Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Tue Mar 12, 2013 6:16 pm

Саяханы Юнайтед - Ливерпүүл тоглолтын үед Вазза хувцас солих өрөө рүү бага зэрэг баргар царайлчихсан багийн нөхдөө эрж явна гэнэ. Тэрээр багийн нөхөддөө: "Юу байцгаана??"

Багийхан: "Өө яахав, бид нар энэ тоглолтонд өөрсдийгөө зоригжуулах тал дээр асуудал тулгараад л байж байна. Бид ингэх нь чухал гэдэгийг мэднэ гэхдээ энэ бол ердөө Ливерпүүл. Бид энэ тоглолтонд өөрсөддөө төвөг удаж болохгүй бид тэднийг үргэлж хождог."

Вазза багийхан уруугаа харсанаа ийнхүү хэлэв: "Тэхээр би тэднийг ганцаараа зохьцуулчихаж дөнгөнө өө гэж бодож байна. Та нар харин паб-д очоод сууцгааж бай."

Ийнхүү Вазза ганцаараа гарч тоглохоор болж үлдсэн багийн нөхөд нь паб уруу пиво ууцгаахаар явцгаалаа. Багийхан хэдэн шил пиво уусны дараа тоглолт хэр явагдаж байгаа талаар сонирхож паб-н эзэнд Тв-гээ асаагаач гэв. Тэгтэл нүжигнэсэн алга ташилтаар дүүрэн дэлгэц гарч ирэн "Юнайтед 1 - 0 Ливерпүүл" (Рүүний 10 минут) гэсэн тоон үзүүлэлт гараад ирлээ. Багийхан: "Тэр ганцаараа тэднийг зохицуулж байна!!"

Ямартай ч ахиад хэдэн шил пивоны дараа багийхан дундаас нэг нь гэнэт "Одоо тоглолт бүрэн дууссан байгаа, юу болсоныг харцгаая" гэж хэлэх хүртэл тэд тоглолтын талаар мартаж орхисон байв. Тэд тоон үзүүлэлтийг асаатал "Эйнфэлд-с үр дүнг дамжуулж байна: Юнайтед 1 (Рүүний 10 минут) - Ливерпүүл 1 (Суарез 89 минут) гэсэн зүйл гарч ирэв.

Багийхан үүнд итгэж чадалгүй: "Тэр ганцаараа тэдэнтэй тэнцээ хийчихлээ шүү дээ!!!" гээд Эйнфэлд-н зүг Рүүний-д баяр хүргэхээр ухасхийцгээв. Тэгээд Рүүний-г хувцас солих өрөөнөөс олов. Тэгсэн Рүүний өмсгөл энэ тэрээ ч тайлаагүй тэр чигтээ толгойгоо гараараа түшин сууж байв. Тэрээр багийхан уруугаа харахыг хүсэхгүй байлаа. Тэгээд тэрээр ийнхүү хэлэв: "Би та нарыг хөөдчихлөө, би та нарыг хөөдчихлөө."

Тэгсэн багийхан: "Битгий тэнэглээд бай, чи тэнцээ авчирлаа шүү дээ, бүр ганцаараа байжийж шүү. Харин Ливерпүүл-с бараг тоглолтын цаг дуусч байхад нэг юм гоал хийлээ шүү дээ."

Тэгсэн Вазза: "Гүй ээ гүй, би, би та нарыг хөөдсөн..... Би тоглолт эхлээд 12 минут-н дараа талбайгаас улаан хуудас аваад хөөгдсөн."
Орчуулга : Улаан чөтгөр Мөнгөө Даваадорж
Хаха гоалдсон нь яамайдаа ...
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ACERT » Tue Mar 12, 2013 6:57 pm

Ямар **н** юм хаанаас копидэж ирээд тавьчихсан юм эне мал
ACERT
 
Posts: 5
Joined: Tue Mar 12, 2013 6:21 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Tue Mar 12, 2013 9:51 pm

