Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sun Mar 10, 2013 4:31 am

НБА.КОМ. 3 сарын 8. (Энэ өнөөдрийн Торонтог хожихын өмнөх нийтлэл юм байна. Тэгэхээр өнөөдрийн тоглолт чансааг нь улам л нэмж байгаа гэсэн үг дээ.)

КОБИ К.ДУРАНТ, К.ПОЛ, К.АНТОНИ НАРЫГ АРДАА ОРХИН МВП-ЫН ӨРСӨЛДӨӨНД 2 ДУГААРТ ОРЖ ИРЛЭЭ: Лэйкерсийн сайжралт кобигийн нөхцөл байдалд сайнаар нөлөөлж байна.

Кобигийн амжилтын урт жагсаалтын үр дүнгийн тод ул мөр болж тэр хэзээ нэгэн цагт алдрын танхимд мөнхрөх болно.

Цаг хугацааг нэхэн санах аваас Коби аваргын 5 бөгж, 2 удаагийн финалын МВП, 4 удаагийн бүх оддын тоглолтын МВП, 14 удаагийн бүх НБА-ийн багийн тоглогч (10-т нь нэгдүгээр багт), 12 удаагийн хамгаалалтын багийн тоглогч (9-т нь нэгдүгээр багт), цаашлаад маш олон төгс амжилтын эзэн атлаа ердөө л ганцхан удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон байх юм.

Түүний цорын ганц МВП нь яагаад гэдэг хэд хэдэн шалтгааныг нэхэх болно. Багийн анд Нэш гэхэд л түүнээс их буюу 2 улирлын МВП шагналтай. Коби карьерийнхаа эхэн үед Лэйкерсийн доминант тоглогч Шактай хамт тоглож байсан нь түүнд ийм “шийтгэл” оногдуулах шалтгаан болов уу, эсвэл зүгээр л үргэлж л ойлгомжгүй байдаг санал өгөгчдийн дэмжлэгийг авахааргүй бодлоготой шалтгаан байв уу?

Коби цорын ганц улирлын МВП авсныхаа дараа болон өмнө нь аль ч үеийн тодорхой хугацаанд зүй ёсоор хүндлэгдээгүй лигийн хамгийн шилдэг тоглогч байсан гэх байр сууриндаа бат зогсдог Дорнод бүсийн нэгэн удирдах албан тушаалтан хэлэхдээ “Надад яагаад гэдэгт хариулах хангалттай хариулт байдаггүй, гэхдээ энэ бол уучилж боломгүй зүйл гэдгийг л мэдэж байна. Кобид ганцхан л байна шүү дээ, ойлгох юм алга.”

Кобигийн МВП-ийн өрсөлдөөн дэх энэ долоо хоногийн эрс өсөлт нь түүний одоогоор үзүүлж буй тоглолттой шууд холбоотой. Мэдээж, Лэйкерсийн Өрнөд бүсийн ПО-ийн байрлалын төлөөх тэмцэл одоог хүртэл үргэлжилсээр байна. Гэвч энэ нь багаа ёроолгүй ангалаас чирж гаргах гэж хичээж буй Кобигийн хувийн авьяас чадварыг үгүйсгэх шалтгаан биш.

Түүнийг шүүмжлэгчид Лэйкерс лигийн жинхэнэ элит багуудын эсрэг хожил авч чадахгүй байсаар байна гэж хэлэх байх. Энэ нь үнээн. Гэхдээ анзаарахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол Денвер, ОКС-т хожигдоход ч, Миннесота, Атланта, Хорнетсийг хожиход ч нэг л хүнтэй “аврах баг” бүрэн хүчин чадлаараа ажиллаж, нөлөөгөө ч үзүүлсэн явдал юм.

Итгэмээргүй эргэн ирэлтийг хийж Хорнестийг хожиход Коби 40 оноо, 10 дамжуулалт өгсөн хоёр дахь ахмад тоглогч болсон (Л.Берд хамгийн ахмад нь). Тэр үүнийг ОКС-д хожигдсон хүнд тоглолтод 30 оноо авсныхаа дараагийн орой нь хийсэн юм. Гол нь Коби тус тоглолтод 42 оноо, 12 дамжуулалт, 7 самбар авснаараа багийнхныгаа сэргээж, эрч хүч өгч чадсан нь тоглолтын дараах багийн тоглогчдын ярианаас илт байсан.

Коби багаа тэргүүлэн ПО-д орох болно гэдгээ тангарагласан. Түүгээр ч зогсохгүй ПО-д ороод шуугиан тарина гэдгээ ч амласан.

MVP RACE

1.Леброн
2. Коби
3. Дюрант
4. Пол
5. Мело
6. Вэйд
7. Уэстбрүүк
8. Пол Жорж
9. Т.Лаусон
10. Харден
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sun Mar 10, 2013 4:37 am

Коби 2 тоглолт дараалан 40+ оноо, 10+ дамжуулалт өгсөн Лэйкерсийн 2 дахь тоглогч болсон байна. Өмнө нь Жерри Уэст ийм амжилтыг 1970 онд үзүүлсэн байна.

