МанЮ буюу Улаан Чөтгөрүүд

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Who'll win Sir Matt Busby Player of the Year?

1.Van der Sar
3
3%
3.Evra
2
2%
4.Hargreaves
1
1%
5.Ferdinand
8
7%
7.Ronaldo
55
50%
8.Anderson
2
2%
10.Rooney
15
14%
11.Giggs
2
2%
15.Vidic
3
3%
16.Carrick
3
3%
17.Nani
1
1%
18.Scholes
5
5%
32.Tevez
11
10%
 
Total votes : 111

МанЮ буюу Улаан Чөтгөрүүд

Postby .boldoo. » Tue Jul 17, 2007 11:05 pm

Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан багуудын топикуудыг шинээр нээхээр болсон билээ. Энэ ажлын салхийг нь хагалаад би хайртай багийнхаа топикийг нээлээ. Багийн түүх энэ тэрийн талаар хүмүүс надаас илүү мэдэх тул тэр талаар юм бичихээ болилоо. Зүгээр одоогийн бүрэлдэхүүний тоглогчдоо л товч товч танилцуулая.
Last edited by .boldoo. on Wed Apr 09, 2008 9:32 pm, edited 8 times in total.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby enkuna » Tue Jul 17, 2007 11:06 pm

Wow shine sedev za bicheed baij dee
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby .boldoo. » Tue Jul 17, 2007 11:08 pm

Өө санал асуулгад Тевезээ биччихсэн байсан алга байхын :smile:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby enkuna » Tue Jul 17, 2007 11:10 pm

Keane ch huuchdaasaa avnaa gej helj baigaal l Richardson-iig maani avj dee..... mani er ch mash setgel hangaluun baigaa bololtoi..... za bolj dee
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby enkuna » Tue Jul 17, 2007 11:11 pm

Terniihaa door dahiad neg sanaliin hooson zai uldechih
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby a_odko » Tue Jul 17, 2007 11:12 pm

.boldoo. wrote:Өө санал асуулгад Тевезээ биччихсэн байсан алга байхын :smile:

би нэмчлээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 10 » Tue Jul 17, 2007 11:21 pm

Миний өмнөх 3 хүн бүгд Харгрийвзэд саналаа өгчихөж, би ч бас. Болдоог багаа танилцуулах хооронд бид нар баахан чаталчихлаа даа :sad:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby .boldoo. » Tue Jul 17, 2007 11:52 pm

Зиа юу ч гэсэн хаалгачдаасаа эхлэе... Сайхан сайхан том зурагнууд тавинаа :D

1. Эдвин Ван Дер Саар
Image

70 оны 10 сарын 29нд Голландад төрсөн. Голландын шигшээгийн ахлагч. 1м 97см аварга эр маань 05 оны зун улаан чөтгөр болсноосоо хойш 98 тоглолтод оролцоод байна. Урьд нь Аякс, Ювентус, Фулхэм зэрэг клубүүдэд тоглож байсан. 93, 95 оны Европын шилдэг хаалгач, 95 оны аваргуудын лигийн аварга. Алдарт Шмейхэлээс хойш байнга хаалгачийн асуудалтай байсан чөтгөрүүд түүнийг ирснээс хойш энэ асуудал нь тодорхой хэмжээгээр шийдэгдсэн гэдэг.

36 нас гэдэг мэргэжлийн спортод өндөрт тооцогддог. Тиймээс ч энэ улирал магадгүй түүний хувьд сүүлийн улирал нь байх болов уу.

2. Бен Фостер
Image

83 оны 4 сарын 3нд Англид төрсөн. Английн шигшээгийн нөөц хаалгач. 1м 88см өндөртэй. Мөн л 05 оны зун Сток ситигээс манайд ирсэн. Ирсэнээсээ хойш 2 улирал Ватфордод зээлээр тоглосон болохоор Юнайтедийн дебютээ хараахан хийж амжаагүй. Өнгөрсөн 6 сард хүнд гэмтэл авсан нь одоогоор эдгээгүй байгаа.

Английн хамгийн ирээдүйтэй хаалгач гэгддэг. Дараа улирлаас манай №1 болох хүн.