ACERT wrote:Ямар **н** юм хаанаас копидэж ирээд тавьчихсан юм эне мал

Хаха сэтгэлийг чинь хеделгесен байна баяр хvpгье еерийхее сэдэвтээ л жиргэ ACCEPT хэхэх шинээр элссэнээ шууд манай хуудасруу хандаа л
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Wed Mar 13, 2013 2:04 am

Бадруул wrote:Доор нь ядаж байхад орчуулсан гээд шаачихжээ.... цү цү цү

Xvний юмын дурьдалгvй авахгvйээ аягvй бол сopyright нтр гээд гараад ирж мэднэ.
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Wed Mar 13, 2013 2:12 am

Image Yorke , Cole 2 ихэр байсан байна бvp ягшvv...
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby B.Chuka » Wed Mar 13, 2013 8:49 am

ya_tumurbat wrote:Саяханы Юнайтед - Ливерпүүл тоглолтын үед Вазза хувцас солих өрөө рүү бага зэрэг баргар царайлчихсан багийн нөхдөө эрж явна гэнэ. Тэрээр багийн нөхөддөө: "Юу байцгаана??"

Багийхан: "Өө яахав, бид нар энэ тоглолтонд өөрсдийгөө зоригжуулах тал дээр асуудал тулгараад л байж байна. Бид ингэх нь чухал гэдэгийг мэднэ гэхдээ энэ бол ердөө Ливерпүүл. Бид энэ тоглолтонд өөрсөддөө төвөг удаж болохгүй бид тэднийг үргэлж хождог."

Вазза багийхан уруугаа харсанаа ийнхүү хэлэв: "Тэхээр би тэднийг ганцаараа зохьцуулчихаж дөнгөнө өө гэж бодож байна. Та нар харин паб-д очоод сууцгааж бай."

Ийнхүү Вазза ганцаараа гарч тоглохоор болж үлдсэн багийн нөхөд нь паб уруу пиво ууцгаахаар явцгаалаа. Багийхан хэдэн шил пиво уусны дараа тоглолт хэр явагдаж байгаа талаар сонирхож паб-н эзэнд Тв-гээ асаагаач гэв. Тэгтэл нүжигнэсэн алга ташилтаар дүүрэн дэлгэц гарч ирэн "Юнайтед 1 - 0 Ливерпүүл" (Рүүний 10 минут) гэсэн тоон үзүүлэлт гараад ирлээ. Багийхан: "Тэр ганцаараа тэднийг зохицуулж байна!!"

Ямартай ч ахиад хэдэн шил пивоны дараа багийхан дундаас нэг нь гэнэт "Одоо тоглолт бүрэн дууссан байгаа, юу болсоныг харцгаая" гэж хэлэх хүртэл тэд тоглолтын талаар мартаж орхисон байв. Тэд тоон үзүүлэлтийг асаатал "Эйнфэлд-с үр дүнг дамжуулж байна: Юнайтед 1 (Рүүний 10 минут) - Ливерпүүл 1 (Суарез 89 минут) гэсэн зүйл гарч ирэв.

Багийхан үүнд итгэж чадалгүй: "Тэр ганцаараа тэдэнтэй тэнцээ хийчихлээ шүү дээ!!!" гээд Эйнфэлд-н зүг Рүүний-д баяр хүргэхээр ухасхийцгээв. Тэгээд Рүүний-г хувцас солих өрөөнөөс олов. Тэгсэн Рүүний өмсгөл энэ тэрээ ч тайлаагүй тэр чигтээ толгойгоо гараараа түшин сууж байв. Тэрээр багийхан уруугаа харахыг хүсэхгүй байлаа. Тэгээд тэрээр ийнхүү хэлэв: "Би та нарыг хөөдчихлөө, би та нарыг хөөдчихлөө."

Тэгсэн багийхан: "Битгий тэнэглээд бай, чи тэнцээ авчирлаа шүү дээ, бүр ганцаараа байжийж шүү. Харин Ливерпүүл-с бараг тоглолтын цаг дуусч байхад нэг юм гоал хийлээ шүү дээ."

