адриан Сутилд өгсөн...
За тэгээд өөр хэд хэдэн нисгэгчдид буйраа сэлгэсэн байгааг та бүхэн уралдаан үзэж эхлэхдээ анзаарна биз дээ...
Тэмцээний одоо батлагдаад байгаа хуваарийг дор үзүүлэв...
За тэгээд бас бусад өөрчлөлтүүдийн талаар удахгүй оруулахыг бодноо...
Өнөөдөр Австралид болсон туршилтын 2 гараанд Феттел хамгийн хурдан нь байсан бол Хэмилтон ээлжит удаагаа азгүйтсэн...