Улаан хуудас өгч, Nani-г тоглолтоос чөлөөлсөн Турк шүүгчийг Барселона клубын ахлагч Xavi Hernandez шүүмжлэхгүй байж чадсангүй. Тэрээр энэ асуудалтай холбоотойгоор өөрийн байр сууриа дараах байдлаар илэрхийллээ.
Xavi Hernandez : " Nani бөмбөгний төлөө явж байсан. Тиймээс улаан хуудас түүний хувьд ширүүдсэн гэж би бодож байна. Тэр улаан хуудас тоглолтыг өөрчилсөн. УЛААН ХУУДАС гэдэг бол арай хүнд алдаан дээр өгөгдөх ёстой зүйл. Европ дахь том багуудын хооронд маш бага зэрэг зөрүү байдаг. Тиймээс УЛААН ХУУДАС бол маш том ялгааг гаргах нь ойлгомжтой. Иймэрхүү зүйл дээр тухайн тоглогчийн санааг харгалзан үзэх хэрэгтэй гэж би үргэлж хэлдэг. Nani бөмбөгийг харж байсан болохоос биш хамгаалагчийг хараагүй. Миний бодлоор улаан хуудас арай ширүүдсэн. " гэжээ.
Хоёр жилийн өмнөх аваргуудын лигийн хагас шигшээд Реал - Барса учраа таархад яг иймэрхүү УЛААН ХУУДАСНААС Барса ОНОСОН шүү дээ хэмээн асуухад Xavi : " Энэ асуудал тухайн үеийн нөхцөл байдалтай ижилхэн гэж би бодохгүй байна. Яагаад гэвэл Pepe алдаа гаргахын төлөө явсан. Харин Nani тэгээгүй. Тэр бөмбөгийг харж ,хянахыг хүсэж байсан. Nani тоглож байсан болохоос биш хамгаалж байгаагүй. Тэр өрсөлдөгч дээрээ алдаа гаргахыг зориогүй. Тиймээс энэ хоёр явдал бол тэс өөр." хэмээн ярьлаа.