Тэгсэн Вазза: "Гүй ээ гүй, би, би та нарыг хөөдсөн..... Би тоглолт эхлээд 12 минут-н дараа талбайгаас улаан хуудас аваад хөөгдсөн."
Орчуулга : Улаан чөтгөр Мөнгөө Даваадорж
Хаха гоалдсон нь яамайдаа ...


tasarchihsan baina :eek:
MANUTD CELTICS
User avatar
B.Chuka
 
Posts: 479
Joined: Fri Oct 05, 2012 10:57 am
Location: MANUTD

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Munkhbold » Wed Mar 13, 2013 9:44 am

Хаха улаан аваад гэдгийг нь уншаад татаж унав. :-o :-o :-o
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Wed Mar 13, 2013 12:56 pm

Луиш Нани-н фанатуудын асуултанд хариулсан ярилцлага

-Хувийн журмаар цохон хэлэхэд таны энэ удаагийн улирал шударгаар хэлэхэд бага зэрэг сэтгэл гонсойхоор байна. Хэрэв та илүү олон тоглолтонд оролцвол энэ байдал үгүй болох болов уу?

-Мэдээж. Чи хэдий чинээ олон тоглолтонд оролцоно төдий чинээ формтой байна гэсэн үг. Энэ бол туйлын сайн. Чи нэг гараал нэг сэлгээнд суух нь энэ клуб-т төрөлхийн байдаг зүйл. Энэ бол бүр хэцүү. Улиран өнгөрөх өдөрүүдэд бэлтгэлээ яг л тэмцээнд оролцож байгаа мэт хийх хэрэгтэй. Ялангуяа өдөр бүр маш шаргуу хөдөлмөрлөнө. Тэгээд чи боломжоо авах үед чиний ур чадварын түвшин өндөр байна аа гэсэн үг. Энэ бол дан ганц би гэлтгүй маш олон тамирчдад хэрэгждэг хувилбарт зүйл. Бидэнд байрлал бүр дээр 2-3 тамирчин байна тэгээд менежер-н зүгээс өөрийн цикл-г хийдэг. Хамгийн гол түлхүүр бол хүн бүр шаргуу хөдөлмөрлөж гараанд дуудагдах үедээ багтаа тус хүргэхэд бэлэн байх юм.

-Райн Гиггс багтайгаа ахин нэг шинэ гэрээг байгуулсан. Энэ мэдээ хувцас солих өрөөнд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Энэ бол түүний хувьд, клуб-н хувьд, тамирчдын хувьд сайхан мэдээ. Түүнд маш их туршлага бий мөн клуб-т маш их зүйлийг өгч чадна. Тэр одоо ч талбай дээр гайхалтай хэвээр байна тиймээс энэ бол үнэхээр сайхан мэдээ. Түүнтэй хамт энэ клубт байх нь гайхалтай байсаар ирсэн, би маш их зүйлийг сурсан. Тэр бэлтгэлийн талбай, тоглолтын талбайд маш их туршлагыг авчирч маш олон залуу хөвгүүдэд тус болдог. Тэр энд дор хаяж ахиад нэг жил байна гэдэг бол сайхан байна.

-Та 40 нас хүрчихээд тоглосон хэвээр байх уу?

-Мэдэхгүй ээ, хэрэв чадвал тэгнэ гэж найдаж байна. Гиггси өөрийнхөө эрүүл мэндийн төлөө маш сайн анхаарал хандуулдаг. Энэ нь урт удаан хугацааны кареерт чухал. Тэр хэн бүрийн хувьд үлгэр жишээ. 40 хүртэлээ тоглоно гэдэг бол чи өөрөө өөртөө маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг. Би ч ингэхийн тулд чадах бүхнээ хийнэ ээ.

-Та хэдэн насандаа өөрийгөө хөлбөмбөгч болохыг хүсдэгээ мэдсэн бэ?