Коби Торонтогийн эсрэг 20+ оноог 14 дараалан аваад байна. Энэ цуврал нь 2006 оны 1 сарын 22-нд 81 оноо авсан тоглолтоос эхлэсэн байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Соёлоо » Sun Mar 10, 2013 9:59 am

Мэргэн :eek:
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Соёлоо » Sun Mar 10, 2013 10:43 am

Юта хожигдох нь тодорхой болж байна...гоё гоё
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Nobun@g@ » Sun Mar 10, 2013 12:25 pm

Коби аймаар аймаар...
Гэснээс Юта хожигдоод эхэлцэн. Пуужингууд өнөөдөр бас хожигдох нь байна шд
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sun Mar 10, 2013 4:41 pm

Image
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sun Mar 10, 2013 5:10 pm

Коби 1989 оны 4 сарын МЖ-ээс хойшх анхны 2 дараалан 40+ оноо, 10+ дамжуулалт өгсөн тоглогч

ИСПН-ий мэдээлснээр Коби клатч шидэлтүүдийг хийж байгаагаасаа үл хамааран бөмбөг алдсаар байгаадаа сэтгэл хангалуун бус байгаа гэнэ.

"Би төгс байсан цагтаа л сэтгэл ханадаг хүн...... Эдгээр бөмбөг алдалтууд ердөө л миний ядарсантай л холбоотой"

"Кобигийн тоглолтыг үзэх нь намайг илүү сайн залуу, сайн тоглогч болгож байна" Ховард

Газолийн талаар Ди Антони "Мэдээж тэр эргэн ирэхээрээ бидний хийх ёстой зүйлийн томоохон хэсэг байж бэртэхээсээ өмнө ямар түвшинд байсан тэр тоглолтоо гаргах болно. Хэрвээ тэр ингэж чадвал бидэнд маш том тус болох нь ойлгомжтой.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby ya_tumurbat » Sun Mar 10, 2013 8:13 pm

Юта, Хюстон, Голден стайт хожигдлоо. Юта-тай хожил, хожигдлын тоо адилхан болсон. Ер нь явсаар байгаад 6-р гараад ирвэл бvх юм нээлттэй л байна. Газол гайгvй хэдэн тоглолтонд оролцоод формоо олоод авах цаг ер нь манай бvcийн 6-р гарсан баг конфренцийн аварга-д лав гараад ирэх байх. Манай нуурынхан тоглолтоо олсон юм чинь найдаа л байгаашд п-офф.д лав хангалттай орноо
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Mar 11, 2013 2:51 am

Кирк Хайнрик, Таж Гибсон хоёр өнөөдрийн тоглолтод гэмтлийн улмаас оролцохгүй гэж дасгалжуулагч нь хэлсэн байна. Рөүз анхны тоглолтоо сэлгээнээс хийж магадгүй л гэж яригдаад байна даа.


Ди Антони Ховардын сүүлийн үеийн хичээл зүтгэл, тоглолтод урьд урьдынхаасаа илүү сэтгэл хангалуун байгаа, Лэйкерсийн сайжралт түүнтэй шууд холбоотой л гэж.


Удаан хугацааны үл ойлголцлын эцэст Ража Бэллийг Юта багаасаа хассан байх юм. Ди Антони авна гэж чичрэх юм биш байгаа. Хэрэгтэй санагдахгүй л байгаа юм даа.

Милваукее Бакс чинь ямар гээчийн буянтай баг вэ. Өнгөрсөн долоо хоногт Хьюстон, Юта, Уорриорз гурвыг хожиж өгсөн юм байна ш дээ.

Манай багийн талаар түлхүү бичдэг бас нэг тоймч болох Кевин Дин "Би урьд өмнө маш олон Лэйкерсийн тоглогчдоос сонсож байсан ч өдийг хүртэл нэг ч удаа Ховардаас сонсож байгаагүй үгээ түүнээс сонслоо, 4 дүгээр үе энэ бол Коби тайм гэж". Сүүлийн үед баг ч учраа олоод Ховард ч Кобитой гайгүй харилцаатай байна даа. Эсрэгээрээ Ховард Коби хоёрын харилцаа гайгүй болоод баг сайжраад байна ч гэх юм уу.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Mar 11, 2013 3:33 am

Ховард: Би бүх оддын тоглолтын дараагаас өөрчлөгдсөн

Д12 бүх оддын тоглолтын үеэр маш чухал өөрчлөлт хийх талаар бодох хугацаа олдсон талаараа дурссан байна. Тэрээр хагас сайны бэлтгэлийн дараа сэтгүүлчдэд энэ талаараа ний нуугүй ярьж.

