Лэйкерсийн эсрэг Хорнетс
Коби 42 оноо авч, Лэйкерс Хорнетсийн 25 онооны давамгайллыг үгүй хийснээр 108-102 харьцаатай хожлоо.
Лэйкерс сүүлийн 6:47 минутад эсрэг багтаа нэг ч оноо өгөлгүйгээр 20-0 ран хийж ордонд цугласан 16 мянган Хорнетсийн фэнүүдийг шоконд оруулсан бөгөөд Коби сүүлийн 8:48 минутад 13 оноо авч байж боломгүй эргэн ирэлтийг хийх галыг ноцоосон юм. Өмнөх ОКС-д хожигдсон тоглолтод баруун тохойгоо гэмтээсэн Коби өнөөдөр 42 онооноос гадна 12 дамжуулалт, 7 самбар авч олон талт тоглолтоо дахин нэг удаа харууллаа.
Хорнетс 4 дүгээр үе рүү 93-75 гэсэн онооны давамгайллаас гадна 17-оор олон самбараас авсан, эсрэг багаа 44 хувьтай шидүүлсэн гэсэн үзүүлэлттэй орсон. Гэсэн ч Лэйкерс сүүлийн үед 19 довтолсныхоо 12-ыг нь амжилттай болгож эсрэг багаа 17хон хувьтай шидүүлснээр өрсөлдөгчөө буулган авсан. Ингэснээр Хорнетс сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь хожигдоод байна.
Тоглолтыг 20 оноо 15 самбартайгаар дуусгасан Ховард 2 дугаар хагаст 13 оноо, 12 самбар 3 хаалт хийснээр эргэн ирэлтэд чухал нөлөө үзүүлсэн. Коби Ховардын өнөөдрийн ноёрхсон тоглолтыг магтаад зүгээр л нэг Кобигийн дараах хоёрдугаар хүн байгаагүй гэсэн бол Нэш Двайтаар үнэхээр их бахархаж байна гэж.
Коби Майк Труделлд "өнөөдөр бид багийн тоглолт гаргаж чадлаа, энэ нь бидний цаашдын амжилтыг өдөөж өгнө гэдэгт найдаж байна, гэхдээ илүү сайжрах хэрэгтэй гэдгийг бүгд мэдэж байга гэсэн байна.
Хорнетс 2 хоногийн өмнө Орландог илүүрхэж яваад сүүлийн 3,5 минутад 17-5 ран хийлгүүлэн 3 оноогоор хожигдсон. 2 сарын 22-нд сүүлийн 55 секундэд 8-0 ран хийлгүүлэн Далласт 4 оноогоор хожигдсон бол өнөөдөр сүүлийн 6 гаран минутад 20-0 ран хийлгүүлэн 6 оноогоор мөн л хожигдлоо.
Өнөөдөр Юта Кливеландад хожигдсоноор Лэйкерсийн хувьд Ютагаас 1,5 хожлын зөрүүтэй болж ПО-ын наймдугаар байр руу орох боломж нь нэмэгдэж байна.
Хорнетсийн хамгаалагч О.Риверс эхний хагаст баруун гарын сарвууны ясаа цуулснаар 4-6 долоо хоног тоглохооргүй болж байна.
Хорнетс 18 бөмбөг алдалтынхаа 6-г нь сүүлийн 8:47 минутад алдсан нь Лэйкерсийг эргэн ирэлт хийх нөхцөл болсон. Хорнетсийн бөмбөг алдалтууд Лэйкерст 31 оноо болж ирсэн юм.
Ж.Мийкс сэлгээнээс 6-11 довтолж 19 оноо авсан. Ялангуяа 4 дүгээр үед хамгийн шилдэг тоглолтоо гаргаж 4-5 довтлон 12 оноо авсан юм. Тэрээр энэ үед аркны араас 4-4 буюу зуун хувьтай шидсэн.
Хорнетсийн Э.Гордон 3-12, 4 дүгээр үед 0-5 довтолсон. Тэрээр сүүлийн 7 тоглолтын хоёрдугаар хагаст 53 довтолж ердөө 13-ийг нь 4 дүгээр үед 22 довтолж 3ханыг нь оновтой болгоод байна.
Хорнетсийн дасгалжуулагч шинэ тоглогч Э.Дэвисийг хоёрдугаар хагаст ердөө 8хан минут тоглуулсан бөгөөд 4 дүгээр үед бүр 5-аас ч бага секундыг өгсөн.
Лэйкерс Хорнестийг 10 дараалан хожоод байна...... Хорнетс 25 оноогоо бариулсан нь багийнхаа түүхэнд хоёрт орох олон онооны давамгайллаа алдсан тохиолдол нь боллоо......Ховард улирлын 33 дахь дабль-даблиа гүйцэтгэлээ... Коби 118 дахь 40+ оноогоо авлаа... Лэйкерс 2013 онд 2 дахь удаагаа л хожлын тавин хувьд хүрлээ. 2 тоглолтын өмнө 30-30 болж байсан.
Өнөөдрийн тоглолтын 7 гаран минутын тойм. Зөвхөн манай багийн авсан оноонуудын түүвэр.
http://www.youtube.com/watch?v=mufmRK0OL-EБүтэн тоглот татна гэвэл
http://www.hd-nba4life.com/nba-2012-2013-season-los-angeles-lakers-new-orleans-hornets-2013-03-06-hd-720p-60fps-30fps-540p-download-mp4mkv/