-Би 9 наснаасаа хойш мэргэжлийн хөлбөмбөгч болохыг хүссэн. Тэгээл түүнээс хойш хөлбөмбөг тоглож эхэлсэн. Би энэ л миний амьдрал юм байна аа гэдэгийг мэдсэн. Гэхдээ тухайн үед би ердөө 17, 18-тай байсан тэгээд би яг л эр хүн шиг би үүнийг хийж чадна гэж бодсон. Тэгэхэд би Спортинг Лисбон-д нэгдээд байсан. Би анхны гэрээгээ санадагийн. Би маш их аз жаргалтай байсан. Энэ гэрээ бол дотроо миний 1-р багт илүү олон тоглолт хийж илүү үр бүтээл гаргасан өрсөлдөөнийг агуулсан байсан. Энэ үнэхээр их сэтгэлийн дэм болж өгсөн. Тэгээд би өөрийгөө багтаа үлдэж талбай дээр багийн нөхөд маань намайг хүлээн зөвшөөрнө гэдэгийг батлахын тулд би шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болсон.

-Та одоог хэрнэ Спортинг Лисбон-г харж явдаг уу?

-Манай гэрт Португал суваг байгаа болохоор би маш олон тоглолтыг үзэх боломжтой. Саяхан гэмтэлтэй байхдаа надад тоглолт үзэх боломж гарсан. Би Португал уруу нэг эмчилгээнд яваад Спортинг-д 2 өдөрийг өнгөрөөсөн. Би хуучин багийнхаа тоглолтыг харах гэж мөн хэдэн хуучин андуудтайгаа уулзах гэж бэлтгэлийн талбайд зочлох гэж очсон. Тэнд үнэхээр сайхан байсан. Хаанаас анх ирсэн тэр газараа эргэн дурсахад сайхан байсан. Хүн бүр миний өмнөөс баяртай байсан мөн энд Манчестерт надад амжилт хүссэн.

-Таны Манчестер Юнайтед-н төлөө оруулж байсан хамгийн шилдэг гоал?

-Өнгөрсөн улирал Олд Траффорд-д Челси-н хаалганд оруулсан гоал болов уу гэж бодож байна. Би тэр үед бөмбөгийг төгс цохьсон улмаар бөмбөг Петр Чех-н дээгүүр нисч өнгөрөн хаалганы дээд буланд зоогдсон. Нөгөө нэг нь болохоор би үргэлж санадагийн Тоттенхэм-н хаалганд оруулж байсан миний анхны гоал. Тэр гоал надад маш онцгой байсан.
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Wed Mar 13, 2013 1:03 pm

Бид хараахан сэтгэл зүйгээр уначихаагүй байна." - Рио Фердинанд

"Манай хувцас солих өрөөнд маш их туршлага бий. Байерн Мюних-д хожигдоход яг ийм зүйл болж байсан. Бид өмнө нь ийм зүйл дээр туршлагатай загнаж байсан. Магадгүй энэ 7 хоногт төдийлөн үр дүнгүй байгаач энэ клубт юмс байнгын хурдтай хувьсан эргэлдэж байдаг. 7 хоногийн дундуур бид хэвийн байдалдаа орчихсон байх ёстой. Бид өнгөрсөн Реал Мадрид-тай хийсэн тоглолтын эхний хагаст янзын байсан. Энэ нь манай бүрэлдэхүүний дүр төрхийг харуулж өгсөн. Бид Реал Мадрид-г оронд нь оруулж өгсөн. Яг л давж гарахад тун хүнд шийтгэл мэт Реалыханд тийм байсан. Гэвч бид өөрсдийгөө хөөдсөн. Челси-тэй хийсэн тоглолтын эхний хагаст бид тун ухаалаг байсан. Бид гайхалтай үзүүлэлтийг үзүүлсэн. Харин 2-р хагаст бид магадгүй бага зэрэг ядралттай байсан дээрээс нь болгоомжилсон байдалтай байсан. Бид өөрсдийгөө дарамтанд оруулсан. Бид энэ тал дээр бүх зүйл Реал Мадрид-тай хийсэн тоглолтоос болсон гэж бурууг өгөхгүй ээ. Бид зүгээр л Челси-г эхний хагаст л дуусгачих хэрэгтэй байсан. Бид 3-4 гоал-н зөрүүг бий болгох хэрэгтэй байсан. Тэгсэн бол тэр тоглолт дуусч, булшлагдаж бид Дэвид Де Хиа-н тоглолтын төгсгөлд хийсэн гайхалтай хаалтын талаар яриад сууж байхгүй байсан. Англид улирлын явцад тодорхой мөчлөгт дарамтанд ордог л доо. Бидэнд үүнийг даван гарч чадах бүрэлдэхүүн бий. Менежер дараачийн тоглолтоос энэ зүйлийг шийдчихнэ гэдэгт итгэлтэй байна мөн бид цоо шинэхэн цааш явахад бэлэн тоглолтондоо хожил авахад бэлэн болсон байна гэдэгт итгэлтэй байна. Цомын тэмцээнүүд бол Лиг-н тэмцээнээс тэс ондоо л доо. Бид хаана байгаагаа болон юу хийх хэрэгтэйгээ мэдэж байгаа." - Рио Фердинанд
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby B.Chuka » Wed Mar 13, 2013 3:32 pm