3. Томаш Кушчак
Image

82 оны 3 сарын 20нд төрсөн. Польшийн шигшээгийн нөөц хаалгач. 1м 90см өндөр. Өнгөрсөн 8 сард манайх Вест Бромвичоос зээлээр авсан. Энэ зун жинхэлсэн. Өнгөрсөн улиралд 13 тоглолтод оролцохдоо төдийлөн сайн тоглож чадаагүй. Гэхдээ бас тийм ч муу тоглоогүй. Цохилт хаах энэ тэрдээ маш сайн. Тэгсэн хэрнээ стандартаас ирсэн бөмбөгтэй харьцахдаа тааруу гэгдээд байгаа.

Фостер гэмтэлтэй байгаа болохоор улирлын эхний хагаст манай 2р хаалгачаар тоглох байх. Ирээдүйд ч гэсэн өөрөө явна л гэхгүй бол маш сайн 2р хаалгач.

4. Том Хийтон
Image

86 оны 4 сарын 15нд Англид төрсөн. Манай академийн бүтээгдэхүүн. 1м 87 см өндөртэй. Өнгөрсөн 3р сард болсон хандивын тоглолтод Кушчакын оронд гарч ирж дебютээ хийсэн. Хэр хаалгач болох талаар мэдэх юм алга..

5. Рон Роберт Зиелэр
Image

89 оны 2 сарын 12нд Германд төрсөн. 2005 онд манай академид орсон. 1м 86см өндөр. Ирээдүйн Оливер Кан гэгдээд байгаа. Германы төдийгүй Европын нилээн ирээдүйтэй залуу хаалгач. Фостерийн дараа Манай №1 болох болов уу л гэж горьдоод байгаа.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby El Payaso » Wed Jul 18, 2007 9:12 am

фостерийн гэмтэл их хүнд гсн... ирээдүйд тоглох эсэх нь яригдаж байгаа гсн ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby enkuna » Wed Jul 18, 2007 10:51 am

Харин тиймээ манайд бэртэл гэмтлийн асуудал нэлээд байна шуу азаар Neville, Solskjaer, Saha 3 ирэх сараас бэлтгэлдээ гарч эхлэх нь сайхан бн тэднийг нэлээн удаан талбайд харахгүй гэж бодож байсан шүү харин Park-ийг нэлээн удаан харахгүй нь харамсалтай
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby .boldoo. » Wed Jul 18, 2007 12:35 pm

Фостер эдгэнээ. Гэснээс Тевез өнгөрсөн шөнө Манчестерт ирчихэж. Үзлэгээр орох гэж байгаа бололтой. Гэхдээ ФА, Вестхэм 2 юу гэхийг нь хэлж мэдэхгүй юм.
Image
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Wed Jul 18, 2007 1:25 pm

Image

Ярилцлага : Уэйн Рууни

- Энэ ази дахь аялан тоглолт таны хувьд 2 дахь нь. Хөгжөөн дэмжигчдийн талаар...?

- Хөгжөөн дэмжигчдийг харах үнэхээр сайхан байна. Онгоцны буудал дээрх угталт unbelievable байсан.

- Аялан тоглолтын талаар...

- Маш сайн. Бид бүх тоглолтдоо хожихыг хүсч байна. Гэхдээ хамгийн чухал нь бид эдгээр тоглолтуудад оролцсноор фитнесээ дээшлүүлж шинэ улиралд бэлэн болох юм.

- Токиод 2 дахиа ирэхэд төрсөн сэтгэгдэл хэр өндөр байна?

- Сайхан байна. Энэ бол гайхалтай хот. Хамгийн сүүлд бид энд ирэхэд(2005) би үдээс хойш дэлгүүрээр хэссэн. Энэ газар бол миний зочлох дуртай хамгийн сайхан газруудын нэг.

- Ирэх улирлын талаар... Танд арай өөр мэдрэмж төрж байгаа байх. Яагаад гэвэл та нар аваргын байр суурьнаас тоглоно.

- Өнгөрсөн улиралд түрүүлсэн нь энэ улиралд арай илүү дарамт болно гэж бодохгүй байна. Урьд нь ямар байсан яг тэр хэвээрээ. Бид зүгээр л улирлын эхлэлд анхаарч байна. Багийн доторх уур амьсгал маш сайн байгаа. Сайн тоглож тайтл дахин авна гэдэгт бид найдаж байгаа.

