НЭГИЙН ЭСРЭГ НЭГ. EARL CLARK vs MIKE TRUDELLЛэйкерсийн хувьд тийм ч амархан байгаагүй энэ улиралд Э.Кларк гарч ирсэн нь асуудлыг хялбарханаар шийдсэн гэнэтийн явдал байлаа.
Ховардын солилцоонд хавчуулагдан ирсэн гэдгээрээ л олонд танигдсан 6-10 өндөртэй хамгаалах чадвартай горзгор довтлогчийг Майк Ди Антони гэнэт л гарааны хүчний довтлогч болгочих нь тэр. Нэг сарын эхээр Ховард, Газоль, Хилл нар бэртсэнээр Кларкт юу хийж чаддагаа харуулах боломж гарч ирсэн бөгөөд 1 сарын 9-нд Спөрсийн эсрэг хийсэн тоглолтонд 25 настай довтлогч олдсон боломжоо гайхалтай ашиглаж 22 оноо, 13 самбартай дабль-дабль гүйцэтгэн тэсрэлт хийсэн юм.
НБА-д орсон цагаасаа хойш анх удаа Коби Брайнт, Стив Нэш нарын дараа өөрийнх нь нэрийг чанга яригчаар ордон даяар цуурайтуулан зарлахыг тэр сонссон.
Тэр талбай дээр юу хийж чаддагаа дунджилж буй 8,0 оноо, 6,2 самбар, 1 орчим блок, бөмбөг таслалтаараа харуулж байна. Бид түүний талбайн гадуур юу хийх дуртай талаар сүүлийн аялалын үеэр бяцхан яриа өрнүүлсэн бөгөөд үүнийгээ бичгээр буулгавал доорх буюу.
Тэгэхээр Кларк, чиний хоч бол Eazy. Миний мэдэхээр Z үсгээр бичдэг байхаа тийм үү?Тиймээ, чи зөв бодож байна.
Ойлголоо. Тэгээд энэ хочийг хэн чамд өгсөн юм бэ дээ?Намайг Мэжикт солилцоогоор ирэхэд Күйнтин Ричардсон эхлээд ингэж дуудсан, дараа нь Жамеер, Двайт, тэгээд л бүгдээрээ. К.Ричардсон бүгдэд нь л хоч өгсөн, тэр ер нь хэнийг ч жинхэнэ нэрээр нь дууддаггүй. Жамеерийг гэхэд л Меер Меер, Ховардыг Баасан гараг киноны Deebo гэж нэрлэсэн. Өсвөр насанд минь намайг бараг бүх л найзууд маань E-5 гэдэг байсан. Учир нь би тийм дугаартай хувцас өмсдөг байсан юм. Тэд одоо ч намайг гэртээ очиход минь тэгж дууддаг.
Чи 1988 онб 1 сарын 18-нд Нью Жерсигийн Паттерсонд төрсөн. Яг тэр өдөр чинь Английн Ди Жей реппер Айроник, Герман теннисчин Анжилики Кербер /википедиад тэгж бичсэн байсан/ төрсөн юм байна лээ. Дараагийн өдөр нь хэн төрсөн гээч Жавал МакГий. Үүнийг мэдээд чамд юу бодогдож байна даа?Гайхалтай хэрэг. Би тэр репперийн талаар сонсож байгаагүй л дээ, гэхдээ л түүнийг сайн реппер гэж таамаглаж байна, зөв үү? Тэр мундаг л байх ёстой. Бас би хэзээ ч теннис тоглож үзээгүй, гэхдээ нэг өдөр үзнэ л гэж бодож байгаа. Энэ нь хөлийн хөдөлгөөнийг сайжруулж хамгаалах чадварт нөлөөлнө байх. Тиймээс би тоглож үзэх ёстой гэж боддог.
Кларк 3 сарын 5-нд ОКС-тэй тоглоход Дюрантийг хамгаалсанБага байхдаа өөр ямар нэг спортод сайн байсан уу?Дунд сургуульд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Хэд хэдэн удаа Плэйнфилд Викингс багийнхаа үнэ цэнэтэй тоглогч болж байлаа. Баг маань зун байнга л бэлтгэл хийдэг байсан бөгөөд би сагсан бөмбөг тоглохоор болсон учраас хөлбөмбөгөө орхисон. Би болоод миний бүх найзууд урьд нь сагс тоглож, охид эргүүлж үзээгүй байсан. Бид хөөцөлдөж тоглож, дугуй унадаг байлаа.