ydralt arail ih baih shig baina. deer n setgelzui muuhan baisandaal 2r ued chelsead aluulj baihgui yu. ternees bish nuguu ih hojij baisan ircheeree yvaad baisan bol chelseag unseed tavichihgui yu.
MANUTD CELTICS
User avatar
B.Chuka
 
Posts: 479
Joined: Fri Oct 05, 2012 10:57 am
Location: MANUTD

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Mojul » Wed Mar 13, 2013 4:10 pm

Image
Рууд маань 73тоглолт 56гохл мундаг үзүүлэлт...
Месси ч Раулын рекордыг идэхнээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Wed Mar 13, 2013 4:14 pm

Image
are u kidding me ?
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Mojul » Wed Mar 13, 2013 4:19 pm

Image

Image

Image

Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Wed Mar 13, 2013 4:23 pm

Mojul wrote:Рууд маань 73тоглолт 56гохл мундаг үзүүлэлт...
Месси ч Раулын рекордыг идэхнээ.

Мэсси ч Карерийнхаа төгсгөлд Раулыг дабблдах байхөө
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Munkhbold » Wed Mar 13, 2013 4:26 pm

Image
Image
Үлдсэн 10 тоглолтоос үзүүштэй тоглолтууд бас байнаа байна.
Chelsea
Arsenal
Manchester City
Swansea

Бидний ганц барж чадаагүй баг бол Tottenham Hotspur. Энэ жил аваргуудын лигт орох байхаадаа.
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Ariunbaatar_hw » Thu Mar 14, 2013 12:31 am

Тоттэнхэмд нэг оноо алдснаа эс тооцвол нэг Энэ улиралд нэг багт
2 хожигдохгүй лигийг дуусгах юм байна. 20дох түрүүгээ ч ёслол төгөлдөр
сайхан өргөх ньдээ :gold :eek:
CHAMP20NS
User avatar
Ariunbaatar_hw
 
Posts: 658
Joined: Sun Mar 18, 2012 12:45 am
Location: Монголд....

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Thu Mar 14, 2013 1:00 am

"Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси болон Арсенал нар 2015 онд шинэ Лиг-т өрсөлдөж магадгүй болоод байна. Өөрсдийн улс орны нэр хүндийг хөлбөмбөгийн үндэстэн гэдэг утгаар өсгөн нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж буй 2022 онд Дэлхийн Аваргын тэмцээнийг өөрсдийн орондоо зохион байгуулах нь тодорхой болсон Катар улс үүрэгт ажилаа 2022 оноос өмнө дуусгах хэд хэдэн төлөвлөгөөг боловсруулаад байна. Хамгийн сүүлд гаргаад буй төлөвлөгөө нь "Мөрөөдлийн Хөлбөмбөгийн Лиг" нэртэй хөлбөмбөгийн Лиг-г үүсгэн байгуулах асуудал юм. Энэхүү Лиг-т оролцох урилга 24 Европ-н ТОП клубууд уруу үүний 16 нь байнгын гишүүнчлэлтэйгээр урилга илгээгдэх бөгөөд клуб тус бүрт энэхүү Лиг-т оролцоочээ хэмээн 175 сая паунд-г санал болгох юм. Энэ талаар зохион байгуулагчид бодитой шийдийн талаар ирэх сард Примьер Лиг, УЕФА аль эсвэл бүр энэхүү төлөвлөгөөнд тодорхой хариу өгөөгүй байгаа хүчирхэг Европ-н Клубуудын Холбоотой ярилцах гэнэ. "ТАЙМС"-д мэдээллэж байгаагаар "Мөрөөдлийн Хөлбөмбөгийн Лиг" 2 жилийн хугацаанд явагдах бөгөөд зуны улиралд Катар болон хөрш булан тохойн улсууд болох Бахрайн, UAE нарт тус тус зохиогдох юм."