- Шинэ тоглогчдын талаар..

- Шигшээ багт хамт тоглож байсан болохоор Харгрийвзийн талаар сайн мэднэ. Тэр шилдэг тоглогч бас сайн залуу. Нани Андерсон 2ын талаар би сайн мэдэхгүй. Андерсоны өөдөөс нөхөрсөг тоглолтод нэг тоглож байсан. Гэхдээ тэднийг маш сайн тоглоно гэдэгт би итгэлтэй байгаа.

- Тевезтэй хамтран тоглох талаар..

- Гайхалтай. Бүх зүйл(наймааны талаар) удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаа. Тэр өнгөрсөн улиралд Вестхэмийн төлөө гайхалтай тоглосон. Миний бодлоор түүнийг авах нь манайд маш чухал.

- Өнгөрсөн улиралд та 23 гоол хийсэн. Энэ улирлын зорилго тань 30 уу?

- Өнгөрсөн улирлын тоглолтдоо сэтгэл хангалуун байгаа. Энэ улиралд өшөө сайн тоглохыг хүсч байна. Яг тэдэн гоол гэсэн зорилго өөртөө тавиагүй. Гэхдээ би өнгөрсөн улирлаасаа илүүг хийхийг зориж байгаа. Дасгалжуулагчтай би ямар нэг мөрий тавиагүйэ.

- Өнгөрсөн улирлын хамгийн гол зорилго лигийн тайтл байсан. Энэ улирлынх хэвээрээ юу. Эсвэл өнгөрсөн улиралд тун ойртсон Европ уу?

- Сайн хэлж мэдэхгүй байна. Үнэнээ хэлэхэд аль алиныг нь хүсч байна. Премиер лигийн тоглолт долоо хоног бүр явагддаг. Энэ бол маш чухал. Гэсэн хэдий ч аваргуудын лиг бол миний ялахыг хүсч буй маш том тэмцээн. Миланы эсрэг хийсэн 2 дахь тоглолт одоо ч бодогдож байна. Бид хавьгүй илүү тоглож чадах байсан гэдгээ мэддэг. Гэхдээ бид энэ улиралд ялангуяа аваргуудын лигт илүү дээр амжилт үзүүлнэ гэдэгт найдаж байгаа.

- Одоогийн энэ бүрэлдэхүүн таны Юнайтедын төлөө тоглосон хугацаан дахь хамгийн хүчирхэг бүрэлдэхүүн үү?

- Мэдээж. Залуус болон туршлагатай тоглогчдын сайн нийлбэр нь багт маш чухал. Энэ бол яалт ч гүй миний тоглож байгаа хамгийн сайн бүрэлдэхүүн.



Залхуураад зарим нэгийг нь халтуурдчихлаа. Буруу зөрүү орчуулсан бол сорри..
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby enkuna » Wed Jul 18, 2007 1:33 pm

Image
Манай vice-captain маань энэ жил 44 тоглолтонд оролцвол МанЮ-ийн хамгийн олон тоглолтонд тоглосон шилдэг тамирчин болохнээ
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby .boldoo. » Wed Jul 18, 2007 10:34 pm

Тевезийн асуудлыг шийдүүлэхээр манайхан ФИФАд хандсан гэнэ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby enkuna » Wed Jul 18, 2007 11:51 pm

Тевез одоо ямар асуудалтай тулгараад байгаа юм болоо
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Nani