"Би бол маш их юм боддог хүн. Би буудалд үлдээд улирлын эхний хагасын талаар мөн багаа илүү сайжруулахын тулд юу хийх ёстой тухайгаа бодсон"

"Кобиг хар л даа. Тэр юунд ч санаа зовдоггүй, зүгээр л явж очоод шаргуу тоглодог. Энэ нь бидний суралцах ёстой маш том хичээл болдог, ялангуяа залуучуудад"

"Тэгээд би өөртөө хэлсэн, улирлын хоёрдугаар хагаст илүү сайжрахыг өөртөө даалгасан"

"Коби бид хоёр үргэлж л сайн харилцаатай байсан. Энэ улиралд бүр л илүү сайн харилцаатай болсон, ялангуяа бүх оддын тоглолтоос хойш"

Би Кобид ингэж хэлсэн "Би алдахаас айж байна. Би талбай дээр гараад алдахыг хүсдэггүй, гэхдээ л эцэст нь алдчихдаг." харин тэр "Юу гээч, өдөрт мянган үсрэлттэй шидэлт хий. Чи маш олон шидэлтээ алдах болно. Гэхдээ зүгээрээ. Учир нь чи өөрөө өөртөө л багшилж байгаа хэрэг шүү дээ, тиймээс алдахад асуудалгүй."

"Коби 2 дараалаад холын зайн шидэлтээ алдаж болно. Гэхдээ тэр 9 дараалаад хийх болно. Энэ бүхнийг хараад улам их урам зориг ордог юм"
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Бээгий » Mon Mar 11, 2013 6:03 am

Зиаа 8т ороод ирлээ. Өнөөдөр сайхан тоглолт үзүүллээ. Сайхан жигд тоглоцгоолоо...
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Mar 11, 2013 9:05 pm

БУЛЛЗИЙН эсрэг ЛЭЙКЕРС

Ердөө 6хан долоо хоногийн өмнө Лэйкерсийн өнөөдөр хүрээд байгаа амжилт алс холын тэртээд байгаа юм шиг л санагдаж байсан. Эцэст нь Чикагогийн бухнуудыг Стэплс центртээ хүлээж аван Ховард 16 оноо, 21 самбар бусад бүх гарааны тоглогчид 10+ оноо авч 90-81 харьцаатай буулган авснаар хүсээд байсан ууландаа авирч ПО-ын байрлалд орж ирлээ.

“Бидний тоглолт маш сайн болж байна, бид яг л төсөөлж байснаараа тоглож байна. Одоо бидэнд туулах маш урт зам байна гэж үү? Тиймээ бид даван гарах болно.” Майк Ди Антони

Лэйкерс өнөөдөр улирлын хамгийн их 19 довтолгооны самбараа авсан, гэхдээ Буллз ч тэднээс дутахааргүй байсан бөгөөд 18-ыг цуглуулсан. Чикаго довтолгооны самбаруудаа 23 оноо болгосон бол Лэйкерс 20. Буллзын Ж.Ноа улирлын хамгийн их 10 довтолгооны нийт 17 самбар авсан. Ховард карьертаа нийт 62 удаа 20+ самбар аваад байгаа бөгөөд энэ нь одоо тоглож байгаа ямар ч 2 тоглогчийн нийлбэрээс их.

“Ховард будагтай талбайд блок, самбар, биеийн хүчний тоглолт гээд бүх талаараа ноёрхсон. Тэд эхнээсээ л самбар доор илүүрхэж, тоглолтын турш илүү байсан” Том Тибодеау

Буллз хоёрдугаар үеийн төгсгөлд 6 оноо дараалан авснаар тооны харьцаа 36-34 болж ганцхан л удаа тэргүүлсэн. Лэйкерс эхний хагасыг 4 онооны илүүтэй дуусгаж, улмаар 3 дугаар үед эсрэг багаа хамгаалалтаараа дарамталсан гэхэд болно. Чикаго 11 дараалсан шидэлтээ алдаж 12-0 ран хийлгүүлсэн. Чикаго 4 дүгээр үеийн 8:02 дахь минутад 8 оноо авч тоглолтыг эргүүлэхийг оролдсон ч түүнээс хойш 4 минут орчим оноо авч чадалгүй байсаар улмаар Лэйкерс тоглолтыг дахин хяналтандаа авсан.

Бүх оддын тоглолтоос хойш С.Нэш хоёрдугаар хагаст 57,8, 3 дугаар үед 60 хувьтай шидэж байна. Үүнийгээ ч өнөөдөр үргэлжлүүлж гуравдугаар үед 4-6 шидэж 16 онооныхоо 10-ыг авснаар багийнхаа 4 онооны давамгайллыг 12 болгосон.