Д.Мөнгөнбаяр
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Thu Mar 14, 2013 1:01 am

"Манчестер Юнайтед энэ зун Сэр Алекс Фергусоны хүсэлтээр ялангуяа өнгөрсөн 2012 оны зул сарын баярын дараачаар энэ талбайд тоглоход их хүнд болсон гэсний дагуу Олд Траффорд цэнгэлдэхийн талбайг шинэчлэхэд 500,000 паунд-г төсөвлөөд байна. Шинэ зүлэг ногоон талбай нь эргээд 1 сард тохиож болох тамирчдыг бэртэл гэмтэлээс урьдчилан сэргийлэхэд тус болох юм. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Юнайтед-н энэ улиралын хамгийн сүүлд хийгдэх учираа болох 5 сарын 12-ны өдөрийн Суонсы-тэй хийх тоглолтын маргааш нь энэхүү талбайг нийлэг материал болон өвсний холимогоор Голланд компани Дессо-р суурилуулагдахаар болоод байгаа юм. Энэхүү талбайг шинэчлэх ажил нь 2 сар хагасын хугацааг зарцуулах юм. Дессо-н хувьд энэхүү зах зээлдээ Лидер нь бөгөөд одоогийн Уэмбли-н цэнгэлдэхийн талбай болон Арсенал, Манчестер Сити, Ливерпүүл болон Тоттенхэм-н талбайн суурилуулагч компани юм. Хамгийн сүүлд Юнайтед 2003 онд талбайгаа шинэчилсэн бөгөөд 4 өөр төрлийн өвсний үндэсийг элс болон полипроплень нэйлон эдтэй хольсон холимогоор бүтээгдэж байсан юм. Талбайн зүлэгний хувьд ‘Stadium Grow Lighting’ хэмээх технологиор ургахын зэрэгцээ зуны саруудад 7 хоногт 3 удаа өвлийн саруудад 7 хоногт 1 удаа хадагддаг юм."

Д.Мөнгөнбаяр
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Thu Mar 14, 2013 1:01 am

"Уэйн Рүүний алдаанаасаа суралцаж Манчестер Юнайтед-г хэзээ ч орхихгүй." - Энди Коуль