Postby enkuna » Thu Jul 19, 2007 2:30 am

Image
[align=center]Манай шинэ цэрэг Нани-ийн талаар[/align]
Бутэн нэр нь: Luis Carlos Almeida da Cunha
Байрлал: Winger (баруун ч зүүндээ ч)
Тэрээр 1986 оны 11 сарын 17 нд Африкийн арлийн улс болох Cape Verde-д төржээ. Баг насандаа гэр бүлтэйгээ Португалд ирэн шуурьшиж улмаар Lisbon-ий гудамжинд хөлбөмбөг тоглох болжээ. Гудамжнаас хөлбөмбөгийн Real de Massama клуб-д орж улмаар алдарт Sporting CP-д орсон байна.
Sporting CP клубд:
2005-2006 оны улиралд 1-р багт багтан 32 тоглолтонд 5 гоал хийж байсан ба нээлт болж байсан тоглогч юм. 2006-2007 оны улиралд мөн л амжилттай тоглосон ба мөн Аваргуудын Лигийн утаа үнэрлэж бур гоалдоод амжсан бн. Тэр нь мэдээж гайхалтай гоал байсан шүү.
Португалийн шигшээдээ:
2006 оны 9 сарын 1 нд шигшээдээ анхны тоглолтоо хийхдээ мөн л сайхан эхлэл тавиж Дани-ий шигшээд гоалдож байжээ.
Одоогоор МанЮ-д дэбютээ хийгээгүй ч удахгүй биднийгээ баярлуулах байлгүй дээ.
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby enkuna » Thu Jul 19, 2007 3:17 am

Image
[align=center]Манай бас нэг шинэ цэрэг Anderson-ий тухай:[/align]
Бутэн нэр: Anderson Luis de Abreu Oliveira
Байрлал: Довтолгоонд идэвхитэй хагас мөн жигүүрийн хагас (Winger)
Gremio клубд:
2004 онд энэ багтаа орон анхныхаа тоглолтыг хийж байсан ба нийт 5-хан тоглолтонд орохдоо шийдвэрлэх 1 гоал хийсэн тэр нь тухайн үед Serie B-д тоглож байсан багаа Serie A-d аваачиж чаджээ.
Porto клубд:
Анхныхаа багт 5-хан тоглосон тэрээр 2005 оны 12 сард Порту-д ирж 2006 оны 3 сард дэбютээ хийж байжээ энэ улирал мөн л өөрийн багаа аварга болоход томоохон тус үзүүлж байсан
МанЮ-д 5 жилийн гэрээтэй
Бразилийн шигшээд:
2005 оны 4 сард (U17) 17-оос доош насны өмнөд америкийн аваргад оролцож байсан мөн тухайн жилдээ 17 доош насны дэлхийн аваргад оролцож шилдэг тоглогч болон алтан бөмбөг авч байжээ. Үндсэн шигшээдээ анхны тоглолтоо Copa America 2007-д Мексиктэй тоглож байхад сэлгээгээр орж хийж байсан бол анхны гарааны бүрэлдэхүүнд гарсан тоглолт нь 7 сарын 1 нд Чилийг 3:0 буулган авсан тоглолт юм
[align=center]Гаргасан амжилт:
Португалийн аварга: 2005/06 ба 2006/07
Португалийн цом: 2005/06
Супер цом: 2006/07
Бразилийн Serie B: 2005
Copa America аварга: 2007[/align]
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby .boldoo. » Thu Jul 19, 2007 10:25 pm

Зиа үргэлжлэл... Эхлээд RB

1. Гэри Александр Невилл
Image

75 оны 2 сарын 18нд англид төрсөн. Английн шигшээ болон Манчестер Юнайтедэд баруун жигүүрийн хамгаалагчаар тоглодог. Багийн ахлагч. Чөтгөрүүдийн төлөө 540 тоглолтод оролцсон нь клубын түүхэнд 4т орох үзүүлэлт. Премиер лигийн аваргаар 7н удаа, аваргуудын лигийн аваргаар 1 удаа, ФА капын аваргаар 3 удаа, карлинг капын аваргаар 1 удаа шалгарч байсан.

Өдгөө 32 настай тэрээр дахин 2-3 жил өндөр түвшинд тоглох бүрэн боломжтой. Гэхдээ яалтчгүй хөгширч байгаа болохоор хурд нь удааширсан дээр нь гэмтэл авахаараа эдгэх нь удаан болсон байна лээ.

2. Уэсли Майкл Браун
Image

79 оны 10 сарын 13нд англид төрсөн. Академийн маань бүтээгдэхүүнүүдийн нэг. Невиллын гэмтлээс болоод Английн шигшээд ойрд их тоглоод байгаа. Клубын төлөө 253 тоглолтод оролцож 2 гоол хийсэн. Өнгөрсөн улирлын сүүлчээр манай гарааны 4н хамгаалагч гэмтсэн хойгуур манай хамгаалалтын ачааны хүндийг үүрч байсан. Төвийн хамгаалалтаас илүү баруунд сайн тоглодог. Гэхдээ кроссууд нь их тааруу. Манай хамгийн сайн нөөц хамгаалагчдын нэг. Гэхдээ түүнийг сэлгээнд сууж байхаар өөр багт очиж тогтмол тоглоосой л гэж хүсч байна.