Лэйкерс аркны араас эхний 11 оролдлогоо амжилтгүй болгосон бөгөөд нийт 26 шидэж 5-ыг нь л оруулсан. Метта л гэхэд сув сул гарсан 6 холын зайн шидэлтээ бүгдийг нь алдсан. Ховард бүх 5 чөлөөт шидэлтээ алдсан бөгөөд нэг нь бүр цагаригтаа ч хүрээгүй. Буллз тоглолтын турш ердөө 37,1хэн хувьтай шидсэн.

Лэйкерсийн гарааны тоглогч Э.Кларк сүүлийн үед маш муу шидэж байсан ч Ди Антони түүнд огтхон ч эргэлзэлгүйгээр тоглуулж байгаа бөгөөд өнөөдөр 23 минутад 11 оноо авч муу тоглолтоосоо салж чадсан.

Ховард хоёрдугаар үе дуусахад 5:09 минут үлдээд байхад 3 дахь алдаагаа гаргасан ч Ди Антони түүнийг дахин 2,5 минут тоглуулсан. Энэ хугацааанд Ховард огтхон ч хамгаалахгүй байснаас гадна нэг ч довтлоогүй. Үүнийг ч Буллз ашиглан оноо авснаар тоглолтын цорын ганц тэргүүллээ олж авсан.

Сүүлийн 2 тоглолтондоо 83 оноо 24 дамжуулалт өгсөн Коби өнөөдөр 19 оноо, 9 дамжуулалт өгсөн.... Лэйкерс энэ улиралд анх удаа хожлын 50 хувиас 2 хожил илүү боллоо.... Чикагогийн сэлгээ болох Т.Гибсон зүүн өвдөгний гэмтлээс болж 7 тоглолт дараалан, К.Хайнрич баруун хөлний гэмтлээс болж 4 тоглолт дараалан өнжлөө.

12 минутын зөвхөн манай багийн тойм


http://www.youtube.com/watch?v=d3Z5y1aXibk
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Mar 11, 2013 9:06 pm

Ди Антони Ховардын шилжилттэй хамгаалалт дахь сайжралт, эрч хүч нь багийн хожлын түлхүүр болж байна тэр улам бүр л сайжирсаар байна гээд цааш нь “Түүний хичээл зүтгэл нь итгэмээргүй сайн байна. Тэр самбараас ойсон бөмбөг бүрийг л авч байсан, айлын пик энд роллыг нурааж байсан, яг л улирлын 3 удаагийн шилдэг хамгаалан тоглогч шиг”

Ховард 10 тоглолт дараалан 12+ самбар аваад байна. Харин 4 дэх удаагаа 20+ самбар. Түүнийг ийм амжилт үзүүлсэн 4 тоглолтод баг 2-2 гэсэн үзүүлэлттэй.

Кобитой Лэйкерст гүйцэтгэх үүргийнхээ талаар Ховард “Би хамгийн сайн чаддаг бүхнээ л хийх ёстой: хамгаалалт, самбараас авах. Бидэнд зөрчилдөөд байх юм байхгүй. Ер нь л сүүлийн үед энэ хоёрын харьцаа эрс сайжирсан талаар, тэр нь багт эерэгээр нөлөөлж буй талаар байнга л яригдаж байна. Өнөөдөр л гэхэд Коби, Мийкс хоёрын дараалсан 3 онооны шидэлтийг харсан Ховард өөрөө хийчихсэн юм шиг л баярлаж байсан гэнэ.

Коби довтолгоо нь сайн болж байгаа ч бөмбөг их алдаж байгаадаа сэтгэл хангалуун бус байгаагаа өчигдөр мэдэгдсэн бол өнөөдөр 3 дугаар үеийн 8:22 дахь минутад Кларк дамжуулалтыг нь авч чадаагүйгээр анхныхыгаа нийт ердөө 2хон бөмбөг алдсан.

Ховард Орландодоо эргэж очиж тоглох гээд л. Орландо хотынхон бүүлэх болов уу яах бол гээд бөөн л яриа. Шак Орландогоос явчихаад эргэж очсон анхны тоглолтондоо яаж байсан тухайг дурсаад л. Кобигоос асууцгаагаад л Коби "Boos don't block dunk" гээд л.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Tue Mar 12, 2013 8:09 pm

Image

Өнгөрсөн долоо хоногийн буюу 3 сарын 4-10-ны өдрүүдийн шилдгээр Дорнодоос Вэйд, Өрнөдөөс Коби нар шалгарлаа.

Энэ улирлын хамгийн олон 18 дараалсан хожлыг байгуулаад байгаа Миамиг Вэйд тэргүүлж долоо хоногийг мэдээж 4-0 хожлоор дуусгасан. Вэйд 25,3 оноо /бүстээ 3-т/ 60,6 хувийн довтолгоо /бүстээ 4-т/, 5,0 дамжуулалт, 4,3 самбар, лигийн хамгийн их 3,5 бөмбөг таслалт дунджилсан. 3 сарын 4-ний Миннесотагийн эсрэг хийсэн тоглолтод 32 оноо, өөрийн улирлын хамгийн их 10 дамжуулалт, 7 самбар авч баг нь 97-81 харьцаатай хожсон.