"Би Уэйнд ямар байгааг ойлгож байна. Би өөрийнхөө өнгөрсөн рүү гээ эргээд хары л даа хэрвээ би том толгойлсон зөрүүд байгаагүй бол Юнайтед-д үлдэж болох байсан. Би тэр үедээ тогтмол талбайд гараад байдаггүй байсан, тиймээс би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн байгаагүй, би маш зөрүүд өөрийнхөөрөө зүтгэдэг байсан. Би энэ бүгдээ эргэж бодоод би үлдэх хэрэгтэй байжээ гэсэн бодол төрдөг. Гэхдээ эцсийн эцэст чи залуу цоглог байгаа бол 7 хоног бүр талбайд гарахыг хүссэн хэвээр байх болно. Чи шийдвэрээ гаргаад үүнийхээ төлөө зогсоно. Энэ бол миний хийсэн зүйл. Гэвч би одоо өнгөрсөнөө хараад би буруу шийдвэр гаргажээ гэдэгийг ухаарсан. Чи өнгөрсөнөө эргэн хараад: "Би тэгчих л ёстой байсан юм, би тэгчих л ёстой байсан юм" гэж хэлнэ. Би кареераа Юнайтед-д дуусгах ёстой байсан. Надад тэгэх гайхалтай боломж байсан. Би зүгээр л шинэ гэрээ байгуулчих хэрэгтэй байсан. Би менежертэй гайхалтай харилцаатай байсан. Тэр ч надад үргэлж сайн ханддаг байсан. Тэр эцсийн эцэст намайг явуулах боллоо гэдэгээ хэлэх хүртэлээ бид энэ талаар хэд хэдэн удаа сууж ярилцсан. Тэр ингэж хэлэхээсээ өмнө намайг явуулахгүй мөн надад эндээс явах ямар ч боломж байхгүй гэж хэлсээр байсан. Гэвч би өөрийнхөөрөө зөрсөөр өөрийнхөөрөө шийдвэрээ гаргасан. Чи шийдвэрийг ямар нэгэн шалтгаантайгаар гаргадаг харин миний хувьд тэр шалтгаан нь тун энгийн би зүгээр л талбайд гарч тоглохыг хүссэн. Уэйн бол чанар чансаа. Тэр Юнайтед-н төлөө асар олон тооны тоглолт хийх болно. Түүнд энд талбайд гарах маш олон тоглолт бий тэр ч өөрөө маш олон тооны гоал оруулах болно. Би түүнд энд ямар нэгэн асуудал байгааг олж харахгүй байна. Хэн бүр л том чанартай тэмцээнээс хасагддаг тэгээд 7 хоногийн дараа эргээл ирдэг. Менежер-н хувьд том тоглогчидоо том тэмцээнд оролцуулахгүй үе байдаг. Ийм зүйл өнгөрсөн хэдэн жил ч болсоор ирсэн. Гурвалсан цом хүртдэг жил бид ФА цом-н финалд ирэхэд тэр бас л том тоглогчидоо оролцуулаагүй. Түүний Примьер Лиг-н тэмцээнд том тоглогчидоо оролцуулаагүй хамгийн сүүлд хийсэн учираа нь Тоттенхэм-н эсрэг байсан. Би ч тухайн үед тэр оролцоогүй тамирчдын нэгт нь багтаж байсан. Харин дараагийн том тэмцээнд чи оролцчихож ч болно шүү дээ. Энэ бол Юнайтед шиг клубт байхын нэг хэсэг нь юм." - Энди Коуль

Д.Мөнгөнбаяр
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Thu Mar 14, 2013 1:29 am

World’s Most Supported Clubs.
1. Manchester United (354 million fans)
2. FC Barcelona (270 million fans)
3. Real Madrid (174 million fans)
4. Chelsea (135 million fans)
5. Arsenal (113 million fans)

Энэ бол цаасан дээрх идэвхтэй дэмжигчдийн тоо гэхээр манайх баллаж байнаа. Месси, Роналдогийн шинэ цагийн фанатууд нэмэгдсэн ч улаан чөтгөрүүд үргэлж дугаар нэгт явна.
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby ya_tumurbat » Thu Mar 14, 2013 1:34 am

Шуурхай мэдээ: "Манчестер Юнайтед - Челси (ФА цом) - н хариу тоглолт 2013.04.01-ны өдөр товлогдсон байна."
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Archangel » Thu Mar 14, 2013 8:16 am

Torres iig uruvdchihluu
I am not a man, I am CANTONA
User avatar
Archangel
ReTards
 
Posts: 1093
Joined: Fri Dec 02, 2005 8:52 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Bogruush » Thu Mar 14, 2013 8:24 am

B.Chuka wrote:
ya_tumurbat wrote:Саяханы Юнайтед - Ливерпүүл тоглолтын үед Вазза хувцас солих өрөө рүү бага зэрэг баргар царайлчихсан багийн нөхдөө эрж явна гэнэ. Тэрээр багийн нөхөддөө: "Юу байцгаана??"