Чи Айроникийг мэддэггүй юм байж, одоо ямар хөгжим сонсож байна даа?Би Нас-ын "Life is Good" гэдэг шинэ цомгийг сонсож байгаа. Jay-Z, Jadakiss, Beanie Sigel гээд ер нь нэг тиймэрхүү л хүмүүсийг ихэнхдээ сонсдог. Бодит амьдралын талаар үнэнийг өгүүлдэг хөгжим сонсох, реп урлагт дуртай гэх үү дээ.
Жинхэнэ МС-нүүд үү. Чи үглэж чадах уу? Би бол чадахгүй.Бүгдээрээ л найзуудтайгаа хөгжилдөх, нэгнийгээ фрийстайлаар хийх гэх мэтээр үглэдэг гэдгийг чи мэднэ дээ. Гэхдээ миний хувьд сайн чаддаггүй юм.
Их л даруухан байна даа. Энд 1988 онд болж байсан зарим үйл явдалтай холбоотой бага сага юм байна л даа Eazy, "Yo! MTV Raps" анхны тоглолт, "Who Framed Roger Rabbit" кино тус бүр нь 0.72, $0.98 долларын үнэтэй. Бас Лэйкерсийн финалд Пистонсыг хожсон бичлэг гээд л. Энэ талаар?"Yo! MTV Raps" ч тас байсан шүү. Энэ зүйл том эгч, ах хоёрыг минь санагдуулчихлаа. Ах маань 29, харин эгч 30 настай. Эгч маань надад олон зүйлийг зааж сургасан гэж боддог, хэрхэн өөрийгөө ялах гэх мэт. Мөн тэр надад хэнээс ч хэзээ ч битгий айж бай гэж хэлдэг байсан. Ах бид хоёр 10 гаран настай байхдаа л гэртээ үлддэг, ах маань намайг асардаг байлаа. Тэд надад хариуцлагатай байх, хайртай хүмүүсээ халамжлах талаар зааж сургасан. Үнэхээр сайхан байж дээ, тэр үедээ эргээд очихсон.
Үлдсэн амьдралынхаа турш ганц л хоол ид гэвэл ямар хоол сонгох вэ, ердөө ганц л хоол шүү?Чизбургер, шарсан төмс
Тийм юм идвэл ч чи урт наслахгүй л болов уу?Тиймээ, гэхдээ чи ганц л хоол гэсэн. Дажгүй байхаа.
Чи ямар нэгэн хачин, заваан хоол идэж байсан уу? Яг л "Fear Factor" шоун дээр дэгжин залуус, хатагтай нар жихүүдэс хүрмээр аалз, хилэнц хорхой иддэг шиг?Идэж үзнэ л гэж боддог. Өмнө нь ямаа идэж байсан юм байна. Өвөө маань намайг гахайны шийр идүүлж байсан. Түүнийг яаж бэлтгэж болгодгийг мэдэхгүй юм. Ёстой мэдэх юм алга. Шижгийн харагдаж байсан шүү. Өвөө маань Хойд Каролинагийнх, тэндхийнхэн тиймэрхүү янз бүрийн л зүйлс иддэг. Яаж идэж чаддагийг нь мэдэхгүй, ёстой муухай үнэртэй.
Анхныхаа тохолтын талаар бидэнд яриач?Ахлах сургуулийн нэгдүгээр ангид байхдаа JV /junior varsity/ тоглолтод хурдан довтолгоонд гараад энгийн тохолт хийж билээ. Маш хурдан өссөнөөс болоод бага байхад өвдөг маань бага зэрэг асуудалтай байдаг байсан. Гэхдээ тохдог болоод ирэх үед өвдөхөө больчихсон.
Багийн андуудын чинь талаар хэдэн юм асууя. Лэйкерсийн хамгийн шилдэг, бас хамгийн муу бүжигчин хэн бэ?Шилдэг нь гэвэл би хувьдаа Ховардыг хэлнэ. Тэр бичлэг үзэж, хэзээ яаж хөдлөхөө мэддэг, бас бүжгийн бүх л шинэ хөдөлгөөнийг андахгүй. Хамгийн эвсэлгүй нь гэвэл.... Би Роберт Сакрег хэлэх ёстой байх. Тэр бүжиглэж чаддаггүй мэт л харагддаг, бас ямар ч хэмнэлгүй. Би бол two-step бүжгийг бага зэрэг хийчихнэ. Гэхдээ нэг их бүжиглэдэггүй. Би үүнийг хийхэд хэтэрхий өндөрдөнө. Би энгийн байхыг хичээдэг, өөрөө өөрийгөө л бага зэрэг хөгжөөх маягтай.