Харин баг нь 3 хожи 1 хожигдоход Коби багаа тэргүүлж лигийн хамгийн 33,0 оноо, 8,8 дамжуулалт /бүстээ 4-т/, 5,8 самбар, 1,0 бөмбөг таслалт дунджилсан. Мөн 6-нд Хорнестийг, 8-нд Торонтог хожиход 2 тоглолт дараалан 40+ оноо, 10+ дамжуулалт өгсөн нь 1988-89 оны МЖ-ээс хойшх анхны тохиолдол. Түүний сайн тоглолтын ачаар Лэйкерс сүүлийн 10 тоглолтоос 8 хожил авч, анх удаа ПО-ийн байрлалд орж ирсэн.

Кобигийн өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлт:

3 сарын 6 @ Хорнетс: 42 оноо, 12 дамжуулалт, 7 самбар, 108-102 хожсон

3 сарын 8 @ Торонот: 41 оноо, 12 дамжуулалт, 6 самбар, 118-116 хожсон

3 сарын 10 @ Чикаго: 19 оноо, 9 дамжуулалт, 7 самбар, 2 бөмбөг таслалт 90-81 хожсон.

Долоо хоногийн шилдэгт нэр дэвшсэн бусад тоглогчид: П.Пийрс, Д.Уиллиамс, Т.Лаусон, М.Конли, М.Газол, Л.Жэймс, Ж.Р.Смит, К.Дюрант, Ж.Нелсон, Д.Лиллард, А.Жонсон.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Tue Mar 12, 2013 8:39 pm

Стив Нэш: Бид эрч хүчээ алдахгүй, гэхдээ л По Газол эргэн ирэх хэрэгтэй байна

Чикагог хожсоны дараа Нэшээс Жефф Ганди одоогийн Лэйкерсийн бүрэлдэхүүн аварга авч чадах уу? асуухад “

“Хэрвээ Газол эргэн ирвэл..., мэдээж Жордан Хилл энэ улиралд эргэн ирэхгүй байх. Газол, Хилл нартай үед бол бидэнд эргэлзээд байх юм алга. Энэ улирлын хувьд бид өндрийн давуу талаа олж авахын тулд Газол үнэхээр хэрэгтэй байна.”
ПО-т орж чадахгүй байх вий гэдгээс айж байсан уу?
“Би энэ талаар хэзээ ч бодож байгаагүй”
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Соёлоо » Wed Mar 13, 2013 9:33 am

Орландогоос сайхан хариугаа авлаадаа
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Wed Mar 13, 2013 12:06 pm

Ховард өнөөдөр 39 удаа чөлөөт шидэлт хийсэн нь Лэйкерсийн төдийгүй НБА-ийн рекорд боллоо. Тэрээр зүгээр ч нэг 39 шидээгүй 25-ийг нь /64,1%/ амжилттай болгож багаа хожилд хөтлөсөн. Өдрөөс өдөрт л илүү эрүүл, илүү эрч хүчтэй, илүү сайжирсан Ховардыг бид бүхэн харж байна. Түүн дээр Газол нэмэгдэхээр ПО-д бүх баг биднээс айх болно.
Last edited by Мэргэн on Wed Mar 13, 2013 12:51 pm, edited 1 time in total.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby AG » Wed Mar 13, 2013 12:11 pm

8-аараа л гараарайдаа. Танайхтай таарахын хүслэн
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby J@x » Wed Mar 13, 2013 12:14 pm

Соёлоо wrote:Орландогоос сайхан хариугаа авлаадаа

Тонож тоночихоод нэг хожих байлгүй дээ хэхэ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Wed Mar 13, 2013 12:49 pm

AG wrote:8-аараа л гараарайдаа. Танайхтай таарахын хүслэн

Давах би яараагүй байхад унах чи юундаа яараав гэдэг шиг танайх эхний шатандаа мултрах гэж юунд яарнам бэ? Гэхдээ 8аар гарахгүй байхөө, 6 юм уу 7оор гарчих байх. Хэдхэн тоглотын дараа л 7 руу орчих байх даа. 4 сар жоохон хэцүү.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Wed Mar 13, 2013 1:56 pm

J@x wrote:
Соёлоо wrote:Орландогоос сайхан хариугаа авлаадаа

Тонож тоночихоод нэг хожих байлгүй дээ хэхэ

Тоносон нь одоогоор Денвер юм биш үү..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby J@x » Wed Mar 13, 2013 2:03 pm

Танайх ч арай хэлэхэд эрт юм бишүү.
Манайх лав тонуулсоон кк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Wed Mar 13, 2013 3:12 pm

Супермэн эргэн ирлээ

2000 оны Шакын 2013 оны Ховардын хуучин баг Орландогийнхоо эсрэг хийсэн тоглолтын стат яг ижилхэн байх юм. Сонин л тохиолдол.
Image
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Wed Mar 13, 2013 7:12 pm

НЭГИЙН ЭСРЭГ НЭГ. EARL CLARK vs MIKE TRUDELL

Image

Лэйкерсийн хувьд тийм ч амархан байгаагүй энэ улиралд Э.Кларк гарч ирсэн нь асуудлыг хялбарханаар шийдсэн гэнэтийн явдал байлаа.