Невиллын дараа энэ байрлалд тоглоно гэхэд арай л хөгшдөх байх. Тэгээд ч баруун хойно баахан залуус байгаа болохоор ганц хоёр улирлын дараа өөр багт очих болов уу.

3. Жон Фрэнсис О Ши
Image

81 оны 4 сарын 30нд Ирландад төрсөн. Ирландын шигшээд тоглодог. Бас л манай академийнх. 250 тоглолтод 12 гоол хийсэн үзүүлэлттэй. Анх гарч ирэхдээ нилээн сайн тоглож олон ч хүний итгэлийг олоод байсан ч тэр улирлаасаа хойш төдийлөн сайн тоглоогүй. Хамгаалалтын аль ч байрлалд тоглодог. Дээр нь цэвэрлэгчээр ч тоглодог. Каррик ирснээс хойш төдийлөн хагас хамгаалагчаар тоглоогүй. Тоттенхэмийн эсрэг хийсэн тоглолтод хаалгачаар ч тоглох чадвартайгаа харуулж багийнхнаасаа муур гэдэг хоч авсан. Чөтгөрүүдийн түүхэн дэх хамгийн том ривал Ливерпүүлийн талбайд цаг дуусах мөчид хийсэн гоолоосоо болж манай фанатуудын хамгийн хайртай тоглогч болсон.

Өнгөрсөн улирлын хамгаалагчдын гэмтэл энэ тэрээс харж байхад нөөц сайтай байх хэрэгтэй нь харагдсан. О Ши бол яг тохирох хүн. Тийм ч муу тоглогч биш. Дээр нь нээх амбицлаад байхгүй. Нас нь ч гайгүй залуу.

4. Филип Энтони Бардслэй
Image

85 оны 6 сарын 28нд англид төрсөн. Бас л манай академийнх. Сүүлийн 3,4 жил тогтмол энд тэнд зээлээр тоглож байгаа. Өнгөрсөн улиралд өвлийн цонхоор Астон Виллад зээлээр очиж хагас улиралд 13н тоглолтод оролцсон.

Миний бодлоор тэр Невиллын залгамжлагч байхад арай л жулдана. Хэрвээ манайд үлдвэл яваандаа О Ши шиг скуад плейэр л болох байх. Гэхдээ залуу хүн байна тэртэй тэргүй энд тогтмол тоглох боломж олдохгүйгээс хойш өөрийн кареераа хөөж Астон Вилла шиг премиер лигийн нэг дундаж багт гарааны тоглогч хийх байх. Мөнгө нь ч манайд хэрэгтэй.

5. Киеран Лий
Image

88 оны 6 сарын 22нд англид төрсөн. Академийн бүтээгдэхүүн. Ресерв тиймийн ахлагч. Өнгөрсөн улирлын Ресервийн шилдэг тоглогч. Карлинг капт Кревийн эсрэг дебютээ хийж тэр тоглолтдоо нэг гоёмсог гоол хийсэн. Дараа нь улирлын төгсгөлд Челсигийн эсрэг дажгүй тоглосон.

Нилээн ирээдүйтэй л гар. Гэхдээ манайд зай олдох эсэхийг мэдэхгүй юм. Хэдэн жилийн дараа юу болохыг харж л сууя.

6. Даниэл Симпсон
Image

87 оны 1 сарын 4нд төрсөн. Мэдээж манай академийнх. Өнгөрсөн улиралд Сандерландад хуучин ахмадынхаа төлөө зүтгэж Коко Кола Чампионшипын аварга болсон. Тэднийг аварга болоход манай Эванс, Симпсон 2ын гавьяа их байсан гэгддэг. Одоо клубтэйгээ хамт азиар аялж буй. Урава Редийн эсрэг 2р үед гарч муугүй тоглосон гэсэн.

Энэ залуу л Невиллыг залгамжлах байх.

7. Рафаэл Перейра Да Силва
Image
Энэ зураг дээрх 2ын аль нь Рафаэл гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. :D . Нөгөөх нь ихэр нь.