Шилдэг реппер нь? По Газол биз тийм үү?
Магадгүй Эбанкс байх. Учир нь тэр их чухалчилж ханддаг. Тэр студи рүү явна, онгоцонд бэлтгэл хийнэ, реп бичнэ. Метта бас их сайн. Миний бодлоор тэр хаа сайгүй л үглэх дуртай. Дэвин өдөр бүр рэп бичдэг, тэр сайжирсаар л байгаа. Би түүний зарим дууг сонсох дуртай. Бусад нь жинхэнэ рэпчид биш л дээ.
Коби байнга л үглэж явдаг юм биш үү?Нээрээ тийм. Коби Jay-Z-ийн улаан фэн. Сүүлийн үед түүндээ бүр автчихсан. Би энэ улиралд лав түүнийг Jay-Z-ээс өөр ямар ч дуу дуулж явахыг нь сонсоогүй юм байна.
Гэснээс Jay-Z-ийн “Decoded" гайхалтай ном шүү.Мэдээж тэгэлгүй яахав, би талыг нь уншчихаад байгаа.
Энэ улиралд хувцас солих өрөөнд болсон хамгийн хөгжилтэй зүйл юу байваа?Өдөр бүр л нэг хөгжилтэй зүйл тохиолддог. Би Моррисыг л хувцас солих өрөөн дэх хамгийн хөгжилтэй залуу гэж хэлнэ дээ. Тэр үргэлж л ямар нэг зүйлийн талаар хэн нэгэнтэй маргаж байдаг юм. Аль жилийн драфт хамгийн шилдэг нь вэ? Багийн хамгийн царай муутай нь хэн бэ? гээд л. Моррис, Хилл нар үргэлж л нэгнийгээ царай муутай гэдэг.
Метта, Духон, Жэмисон нар рүүкий болохоор нь үргэлж л Сакрег шоглодог юм. “яваад нэг аньс аваад ир”, “яваад нэг гүзээлзгэнэ аваад ир”, ингэ тэг гээд л. Бас тэдний биеийн алчуур үрчгэр байж болохгүй. Жоди үнэхээр даруухан. Бараг юм ярьдаггүй. Газол бас адилхан.
Коби ямар вэ?Тэр нэг сарын эхэн үеэс хойш Кобигийн дэргэд гол дүр болсон.Коби байх ёстой хүрээндээ л байдаг. Хааяа амралтын өрөөнд орж зурагт үзнэ. Бусдаар үргэлж л ажиллана. Заримдаа тэр бидэнд аварга авсан жилүүдийнхээ болоод бусад хуучны түүхүүдээс ярьж өгдөг. Тэр бидэнд их сайн зөвлөгөө өгдөг. Харин Стив Нэш их хөгжилтэй. Тэр ярих бүртээ л хүмүүсийг инээлгэдэг. Хэрвээ түүнд ямар нэг юм хэлэх юм бол тэр үргэлж л час хийсэн хариу барьдаг.Тэр бас яг л Коби шиг зөвлөгөө өгдөг.
Эцэст нь асуухад Кларк чамайг сэлгээний тоглогчоос Лэйкерсийн гарааны хүчний довтлогч болгосон тэр зүйл чинь юу юм бэ?Залуу минь энэ үнэхээр сайхан санагддаг. Би энэ мөчийг НБА-ийн бүхий л карьерийнхаа турш хүлээсэн. Би карьерийнха турш их л ажилласан. Хүмүүст өөрийгөө тоглож чадна гэдгээ харуулахын тулд, багийнхан, дасгалжуулагчийнхаа итгэлийг олохын тулд шүү дээ. Мөн ерөнхий менежер М.Купчакийн анхааралд өртөхийн тулд..... Үнэхээр гайхалтай. Энэ багт үүрэг рольтой байх, энэ бол миний хүсэж байсан тэр бүх зүйл. Би багтаа эрч хүч авчрах, өрсөлдөгч багийнхаа шилдэг тоглогчийг хамгаалах, самбараас авах гээд л сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Би бол боломж олдсон сэтгэл хангалуун залуу. Хүмүүс бэртсэн нь миний тоглох болсон цорын ганц шалтгаан. Над руу олон хүн залгасан, мессеж бичсэн. Гэхдээ ихэнх нь намайг чадахгүй гэж бодож байсан, учир нь тэдэнд өнгөрсөн дэх эргэлзээ байсан юм. Би түүнийг нь амьдралаасаа арчин гаргах ёстой, тэгээд хүмүүс намайг цаг ямагт дэмжиж байхаар тийм л харилцааг үүсгэх хэрэгтэй.