Ховардын солилцоонд хавчуулагдан ирсэн гэдгээрээ л олонд танигдсан 6-10 өндөртэй хамгаалах чадвартай горзгор довтлогчийг Майк Ди Антони гэнэт л гарааны хүчний довтлогч болгочих нь тэр. Нэг сарын эхээр Ховард, Газоль, Хилл нар бэртсэнээр Кларкт юу хийж чаддагаа харуулах боломж гарч ирсэн бөгөөд 1 сарын 9-нд Спөрсийн эсрэг хийсэн тоглолтонд 25 настай довтлогч олдсон боломжоо гайхалтай ашиглаж 22 оноо, 13 самбартай дабль-дабль гүйцэтгэн тэсрэлт хийсэн юм.

НБА-д орсон цагаасаа хойш анх удаа Коби Брайнт, Стив Нэш нарын дараа өөрийнх нь нэрийг чанга яригчаар ордон даяар цуурайтуулан зарлахыг тэр сонссон.

Тэр талбай дээр юу хийж чаддагаа дунджилж буй 8,0 оноо, 6,2 самбар, 1 орчим блок, бөмбөг таслалтаараа харуулж байна. Бид түүний талбайн гадуур юу хийх дуртай талаар сүүлийн аялалын үеэр бяцхан яриа өрнүүлсэн бөгөөд үүнийгээ бичгээр буулгавал доорх буюу.

Image

Тэгэхээр Кларк, чиний хоч бол Eazy. Миний мэдэхээр Z үсгээр бичдэг байхаа тийм үү?

Тиймээ, чи зөв бодож байна.

Ойлголоо. Тэгээд энэ хочийг хэн чамд өгсөн юм бэ дээ?

Намайг Мэжикт солилцоогоор ирэхэд Күйнтин Ричардсон эхлээд ингэж дуудсан, дараа нь Жамеер, Двайт, тэгээд л бүгдээрээ. К.Ричардсон бүгдэд нь л хоч өгсөн, тэр ер нь хэнийг ч жинхэнэ нэрээр нь дууддаггүй. Жамеерийг гэхэд л Меер Меер, Ховардыг Баасан гараг киноны Deebo гэж нэрлэсэн. Өсвөр насанд минь намайг бараг бүх л найзууд маань E-5 гэдэг байсан. Учир нь би тийм дугаартай хувцас өмсдөг байсан юм. Тэд одоо ч намайг гэртээ очиход минь тэгж дууддаг.

Чи 1988 онб 1 сарын 18-нд Нью Жерсигийн Паттерсонд төрсөн. Яг тэр өдөр чинь Английн Ди Жей реппер Айроник, Герман теннисчин Анжилики Кербер /википедиад тэгж бичсэн байсан/ төрсөн юм байна лээ. Дараагийн өдөр нь хэн төрсөн гээч Жавал МакГий. Үүнийг мэдээд чамд юу бодогдож байна даа?

Гайхалтай хэрэг. Би тэр репперийн талаар сонсож байгаагүй л дээ, гэхдээ л түүнийг сайн реппер гэж таамаглаж байна, зөв үү? Тэр мундаг л байх ёстой. Бас би хэзээ ч теннис тоглож үзээгүй, гэхдээ нэг өдөр үзнэ л гэж бодож байгаа. Энэ нь хөлийн хөдөлгөөнийг сайжруулж хамгаалах чадварт нөлөөлнө байх. Тиймээс би тоглож үзэх ёстой гэж боддог.

Image
Кларк 3 сарын 5-нд ОКС-тэй тоглоход Дюрантийг хамгаалсан

Бага байхдаа өөр ямар нэг спортод сайн байсан уу?

Дунд сургуульд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Хэд хэдэн удаа Плэйнфилд Викингс багийнхаа үнэ цэнэтэй тоглогч болж байлаа. Баг маань зун байнга л бэлтгэл хийдэг байсан бөгөөд би сагсан бөмбөг тоглохоор болсон учраас хөлбөмбөгөө орхисон. Би болоод миний бүх найзууд урьд нь сагс тоглож, охид эргүүлж үзээгүй байсан. Бид хөөцөлдөж тоглож, дугуй унадаг байлаа.

Чи Айроникийг мэддэггүй юм байж, одоо ямар хөгжим сонсож байна даа?