90 оны 7 сарын 9нд Бразилд төрсөн. Манай академийнх биш. Бразилын U17д тоглодог. Ирэх жил 18 хүрчээд нөгөө ихрийнхээ хамт манайд ирнэ. Рафаэлыг хэр сайн хамгаалагч болохыг нь мэдэхгүй юм. Youtube-с үзсэн бичлэг дээр гайгүй л тоглож харагдана лээ. Гэхдээ Рафаэлаас илүү нөгөө ихэр нь болох Фабио сайн гэсэн. Фабио нь зүүнд тоглодог.

Зиа ингээд түр өндөрлөе. 11 байрлалын ердөө 2 дахь нь. Гэхдээ хамгийн их хүнтэй байрлал кк. Бараг бүгд манай академийнх. Өөр бусад жижиг сажиг RB нараа танилцуулаад дэмий байх. Нэг байрлалд 7 хүн хангалттай. :mrgreen:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby enkuna » Fri Jul 20, 2007 2:47 am

Бүх тоглогчоо танилцуулах юм бол би эхэлснээрээ Winger-үүдээсээ танилцуулая.
Image
Нэр: Christopher Eagles
Тоглодог байрлал: Winger (баруундаа ч зүүндээ ч)
Тэрээр 1985 оны 11 сарын 19 нд Англид төржээ. Ватфорд-ийн хүүхдийн багаас манай академид 14 настайдаа ирж байсан. 2005 оноос 2007 он хүртэл 3 багт (төрлөх гэж болох Ватфорд, Sheffield Wednesday мөн NEC Nijmegen) лоандож тоглохдоо тун давгүй тоглосон. Ингээд өнгөрсөн өвлийн цонхоор МанЮ-даа иргэн ирлээ. 3 сард манайх Евро 11-тэй тоглоход сэлгээгээр орж тоглосон. Түрүү улирал 2 дахь тоглолтондоо л орохдоо Эвэртон-ий эсрэг МанЮ-ийн төлөөх ахныхаа гайхалтай гоалоо хийж байсныг манайхан санаж байгаа бизээ. Одоо түүнийг харах л үлдлээ би хувьдаа их найдаж бн. Дахиад лоандчихгүй гэж найдаж бн
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby enkuna » Fri Jul 20, 2007 3:00 am

ImageImage
Роналдо, Гиггз, Парк 3-ийн одоо юуг нь ч танилцуулах билээ дээ.
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby enkuna » Fri Jul 20, 2007 3:14 am

САФ хэлэв: Хэрвээ Тевез-ийн наймаа бүтэлтэй болбол Росси, Смит хоёрыг чөлөөлнө..... бүтвэл сайн л бн мэдээж бүтнэ тэгээд Смит явж дээ :sad:
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Devil 7 » Fri Jul 20, 2007 10:26 am

Ene Lee chini barag Neville- iin zalgamjlagch boloh ym bish uu.Neville barag Mentor ni geluu bi buruu sanaad bnuu.Ymarch bsan Neville neleen magtsan bnlee.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Postby Chinbaa » Fri Jul 20, 2007 11:09 am

enkuna wrote:Роналдо, Гиггз, Парк 3-ийн одоо юуг нь ч танилцуулах билээ дээ.


Negent bugdiig ni taniltsuulkhaar shiidsen yum chini orhilgui bugdiig ni l taniltsuulaach...
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby .boldoo. » Fri Jul 20, 2007 2:10 pm

Хэхэ нэгэнт эхлүүлснээрээ би бүгдийг нь танилцуулаад дуусгачихая дөө. Жоохон цаг л орох байх. Лий сайн гэхдээ манай фанатууд Симпсоныг нь илүү ирээдүйтэй гээд байдын.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Fri Jul 20, 2007 2:31 pm

Image

Манай ресервийнхэн нөхөрсөг тоглолтоор Алтринхамыг 2-1ээр хожжээ. Росси тоглосон байна.

United starting XI: Zieler, Chester, Lea, Shawcross, A.Eckersley; R.Jones, Lee, Hewson, S.Evans; Campbell, Rossi.
Subs from: Cathcart, Woods (GK), Brandy, R.Eckersley.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 79 guests
cron