Багийхан: "Өө яахав, бид нар энэ тоглолтонд өөрсдийгөө зоригжуулах тал дээр асуудал тулгараад л байж байна. Бид ингэх нь чухал гэдэгийг мэднэ гэхдээ энэ бол ердөө Ливерпүүл. Бид энэ тоглолтонд өөрсөддөө төвөг удаж болохгүй бид тэднийг үргэлж хождог."

Вазза багийхан уруугаа харсанаа ийнхүү хэлэв: "Тэхээр би тэднийг ганцаараа зохьцуулчихаж дөнгөнө өө гэж бодож байна. Та нар харин паб-д очоод сууцгааж бай."

Ийнхүү Вазза ганцаараа гарч тоглохоор болж үлдсэн багийн нөхөд нь паб уруу пиво ууцгаахаар явцгаалаа. Багийхан хэдэн шил пиво уусны дараа тоглолт хэр явагдаж байгаа талаар сонирхож паб-н эзэнд Тв-гээ асаагаач гэв. Тэгтэл нүжигнэсэн алга ташилтаар дүүрэн дэлгэц гарч ирэн "Юнайтед 1 - 0 Ливерпүүл" (Рүүний 10 минут) гэсэн тоон үзүүлэлт гараад ирлээ. Багийхан: "Тэр ганцаараа тэднийг зохицуулж байна!!"

Ямартай ч ахиад хэдэн шил пивоны дараа багийхан дундаас нэг нь гэнэт "Одоо тоглолт бүрэн дууссан байгаа, юу болсоныг харцгаая" гэж хэлэх хүртэл тэд тоглолтын талаар мартаж орхисон байв. Тэд тоон үзүүлэлтийг асаатал "Эйнфэлд-с үр дүнг дамжуулж байна: Юнайтед 1 (Рүүний 10 минут) - Ливерпүүл 1 (Суарез 89 минут) гэсэн зүйл гарч ирэв.

Багийхан үүнд итгэж чадалгүй: "Тэр ганцаараа тэдэнтэй тэнцээ хийчихлээ шүү дээ!!!" гээд Эйнфэлд-н зүг Рүүний-д баяр хүргэхээр ухасхийцгээв. Тэгээд Рүүний-г хувцас солих өрөөнөөс олов. Тэгсэн Рүүний өмсгөл энэ тэрээ ч тайлаагүй тэр чигтээ толгойгоо гараараа түшин сууж байв. Тэрээр багийхан уруугаа харахыг хүсэхгүй байлаа. Тэгээд тэрээр ийнхүү хэлэв: "Би та нарыг хөөдчихлөө, би та нарыг хөөдчихлөө."

Тэгсэн багийхан: "Битгий тэнэглээд бай, чи тэнцээ авчирлаа шүү дээ, бүр ганцаараа байжийж шүү. Харин Ливерпүүл-с бараг тоглолтын цаг дуусч байхад нэг юм гоал хийлээ шүү дээ."

Тэгсэн Вазза: "Гүй ээ гүй, би, би та нарыг хөөдсөн..... Би тоглолт эхлээд 12 минут-н дараа талбайгаас улаан хуудас аваад хөөгдсөн."
Орчуулга : Улаан чөтгөр Мөнгөө Даваадорж
Хаха гоалдсон нь яамайдаа ...


tasarchihsan baina :eek:

хүүхдийн санаал юмдаа, нэг онигоог орчуулага чихшиг олигтойхон орчуулах юм олдсонгүй э :smile:
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Ariunbaatar_hw » Thu Mar 14, 2013 8:52 am

Rio Ferdinand:Каррик-г мэргэжилтнүүд тун доогуур үнэлдэг. Би үүний учирыг ойлгодоггүй юм.Тэр багтаа маш их хэрэгтэй тоглогч, тэр зөвхөн хийх ёстой зүйлээ л хийдэг.Тэр алдаа гаргадаггүй.
Image
by Manutd Alpha
CHAMP20NS
User avatar
Ariunbaatar_hw
 
Posts: 658
Joined: Sun Mar 18, 2012 12:45 am
Location: Монголд....

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby rednasca » Thu Mar 14, 2013 9:12 am

Image
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 27 guests
cron