Би Нас-ын "Life is Good" гэдэг шинэ цомгийг сонсож байгаа. Jay-Z, Jadakiss, Beanie Sigel гээд ер нь нэг тиймэрхүү л хүмүүсийг ихэнхдээ сонсдог. Бодит амьдралын талаар үнэнийг өгүүлдэг хөгжим сонсох, реп урлагт дуртай гэх үү дээ.

Жинхэнэ МС-нүүд үү. Чи үглэж чадах уу? Би бол чадахгүй.

Бүгдээрээ л найзуудтайгаа хөгжилдөх, нэгнийгээ фрийстайлаар хийх гэх мэтээр үглэдэг гэдгийг чи мэднэ дээ. Гэхдээ миний хувьд сайн чаддаггүй юм.

Их л даруухан байна даа. Энд 1988 онд болж байсан зарим үйл явдалтай холбоотой бага сага юм байна л даа Eazy, "Yo! MTV Raps" анхны тоглолт, "Who Framed Roger Rabbit" кино тус бүр нь 0.72, $0.98 долларын үнэтэй. Бас Лэйкерсийн финалд Пистонсыг хожсон бичлэг гээд л. Энэ талаар?

"Yo! MTV Raps" ч тас байсан шүү. Энэ зүйл том эгч, ах хоёрыг минь санагдуулчихлаа. Ах маань 29, харин эгч 30 настай. Эгч маань надад олон зүйлийг зааж сургасан гэж боддог, хэрхэн өөрийгөө ялах гэх мэт. Мөн тэр надад хэнээс ч хэзээ ч битгий айж бай гэж хэлдэг байсан. Ах бид хоёр 10 гаран настай байхдаа л гэртээ үлддэг, ах маань намайг асардаг байлаа. Тэд надад хариуцлагатай байх, хайртай хүмүүсээ халамжлах талаар зааж сургасан. Үнэхээр сайхан байж дээ, тэр үедээ эргээд очихсон.

Үлдсэн амьдралынхаа турш ганц л хоол ид гэвэл ямар хоол сонгох вэ, ердөө ганц л хоол шүү?

Чизбургер, шарсан төмс

Тийм юм идвэл ч чи урт наслахгүй л болов уу?

Тиймээ, гэхдээ чи ганц л хоол гэсэн. Дажгүй байхаа.

Чи ямар нэгэн хачин, заваан хоол идэж байсан уу? Яг л "Fear Factor" шоун дээр дэгжин залуус, хатагтай нар жихүүдэс хүрмээр аалз, хилэнц хорхой иддэг шиг?

Идэж үзнэ л гэж боддог. Өмнө нь ямаа идэж байсан юм байна. Өвөө маань намайг гахайны шийр идүүлж байсан. Түүнийг яаж бэлтгэж болгодгийг мэдэхгүй юм. Ёстой мэдэх юм алга. Шижгийн харагдаж байсан шүү. Өвөө маань Хойд Каролинагийнх, тэндхийнхэн тиймэрхүү янз бүрийн л зүйлс иддэг. Яаж идэж чаддагийг нь мэдэхгүй, ёстой муухай үнэртэй.

Анхныхаа тохолтын талаар бидэнд яриач?

Ахлах сургуулийн нэгдүгээр ангид байхдаа JV /junior varsity/ тоглолтод хурдан довтолгоонд гараад энгийн тохолт хийж билээ. Маш хурдан өссөнөөс болоод бага байхад өвдөг маань бага зэрэг асуудалтай байдаг байсан. Гэхдээ тохдог болоод ирэх үед өвдөхөө больчихсон.

Багийн андуудын чинь талаар хэдэн юм асууя. Лэйкерсийн хамгийн шилдэг, бас хамгийн муу бүжигчин хэн бэ?

Шилдэг нь гэвэл би хувьдаа Ховардыг хэлнэ. Тэр бичлэг үзэж, хэзээ яаж хөдлөхөө мэддэг, бас бүжгийн бүх л шинэ хөдөлгөөнийг андахгүй. Хамгийн эвсэлгүй нь гэвэл.... Би Роберт Сакрег хэлэх ёстой байх. Тэр бүжиглэж чаддаггүй мэт л харагддаг, бас ямар ч хэмнэлгүй. Би бол two-step бүжгийг бага зэрэг хийчихнэ. Гэхдээ нэг их бүжиглэдэггүй. Би үүнийг хийхэд хэтэрхий өндөрдөнө. Би энгийн байхыг хичээдэг, өөрөө өөрийгөө л бага зэрэг хөгжөөх маягтай.

Шилдэг реппер нь? По Газол биз тийм үү?

Магадгүй Эбанкс байх. Учир нь тэр их чухалчилж ханддаг. Тэр студи рүү явна, онгоцонд бэлтгэл хийнэ, реп бичнэ. Метта бас их сайн. Миний бодлоор тэр хаа сайгүй л үглэх дуртай. Дэвин өдөр бүр рэп бичдэг, тэр сайжирсаар л байгаа. Би түүний зарим дууг сонсох дуртай. Бусад нь жинхэнэ рэпчид биш л дээ.

Коби байнга л үглэж явдаг юм биш үү?

Нээрээ тийм. Коби Jay-Z-ийн улаан фэн. Сүүлийн үед түүндээ бүр автчихсан. Би энэ улиралд лав түүнийг Jay-Z-ээс өөр ямар ч дуу дуулж явахыг нь сонсоогүй юм байна.

Гэснээс Jay-Z-ийн “Decoded" гайхалтай ном шүү.

Мэдээж тэгэлгүй яахав, би талыг нь уншчихаад байгаа.

Энэ улиралд хувцас солих өрөөнд болсон хамгийн хөгжилтэй зүйл юу байваа?

Өдөр бүр л нэг хөгжилтэй зүйл тохиолддог. Би Моррисыг л хувцас солих өрөөн дэх хамгийн хөгжилтэй залуу гэж хэлнэ дээ. Тэр үргэлж л ямар нэг зүйлийн талаар хэн нэгэнтэй маргаж байдаг юм. Аль жилийн драфт хамгийн шилдэг нь вэ? Багийн хамгийн царай муутай нь хэн бэ? гээд л. Моррис, Хилл нар үргэлж л нэгнийгээ царай муутай гэдэг.

Метта, Духон, Жэмисон нар рүүкий болохоор нь үргэлж л Сакрег шоглодог юм. “яваад нэг аньс аваад ир”, “яваад нэг гүзээлзгэнэ аваад ир”, ингэ тэг гээд л. Бас тэдний биеийн алчуур үрчгэр байж болохгүй. Жоди үнэхээр даруухан. Бараг юм ярьдаггүй. Газол бас адилхан.

Коби ямар вэ?

Image
Тэр нэг сарын эхэн үеэс хойш Кобигийн дэргэд гол дүр болсон.

Коби байх ёстой хүрээндээ л байдаг. Хааяа амралтын өрөөнд орж зурагт үзнэ. Бусдаар үргэлж л ажиллана. Заримдаа тэр бидэнд аварга авсан жилүүдийнхээ болоод бусад хуучны түүхүүдээс ярьж өгдөг. Тэр бидэнд их сайн зөвлөгөө өгдөг. Харин Стив Нэш их хөгжилтэй. Тэр ярих бүртээ л хүмүүсийг инээлгэдэг. Хэрвээ түүнд ямар нэг юм хэлэх юм бол тэр үргэлж л час хийсэн хариу барьдаг.Тэр бас яг л Коби шиг зөвлөгөө өгдөг.

Эцэст нь асуухад Кларк чамайг сэлгээний тоглогчоос Лэйкерсийн гарааны хүчний довтлогч болгосон тэр зүйл чинь юу юм бэ?

Залуу минь энэ үнэхээр сайхан санагддаг. Би энэ мөчийг НБА-ийн бүхий л карьерийнхаа турш хүлээсэн. Би карьерийнха турш их л ажилласан. Хүмүүст өөрийгөө тоглож чадна гэдгээ харуулахын тулд, багийнхан, дасгалжуулагчийнхаа итгэлийг олохын тулд шүү дээ. Мөн ерөнхий менежер М.Купчакийн анхааралд өртөхийн тулд..... Үнэхээр гайхалтай. Энэ багт үүрэг рольтой байх, энэ бол миний хүсэж байсан тэр бүх зүйл. Би багтаа эрч хүч авчрах, өрсөлдөгч багийнхаа шилдэг тоглогчийг хамгаалах, самбараас авах гээд л сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Би бол боломж олдсон сэтгэл хангалуун залуу. Хүмүүс бэртсэн нь миний тоглох болсон цорын ганц шалтгаан. Над руу олон хүн залгасан, мессеж бичсэн. Гэхдээ ихэнх нь намайг чадахгүй гэж бодож байсан, учир нь тэдэнд өнгөрсөн дэх эргэлзээ байсан юм. Би түүнийг нь амьдралаасаа арчин гаргах ёстой, тэгээд хүмүүс намайг цаг ямагт дэмжиж байхаар тийм л харилцааг үүсгэх хэрэгтэй.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby tsoomo » Wed Mar 13, 2013 8:12 pm

Мэргэн wrote:Супермэн эргэн ирлээ

2000 оны Шакын 2013 оны Ховардын хуучин баг Орландогийнхоо эсрэг хийсэн тоглолтын стат яг ижилхэн байх юм. Сонин л тохиолдол.
Image

Хөөөх гүү байлгүй дээ
tsoomo
 
Posts: 349
Joined: Tue May 08, 2012 12:13 am

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron